Мэдээ
УЛААНБААТАР ºC
USD АНУ доллар 2,495.23
2021 оны 10-р сарын 24
Мэдээлэл хайх:
Зөвлөгөө | 7 хоногийн тойм | Олны танил | Шар | Танин мэдэхүй | Түүхэн хүмүүс | Кино урлаг | Дуу хөгжим | Номын ертөнц | Гадаад мэдээ | +18

В.Путин доллар, криптовалют, залгамжлагчийнхаа талаар ярьжээ

НИЙТЛЭСЭН: 2021-10-14 10:43:19
Бусад > Гадаад мэдээ | Сэтгэгдэл: 0

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Америкийн телевизийн CNBC сувагт ярилцлага өгөхдөө залгамжлагчийн тухай асуултад хариулж, ам.доллар, криптовалютын талаар санал бодлоо хэлжээ. “Одоогоор ямар ч шийдвэр гаргаагүй байна” В.Путин 2024 онд төрийн гол албан тушаалд өрсөлдөх эсэх талаараа ярихдаа энэ асуултад хариулахгүй байхыг илүүд үздэг гэдгээ онцлон тэмдэглэжээ. "Энэ бол миний уламжлалт хариулт. Дараагийн сонгууль хүртэл хангалттай их хугацаа байна. Энэ сэдвээрх яриа нөхцөл байдлыг тогтворгүй болгодог. Нөхцөл байдал тайван, тогтвортой байх ёстой, ингэснээр эрх барих бүх байгууллага, төрийн бүтэц бүхэлдээ итгэл төгс ажиллаж, ирээдүйгээ тайван харна" гэж В.Путин хэлсэн байна. Тэрбээр Үндсэн хуулиар нэр дэвших эрхтэй гэдгээ сануулаад, ”гэхдээ энэ асуудлаар одоогоор ямар ч шийдвэр гараагүй байна" гэж цохон тэмдэглэсэн байна. Ам.долларын хэтийн төлөвийн талаар Доллар дэлхийн нөөц валютын хувиар байр сууриа алдаж байна гэж үзэж байгаагаа илэрхийлжээ. Үүний зэрэгцээ тэрбээр АНУ долларыг хориг арга хэмжээний хэрэгсэл болгон ашиглаж маш том алдаа гаргаж байгааг онцолсон байна. "Үүнтэй холбогдуулан АНУ сууж байгаа мөчрөө хөрөөдөж байна гэж хэлж болно. Учир нь энэ бол дэлхийн нийтийн нөөц валютын хувиар долларын өрсөлдөөний үнэмлэхүй давуу тал юм. Харин тэд ийм байдлаар байр суурийг нь сулруулж, улс төрийн түр зуурын ашиг сонирхолд нийцүүлэн эдийн засгийн стратегийн ашиг сонирхлоо сүйтгэж байна" гэж В.Путин нэмж хэлжээ. Дэлхийн улс орнууд нөөцөн дэх долларын нөөцөө багасгаж, тооцоонд эзлэх хувийг нь бууруулж байгааг тэрбээр сануулсан байна. ОХУ ч мөн нөөцөн дэх доллароо бууруулж, тооцоо хийхдээ доллар ашиглахаа ч багасгаж, үндэсний валютын хэрэглээнд шилжих гэж оролдож байна гэж В.Путин цохон тэмдэглэжээ. Үүний зэрэгцээ Москва доллароос бүрэн татгалзах сонирхолгүй байгааг тэрбээр тэмдэглэв. В.Путин нэмж хэлэхдээ, дэлхийн эдийн засаг бүхэлдээ АНУ-ын эдийн засгийн сайн сайхан байдлаас хамаардаг, Орос улс ч мөн тэнд ямар ч үймээн самуунгүй, өсөлт гаргахгүй байх сонирхолтой гэжээ. Түүний хэлснээр, Москва юу болж байгааг анхааралтай ажиглаж, дүн шинжилгээ хийж, урт хугацааны ашиг сонирхлоо хангахын тулд шаардлагатай алхмуудыг хийж байна. Криптовалютын тухайд Криптовалют нь тооцооны нэгж байж болох ч маш тогтворгүй гэж Путин хэлэв. “Нэг газраас нөгөө газар луу мөнгө шилжүүлэхэд ашиглаж болох. Гэхдээ худалдаа наймаа хийх, ялангуяа эрчим хүчний эх үүсвэрийн наймаа хийх нь миний бодлоор эрт байна” гэж тэрбээр хэлжээ. "Бид цаашид хэрхэхийг харна. Магадгүй хэзээ нэгэн цагт хуримтлалын хэрэгсэл болж болох юм. Энэ зах зээл хэрхэн хэлбэлзэж байгааг бид харж байна. Өнөөдөртөө арай эрт байна" гэж В.Путин хэлсэн байна. AUKUS эвслийн талаар Тэрбээр Автсрали, Их Британи, АНУ-ын саяхан байгуулсан AUKUS эвслийн тухайд ярихдаа ийм эвсэл байгуулах нь бүс нутгийн тогтвортой байдлыг алдагдуулна гэж үзэж байгаагаа илэрхийлжээ. "Миний бодлоор бие биетэйгээ нөхөрлөх нь сайн, харин хэн нэгний эсрэг найзлах нь муу”. Энэ нь бид бүгдийн ярьж, санаа тавьдаг тогтвортой байдлыг алдагдуулдаг" гэж В.Путин тайлбарлав. Тэрбээр нөхцөл байдал урьдчилан таамаглах боломжгүй хувилбараар өрнөхгүй, бүс нутгийн байдлыг нэмж хурцатгахгүй гэж найдаж байгаагаа илэрхийлжээ.
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
Мэдээ таалагдсан бол like & share хийнэ үү:


БУСАД

 
 
СЭТГЭГДЭЛ БИЧИХ

 

СЭТГЭГДЭЛ
ШИНЭ МЭДЭЭ
Эрдэнэсант сумын төвд 3.2 км автозам ашиглалтад орлоо
7 цаг    

Их Британийн шатахуун түгээх станцуудын нөөц хэвийн түвшинд хүрчээ
9 цаг    

НҮБ-ын төлөөлөгч: Мьянмарт нөхцөл байдал улам хүндэрч байна
9 цаг    

"Хүүхдэд ээлтэй Баянхонгор" гар зургийн уралдаан зарлалаа
10 цаг    

Удирдлагууд улаан бүсэд орж ажиллав
10 цаг    

Хятадад дотоодод халдварласан 38 тохиолдол илэрчээ
10 цаг    

ХАА-н мэргэжилтэн бэлтгэж, ажлын байранд зуучлах хөтөлбөрийг эхлүүллээ
11 цаг    

Аймгийн аварга гагнуурчид шалгарлаа
11 цаг    

Энэтхэгийн ITEC-ийн хөтөлбөрт 3000 гаруй монгол хүн хамрагджээ
11 цаг    

Жүжигчин Брэндон Лигийн ар гэрийнхэн эмгэнэл илэрхийлжээ
11 цаг    

Өнгөрсөн хоногт 1733 хүнээс коронавирус илэрч, 17 хүн энджээ
11 цаг    

“Pfizer”-ын вакцин хүүхдүүдэд 90.7 хувийн үр дүн үзүүлжээ
11 цаг    

БНХАУ Ж.Байдены хэлсэн үгэнд хариу мэдэгдэл хийжээ
11 цаг    

Ш.Пэрэнлэй, Ш.Бат-Эрдэнэ нар Пауэрлифтингийн дэлхийн аварга болов
11 цаг    

Улаанбаатарт 10-12 хэм дулаан байна
11 цаг    

Бич жилтнээ эерэг сайн өдөр хэмээжээ
11 цаг    

Казах бүргэдчдийн холбоог байгуулж, тэргүүнээр нь Б.Бекболатыг сонгожээ
11 цаг    

Халдвар авсан иргэдийн 61.2 хувийг 18-64 насныхан эзэлж байна
1 өдөр    

Орос ба Монгол: Өчигдрийн үнэнч нөхөр, маргаашийн найдвартай түнш
1 өдөр    

615 малчин өрх өвөлжөөндөө малын тэжээл тариалж, ургацаа хураалаа
1 өдөр    

Ажил идэвхтэй хайж буй иргэдийн тоо жил бүр буурч байна
1 өдөр    

Хүүхэд хамгаалалд талуудын оролцоог нэмэгдүүлэхээр зөвлөлдөж байна
1 өдөр    

Сонирхолтой статистикийн мэдээллийг иргэдэд өгчээ
1 өдөр    

Монгол Улс, Евразийн эдийн засгийн холбооны хамтын ажиллагааны талаар санал солилцов
1 өдөр    

УИХ-ын Тамгын газрын зарим нэгжийн чадавхыг бэхжүүлэхэд Дэлхийн банктай хамтарна
1 өдөр    

Шадар сайд С.Амарсайхан “Газпром” НХН-ийн Удирдах зөвлөлийн орлогч даргатай уулзав
