Мэдээ
УЛААНБААТАР ºC
USD АНУ доллар 2,495.23
2021 оны 12-р сарын 09
Мэдээлэл хайх:
Зөвлөгөө | 7 хоногийн тойм | Олны танил | Шар | Танин мэдэхүй | Түүхэн хүмүүс | Кино урлаг | Дуу хөгжим | Номын ертөнц | Гадаад мэдээ | +18

Удирдлагууд улаан бүсэд орж ажиллав

НИЙТЛЭСЭН: 2021-10-23 13:42:55
Нийгэм > Орон нутаг | Сэтгэгдэл: 0

Хэнтий:Аймгийн Засаг даргын орлогч Ц.Чогсомжав болон ОБГ, МХГ, ЭМГ-ын холбогдох удирдах ажилтнууд энэ сарын 22-нд Нэгдсэн эмнэлгийн ковидын тусгаарлан эмчлэх байр буюу улаан бүсэд орж ажиллав. Энэ үеэр эмчлүүлэгсэдтэй уулзаж, тэдний дуу хоолойг сонслоо. Өмнөх тусгаарлан эмчлэх байруудыг бодвол зориулалтын эмнэлгийн байранд хэвтэж байгаа болохоор өвчтнүүд тохилог, эмч, эмнэлгийн ажилтнуудын эмчилгээ, хоол, харилцаа хандлага сэтгэлд нийцэж байгааг тэд дуулгалаа. Нэгдсэн эмнэлгийн Халдвартын тасаг, Эрүүл мэндийн газар, Нэгдсэн эмнэлгийн төв А блокт жирэмсэн эхчүүд, хүүхэд, ахмад настан, эрсдэлт бүлгийн хүндрэх эрсдэлтэй нийт 330 хүн хэвтэн эмчлүүлж байна. Нэгдсэн эмнэлгийн А блокын тусгаарлах байранд сэхээн амьдруулах 10 ортой тасаг нээн ажиллуулж байгаа бөгөөд 7-8 хүн тасралтгүй хэвтэж байна. Ихэвчлэн суурь, хавсарсан өвчтэй, вакцины бүрэн тунгаа аваагүй хүмүүс хүндэрч байгааг эмч нар хэлж байлаа. Нэгдсэн эмнэлгийн 325 эмч, ажилтнаас 100 нь улаан бүсэд ажиллаж байна. Түүнчлэн бусад эмч, ажилчдаа дайчлан ажиллуулж байгаа бөгөөд эмнэлгийн удирдлагууд долоо хоногт 2-3 удаа орж нөхцөл байдлыг шалган ажилладаг талаар мэдээллээ. Нэгдсэн эмнэлгийн дарга Д.Оюунгэрэл хэлэхдээ "Коронавирусний халдвар илэрснэээс хойш 330 ороо бүрэн ашиглаж, өрхөөс, сумдаас эрэмбэлэгдэн ирсэн хүнд өвчтөнүүдийг эмчилж байна. Эмч нар маань улаан бүсээс, гэрийнхнээсээ, ажлаа хийж байгаад халдвар авч, хүний нөөцийн хомсдол тасралтгүй үүсдэг. Гэвч бид цагийн зохион байгуулалт гарган эмч нараа 8/16 цагаар, сувилагч нар 7/7 хоногийн ээлжээр ажиллаж байгаа. Жирэмсэн эхчүүдийн болон сэхээн амьдруулах тасгийн эмч, ажилчид маань 10-14 хоногийн хугацаатай тусгаарлагдан ажилладаг. ХӨСҮТ-өөс баг ирж бидэнд зөвлөн туслах үйлчилгээ явуулснаар нэг эмч, нэг сувилагчид 40 өвчтөн оногдуулж тооцож байгаа. Сувилагч, үйлчлэгчээ нэмэгдүүлсэн. Өнөөдөр бидэнд бэрхшээл тулгарсан асуудлууд гарч байна. Хил гаальтай холбоотой тариур, дуслын тариа, нэн шаардлагатай зарим нэг антибиотик, вирусний эсрэг эм тасраад олдоц муутай байна. Тендерээр эм, эмнэлгийн хэрэгсэл нийлүүлдэг байгууллагууд танайд тариур нийлүүлэх боломжгүй гэдэг бичгийг хүртэл өгсөн. Тиймээс бид бусад эм ханган нийлүүлэх байгууллагаас эмчилгээ үйлчилгээгээ нийлүүлэх боломжийг бүрдүүлж, бүхий л чадлаараа ажиллаж байна. Иргэд, эмчлүүлэгсэд маань үүнийг ойлгож хүндэтгэлтэй хандаасай” гэв. Мөн тэрээр Хүчилтөрөгчийн бичил үйлдвэрийг байгуулах талаар удаа дараа Эрүүл мэндийн яам, дээд шатны байгууллагуудад санал тавьж, хүсэлт явуулж байна. Ковидын эмчилгээ болоод сэхээнд байгаа хүмүүсийн гол эмчилгээ нь хүчилтөрөгч. Нэг өдөрт 2-3 удаа автомашин явуулж хүчилтөрөгч Улаанбаатар хотоос тээвэрлэж байгаа талаар ярилаа. Холбогдох албаныхан Улаан бүсэд ажиллаад тодорхой шийдвэр гаргахаар Шуурхай штабыг хуралдуулах, Улсын Шуурхай штаб, Онцгой комисст санал хүргүүлэн ажиллахаар боллоо.
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
Мэдээ таалагдсан бол like & share хийнэ үү:


БУСАД

 
 
СЭТГЭГДЭЛ БИЧИХ

 

СЭТГЭГДЭЛ
ШИНЭ МЭДЭЭ
Бизнес эрхлэгчид хамтарч ажиллах шинэ арга барилаа хэлэлцэв
9 минут    

Ц.Жигдэн багшийн нэрэмжит тэмцээн Дархан-Уул аймагт болно
11 минут    

Бүжинхэн цогцолбор цэцэрлэгийн хичээлийн байрны их засвар дууслаа
13 минут    

Японд “омикрон” хувилбарын дөрөв дэх тохиолдол илэрчээ
21 минут    

Нэг иргэн нуурын усанд осолдож, амь насаа алджээ
22 минут    

Канад улс Бээжингийн Олимпыг эсэргүүцэхэд нэгджээ
31 минут    

Грассрүүтс сургалт Увс аймагт үргэлжилж байна
35 минут    

Хөлбөмбөгийн шилжилт хөдөлгөөний цонх нээгдлээ
47 минут    

О.Шольцын гадаад бодлого ба Орос, Хятадыг шүүмжлэгч Гадаад хэргийн сайд
52 минут    

Англид хязгаарлалтын арга хэмжээнүүдийг чангатгана
1 цаг    

Шатрын аймгийн аварга шалгаруулах тэмцээн зохион байгууллаа
1 цаг    

Замын-Үүд-Эрээн боомтын чингэлэг тээвэр маргааш эхэлнэ
1 цаг    

Д.Баярсайхан: Хөнгөн үйлдвэрийн салбарын бүтээгдэхүүнд нэмүү өртөг шингээж, эксортлоход анхааръя
1 цаг    

Бүтэн сарын турш үргэлжлэх “Баруун-Урт лиг”-ийн тэмцээн эхэллээ
1 цаг    

Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийг эцэслэн хэлэлцэв
2 цаг    

Хүний нууцыг цахим сүлжээгээр задалсан бол 5 жил хүртэлх хорих ял онооно
2 цаг    

20 сая мод тарих ажлын эхлэл ойн зөвлөгөөнийг хийж байна
2 цаг    

Швейцарын Холбооны Улсаас Монгол Улсад цар тахалтай тэмцэхэд зориулж хөдөлгөөнт рентген аппарат хүлээлгэн өгөв
2 цаг    

