Мэдээ
УЛААНБААТАР ºC
USD АНУ доллар 2,495.23
2021 оны 12-р сарын 09
Мэдээлэл хайх:
Зөвлөгөө | 7 хоногийн тойм | Олны танил | Шар | Танин мэдэхүй | Түүхэн хүмүүс | Кино урлаг | Дуу хөгжим | Номын ертөнц | Гадаад мэдээ | +18

Сангийн эрх зүйн байдлын тухай, Холбооны эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг өргөн барилаа

НИЙТЛЭСЭН: 2021-11-24 17:41:32
Улс төр > УИХ дарга | Сэтгэгдэл: 0

УИХ-ын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар Сангийн эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл, Холбооны эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн барилаа. Сангийн эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл: УИХ Төрийн бус байгууллагын тухай бие даасан хуулийг 1997 онд баталсан. 24 жилийн хугацаанд нийгмийн өөрчлөлтийг дагаж төрийн бус байгууллагууд сангийн үйл ажиллагааны чиглэл, цар хүрээ, зохион байгуулалтын хэлбэрт ч томоохон өөрчлөлтүүд гарсаар байна. Энэхүү өөрчлөлтийн дагуу ТББ-ын эрх зүйн зохицуулалтыг шинэчлэх, тусгайлан ТББ-ын хэлбэр тус бүрээр буюу холбоо, сангийн зохицуулалтыг нарийвчлан хийх шаардлага зүй ёсоор тавигдаж байна хэмээн хууль санаачлагч үзжээ. Төрийн бус байгууллагын тухай хуулийн зохицуулалт сангийн үйл ажиллагаатай холбогдсон харилцааг ерөнхий байдлаар зохицуулсан, нарийвчлан зохицуулаагүй, энэ хуулиар зохицуулах боломжгүйн зэрэгцээ эрх зүйн шинэчлэлээс хоцорч, улмаар зохицуулалтын хувьд бусад хуулиудтай уялдахгүйд хүрсэн байна. Мөн ФАТФ-ын 8 дугаар зөвлөмж, 1 дүгээр шууд хэрэгжилтийн дагуу 2020 оны 3-аас 6 дугаар сарын хооронд хийгдсэн Монгол Улсын ашгийн бус байгууллагын салбарын терроризмыг санхүүжүүлэх эрсдэлийн үнэлгээгээр тэдгээрийн эрсдэл нь 0.46 оноо буюу дунджаас доогуур үнэлэгдсэн байна. Улсын бүртгэлийн ерөнхий газарт 2018 онд нийт 19260 гаруй ТББ бүртгүүлснээс 366, 2019 онд 21040 бүртгүүлснээс 406 ТББ үйл ажиллагааны тайлангаа ирүүлсэн байдаг. Төрийн бус байгууллагын тухай хуулиар сангаас бусад нь дүрэмдээ заагаагүй бол үйл ажиллагааны тайланг олон нийтэд мэдээлэх үүрэг хүлээдэггүй, зөвхөн тайланг хуульд заасан бүртгэлийн байгууллагад илгээх үүрэг хүлээж байна. Тогтвортой, үр дүнтэй, хариуцлагатай ТББ-ыг хөгжүүлэх, тэдэнд үзүүлэх олон нийтийн дэмжлэгийг өргөжүүлэхэд ТББ ялангуяа сан нь өөрөө олон нийтэд нээлттэй байх зарчим чухал ч өнөөгийн байдлаар сангийн тайлагнах үүрэг, журмыг хангалттай үр нөлөөтэй байдлаар зохицуулж чадаагүй байна. Иймд Төрийн бус байгууллагын тухай хуулийг Иргэний хуулийн суурь зохицуулалт, нэр томьёонд нийцүүлэн ашгийн төлөө бус хуулийн этгээдийн нэг төрөл болох сангийн зохицуулалтыг тусгайлан нарийвчлан зохицуулахаар Сангийн эрх зүйн байдлын тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг батлан уг хуулийн төслийг боловсруулсан байна. Сангийн эрх зүйн байдлын тухай хууль батлагдсанаар ашгийн төлөө бус хуулийн этгээдийн нэг хэлбэр болох сангийн хэлбэрээр ажиллах нөхцөл бүрдэж, эрх зүйн зохицуулалтын хүрээнд үүсээд байгаа зөрчил, хийдэл арилж, нарийвчилсан зохицуулалттай болно. Хувийн болон нийтийн сан нь татвар төлөгчөөр татварын байгууллагын бүртгэл, хяналтад орсноор ашгийн төлөө бус байгууллагаар халхавчлан аж ахуйн үйл ажиллагаа эрхэлж байгаа этгээдүүдийг илрүүлэх, хууль бус үйл ажиллагаа эрхэлж байгаа санг ялгах, хариуцлага тооцох боломж бүрдэх юм байна. Холбооны эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл: Төрийн бус байгууллагын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн нэрийг Холбооны эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл болгон өөрчлөн боловсруулсан байна. Хуулийн төсөлд холбооны эрх зүйн байдлыг Иргэний хуульд заасан ашгийн төлөө бус хуулийн этгээдийн төрөлд нийцүүлэн тодорхойлж, иргэд эвлэлдэн нэгдэх эрхээ хуулийн этгээдийн эрхтэй болон эрхгүйгээр хэрэгжүүлэх боломжийг тодруулсан, холбооны санхүүжилтийн тогтвортой байдлыг хангахад анхаарч, аж ахуйн үйл ажиллагаа, нийтэд тустай үйл ажиллагааг төлбөртэй үзүүлэх, орлогыг дүрэмдээ заасан зорилгодоо зарцуулах нөхцөл, журмыг нарийвчлан тодорхойлсон байна. Мөн төрийн зарим чиг үүргийг холбоогоор гэрээлэн гүйцэтгэх нөхцөлийг үл ялгаварлах, нээлттэй, ил тод байх, хараат бус байдлыг хүндэтгэх, урьдчилсан магадлан итгэмжлэл үүсгэх замаар ашгийн төлөө бус хуулийн этгээдийн өрсөлдөх боломжийг хязгаарлахгүй байх зэрэг нийтлэг зарчимд нийцүүлэн төр, холбооны хамтран ажиллах харилцааг бизнесийн байгууллагаас ялгаатай байдлаар тодорхойлсон зэрэг асуудлыг тусгасан байна. Хуулийн төсөл батлагдсанаар холбоо нь татвар төлөгчөөр татварын байгууллагын бүртгэл, хяналтад орсноор ашгийн төлөө бус байгууллагаар халхавчлан аж ахуйн үйл ажиллагаа эрхэлж байгаа этгээдүүдийг илрүүлэх, хууль бус үйл ажиллагаа эрхэлж байгаа холбоог ялган зааглах, хариуцлага тооцох боломж бүрдэнэ.Иргэний нийгмийн хөгжлийг дэмжих зөвлөл, ашгийн төлөө бус хуулийн этгээдийг дэмжих, санхүүжүүлэх санг байгуулан ажиллуулснаар иргэний нийгмийн нийтлэг хөгжлийн асуудлуудаар төртэй харилцах, хамтран ажиллах, түншлэлийн үр дүн нэмэгдэхийн зэрэгцээ тус зөвлөлөөр дамжуулан ашгийн төлөө бус хуулийн этгээдийн чадавхыг бэхжүүлэх, дотоод засаглал, ёс зүйн, хариуцлагыг сайжруулах, олон нийтийн ойлголт дэмжлэгийг нэмэгдүүлэх тогтолцоог бүрдүүлэх зэрэг олон ач холбогдолтой юм байна.
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
Мэдээ таалагдсан бол like & share хийнэ үү:


