Мэдээ
УЛААНБААТАР ºC
USD АНУ доллар 2,495.23
2021 оны 12-р сарын 09
Мэдээлэл хайх:
Зөвлөгөө | 7 хоногийн тойм | Олны танил | Шар | Танин мэдэхүй | Түүхэн хүмүүс | Кино урлаг | Дуу хөгжим | Номын ертөнц | Гадаад мэдээ | +18

Хүнд үйлдвэрийг хөгжүүлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэ

НИЙТЛЭСЭН: 2021-11-24 17:46:40
Улс төр > УИХ дарга | Сэтгэгдэл: 0

Уул уурхай, Хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон Хүнд үйлдвэрийн тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төслийг УИХ-ын дарга Г.Занданшатарт өнөөдөр өргөн мэдүүллээ. 2015 онд баталсан “Үйлдвэрлэлийг дэмжих тухай” хуулийг 2020 онд хүчингүй болгосон. Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай хуулийн 7.1.7-д ашигт малтмал хайх, газрын гадаргуу, түүний хэвлий, хүдрийн овоолго, хаягдал, байгалийн уснаас ашигт малтмал ялган авах, олборлох, түүний ашигт агуулгыг нэмэгдүүлэх, баяжуулах, боловсруулах үйл ажиллагааг жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчид хамруулаагүй. Өөрөөр хэлбэл, хүнд үйлдвэрийн салбар хуулийн зохицуулалтгүй орхигдсон, хүнд үйлдвэрийн салбарт хамрах үйлдвэрлэлийн төрөл, ангилал тодорхойгүй байсан. Хүнд үйлдвэрийн салбарын гол нэрийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл 2020 оны жилийн эцсийн урьдчилсан гүйцэтгэлээр 553.4 мян.тн нүүрсэн шахмал түлш, 9.5 мян.тн катодын зэс, 15.3 мян.тн металл бэлдэц, 16.6 мян.тн металл цувимал, 74.3 тн цахилгааны утас, 9.9 мян.тн кокс тус тус үйлдвэрлэсэн байна. Мөн 2020 оны жилийн эцсийн урьдчилсан гүйцэтгэлээр 7.1 тэрбум ам.долларын уул уурхайн гаралтай бүтээгдэхүүнийг экспортолсноос 2 сая ам.долларын кокс, 59.3 сая ам.долларын катодын зэс экспортолсон нь нийт уул уурхайн гаралтай эрдэс түүхий эдийн экспортын 1 хувь орчмыг эзэлж байна. Экспортын бүтээгдэхүүний 90 орчим хувийг эзэлж буй уул уурхайн бүтээгдэхүүний 95 орчим хувь нь технологийн багтаамжгүй, боловсруулаагүй түүхий эд эзэлж байгаа нь эдийн засгийг хөгжүүлэх ихээхэн боломжийг алдаж байгааг илэрхийлж байна. Иймээс манай улсын хувьд байгалийн нөөц баялгийн харьцангуй давуу байдалд түшиглэн хүнд үйлдвэрийн томоохон төслийг хэрэгжүүлэхэд хөрөнгө оруулалт татах, дотоодын зах зээлийг хамгаалах, нэмүү өртөг шингэсэн импортыг орлох, экспортын чиг баримжаатай хүнд үйлдвэрийг хөгжүүлэх, дэвшилтэт техник технологийг нэвтрүүлэх хууль эрх зүйн орчныг бүрдүүлэх шаардлагатай байна. Түүнчлэн хуулийн төслийн тандан судалгаанаас харахад тус салбарт нэмүү өртөг шингээсэн бүтээгдэхүүний экспортын хэмжээ маш бага, үйлдвэрлэлийн технологи хоцрогдсон, төрийн дэмжлэг, зохицуулалт, хяналт хангалтгүй, төрийн нэгдсэн удирдлага, зохион байгуулалт сул, хүнд үйлдвэр хөгжих боломж, нөхцөл хязгаарлагдмал байгаа нь хууль эрх зүйн орчин бүрэн бүрдээгүйтэй холбоотой гэж дүгнэсэн. Дээр дурдсан болон бусад асуудлыг цогцоор шийдвэрлэх зорилгоор Хууль тогтоомжийн тухай хуульд заасан шаардлагад нийцүүлэн Хүнд үйлдвэрийн тухай хуулийн төслийг боловсруулсан байна. Уг хуулийн төсөл зургаан бүлэгтэй. Нэгдүгээр бүлэгт хуулийн зорилт, хууль тогтоомжийн үйлчлэх хүрээ, нэр томьёоны тодорхойлолтыг тусгав. Хоёрдугаар бүлэгт хүнд үйлдвэрийн салбарт хамаарах үйлдвэрлэлийг тодорхойлж, хүнд үйлдвэрийг хөгжүүлэх зорилго, зарчим, хүнд үйлдвэрийн үйл ажиллагаа эрхлэх талаарх зохицуулалтыг тусгав. Гуравдугаар бүлэгт хүнд үйлдвэрийг дэмжихтэй холбогдсон харилцааг зохицуулав. Дөрөвдүгээр бүлэгт хүнд үйлдвэрийн талаар Улсын Их Хурал, Засгийн газар, хүнд үйлдвэрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, нутгийн захиргаа болон нутгийн өөрөө удирдах байгууллагын бүрэн эрх болон хүнд үйлдвэр эрхлэгчийн эрх, үүргийг тодорхойлов. Тавдугаар бүлэгт хүнд үйлдвэрийн талаарх төр, хувийн хэвшлийн түншлэлтэй холбогдох харилцааг зохицуулав. Зургаадугаар бүлэгт хууль зөрчигчдөд хүлээлгэх хариуцлагын зохицуулалт, хуулийг дагаж мөрдөх журмын зохицуулалт, хууль хүчин төгөлдөр болох хугацааг заав.
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
Мэдээ таалагдсан бол like & share хийнэ үү:


БУСАД

 
 
СЭТГЭГДЭЛ БИЧИХ

 

СЭТГЭГДЭЛ
ШИНЭ МЭДЭЭ
Бүжинхэн цогцолбор цэцэрлэгийн хичээлийн байрны их засвар дууслаа
15 секүнд    

Японд “омикрон” хувилбарын дөрөв дэх тохиолдол илэрчээ
8 минут    

Нэг иргэн нуурын усанд осолдож, амь насаа алджээ
9 минут    

Канад улс Бээжингийн Олимпыг эсэргүүцэхэд нэгджээ
18 минут    

Грассрүүтс сургалт Увс аймагт үргэлжилж байна
23 минут    

Хөлбөмбөгийн шилжилт хөдөлгөөний цонх нээгдлээ
34 минут    

О.Шольцын гадаад бодлого ба Орос, Хятадыг шүүмжлэгч Гадаад хэргийн сайд
39 минут    

Англид хязгаарлалтын арга хэмжээнүүдийг чангатгана
52 минут    

Шатрын аймгийн аварга шалгаруулах тэмцээн зохион байгууллаа
1 цаг    

Замын-Үүд-Эрээн боомтын чингэлэг тээвэр маргааш эхэлнэ
1 цаг    

Д.Баярсайхан: Хөнгөн үйлдвэрийн салбарын бүтээгдэхүүнд нэмүү өртөг шингээж, эксортлоход анхааръя
1 цаг    

Бүтэн сарын турш үргэлжлэх “Баруун-Урт лиг”-ийн тэмцээн эхэллээ
1 цаг    

Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийг эцэслэн хэлэлцэв
1 цаг    

Хүний нууцыг цахим сүлжээгээр задалсан бол 5 жил хүртэлх хорих ял онооно
1 цаг    

20 сая мод тарих ажлын эхлэл ойн зөвлөгөөнийг хийж байна
1 цаг    

Швейцарын Холбооны Улсаас Монгол Улсад цар тахалтай тэмцэхэд зориулж хөдөлгөөнт рентген аппарат хүлээлгэн өгөв
2 цаг    

Францад Зул сарын баяраар халдлага үйлдэх гэж байсан этгээдүүдийг баривчилжээ
2 цаг    

