Мэдээ
УЛААНБААТАР ºC
USD АНУ доллар 2,495.23
2021 оны 12-р сарын 09
Мэдээлэл хайх:
Зөвлөгөө | 7 хоногийн тойм | Олны танил | Шар | Танин мэдэхүй | Түүхэн хүмүүс | Кино урлаг | Дуу хөгжим | Номын ертөнц | Гадаад мэдээ | +18

БОХХААБХ:Генетик нөөцийн тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ

НИЙТЛЭСЭН: 2021-11-24 17:40:28
Улс төр > УИХ | Сэтгэгдэл: 0

УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Генетик нөөцийн тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Уг хуулийн төслийг Засгийн газраас 2019 оны 10 дугаар сарын 17-нд өргөн мэдүүлсэн юм. Манай орны ургамал, амьтны ховордох гол шалтгаан нь хууль бус ашиглалт, хүний болон байгалийн хүчин зүйлийн нөлөөтэй амьдрах орчны хомсдол доройтлоос үүдэлтэй. Иймд байгалиа хамгаалах уламжлалт мэдлэгээ ахуйн соёлдоо шингээн өвлүүлж ирсэн ард түмний хувьд, үүнийгээ баталгаажуулах, генетик нөөцийн хамгаалалт, зохистой ашиглалтыг хуулиар зохицуулах нь чухал ач холбогдолтой хэмээн үзжээ. Генетик нөөцийн тухай хууль нь Монгол Улсын нутаг дэвсгэрээс гаралтай амьтан, ургамал, бичил биетний үнэ цэн бүхий генетик нөөц болон тэдгээртэй холбоотой уламжлалт мэдлэгийг судлах, бүртгэх, хадгалж хамгаалах, ашиглах, тэдгээрийг ашигласнаас үүдэх үр шимийг хүртэхтэй холбоотой харилцааг зохицуулах юм байна. Хуулийн төсөл батлагдсанаар, генетик нөөц, түүнтэй холбоотой уламжлалт мэдлэгийн хамгаалалт сайжирч, үнэ цэн нь өсөн нэмэгдэж, ашиглалтаас бий болох үр шимийг Монгол Улс, эзэмшигчид хүртэх нөхцөл бүрэлдэхийн зэрэгцээ биотехнологийн ололт амжилтад тулгуурласан судалгаа, үйлдвэрлэл хөгжих, технологи дамжуулалт, хөрөнгө оруулалт нэмэгдэх, олон улсын зах зээлд гарах боломж бүрдэж эдийн засгийн бодит эерэг үр дүн бий болно хэмээн үзжээ. Хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын багийн танилцуулгыг УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн танилцуулав. Байнгын хорооны 2021 оны 03 дугаар сарын 12-ны 6 дугаар тогтоолоор Генетик нөөцийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын багийг УИХын гишүүн Г.Тэмүүлэн ахалж, УИХ-ын гишүүн Б.Бейсен, Ж.Бат-Эрдэнэ, Б.Саранчимэг, Ц.Цэрэнпунцаг, Т.Энхтүвшин нарын бүрэлдэхүүнтэй байгуулжээ. 2020-2021 оны байдлаар Монгол Улсын хилээр амьтан, ургамал, бичил биетний гаралтай зүйлийг судалгаа шинжилгээ болон бусад зориулалтаар 1300 гаруй зүйл ургамал, 70 гаруй зүйл амьтан хилээр гаргах зөвшөөрөл олгосон. Улсын хилээр гарч байгаа ургамал, амьтан, бичил биетний эдийн засгийн ач холбогдол нь олон сая ам.доллараар хэмжигдэх бололцоотой бөгөөд эдгээр генетик нөөцийг ашиглан ямар бүтээгдэхүүн үйлдвэрлэж худалдаанд гаргаж байгааг тооцох боломжгүй байгааг ажлын багийн ахлагч танилцуулгадаа онцлов. Хуралдаанд Байгаль орчин, аялал жуулчлалын яам болон холбогдох байгууллагын албан тушаалтнууд оролцсон. Ингээд УИХ-ын чуулганы хуралдааны 39.10-т заасны дагуу хуулийн төслийг зүйл, заалт бүрээр хэлэлцэв. Энэ үеэр УИХ-ын гишүүн Г.Мөнхцэцэг, Ж.Батжаргал, Г.Ганболд, Ц.Цэрэнпунцаг, Б.Бейсен, Н.Ганибал, Н.Наранбаатар нарын гишүүд асуулт асууж, хариулт авсан. Улмаар ажлын багаас Генетик нөөцийн тухай хуулийн төслийн талаар хэд хэдэн зарчмын зөрүүтэй санал гаргасан байна. Тухайлбал, төслийн 3 дугаар зүйлд 3.3 дахь “Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.” гэж, төслийн 4 дүгээр зүйлд 4.1.11 дэх “генетик нөөцийн материал дамжуулах гэрээ” гэж генетик нөөцийн биет дээж, сорьц, материал, үүсмэлийг ашиглах, эсхүл хадгалах талд тодорхой нөхцөлтэйгөөр дамжуулах хэлцлийг;” гэсэн хэсэг, заалт нэмэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн. Мөн төслийн 6 дугаар зүйлд 6.2 дахь “Генетик нөөцтэй холбоотой уламжлалт мэдлэгийн өвлөн уламжлагч нь тухайн мэдлэгийг энэ хуулийн 9.1-д заасан мэдээллийн санд бүртгүүлж, эзэмшигчээр тогтоолгох хүсэлтээ нотлох баримтын хамт төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ.” гэсэн хэсэг, төслийн хоёрдугаар бүлэгт “Генетик нөөц, генетик нөөцтэй холбоотой уламжлалт мэдлэгийн талаар төрөөс баримтлах бодлого”-ыг зохицуулсан агуулга бүхий 7 дугаар зүйл нэмэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ. Түүнчлэн төслийн 8 дугаар зүйлд “8.4.5.энэ хуулийн 15.1-д заасан үр шимийн гэрээний хэрэгжилтийг хянаж дүгнэлт гаргах;, “8.4.6.Генетик нөөцтэй холбоотой тухайн уламжлалт мэдлэгийн эзэмшигчийг тогтоох талаар дүгнэлт гаргах” гэсэн зүйл, “8.5.Мэргэжлийн зөвлөлийн гишүүд чиг үүргийн хүрээнд олж авсан мэдээллийн нууцыг холбогдох хууль тогтоомжийн дагуу хадгалах үүрэгтэй бөгөөд энэ хуулийн 8.4.3-8.4.6-д заасан судалгааны үр дүн, баримт бичигтэй танилцахын өмнө ашиг сонирхлын мэдүүлэг бөглөнө.” гэсэн заалт нэмэх ажлын багийн саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжих нь зүйтэй гэж үзэв. Ийнхүү хуулийн төслийн анхны хэлэлцүүлэг хийсэн талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо. Төслийг энэ долоо хоногийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэхээр төлөвлөөд байна.
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
Мэдээ таалагдсан бол like & share хийнэ үү:


БУСАД

 
 
СЭТГЭГДЭЛ БИЧИХ

 

СЭТГЭГДЭЛ
ШИНЭ МЭДЭЭ
Бизнес эрхлэгчид хамтарч ажиллах шинэ арга барилаа хэлэлцэв
20 минут    

Ц.Жигдэн багшийн нэрэмжит тэмцээн Дархан-Уул аймагт болно
22 минут    

Бүжинхэн цогцолбор цэцэрлэгийн хичээлийн байрны их засвар дууслаа
24 минут    

Японд “омикрон” хувилбарын дөрөв дэх тохиолдол илэрчээ
32 минут    

Нэг иргэн нуурын усанд осолдож, амь насаа алджээ
33 минут    

Канад улс Бээжингийн Олимпыг эсэргүүцэхэд нэгджээ
42 минут    

Грассрүүтс сургалт Увс аймагт үргэлжилж байна
47 минут    

Хөлбөмбөгийн шилжилт хөдөлгөөний цонх нээгдлээ
59 минут    

О.Шольцын гадаад бодлого ба Орос, Хятадыг шүүмжлэгч Гадаад хэргийн сайд
1 цаг    

Англид хязгаарлалтын арга хэмжээнүүдийг чангатгана
1 цаг    

Шатрын аймгийн аварга шалгаруулах тэмцээн зохион байгууллаа
1 цаг    

Замын-Үүд-Эрээн боомтын чингэлэг тээвэр маргааш эхэлнэ
1 цаг    

Д.Баярсайхан: Хөнгөн үйлдвэрийн салбарын бүтээгдэхүүнд нэмүү өртөг шингээж, эксортлоход анхааръя
1 цаг    

