Мэдээ
УЛААНБААТАР ºC
USD АНУ доллар 2,495.23
2021 оны 12-р сарын 09
Мэдээлэл хайх:
Зөвлөгөө | 7 хоногийн тойм | Олны танил | Шар | Танин мэдэхүй | Түүхэн хүмүүс | Кино урлаг | Дуу хөгжим | Номын ертөнц | Гадаад мэдээ | +18

“Загвар НҮБ” хуралдаан эхэллээ

НИЙТЛЭСЭН: 2021-10-22 15:34:52
Чөлөөт цаг > Хурал чуулган | Сэтгэгдэл: 0

Монгол Улс НҮБ-д элссэний 60 жилийн ойг тохиолдуулан зохион байгуулж буй “НҮБ-ын 7 хоног”-ийн хүрээнд “Загвар НҮБ” хуралдаан эхэллээ. Хуралдааны нээлтэд Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, НҮБ-ын Суурин зохицуулагч Тапан Мишра, Монгол Улсын Их Сургуулийн Олон улсын харилцаа, Нийтийн удирдлагын сургуулийн захирал С.Баттулга нар оролцов. Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг хуралдааныг нээж хэлсэн үгэндээ Гадаад харилцааны яамнаас энэхүү түүхэн ойг тэмдэглэх, олон нийт, түүний дотор хүүхэд залуучуудад Монгол Улс НҮБ-д элссэний ач холбогдлыг сурталчлан таниулах хүрээнд олон ажил төлөвлөн хэрэгжүүлж буйг онцлов. Мөн хуралдаанд оролцогчдод өөрсдийн төлөөлж буй улсынхаа байр суурийг бүтээлчээр илэрхийлж, дэлхийн тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхийн төлөө хүч чадлаа сориход нь амжилт хүсэв. “КОВИД-19 цар тахлын үеийн олон талт хамтын ажиллагаа ба уур амьсгалын өөрчлөлт” сэдвийн дор болж буй энэ удаагийн хуралдаанд МУИС, Их Засаг Чингис Соосэ, Хүмүүнлэгийн ухааны их сургууль, Батлан хамгаалахын их сургуулийн 75 оюутан, Ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн 6 сурагч оролцож байна. Оролцогчдын бэлтгэлийг хангах, сүүлийн үеийн судалгаа, мэдээллийг өгөх зорилгоор НҮБ-ын төрөлжсөн байгууллагууд өөрсдийн үйл ажиллагааны чиглэлээр энэ сарын 8-нд нэгдсэн сургалт хийж, 11-19-нд Гадаад харилцааны яамны ажилтнууд оролцогчдыг хүлээн авч уулзсан байна. “Загвар НҮБ” хуралдаан нь дэлхийн олон улсад зохион байгуулагддаг, залуу үеийг дэлхий дахинд тулгамдаж буй асуудлын талаарх мэдлэгийн хүрээгээ тэлж, дэлхий нийтийн сайн сайхны төлөө оюунаа уралдуулах боломжоор хангадгаас гадна оролцогчдын шүүмжлэлт сэтгэлгээ, бүтээлч байдал, харилцааны ур чадвар зэргийг хөгжүүлэхэд чухал нөлөөтэй юм. Монгол Улс НҮБ-д элссэний 60 жилийн ойд зориулсан “Загвар НҮБ” хуралдааныг Гадаад харилцааны яам НҮБ-ын Суурин зохицуулагчын газар, НҮБ-ын Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллага, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага, НҮБ-ын Хүүхдийн сан, МУИС-ийн Олон улсын харилцаа, нийтийн удирдлагын сургуультай хамтран зохион байгуулж байна. “Загвар НҮБ” хуралдаан энэ сарын 23-ныг дуустал МУИС-ийн Төв номын санд үргэлжилнэ.
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
Мэдээ таалагдсан бол like & share хийнэ үү:


БУСАД

 
 
СЭТГЭГДЭЛ БИЧИХ

 

СЭТГЭГДЭЛ
ШИНЭ МЭДЭЭ
БНХАУ “COVID-19”-ийн хоёр эмэнд яаралтай журмаар зөвшөөрөл олгожээ
18 секүнд    

БНХАУ-ын Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөр зарлалаа
1 минут    

Завхан аймаг 3700 гаруй хөгжлийн бэрхшээлтэй иргэдээ дэмжиж ажиллана
3 минут    

Сүүлийн 24 цагт ковидын халдварын улмаас 2 иргэн нас баржээ
7 минут    

Энэ сарын 11-нд Эрдэнэт хотын шүдний эмнэлэгүүд үнэ төлбөргүй үзлэг хийнэ
14 минут    

Дарьганга сумын цэцэрлэгийн шинэ барилгын ажил 30 хувьтай үргэлжилж байна
15 минут    

