Мэдээ
УЛААНБААТАР ºC
USD АНУ доллар 2,495.23
2021 оны 12-р сарын 09
Мэдээлэл хайх:
Зөвлөгөө | 7 хоногийн тойм | Олны танил | Шар | Танин мэдэхүй | Түүхэн хүмүүс | Кино урлаг | Дуу хөгжим | Номын ертөнц | Гадаад мэдээ | +18

Ардын жүжигчин П.Цэрэндагва, Н.Сувд нар Хөдөлмөрийн баатар цол хүртэв

НИЙТЛЭСЭН: 2021-11-24 17:30:40
Улс төр > Ерөнхийлөгч | Сэтгэгдэл: 0

Тулгар төрийн 2230 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 815 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110 жил, Ардын хувьсгалын 100 жил, Монгол Улсад орчин цагийн номын сан үүсэж хөгжсөний 100 жил, мэргэжлийн театрын урлаг үүсэж хөгжсөний 90 жил, Циркийн урлаг үүсэж хөгжсөний 80 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх зарлиг гаргаж нэр бүхий хүмүүст төрийн дээд шагнал, одон, медаль гардууллаа. “Тамгагүй төр” жүжгийн Эгэрэг, “Мандухай цэцэн хатан” киноны Ибрай тайш тэргүүтэй тайз, дэлгэцийн 200 шахам дүрийг урлан бүтээж, театр, кино урлагт өөрийн орон зай, өнгө төрх, бүтээл туурвилын арга барил бий болгож, ахмад үеэ залгамжлан, өөрийн үеийнхнээ манлайлж, залуу үеэ үлгэрлэн хөдөлмөрлөж, театр болон драмын урлагийг гадаад, дотоодод сурталчлах, ард түмнийг соёл, урлагаар соён гэгээрүүлэх, залуу уран бүтээлчдийг сурган хүмүүжүүлэх, бэлтгэх зэрэг их үйл хэрэгт хүчин зүтгэж байгаа Ардын жүжигчин Пүрэвдоржийн Цэрэндагва, “Гамлет” жүжгийн Офелия, “Атга нөж” жүжгийн Өүлэн эх, “Мандухай цэцэн хатан” киноны Мандухай тэргүүтэй тайз, дэлгэцийн 100 гаруй дүрийг урлан бүтээхийн зэрэгцээ театрын удирдлага, зохион байгуулалт, урын сангийн бодлогыг оновчтой удирдан тодорхойлж, тайз, дэлгэцийн урлагийн залгамж халаа, мэргэжлийн уран бүтээлчдийг бэлтгэхэд үнэтэй хувь нэмэр оруулж, ард түмнээ соён гэгээрүүлэх зэрэг их үйл хэрэгт хүчин зүтгэж байгаа Ардын жүжигчин Намсрайн Сувд нарт Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цол хүртээж, “Алтан соёмбо” тэмдэг, Сүхбаатарын одонгоор шагналаа. АРДЫН ЖҮЖИГЧИН ЦОЛООР: “Кихот ноён” жүжгийн Кихот ноён, “Мөнх тэнгэрийн хүчин дор” киноны Хавт Хасар тэргүүтэй ард түмний зүрх, сэтгэлд хоногшин үлдсэн тайз, дэлгэцийн 200 орчим өвөрмөц дүрийг жүжигчний бие, хэл, сэтгэхүйн нэгдлээр урлан бүтээхийн зэрэгцээ залуу уран бүтээлчдийг сурган хүмүүжүүлэх, ард түмнээ соён гэгээрүүлэх их үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулсан Монгол Улсын гавьяат жүжигчин, Улсын драмын эрдмийн театрын Захиргаа, удирдлагын хэлтсийн дарга Бэх-Очирын Жаргалсайхан, Соёл, урлагийн салбарт ухамсарт амьдралаа зориулж, тайз, дэлгэцийн олон арван бүтээлд тоглон, гол болон туслах дүрүүдээ ард түмний сэтгэлд хоногштол амилуулсан Монгол Улсын гавьяат жүжигчин, Кино урлагийн дээд сургуулийн багш Далхсүрэнгийн Гүрсэд, Нийслэл болон орон нутгийн театруудад туслах найруулагчаас найруулагч, дарга хүртэл үр бүтээлтэй ажиллахдаа үндсэн бүрэлдэхүүнийг мэргэжүүлж, сургаж бэлтгэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн, Хэнтий аймгийн Бор-Өндөр хотын Соёлын төвийн дарга асан Батмөнхийн Мушка, АРДЫН ЗУРААЧ ЦОЛООР: Төрийн соёрхолт, Урлагийн гавьяат зүтгэлтэн Шагдаржавын Чимэддорж, Урлагийн гавьяат зүтгэлтэн Гаадангийн Дунбүрээ нарыг шагналаа. МОНГОЛ УЛСЫН ГАВЬЯАТ ЖҮЖИГЧИН ЦОЛООР: Улсын драмын эрдмийн театрын жүжигчин Гочоодоржийн Амгаланбаатар, Улсын драмын эрдмийн театрын туслах балетмейстер, нотны редактор Аюурзанын Батдэлгэр, Үндэсний урлагийн их театрын гоцлол бүжигчин Алтангэрэлийн Батхүү, Монгол цэргийн “Алтан үе” чуулгын гоцлол дуучин Дэлгэрийн Баянмөнх, Улсын драмын эрдмийн театрын жүжигчин Цэрэндоржийн Баясгалан, “Дайчин алдар” чуулгын бүжигчин Борын Дашзэвэг, Монгол Улсын Консерваторийн зөвлөх багш, дэд профессор Пунцагийн Доржпагам, Монголын Хүүхдийн