Бүтэн сарын турш үргэлжлэх “Баруун-Урт лиг”-ийн тэмцээн эхэллээ
1 цаг    

Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийг эцэслэн хэлэлцэв
2 цаг    

Хүний нууцыг цахим сүлжээгээр задалсан бол 5 жил хүртэлх хорих ял онооно
2 цаг    

20 сая мод тарих ажлын эхлэл ойн зөвлөгөөнийг хийж байна
2 цаг    

Швейцарын Холбооны Улсаас Монгол Улсад цар тахалтай тэмцэхэд зориулж хөдөлгөөнт рентген аппарат хүлээлгэн өгөв
2 цаг    

Францад Зул сарын баяраар халдлага үйлдэх гэж байсан этгээдүүдийг баривчилжээ
2 цаг    

ДЭМБ: “Омикрон” хувилбар 57 улс оронд илрээд байна
2 цаг    

“Хөсөг трейд” ХК-ийн хувьцааг худалдан авах тендер зарлажээ
2 цаг    

Дорноговьд уул уурхайн чиглэлээр 27 үйлдвэр ажиллаж байна
2 цаг    

АНУ-д “эсрэг биетийн коктейль” хэрэглэхийг зөвшөөрчээ
3 цаг    

Азийн хөгжлийн банкны цахим хэлэлцүүлэгт орон нутгийн удирдлагууд оролцов
3 цаг    

Авлигын эсрэг олон улсын өдөр тохиож байна
3 цаг    

Иргэдийн спортын наадамд 1004 тамирчин 114 багц медалийн төлөө өрсөлдлөө
3 цаг    

500 гаруй ажлын байр шинээр буй болжээ
3 цаг    

Талх нарийн боовны хэрэгцээг 100 хувь хангаж байна
3 цаг    

Аймгийн төсвийн орлогыг давуулан биелүүллээ
3 цаг    

Мал эмнэлгийн лабораторийн барилгын ажлын гүйцэтгэл 92 хувьтай
3 цаг    

Энхийг сахиулагч эмэгтэйчүүд ирэх онд Монголд чуулна
3 цаг    

Коронавируст халдварын 338 тохиолдол бүртгэгдэж, гурван хүн энджээ
3 цаг    

Ковидын дараах эмгэгийг илрүүлэх зорилгоор зөөврийн рентен аппаратыг ӨЭМТ ажиллуулж байна
3 цаг    

Б.Сувд: Өвөрхангайд зохиогчоор гарын үсэг зуруулах соёл их дэлгэрсэн байна
3 цаг    

Шинжаанаас бараа бүтээгдэхүүн импортлохыг хязгаарлах хуулийн төслийг баталжээ
3 цаг    

“Pfizer”-ын вакцины нэмэлт тун “омикрон”-ы эсрэг нааштай үр дүн үзүүлжээ
4 цаг    

Халдвартын эмнэлгийн барилгын ажлын гүйцэтгэл 95 хувьтай
4 цаг    

“Ковид-19” цар тахлаас сэргийлэх үйл ажиллагаанд 1.1. тэрбум төгрөг зарцуулжээ
4 цаг    

Улаанбаатарын 2040 оны хөгжлийн төлөвлөгөөг хэлэлцүүлж байна
4 цаг    

Ахуйн зориулалтаар зэрлэг гахай, бор гөрөөс агнуулна
4 цаг    

Элчин сайд Ө.Энхтүвшин ИЖБ-ийн хуулбарыг гардуулав
4 цаг    

ӨЭМТ-ийн тоног төхөөрөмжийг сайжруулснаар хорт хавдрыг эхэн үед нь илрүүлж байна
4 цаг    

Монгол, Хятадын ЗГКХ-ын ажлын баг хуралдав
4 цаг    

Германы шинэ Канцлераар Олаф Шольц сонгогдлоо
5 цаг    

Өнөөдөр ажиллах шинжилгээний цэгүүд
5 цаг    

Зүүн Азийн олимпын хороодын зөвлөлд Б.Баттүшиг, Ч.Наранбаатар нар багтлаа
5 цаг    

Хүүхдүүд уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг нөлөөллийн ажил хийж байна
5 цаг    

Улаанбаатарт 5-7 хэм хүйтэн байна
5 цаг    

Гахай жилтнээ эерэг сайн хэмээжээ
5 цаг    

“Экспорт Монгол 2021" олон улсын форумыг Асем хүн театрт зохион байгуулна
5 цаг    



Нүүр хуудас | Фото мэдээ | Видео мэдээ | Сурталчилгаа байршуулах | Холбоо барих Утас: 89460-008, 7711-2424
© 2016 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. ARDCHILAL.MN.