Бизнес эрхлэгчид хамтарч ажиллах шинэ арга барилаа хэлэлцэв
1 цаг    

Ц.Жигдэн багшийн нэрэмжит тэмцээн Дархан-Уул аймагт болно
1 цаг    

Бүжинхэн цогцолбор цэцэрлэгийн хичээлийн байрны их засвар дууслаа
1 цаг    

Японд “омикрон” хувилбарын дөрөв дэх тохиолдол илэрчээ
1 цаг    

Нэг иргэн нуурын усанд осолдож, амь насаа алджээ
1 цаг    

Канад улс Бээжингийн Олимпыг эсэргүүцэхэд нэгджээ
1 цаг    

Грассрүүтс сургалт Увс аймагт үргэлжилж байна
1 цаг    

Хөлбөмбөгийн шилжилт хөдөлгөөний цонх нээгдлээ
1 цаг    

О.Шольцын гадаад бодлого ба Орос, Хятадыг шүүмжлэгч Гадаад хэргийн сайд
1 цаг    

Англид хязгаарлалтын арга хэмжээнүүдийг чангатгана
2 цаг    

Шатрын аймгийн аварга шалгаруулах тэмцээн зохион байгууллаа
2 цаг    

Замын-Үүд-Эрээн боомтын чингэлэг тээвэр маргааш эхэлнэ
2 цаг    

Д.Баярсайхан: Хөнгөн үйлдвэрийн салбарын бүтээгдэхүүнд нэмүү өртөг шингээж, эксортлоход анхааръя
2 цаг    

Бүтэн сарын турш үргэлжлэх “Баруун-Урт лиг”-ийн тэмцээн эхэллээ
2 цаг    

Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийг эцэслэн хэлэлцэв
3 цаг    

Хүний нууцыг цахим сүлжээгээр задалсан бол 5 жил хүртэлх хорих ял онооно
3 цаг    

20 сая мод тарих ажлын эхлэл ойн зөвлөгөөнийг хийж байна
3 цаг    

Швейцарын Холбооны Улсаас Монгол Улсад цар тахалтай тэмцэхэд зориулж хөдөлгөөнт рентген аппарат хүлээлгэн өгөв
3 цаг    

Францад Зул сарын баяраар халдлага үйлдэх гэж байсан этгээдүүдийг баривчилжээ
3 цаг    

ДЭМБ: “Омикрон” хувилбар 57 улс оронд илрээд байна
3 цаг    

“Хөсөг трейд” ХК-ийн хувьцааг худалдан авах тендер зарлажээ
3 цаг    

Дорноговьд уул уурхайн чиглэлээр 27 үйлдвэр ажиллаж байна
3 цаг    

АНУ-д “эсрэг биетийн коктейль” хэрэглэхийг зөвшөөрчээ
3 цаг    

Азийн хөгжлийн банкны цахим хэлэлцүүлэгт орон нутгийн удирдлагууд оролцов
4 цаг    

Авлигын эсрэг олон улсын өдөр тохиож байна
4 цаг    

Иргэдийн спортын наадамд 1004 тамирчин 114 багц медалийн төлөө өрсөлдлөө
4 цаг    

500 гаруй ажлын байр шинээр буй болжээ
4 цаг    

Талх нарийн боовны хэрэгцээг 100 хувь хангаж байна
4 цаг    

Аймгийн төсвийн орлогыг давуулан биелүүллээ
4 цаг    

Мал эмнэлгийн лабораторийн барилгын ажлын гүйцэтгэл 92 хувьтай
4 цаг    

Энхийг сахиулагч эмэгтэйчүүд ирэх онд Монголд чуулна
4 цаг    

Коронавируст халдварын 338 тохиолдол бүртгэгдэж, гурван хүн энджээ
4 цаг    

Ковидын дараах эмгэгийг илрүүлэх зорилгоор зөөврийн рентен аппаратыг ӨЭМТ ажиллуулж байна
4 цаг    

Б.Сувд: Өвөрхангайд зохиогчоор гарын үсэг зуруулах соёл их дэлгэрсэн байна
4 цаг    

Шинжаанаас бараа бүтээгдэхүүн импортлохыг хязгаарлах хуулийн төслийг баталжээ
4 цаг    

“Pfizer”-ын вакцины нэмэлт тун “омикрон”-ы эсрэг нааштай үр дүн үзүүлжээ
5 цаг    

Халдвартын эмнэлгийн барилгын ажлын гүйцэтгэл 95 хувьтай
5 цаг    

“Ковид-19” цар тахлаас сэргийлэх үйл ажиллагаанд 1.1. тэрбум төгрөг зарцуулжээ
5 цаг    

Улаанбаатарын 2040 оны хөгжлийн төлөвлөгөөг хэлэлцүүлж байна
5 цаг    

Ахуйн зориулалтаар зэрлэг гахай, бор гөрөөс агнуулна
5 цаг    

Элчин сайд Ө.Энхтүвшин ИЖБ-ийн хуулбарыг гардуулав
5 цаг    

ӨЭМТ-ийн тоног төхөөрөмжийг сайжруулснаар хорт хавдрыг эхэн үед нь илрүүлж байна
5 цаг    

Монгол, Хятадын ЗГКХ-ын ажлын баг хуралдав
5 цаг    

Германы шинэ Канцлераар Олаф Шольц сонгогдлоо
5 цаг    



Нүүр хуудас | Фото мэдээ | Видео мэдээ | Сурталчилгаа байршуулах | Холбоо барих Утас: 89460-008, 7711-2424
© 2016 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. ARDCHILAL.MN.