Мэдээ
УЛААНБААТАР ºC
USD АНУ доллар 2,495.23
2024 оны 04-р сарын 23
Мэдээлэл хайх:
Зөвлөгөө | 7 хоногийн тойм | Олны танил | Шар | Танин мэдэхүй | Түүхэн хүмүүс | Кино урлаг | Дуу хөгжим | Номын ертөнц | Гадаад мэдээ | +18

Н.Оюун:Статистикч хүн аливаа тоон мэдээллийг бичгэн хэлбэрээр тайлбар хийх чадвартай болдог

НИЙТЛЭСЭН: 2021-10-14 09:13:15
Нийгэм > Орон нутаг | Сэтгэгдэл: 0

Сэлэнгэ аймгийн Статистикийн хэлтсийн ахмад ажилтан Н.Оюунтай уулзаж, ажил амьдралынх нь талаар цөөн хором хөөрөлдлөө. -Юуны өмнө танд Статистикийн байгууллага үүсэж хөгжсөний 97 жилийн ойн баярын мэндийг хүргэе? -Баярлалаа. -Таныг төрийн албанд зүтгэсэн 30 гаруй жилийнхээ бараг 20 гаруйг нь зөвхөн статистикийн албанд зориулсан гэж сонслоо. Ажил амьдралын гараагаа эхэлж байсан үеэ дурсахгүй юу? -Би анх 1986 онд дээд сургуулиа төгсөөд Сэлэнгэ аймгийн АДХТЗ-нд мэргэжилтнээр томилогдон хөдөлмөрийн гараагаа эхэлсэн. Үүнээс хойш төрийн байгууллагад тасралтгүй 34 ажилласан. Үүнийхээ 28 жилийг Статистикийн салбарт ажилласан байна. -Энэ байгууллагад ажиллах хугацаандаа хийж хэрэгжүүлж байсан гол гол онцлог зүйлээсээ сонирхуулаач? -Ажиллах хугацаандаа “Хүн ам, орон сууцны улсын тооллого”-д 4 удаа, хоёр, тав, арван жилийн давтамжтай бусад тооллого судалгаанд 39 удаа гар бие оролцож, аймагтаа зохион байгуулсан байна. Мөн аж ахуйн нэгж байгууллагын тооллого, хүүхэд хөгжил судалгааг анх удаа таблетаар мэдээлэл цуглуулсан гэх мэт анхны тооллого судалгаанд оролцож байсан нь сайхан дурсамж болон үлджээ. Статистикийн салбар нь тооцоо судалгаандаа компьютер программ хангамжийг анх удаа нэвтрүүлж байсан нь саяхан юм шиг санагдаж байна. Одоо ч найман настай хүүхдээс наян настай буурал хүртэл компьютер хэрэглэдэг, интернэт цахим орчноор аялдаг болжээ. -Ер нь статистикийн албаны ажлыг тэр бүр хүн ойлгоход хэцүү шүү дээ. Салбар бүхэн л өөр өөрийн онцлогтой. Энэ албаныхаа талаар? -Тийм шүү. Статистик гэхээр хүн болгон тэр бүр ойлгодоггүй л дээ. Ер нь хүн өөрөө ч мэдэхгүй статистик тооцооллыг байнга хийж байдаг. Хувь хүн өөрийн орлого, зарлагаа хянаж, хоол хүнсэндээ, боловсролдоо, эрүүл мэнддээ, өмсөж зүүхдээ, орон сууц, ашиглалтын зардалдаа гэх мэт хуваарилалтыг хийж байдаг. Үүний нэг адил аж ахуйн нэгж байгууллага, албан газар түүхий эд, бараа материал, түлш шатахуун, ус дулаан, цахилгаан, цалин гэх мэт хуваарилалтыг хийж, ирээдүйн зорилт, зорилгоо төлөвлөж байдаг. Энэхүү бүх тооцоо судалгаа тоон мэдээллийг цуглуулж, нэгтгэн дүгнэх, үнэлэлт дүгнэлт анализ хийж цаашдын зүй тогтлыг тодорхойлох нь статистик юм. -Таны хувьд статистикч хүн ямар чадварыг эзэмшсэн байвал зохих вэ? -Статистикийн салбарт ажилладаг хүн өөрт хэрэгтэй тоон мэдээллийг бодитой, үнэн зөв цуглуулж, түүнийгээ нэгтгэн дүнг гаргах, зүй тогтлыг нь тодорхойлох. Цаашлаад үнэлж дүгнэж анализ хийх, гаргаж нэгтгэсэн тоон мэдээллээ хэрэглэгчдэд хүргэх, аливаа тоон мэдээллийг хараад л зүй тогтлыг нь уншиж бичгэн хэлбэрээр тайлбар хийх чадвартай болдог. Ингээд Монгол орны өнцөг булан бүрд амьдарч байгаа ахмад статистикчид, одоо ажиллаж байгаа залуу үедээ, салбарынхаа нийт ажиллагсдад Статистикийн байгууллага үүсэж хөгжсөний 97 жилийн ойн мэндийг хүргэж, цаашдынх нь ажил, амьдралд аз жаргал, амжилт, эрүүл энхийг хүсэн ерөөе. -Танд баярлалаа.
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
Мэдээ таалагдсан бол like & share хийнэ үү:


