Мэдээ
УЛААНБААТАР ºC
USD АНУ доллар 2,495.23
2021 оны 10-р сарын 24
Мэдээлэл хайх:
Зөвлөгөө | 7 хоногийн тойм | Олны танил | Шар | Танин мэдэхүй | Түүхэн хүмүүс | Кино урлаг | Дуу хөгжим | Номын ертөнц | Гадаад мэдээ | +18

Музейн сан хөмрөгөө баяжуулсан өдөр

НИЙТЛЭСЭН: 2021-10-14 09:16:58
Нийгэм > Орон нутаг | Сэтгэгдэл: 0

Завхан:2021 оны Отгонтэнгэр уулыг тахих Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийг аймгийн музейд заллаа. Намрын адаг сарын шинийн наймны билигт сайн өдөр аймгийн Музейд эрдэнийн сан хөмрөгөө баяжуулсан сайхан өдөр байлаа. Тухайлбал энэ өдөр 2021 оны Отгонтэнгэр уулыг тахих Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийг музейн сан хөмрөгт хадгалуулахаар аймгийн Засаг дарга Д.Түвшинжаргал болон орон нутгийн удирдлагууд зарлигийг хүлээлгэн өглөө. Мөн Дилов хутагтын шавь, бурхны номын дээд гэгээрэлд хүрч жанч халахдаа самади бясалгалд 25 хоног байж шидийг үзүүлсэн ариун хувраг, олондоо Амангаа хэмээн алдаршсан Чойжилын Ренчинсүрэн гуайн чандар бүхий суварга, бурханчлан бүтээсэн хөргийг хүлээн авлаа. Мөн түүний эдэлж хэрэглэж байсан эд өлгийн зүйлийг аймгийн музейн Хутагтуудын танхимд заллаа. Амангаа гэгээнтний ариун номын зам мөр Завханчууд бидний оюун санааг мөнхөд гэгээрүүлж байх болтугай гэж аймгийн Орон нутгийг судлах музейгээс мэдээлэв. Олноо “Амангаа” хэмээн алдаршсан монгол лам Амьсгал хураасны дараа 25 хоног бясалгал хийсэн. 104 насалсан монгол лам Ренчинсүрэн гэж хэн бэ? Тэрбээр Сайнноён хан аймгийн Хошуучбэйсийн хошуу одоогийн Завхан аймгийн Цагаанчулуут сумын хойд дэнж дээр 1911 оны гуравдугаар сарын зургааны өдөр ард Чойжилын хүү болон мэндэлжээ. Ренчинсүрэн нь долоон настайдаа Цагаанхайрхан сумын дуутын хүрээнд Лхарамба, Дооромбо, Аграмба мяндагтай авралч, гүрэмч, эмч Гинжаа ламын шавь болж бурхны ном үзэж эхэлжээ. Тус хүрээнд 19 жил шавилан суусан бөгөөд 17 настайдаа Ламирам умзад болж, 22 настайдаа дом тавьж, 26 насандаа эгэл хар хүн болсон байна. Дилов хутагт Жамсранжавын ойрын шавь байсан Ренчинсүрэн нь Монголд 1990-ээд оны эхээр ардчилал өрнөж тавиад жилийн дараа шашин шүтэх эрх чөлөөтэй болоход хуучин лам хувраг байсан өвгөдүүд номын хувцсаа өмсөн, сахил санваараа сэргээсэн байна. Тэрээр мөн адил лам хувцсаа өмсөн Зүүнхүрээ Дашчойлон хийдэд суун хурлын лам, Их гэсгүй, Ловон хэргэм зэрэгтэй болж олноо Амангаа лам нэрээрээ алдаршсан байна. 