ДЭМБ: “Омикрон” хувилбар 57 улс оронд илрээд байна
2 цаг    

“Хөсөг трейд” ХК-ийн хувьцааг худалдан авах тендер зарлажээ
2 цаг    

Дорноговьд уул уурхайн чиглэлээр 27 үйлдвэр ажиллаж байна
2 цаг    

АНУ-д “эсрэг биетийн коктейль” хэрэглэхийг зөвшөөрчээ
2 цаг    

Азийн хөгжлийн банкны цахим хэлэлцүүлэгт орон нутгийн удирдлагууд оролцов
3 цаг    

Авлигын эсрэг олон улсын өдөр тохиож байна
3 цаг    

Иргэдийн спортын наадамд 1004 тамирчин 114 багц медалийн төлөө өрсөлдлөө
3 цаг    

500 гаруй ажлын байр шинээр буй болжээ
3 цаг    

Талх нарийн боовны хэрэгцээг 100 хувь хангаж байна
3 цаг    

Аймгийн төсвийн орлогыг давуулан биелүүллээ
3 цаг    

Мал эмнэлгийн лабораторийн барилгын ажлын гүйцэтгэл 92 хувьтай
3 цаг    

Энхийг сахиулагч эмэгтэйчүүд ирэх онд Монголд чуулна
3 цаг    

Коронавируст халдварын 338 тохиолдол бүртгэгдэж, гурван хүн энджээ
3 цаг    

Ковидын дараах эмгэгийг илрүүлэх зорилгоор зөөврийн рентен аппаратыг ӨЭМТ ажиллуулж байна
3 цаг    

Б.Сувд: Өвөрхангайд зохиогчоор гарын үсэг зуруулах соёл их дэлгэрсэн байна
3 цаг    

Шинжаанаас бараа бүтээгдэхүүн импортлохыг хязгаарлах хуулийн төслийг баталжээ
3 цаг    

“Pfizer”-ын вакцины нэмэлт тун “омикрон”-ы эсрэг нааштай үр дүн үзүүлжээ
4 цаг    

Халдвартын эмнэлгийн барилгын ажлын гүйцэтгэл 95 хувьтай
4 цаг    

“Ковид-19” цар тахлаас сэргийлэх үйл ажиллагаанд 1.1. тэрбум төгрөг зарцуулжээ
4 цаг    

Улаанбаатарын 2040 оны хөгжлийн төлөвлөгөөг хэлэлцүүлж байна
4 цаг    

Ахуйн зориулалтаар зэрлэг гахай, бор гөрөөс агнуулна
4 цаг    

Элчин сайд Ө.Энхтүвшин ИЖБ-ийн хуулбарыг гардуулав
4 цаг    

ӨЭМТ-ийн тоног төхөөрөмжийг сайжруулснаар хорт хавдрыг эхэн үед нь илрүүлж байна
4 цаг    

Монгол, Хятадын ЗГКХ-ын ажлын баг хуралдав
4 цаг    

Германы шинэ Канцлераар Олаф Шольц сонгогдлоо
4 цаг    

Өнөөдөр ажиллах шинжилгээний цэгүүд
4 цаг    

Зүүн Азийн олимпын хороодын зөвлөлд Б.Баттүшиг, Ч.Наранбаатар нар багтлаа
4 цаг    

Хүүхдүүд уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг нөлөөллийн ажил хийж байна
4 цаг    

Улаанбаатарт 5-7 хэм хүйтэн байна
4 цаг    

Гахай жилтнээ эерэг сайн хэмээжээ
4 цаг    

“Экспорт Монгол 2021" олон улсын форумыг Асем хүн театрт зохион байгуулна
4 цаг    

Өмнөговь аймгийн Сэврэй суманд 5.4 магнитудын хүчтэй газар хөдлөв
4 цаг    

Үйлдвэр, үйлчилгээний зориулалтаар 104,36 га газар олгоно
4 цаг    



Нүүр хуудас | Фото мэдээ | Видео мэдээ | Сурталчилгаа байршуулах | Холбоо барих Утас: 89460-008, 7711-2424
© 2016 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. ARDCHILAL.MN.