БУСАД

 
 
СЭТГЭГДЭЛ БИЧИХ

 

СЭТГЭГДЭЛ
ШИНЭ МЭДЭЭ
Парламент ирэх долоо хоногт ямар асуудал хэлэлцэх вэ?
1 жил    

C.Чинзориг: 2024 оноос “Шүд” төсөл хэрэгжүүлнэ
1 жил    

ЗАВХАН: О.Төгөлдөр: Ганц хормын уур бухимдлаа "уучлаарай" гэдэг үгээр сольё
1 жил    

ӨМНӨГОВЬ: Энэ онд эцэг, эхчүүдэд чиглэсэн нөлөөллийн ажлуудыг түлхүү хийнэ
1 жил    

ӨМНӨГОВЬ: Аймгийн хэмжээнд мал төллөлт 3.09 хувьтай байна
1 жил    

Их Британийн хаан III Чарльзын Францад хийх айлчлал хойшилжээ
1 жил    

У.Хүрэлсүх: Уул уурхайн зориулалтаар газрын доорх ус ашиглахыг хязгаарлах шаардлагатай
1 жил    

ХҮҮХДҮҮДЭЭС харамласан 4 ТЭРБУМААР Ч.ХҮРЭЛБААТАР сайдын яаманд ЗАСВАР ХИЙЖ БАЙНА
1 жил    

АНУ, Канад орогнол хүсэгч иргэдийн асуудлаарх гэрээ байгуулав
1 жил    

БНХАУ гадаадын компаниудад шахалт үзүүлэхээ зогсоохыг АНУ-д уриалжээ
1 жил    

НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх 17 дугаар бага хурлыг зохион байгуулах бэлтгэлийг хангаж байгааг онцолжээ
1 жил    

УИХ-ын гишүүн асан Д.Ганхуяг: Улс төрийн намууд нь Монгол Улсын засаглалын хямралын гол шалтгаан болжээ
1 жил    

УИХ-ын даргад 3 гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх хүсэлтийг хүргүүлжээ
1 жил    

Дэлхий даяар 4 хүн тутмын 1 нь баталгаатай ундны усаар хангагдаж чадахгүй байна
1 жил    

"Уул уурхай хөрс, усыг хамгийн их бохирдуулж байна"
1 жил    

Ж.ЧИНБҮРЭН: ЭРТ ИЛРҮҮЛЭГ ХЭЧНЭЭН ХҮНИЙГ ҮХЛЭЭС АВАРЧ ЧАДАВ ГЭДЭГ ЧУХАЛ
1 жил    

ДАРХАН-УУЛ: Соёлын биет бус өвийг өвлүүлэх, түгээн дэлгэрүүлэх сургалт эхэллээ
1 жил    

13-ын А” маягтыг цахим болгохоор ярилцаж байна гэв
1 жил    

ДОРНОД: Дашбалбар, Баян-Уул сумдад нойтон цас их орсноос гамшгийн түвшинд хүрчээ
1 жил    

ОХУ “Сибирийн хүч-2” хоолойгоор Хятад руу хий нийлүүлэх гэрээг энэ онд багтаан байгуулна гэж найдаж байна
1 жил    