ордны төгөлдөр хуурын багш Баяндалайн Уушанз, МОНГОЛ УЛСЫН СОЁЛЫН ГАВЬЯАТ ЗҮТГЭЛТЭН ЦОЛООР: Үндэсний номын сангийн номын санч, мэдээллийн ажилтан Дэмэдийн Бямбасүрэн, Үндэсний номын сангийн гэрээт ажилтан Оросоогийн Цацрал, Уран хатгамалчдыг дэмжих “Эгнэшгүй санаа төв” ТББ-ын тэргүүн Задийн Цэнгэлсайхан, “Парагон медиа” ХХК-ийн зөвлөх, найруулагч Бүдрагчаагийн Чимэддорж МОНГОЛ УЛСЫН УРЛАГИЙН ГАВЬЯАТ ЗҮТГЭЛТЭН ЦОЛООР: СУИС-ийн багш, Уран сайхны удирдагч Дашдоржийн Ариунболд, Үндэсний урлагийн их театрын гоцлол хөгжимчин Мягмарын Бирваа, Чөлөөт уран бүтээлч /Үндэсний урлагийн их театрын дэд захирал асан/ Наваанжанцангийн Болд, “Чингис хаан” хамтлагийн хөгжмийн найруулагч, хөгжимчин, дуучин Равсалын Ганбаатар, “Айзам” хамтлагийн соль гитарчин, хамтлагийн ахлагч Дашнямын Ганболд, Улсын драмын эрдмийн театрын ерөнхий зураач Түдэвдоржийн Ганхуяг, Монгол Улсын Консерваторийн төгөлдөр хуурын багш Намсрайн Ганчимэг, Монголын Урчуудын эвлэлийн хорооны зураач, чөлөөт уран бүтээлч Банзрагчийн Дашням, “Шинэ цирк” төвийн тэргүүн Дондогийн Зоригт, Монгол Улсын Консерваторийн найрал дууны багш, удирдаач Дашзэвэгийн Нандинцэцэг, “Циркус Монголиа Хадгаа” циркийн дасгалжуулагч багш Батчулууны Оюун, Ардын дуу бүжгийн чуулгын “Хан Хэнтий” чуулгын Уран сайхны удирдагч, бүжиг дэглээч Цэндийн Оюунбаатар, Улсын драмын эрдмийн театрын найруулагч Чимэддоржийн Түвшин, Монгол Улсын Консерваторийн зөвлөх багш Лувсанноровын Эрдэнэчимэг, СҮХБААТАРЫН ОДОНГООР: Зүүн хүрээ Дашчойлин хийдийн тэргүүн хамба лам, Соёлын гавьяат зүтгэлтэн Чойжилжавын Дамбажав, Улсын драмын эрдмийн театрын захирал, Урлагийн гавьяат зүтгэлтэн Дарамсэдийн Цэрэнсамбуу, “Эдип хаан”, “Цахилж яваа гөрөөс” тэргүүтэй тайз, дэлгэцийн 100 орчим бүтээлд гол болон туслах дүр бүтээсэн жүжигчин Жамсранжавын Пүрэвдорж, ХӨДӨЛМӨРИЙН ГАВЬЯАНЫ УЛААН ТУГИЙН ОДОНГООР: Улаанбаатар төмөр замын дуу бүжгийн чуулгын дарга Дондогнямын Бямбажав, Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын Соёлын төвийн эрхлэгч Доржпаламын Дашлонжид, Соёлын биет бус өвийн мэргэжлийн зөвлөлийн гишүүн, шинжээч Цамбын Жаргалсайхан, Улсын драмын эрдмийн театрын гэрлийн оператор Равдансүрэнгийн Мөнхцэцэг, Кино урлагийн дээд сургуулийн ур чадварын багш асан Одонгийн Нямдаваа, Монголын циркчдын холбооны чөлөөт уран бүтээлч Нацагдоржийн Нямсүрэн, БХБЯ-ны дэргэдэх Архитектур, хот байгуулалтын мэргэжлийн зөвлөлийн гишүүн Зундуйн Оюунбилэг, Соёлын яамны Соёл, гэгээрлийн газрын мэргэжилтэн Оюунбадамын Сундуй, Монголын Урчуудын эвлэлийн зураач Чүлтэмийн Болдбаатар, Монгол Улсын Консерваторийн концертмейстер багш Батбилэгийн Бат-Эрдэнэ, АЛТАН ГАДАС ОДОНГООР: Улсын драмын эрдмийн театрын жүжигчин Нэргүйн Баярмаа, “Нюанс” хамтлагийн дуучин Мягмаржавын Боргилчулуун, Соёлын яамны Соёлын өвийн газрын түүх, соёлын хөдлөх дурсгалт зүйлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах шинжээч Жамбалдоржийн Мяндас, Соёлын яамны салбар эдийн засаг, төсвийн бодлого, хөрөнгө оруулалтын бодлого, төлөвлөлт хариуцсан шинжээч Чардагийн Энхтуяа, ХӨДӨЛМӨРИЙН ХҮНДЭТ МЕДАЛИАР: Улсын драмын эрдмийн театрын жүжигчин Минжбадгарын Тогтохжаргалыг шагналаа. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх урлаг, соёлын зүтгэлтэн, уран бүтээлчдэд баяр хүргэж, гэр бүл, үр хүүхэд, хамт олонд нь сайн сайхныг хүсэв. Тэрбээр “Аливаа улс орны хөгжил, дэвшлийг тодорхойлдог нэг шалгуур бол тухайн улсын соёл, урлаг. Ард түмнээ соён гэгээрүүлэгч, оюун санааны охь манлай болсон уран бүтээлчид, бүтээлээс нь иргэд суралцан, үлгэр дуурайлал, урам зориг, ухаарал авч, ирээдүй хойчоо төсөөлөн харж байдаг” гэлээ.
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
Мэдээ таалагдсан бол like & share хийнэ үү:


БУСАД

 
 
СЭТГЭГДЭЛ БИЧИХ

 

СЭТГЭГДЭЛ
ШИНЭ МЭДЭЭ
Сүүлийн 24 цагт ковидын халдварын улмаас 2 иргэн нас баржээ
1 минут    

Энэ сарын 11-нд Эрдэнэт хотын шүдний эмнэлэгүүд үнэ төлбөргүй үзлэг хийнэ
8 минут    

Дарьганга сумын цэцэрлэгийн шинэ барилгын ажил 30 хувьтай үргэлжилж байна
9 минут    

Бизнес эрхлэгчид хамтарч ажиллах шинэ арга барилаа хэлэлцэв
1 цаг    

Ц.Жигдэн багшийн нэрэмжит тэмцээн Дархан-Уул аймагт болно
1 цаг    

Бүжинхэн цогцолбор цэцэрлэгийн хичээлийн байрны их засвар дууслаа
1 цаг    

Японд “омикрон” хувилбарын дөрөв дэх тохиолдол илэрчээ
1 цаг    

Нэг иргэн нуурын усанд осолдож, амь насаа алджээ
1 цаг    

Канад улс Бээжингийн Олимпыг эсэргүүцэхэд нэгджээ
1 цаг    

Грассрүүтс сургалт Увс аймагт үргэлжилж байна
1 цаг    

Хөлбөмбөгийн шилжилт хөдөлгөөний цонх нээгдлээ
1 цаг    

О.Шольцын гадаад бодлого ба Орос, Хятадыг шүүмжлэгч Гадаад хэргийн сайд
1 цаг    

Англид хязгаарлалтын арга хэмжээнүүдийг чангатгана
1 цаг    

Шатрын аймгийн аварга шалгаруулах тэмцээн зохион байгууллаа
2 цаг    

Замын-Үүд-Эрээн боомтын чингэлэг тээвэр маргааш эхэлнэ
2 цаг    

Д.Баярсайхан: Хөнгөн үйлдвэрийн салбарын бүтээгдэхүүнд нэмүү өртөг шингээж, эксортлоход анхааръя
2 цаг    