2014 оны морин жилийн хаврын илүү дунд сарын шинийн 16-нд дүрс лагшингаа номын агаарт хураасан. Амьсгал хурааснаас хойш 25 хоног түгдэм сууж самади бясалгал үйлдэн номын ёсны зохих шинж тэмдэг нь илэрч, 26 дах өдөр Гүнжийн ам хэмээх газар бурхны шашны зан үйлийн дагуу хайлуулсан. Хүний амьдралын хамгийн чухал гурван үе шат бол төрөх, үхэх зуурдын үе шат юм. Энэ гурван үе шатанд эгэл буюу энгийн оюун ухаан оршдоггүй. Харин нарийн оюун ухаан оршдог гэж үздэг. Энэ чухал үе шатыг гэгээрэх зам мөрд урвуулах бясалгал бол зөвхөн бурхны шашинд байдаг. Үхлийн үе шатыг найм хуваадаг. Эхний дөрвөн үе шат буюу бүдүүн дөрвөн үе шатыг бясалгах аргыг судрын зам мөрд заасан байдаг. Харин нарийн дөрвөн үе шатыг бясалгах арга замыг тарнийн ёсонд заадаг. Орчин үеийн шинжлэх ухаанд хүн амьсгал хурааснаар үхлээ гэж үздэг бол Бурхны шашинд амьсгал хурааснаас хойш найман үе шат хүртэл үхэл явагдана гэж үздэг. Тэр үе шат өнгөртөл хүнийг үхсэн гэж үздэггүй учиртай. Энэхүү нарийн дөрвөн үе шатны бясалгалыг бурхны шашны бясалгал хийдэггүй энгийн хүн хийх ямар ч боломжгүй юм. Тэгвэл олноо Амангаа хэмээн алдаршсан Чойжилын Ренчинсүрэн гуай бол амьсгал хурааснаас хойш 25 хоног сууж бясалгал хийсэн. Энэ нь сүүлийн зуун жилд Монголд нэг, Төвөдөд нэг удаа тохиолдсон явдал гэж Далай багш айлдсан хэмээн түүний хүү Оргиохүү гуай хэлж байсан юм. Үүнийг одоогийн шинжлэх ухаан ч тайлбарлаж чадаагүй. Харин бурхны шашинд түүнийг тарнийн бясалгалд төгс суралцсан Бодисадва буюу хувилгаан хүн байсныг илтгэж буй. Тиймээс Амангаа ламын үр ач шавь нарын тавьсан саналын дагуу Амангаа ламын хөрөг дүрийг уламжлалт шүтээн зургийн аргаар тиг номын дагуу даавуун дээр шороон будгаар 48х67 хэмжээтэйгээр бурханчлан бүтээх хувь надад тохиосон юм. Монгол түмэн минь өвчингүй эрүүл, зовлонгүй амар амгалан, санасан сэдсэн үйлс нь дэлгэрч, эд баялгаар бялхан, урт удаан насалж, ган зуд, гал усны аюулгүй, төгс гэгээрэлд хүрч хамаг амьтны тусыг хур мэт буулгах болтугай гэж бурхан урлаач З.Энхтайван нүүр номдоо өгүүлснийг дуулгая.
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
Мэдээ таалагдсан бол like & share хийнэ үү:


БУСАД

 
 
СЭТГЭГДЭЛ БИЧИХ

 

СЭТГЭГДЭЛ
ШИНЭ МЭДЭЭ
Эрдэнэсант сумын төвд 3.2 км автозам ашиглалтад орлоо
7 цаг    

Их Британийн шатахуун түгээх станцуудын нөөц хэвийн түвшинд хүрчээ
9 цаг    

НҮБ-ын төлөөлөгч: Мьянмарт нөхцөл байдал улам хүндэрч байна
10 цаг    

"Хүүхдэд ээлтэй Баянхонгор" гар зургийн уралдаан зарлалаа
11 цаг    

Удирдлагууд улаан бүсэд орж ажиллав
11 цаг    

Хятадад дотоодод халдварласан 38 тохиолдол илэрчээ
11 цаг    

ХАА-н мэргэжилтэн бэлтгэж, ажлын байранд зуучлах хөтөлбөрийг эхлүүллээ
11 цаг    

Аймгийн аварга гагнуурчид шалгарлаа
11 цаг    

Энэтхэгийн ITEC-ийн хөтөлбөрт 3000 гаруй монгол хүн хамрагджээ
11 цаг    

Жүжигчин Брэндон Лигийн ар гэрийнхэн эмгэнэл илэрхийлжээ
11 цаг    

Өнгөрсөн хоногт 1733 хүнээс коронавирус илэрч, 17 хүн энджээ
11 цаг    

“Pfizer”-ын вакцин хүүхдүүдэд 90.7 хувийн үр дүн үзүүлжээ
11 цаг    

БНХАУ Ж.Байдены хэлсэн үгэнд хариу мэдэгдэл хийжээ
11 цаг    

Ш.Пэрэнлэй, Ш.Бат-Эрдэнэ нар Пауэрлифтингийн дэлхийн аварга болов
11 цаг    

Улаанбаатарт 10-12 хэм дулаан байна
11 цаг    

Бич жилтнээ эерэг сайн өдөр хэмээжээ
12 цаг    

Казах бүргэдчдийн холбоог байгуулж, тэргүүнээр нь Б.Бекболатыг сонгожээ
12 цаг    

Халдвар авсан иргэдийн 61.2 хувийг 18-64 насныхан эзэлж байна
1 өдөр    

Орос ба Монгол: Өчигдрийн үнэнч нөхөр, маргаашийн найдвартай түнш
1 өдөр    

615 малчин өрх өвөлжөөндөө малын тэжээл тариалж, ургацаа хураалаа
1 өдөр    

Ажил идэвхтэй хайж буй иргэдийн тоо жил бүр буурч байна
1 өдөр    

Хүүхэд хамгаалалд талуудын оролцоог нэмэгдүүлэхээр зөвлөлдөж байна
1 өдөр    

Сонирхолтой статистикийн мэдээллийг иргэдэд өгчээ
1 өдөр    

Монгол Улс, Евразийн эдийн засгийн холбооны хамтын ажиллагааны талаар санал солилцов
1 өдөр    

УИХ-ын Тамгын газрын зарим нэгжийн чадавхыг бэхжүүлэхэд Дэлхийн банктай хамтарна
1 өдөр    

Шадар сайд С.Амарсайхан “Газпром” НХН-ийн Удирдах зөвлөлийн орлогч даргатай уулзав
1 өдөр    

Монгол, Унгарын шинжлэх ухааны хамтын ажиллагааг өргөжүүлж ажиллахаа илэрхийлэв
1 өдөр    

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд ОХУ-ын Засгийн газрын орлогч дарга А.Л.Оверчук бараалхав
1 өдөр    

Хүүхдийн байгууллагын эмч нар үе тэнгийн сургагчийг хэрхэн бэлтгэхэд суралцав
1 өдөр    

Төрийн байгууллагуудын “Нээлттэй хаалганы өдөрлөг" болов
1 өдөр    

Намагт шигдсэн иргэний амийг аварчээ
1 өдөр    

БНАСАУ-ын төлөөлөгчид Уур амьсгалын асуудлаарх бага хуралд оролцоно
1 өдөр    

Төв аймгийн хэмжээнд 28,3 тонн нөөцийн мах бэлтгэнэ
1 өдөр    

Хөрөнгийн биржид өнөөдөр гурван ХК-ийн ханш хамгийн их өсөв
1 өдөр    

Халдварын улаан бүсд 13 эх амаржжээ
1 өдөр    

Гуулингийн усан цахилгаан станц жилд 150-200 сая төгрөгийн дотоодын эх үүсвэр нэмэгдүүлнэ
1 өдөр    

Ахмад настнуудын дархлааг дэмжих зорилгоор өдрийн үйлчилгээ үзүүлж байна
1 өдөр    

Лигийн аваргын цомыг "UBC FC" клуб хүртлээ
1 өдөр    

“Улаанбаатар” кино наадмаар Япон, Францын шилдэг бүтээлийг толилуулна
1 өдөр    

Булган аймаг түүх соёлын үл хөдлөх 3058 дурсгалтай
1 өдөр    

Ихэнх нутгаар өдөртөө дулаан байна
1 өдөр    

“Бавари Мюнхен” клубийн дасгалжуулагч халдвар авчээ
1 өдөр    

НҮБ-ийн Хүүхдийн сангийн төлөөлөгчид Есөнбулаг суманд ажиллаж байна
1 өдөр    

Орон нутагт ажиллаж буй төрийн албан хаагчдын ажиллах орчин сайжирчээ
1 өдөр    

Гэрийн ажиглалт тусгаарлалтад 1975 иргэн байна
1 өдөр    

Цөмийн зэвсгийг хориглох тухай гэрээг соёрхон батлав
1 өдөр    

Улс төрийн албан тушаалтанд тавигдах шаардлагыг хуульчилна
1 өдөр    

“Загвар НҮБ” хуралдаан эхэллээ
1 өдөр    

Унгар улсын элчин сайд Булган аймагт айлчиллаа
1 өдөр    

Нийслэлийн шилдэг есөн өрх шагналаа гардав
1 өдөр    



Нүүр хуудас | Фото мэдээ | Видео мэдээ | Сурталчилгаа байршуулах | Холбоо барих Утас: 89460-008, 7711-2424
© 2016 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. ARDCHILAL.MN.