“Мөсөн өргөө”-нөөс мөрөөдөл биелэв
1 жил    

Орхон аймагт спортын сургалтын төлбөр сард дунджаар 50 мянган төгрөг байдаг
1 жил    

Алтны үнэ өсжээ
1 жил    

Д.Ганбат: Төрд НУУЦ АМРАГУУД том албан тушаал хашиж байгаа. Эдгээр хүмүүсийг яах юм
1 жил    

Голын сав газрын татмыг нарийвчлан судалжээ
1 жил    

Английн банк бодлогын хүүгээ 25 суурь нэгжээр өсгөжээ
1 жил    

“3D” принтерээр “хэвлэсэн” анхны пуужин тойрог замд орж чадаагүй байна
1 жил    

БНСУ-ын Ерөнхийлөгч Япон, АНУ-тай аюулгүй байдлын хамтын ажиллагаагаа бэхжүүлэхээ амлалаа
1 жил    

"Хүнсний хувьсгал"-ын хүрээнд хүнс, хөдөө аж ахуйн тоног төхөөрөмжийг гаалийн татвараас чөлөөлөв
1 жил    

Эзэнгүй муур, нохойг тоолно
1 жил    

Т.Аюурсайхан: Миний хувьд нүүрсний хулгайн хэрэгт ямар ч холбоогүй. Прокурорын дүгнэлттэй санал нийлэхгүй учраас гомдол гаргаж байгаа
1 жил    

Л.Оюун-Эрдэнэ: Би шинэ үе, шинэ мянганы залуучуудын гүүр нь байх болно
1 жил    

Цар тахлаас болж дүүжин тээвэр нь орж ирээгүй агаарын тээврийг ирэх онд ашиглалтад оруулна гэв
1 жил    

“НҮҮРСНИЙ ХУЛГАЙ“-д холбогдсон Ш.Раднаасэд охиноо БЗС-гийн 165.8 мянган долларын зээлээр АНУ-д сургажээ
1 жил    

УИХ-ын гишүүний халдашгүй байдлын дэд хорооны даргаар Ц.Мөнх-Оргилыг сонголоо
1 жил    

Д.Сарангэрэлийг Төрийн байгуулалтын байнгын хорооны бүрэлдэхүүнд оруулав
1 жил    

ХНХ-ын сайд Т.Аюурсайханыг чөлөөлсөн захирамжийг УИХ-д танилцуулж, чөлөөллөө
1 жил    

Т.Аюурсайхан: Миний хувьд нүүрсний хулгайн хэрэгт ЯМАРЧ ХОЛБООГҮЙ
1 жил    

Хашаандаа мод, бут, сөөг таривал урамшуулна
1 жил    

“Цэнхэр алт” усны салбарын үндэсний чуулганаас гарсан зөвлөмж
1 жил    

Явган хүний 25 мянган ам метр замыг засаж шинэчилнэ
1 жил    

Нөөцийн махыг 431 дэлгүүрт борлуулж байна
1 жил    

“IAAF” трансжендер эмэгтэйчүүдийг олон улсын тэмцээнд оролцохыг хориглоно
1 жил    

“СТЕППЕ АРЕНА”-г бүтээлцсэн канад архитекторуудыг шагнав
1 жил    

БНАСАУ "цацраг идэвхт цунами" үүсгэх чадалтай зэвсэг туршсанаа мэдэгджээ
1 жил    

“Эрдэнэс Тавантолгой” биржээр анх удаа эрчим хүчний нүүрс арилжив
1 жил    

Л.Алтанцэцэг маргааш алтан медалийн төлөө тоглоно
1 жил    

Австри улсаас Монголд аялал жуулчлал, цахим хөгжил, хог хаягдлын менежмент нэвтрүүлэхээ илэрхийлэв
1 жил    

“Мөнгөн мод” наадмын шилдгүүдийг 14 дэх жилдээ тодруулна
1 жил    

Япон, БНСУ-ын сайд нар БНАСАУ-ын асуудлаар нягт хамтран ажиллахаар тохиролцжээ
1 жил    



Нүүр хуудас | Фото мэдээ | Видео мэдээ | Сурталчилгаа байршуулах | Холбоо барих Утас: 89460-008, 7711-2424
© 2016 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. ARDCHILAL.MN.