Бүтэн сарын турш үргэлжлэх “Баруун-Урт лиг”-ийн тэмцээн эхэллээ
2 цаг    

Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийг эцэслэн хэлэлцэв
3 цаг    

Хүний нууцыг цахим сүлжээгээр задалсан бол 5 жил хүртэлх хорих ял онооно
3 цаг    

20 сая мод тарих ажлын эхлэл ойн зөвлөгөөнийг хийж байна
3 цаг    

Швейцарын Холбооны Улсаас Монгол Улсад цар тахалтай тэмцэхэд зориулж хөдөлгөөнт рентген аппарат хүлээлгэн өгөв
3 цаг    

Францад Зул сарын баяраар халдлага үйлдэх гэж байсан этгээдүүдийг баривчилжээ
3 цаг    

ДЭМБ: “Омикрон” хувилбар 57 улс оронд илрээд байна
3 цаг    

“Хөсөг трейд” ХК-ийн хувьцааг худалдан авах тендер зарлажээ
3 цаг    

Дорноговьд уул уурхайн чиглэлээр 27 үйлдвэр ажиллаж байна
3 цаг    

АНУ-д “эсрэг биетийн коктейль” хэрэглэхийг зөвшөөрчээ
3 цаг    

Азийн хөгжлийн банкны цахим хэлэлцүүлэгт орон нутгийн удирдлагууд оролцов
4 цаг    

Авлигын эсрэг олон улсын өдөр тохиож байна
4 цаг    

Иргэдийн спортын наадамд 1004 тамирчин 114 багц медалийн төлөө өрсөлдлөө
4 цаг    

500 гаруй ажлын байр шинээр буй болжээ
4 цаг    

Талх нарийн боовны хэрэгцээг 100 хувь хангаж байна
4 цаг    

Аймгийн төсвийн орлогыг давуулан биелүүллээ
4 цаг    

Мал эмнэлгийн лабораторийн барилгын ажлын гүйцэтгэл 92 хувьтай
4 цаг    

Энхийг сахиулагч эмэгтэйчүүд ирэх онд Монголд чуулна
4 цаг    

Коронавируст халдварын 338 тохиолдол бүртгэгдэж, гурван хүн энджээ
4 цаг    

Ковидын дараах эмгэгийг илрүүлэх зорилгоор зөөврийн рентен аппаратыг ӨЭМТ ажиллуулж байна
4 цаг    

Б.Сувд: Өвөрхангайд зохиогчоор гарын үсэг зуруулах соёл их дэлгэрсэн байна
4 цаг    

Шинжаанаас бараа бүтээгдэхүүн импортлохыг хязгаарлах хуулийн төслийг баталжээ
4 цаг    

“Pfizer”-ын вакцины нэмэлт тун “омикрон”-ы эсрэг нааштай үр дүн үзүүлжээ
5 цаг    

Халдвартын эмнэлгийн барилгын ажлын гүйцэтгэл 95 хувьтай
5 цаг    

“Ковид-19” цар тахлаас сэргийлэх үйл ажиллагаанд 1.1. тэрбум төгрөг зарцуулжээ
5 цаг    

Улаанбаатарын 2040 оны хөгжлийн төлөвлөгөөг хэлэлцүүлж байна
5 цаг    

Ахуйн зориулалтаар зэрлэг гахай, бор гөрөөс агнуулна
5 цаг    

Элчин сайд Ө.Энхтүвшин ИЖБ-ийн хуулбарыг гардуулав
5 цаг    

ӨЭМТ-ийн тоног төхөөрөмжийг сайжруулснаар хорт хавдрыг эхэн үед нь илрүүлж байна
5 цаг    

Монгол, Хятадын ЗГКХ-ын ажлын баг хуралдав
5 цаг    

Германы шинэ Канцлераар Олаф Шольц сонгогдлоо
5 цаг    

Өнөөдөр ажиллах шинжилгээний цэгүүд
5 цаг    

Зүүн Азийн олимпын хороодын зөвлөлд Б.Баттүшиг, Ч.Наранбаатар нар багтлаа
5 цаг    

Хүүхдүүд уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг нөлөөллийн ажил хийж байна
5 цаг    



Нүүр хуудас | Фото мэдээ | Видео мэдээ | Сурталчилгаа байршуулах | Холбоо барих Утас: 89460-008, 7711-2424
© 2016 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. ARDCHILAL.MN.