БУСАД

 
 
СЭТГЭГДЭЛ БИЧИХ

 

СЭТГЭГДЭЛ
ШИНЭ МЭДЭЭ
Энэ сарын 18 хүртэл сурагчид танхимаар хичээллэнэ
3 минут    

Ковидын халдвар буурч байна
5 минут    

“Гэм зэм” жүжиг амралтын өдрүүдэд ахин тоглогдоно
6 минут    

Эрдэнэт хотын анхдагчдыг шагнаж урамшууллаа
8 минут    

БНХАУ “COVID-19”-ийн хоёр эмэнд яаралтай журмаар зөвшөөрөл олгожээ
10 минут    

БНХАУ-ын Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөр зарлалаа
11 минут    

Завхан аймаг 3700 гаруй хөгжлийн бэрхшээлтэй иргэдээ дэмжиж ажиллана
13 минут    

Сүүлийн 24 цагт ковидын халдварын улмаас 2 иргэн нас баржээ
17 минут    

Энэ сарын 11-нд Эрдэнэт хотын шүдний эмнэлэгүүд үнэ төлбөргүй үзлэг хийнэ
23 минут    

Дарьганга сумын цэцэрлэгийн шинэ барилгын ажил 30 хувьтай үргэлжилж байна
25 минут    

Бизнес эрхлэгчид хамтарч ажиллах шинэ арга барилаа хэлэлцэв
1 цаг    

Ц.Жигдэн багшийн нэрэмжит тэмцээн Дархан-Уул аймагт болно
1 цаг    

Бүжинхэн цогцолбор цэцэрлэгийн хичээлийн байрны их засвар дууслаа
1 цаг    

Японд “омикрон” хувилбарын дөрөв дэх тохиолдол илэрчээ
1 цаг    

Нэг иргэн нуурын усанд осолдож, амь насаа алджээ
1 цаг    

Канад улс Бээжингийн Олимпыг эсэргүүцэхэд нэгджээ
1 цаг    

Грассрүүтс сургалт Увс аймагт үргэлжилж байна
1 цаг    

Хөлбөмбөгийн шилжилт хөдөлгөөний цонх нээгдлээ
1 цаг    

О.Шольцын гадаад бодлого ба Орос, Хятадыг шүүмжлэгч Гадаад хэргийн сайд
2 цаг    

Англид хязгаарлалтын арга хэмжээнүүдийг чангатгана
2 цаг    

Шатрын аймгийн аварга шалгаруулах тэмцээн зохион байгууллаа
2 цаг    

Замын-Үүд-Эрээн боомтын чингэлэг тээвэр маргааш эхэлнэ
2 цаг    

Д.Баярсайхан: Хөнгөн үйлдвэрийн салбарын бүтээгдэхүүнд нэмүү өртөг шингээж, эксортлоход анхааръя
2 цаг    

Бүтэн сарын турш үргэлжлэх “Баруун-Урт лиг”-ийн тэмцээн эхэллээ
2 цаг    

Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийг эцэслэн хэлэлцэв
3 цаг    

Хүний нууцыг цахим сүлжээгээр задалсан бол 5 жил хүртэлх хорих ял онооно
3 цаг    

20 сая мод тарих ажлын эхлэл ойн зөвлөгөөнийг хийж байна
3 цаг    

Швейцарын Холбооны Улсаас Монгол Улсад цар тахалтай тэмцэхэд зориулж хөдөлгөөнт рентген аппарат хүлээлгэн өгөв
3 цаг    

Францад Зул сарын баяраар халдлага үйлдэх гэж байсан этгээдүүдийг баривчилжээ
3 цаг    

ДЭМБ: “Омикрон” хувилбар 57 улс оронд илрээд байна
3 цаг    

“Хөсөг трейд” ХК-ийн хувьцааг худалдан авах тендер зарлажээ
3 цаг    

Дорноговьд уул уурхайн чиглэлээр 27 үйлдвэр ажиллаж байна
3 цаг    

АНУ-д “эсрэг биетийн коктейль” хэрэглэхийг зөвшөөрчээ
4 цаг    

Азийн хөгжлийн банкны цахим хэлэлцүүлэгт орон нутгийн удирдлагууд оролцов
4 цаг    

Авлигын эсрэг олон улсын өдөр тохиож байна
4 цаг    

Иргэдийн спортын наадамд 1004 тамирчин 114 багц медалийн төлөө өрсөлдлөө
4 цаг    

500 гаруй ажлын байр шинээр буй болжээ
4 цаг    

Талх нарийн боовны хэрэгцээг 100 хувь хангаж байна
4 цаг    

Аймгийн төсвийн орлогыг давуулан биелүүллээ
4 цаг    

Мал эмнэлгийн лабораторийн барилгын ажлын гүйцэтгэл 92 хувьтай
4 цаг    

Энхийг сахиулагч эмэгтэйчүүд ирэх онд Монголд чуулна
4 цаг    

Коронавируст халдварын 338 тохиолдол бүртгэгдэж, гурван хүн энджээ
4 цаг    

Ковидын дараах эмгэгийг илрүүлэх зорилгоор зөөврийн рентен аппаратыг ӨЭМТ ажиллуулж байна
4 цаг    

Б.Сувд: Өвөрхангайд зохиогчоор гарын үсэг зуруулах соёл их дэлгэрсэн байна
4 цаг    

Шинжаанаас бараа бүтээгдэхүүн импортлохыг хязгаарлах хуулийн төслийг баталжээ
4 цаг    

“Pfizer”-ын вакцины нэмэлт тун “омикрон”-ы эсрэг нааштай үр дүн үзүүлжээ
5 цаг    

Халдвартын эмнэлгийн барилгын ажлын гүйцэтгэл 95 хувьтай
5 цаг    

“Ковид-19” цар тахлаас сэргийлэх үйл ажиллагаанд 1.1. тэрбум төгрөг зарцуулжээ
5 цаг    

Улаанбаатарын 2040 оны хөгжлийн төлөвлөгөөг хэлэлцүүлж байна
5 цаг    

Ахуйн зориулалтаар зэрлэг гахай, бор гөрөөс агнуулна
5 цаг    



Нүүр хуудас | Фото мэдээ | Видео мэдээ | Сурталчилгаа байршуулах | Холбоо барих Утас: 89460-008, 7711-2424
© 2016 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. ARDCHILAL.MN.