1 өдөр    

Монгол, Унгарын шинжлэх ухааны хамтын ажиллагааг өргөжүүлж ажиллахаа илэрхийлэв
1 өдөр    

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд ОХУ-ын Засгийн газрын орлогч дарга А.Л.Оверчук бараалхав
1 өдөр    

Хүүхдийн байгууллагын эмч нар үе тэнгийн сургагчийг хэрхэн бэлтгэхэд суралцав
1 өдөр    

Төрийн байгууллагуудын “Нээлттэй хаалганы өдөрлөг" болов
1 өдөр    

Намагт шигдсэн иргэний амийг аварчээ
1 өдөр    

БНАСАУ-ын төлөөлөгчид Уур амьсгалын асуудлаарх бага хуралд оролцоно
1 өдөр    

Төв аймгийн хэмжээнд 28,3 тонн нөөцийн мах бэлтгэнэ
1 өдөр    

Хөрөнгийн биржид өнөөдөр гурван ХК-ийн ханш хамгийн их өсөв
1 өдөр    

Халдварын улаан бүсд 13 эх амаржжээ
1 өдөр    

Гуулингийн усан цахилгаан станц жилд 150-200 сая төгрөгийн дотоодын эх үүсвэр нэмэгдүүлнэ
1 өдөр    

Ахмад настнуудын дархлааг дэмжих зорилгоор өдрийн үйлчилгээ үзүүлж байна
1 өдөр    

Лигийн аваргын цомыг "UBC FC" клуб хүртлээ
1 өдөр    

“Улаанбаатар” кино наадмаар Япон, Францын шилдэг бүтээлийг толилуулна
1 өдөр    

Булган аймаг түүх соёлын үл хөдлөх 3058 дурсгалтай
1 өдөр    

Ихэнх нутгаар өдөртөө дулаан байна
1 өдөр    

“Бавари Мюнхен” клубийн дасгалжуулагч халдвар авчээ
1 өдөр    

НҮБ-ийн Хүүхдийн сангийн төлөөлөгчид Есөнбулаг суманд ажиллаж байна
1 өдөр    

Орон нутагт ажиллаж буй төрийн албан хаагчдын ажиллах орчин сайжирчээ
1 өдөр    

Гэрийн ажиглалт тусгаарлалтад 1975 иргэн байна
1 өдөр    

Цөмийн зэвсгийг хориглох тухай гэрээг соёрхон батлав
1 өдөр    

Улс төрийн албан тушаалтанд тавигдах шаардлагыг хуульчилна
1 өдөр    

“Загвар НҮБ” хуралдаан эхэллээ
1 өдөр    

Унгар улсын элчин сайд Булган аймагт айлчиллаа
1 өдөр    

Нийслэлийн шилдэг есөн өрх шагналаа гардав
1 өдөр    



Нүүр хуудас | Фото мэдээ | Видео мэдээ | Сурталчилгаа байршуулах | Холбоо барих Утас: 89460-008, 7711-2424
© 2016 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. ARDCHILAL.MN.