Францад Зул сарын баяраар халдлага үйлдэх гэж байсан этгээдүүдийг баривчилжээ
2 цаг    

ДЭМБ: “Омикрон” хувилбар 57 улс оронд илрээд байна
2 цаг    

“Хөсөг трейд” ХК-ийн хувьцааг худалдан авах тендер зарлажээ
2 цаг    

Дорноговьд уул уурхайн чиглэлээр 27 үйлдвэр ажиллаж байна
2 цаг    

АНУ-д “эсрэг биетийн коктейль” хэрэглэхийг зөвшөөрчээ
2 цаг    

Азийн хөгжлийн банкны цахим хэлэлцүүлэгт орон нутгийн удирдлагууд оролцов
3 цаг    

Авлигын эсрэг олон улсын өдөр тохиож байна
3 цаг    

Иргэдийн спортын наадамд 1004 тамирчин 114 багц медалийн төлөө өрсөлдлөө
3 цаг    

500 гаруй ажлын байр шинээр буй болжээ
3 цаг    

Талх нарийн боовны хэрэгцээг 100 хувь хангаж байна
3 цаг    

Аймгийн төсвийн орлогыг давуулан биелүүллээ
3 цаг    

Мал эмнэлгийн лабораторийн барилгын ажлын гүйцэтгэл 92 хувьтай
3 цаг    

Энхийг сахиулагч эмэгтэйчүүд ирэх онд Монголд чуулна
3 цаг    

Коронавируст халдварын 338 тохиолдол бүртгэгдэж, гурван хүн энджээ
3 цаг    

Ковидын дараах эмгэгийг илрүүлэх зорилгоор зөөврийн рентен аппаратыг ӨЭМТ ажиллуулж байна
3 цаг    

Б.Сувд: Өвөрхангайд зохиогчоор гарын үсэг зуруулах соёл их дэлгэрсэн байна
3 цаг    

Шинжаанаас бараа бүтээгдэхүүн импортлохыг хязгаарлах хуулийн төслийг баталжээ
3 цаг    

“Pfizer”-ын вакцины нэмэлт тун “омикрон”-ы эсрэг нааштай үр дүн үзүүлжээ
4 цаг    

Халдвартын эмнэлгийн барилгын ажлын гүйцэтгэл 95 хувьтай
4 цаг    

“Ковид-19” цар тахлаас сэргийлэх үйл ажиллагаанд 1.1. тэрбум төгрөг зарцуулжээ
4 цаг    

Улаанбаатарын 2040 оны хөгжлийн төлөвлөгөөг хэлэлцүүлж байна
4 цаг    

Ахуйн зориулалтаар зэрлэг гахай, бор гөрөөс агнуулна
4 цаг    

Элчин сайд Ө.Энхтүвшин ИЖБ-ийн хуулбарыг гардуулав
4 цаг    

ӨЭМТ-ийн тоног төхөөрөмжийг сайжруулснаар хорт хавдрыг эхэн үед нь илрүүлж байна
4 цаг    

Монгол, Хятадын ЗГКХ-ын ажлын баг хуралдав
4 цаг    

Германы шинэ Канцлераар Олаф Шольц сонгогдлоо
4 цаг    

Өнөөдөр ажиллах шинжилгээний цэгүүд
4 цаг    

Зүүн Азийн олимпын хороодын зөвлөлд Б.Баттүшиг, Ч.Наранбаатар нар багтлаа
4 цаг    

Хүүхдүүд уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг нөлөөллийн ажил хийж байна
4 цаг    

Улаанбаатарт 5-7 хэм хүйтэн байна
5 цаг    

Гахай жилтнээ эерэг сайн хэмээжээ
5 цаг    

“Экспорт Монгол 2021" олон улсын форумыг Асем хүн театрт зохион байгуулна
5 цаг    



Нүүр хуудас | Фото мэдээ | Видео мэдээ | Сурталчилгаа байршуулах | Холбоо барих Утас: 89460-008, 7711-2424
© 2016 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. ARDCHILAL.MN.