Мэдээ
УЛААНБААТАР ºC
USD АНУ доллар 2,495.23
2024 оны 04-р сарын 24
Мэдээлэл хайх:
Зөвлөгөө | 7 хоногийн тойм | Олны танил | Шар | Танин мэдэхүй | Түүхэн хүмүүс | Кино урлаг | Дуу хөгжим | Номын ертөнц | Гадаад мэдээ | +18

Г.Занданшатар: Италийн зах зээлд Монголын ноос, ноолууран бүтээгдэхүүнийг борлуулах боломжтой

НИЙТЛЭСЭН: 2021-10-13 18:08:34
Улс төр > УИХ дарга | Сэтгэгдэл: 0

УИХ-ын дарга Г.Занданшатар Монгол Улсад айлчилж буй Бүгд Найрамдах Итали Улсын Төлөөлөгчдийн танхимын (парламентын доод танхим) дэд ерөнхийлөгч Этторе Росато тэргүүтэй төлөөлөгчдийг өнөөдөр хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар дэлхийн улс орнууд цар тахлын сорилтыг даван туулахын төлөө хичээж буй энэ амаргүй цаг үед Монгол, Италийн хамтын ажиллагааг өргөжүүлэхийг зорин айлчилж байгаад нь ноён Этторе Росато тэргүүтэй Италийн парламентын төлөөлөгчдөд талархал илэрхийлэв. Ноён Этторе Росато цаг зав гарган, найрсаг дотноор хүлээн авч уулзаж буйд нь Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт хариу талархал илэрхийлээд, Бүгд Найрамдах Итали Улсын Төлөөлөгчдийн танхимын ерөнхийлөгч Роберто Фикогийн мэндчилгээг уламжиллаа. Уулзалтын үеэр хоёр талын худалдаа, эдийн засгийн болон улс төр, соёлын хамтын ажиллагааг өргөжүүлэх асуудлаар санал солилцов. Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, "Хоёр талын парламент хоорондын ойр дотно харилцаа Монгол, Италийн хамтын ажиллагааг бэхжүүлэхэд чухал байр суурь эзэлдэг. Италийн Төлөөлөгчдийн танхимын гишүүд Та бүхний энэ удаагийн айлчлал хоёр улсын хууль тогтоох байгууллага хоорондын хамтын ажиллагааг бэхжүүлэхэд чухал түлхэц болно гэдэгт итгэлтэй байна" гэв. Түүнчлэн Монгол Улс нийгмийн хөгжил, эдийн засгийн өсөлт болон иргэдийн амьдралын чанараар Азийн бүсийн тэргүүлэгч орны нэг болохыг зорьж, хөгжлийн урт хугацааны “Алсын хараа-2050” бодлогын баримт бичиг батлан хэрэгжүүлж байна. Энэ хүрээнд гадаад, дотоодын хөрөнгө оруулалтыг татах, хөрөнгө оруулалтын эрх зүйн тааламжтай орчин бүрдүүлэх зорилтыг парламентын энэ удаагийн чуулганаас дэвшүүлсэн хэмээн онцоллоо. Тэрбээр “Европын улс орнуудаас Итали Улс нь манай улсын худалдааны чухал түнш, ялангуяа манай самнасан ноолуурын Европ дахь гол зах зээлийн нэг. Тухайлбал, 2020 онд нийт самнасан ноолуурын экспортын 80 орчим хувийг Итали Улсад нийлүүлж, Италийн ноолуурын хэрэгцээний 22 хувийг дангаар хангасан гэсэн статистик мэдээ байна. Тиймээс энэ салбарын хамтын ажиллагааг улам өргөжүүлж, Италийн хөрөнгө оруулалттай үйлдвэрийг Монголд байгуулах, Италийн зах зээлд Монголын ноос, ноолууран бүтээгдэхүүнийг борлуулах боломжтой гэж үзэж байна. Италийн талын дэмжлэгтэйгээр “Итали, Монголын нэхмэлийн технологийн төв”-ийг талууд хамтран байгуулж байгаа. Энэхүү төвөөр дамжуулан Италийн өндөр технологийг эзэмшиж, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломж бүрдэж байгаад таатай байна” гэж Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар онцлон тэмдэглэсэн юм. Ноён Этторе Росато манай хоёр орон түүх, соёлын өвөрмөц, арвин баялаг уламжлалтай. Хамтын ажиллагаа маань түүхэн хэлхээ холбоо, ард түмнүүдийн илэн далангүй, дотно нөхөрлөлд суурилдаг. Энэ хамтын ажиллагааг улс төр, худалдаа, эдийн засгийн салбарт улам өргөжүүлэх нь чухал юм. Бид Монгол Улсад хийж буй айлчлалынхаа хүрээнд өнөөдөр МҮХАҮ-ийн танхимын удирдлагуудтай уулзлаа. Маргааш яамд, аж ахуйн нэгжүүдээр зочилно. Энэ үеэр хамтын ажиллагааны шинэ боломж, чиглэлийн талаар өргөн хүрээнд санал солилцож, тодорхой үр дүнд хүрнэ гэдэгт итгэлтэй байна гэлээ. Тэрбээр эдийн засгийн хамтын ажиллагааг эрчим хүч, уул уурхайн боловсруулах үйлдвэрлэл зэрэг Монголын тэргүүлэх салбаруудад өргөжүүлэхийг бид сонирхож байна. Италийн томоохон хөрөнгө оруулагч Монголд үйл ажиллагаа явуулж эхлэх цаг хугацаа удахгүй тохионо гэдэгт итгэлтэй байна. Монгол Улсын Засгийн газраас тодорхой томоохон төсөл, хөтөлбөрүүдэд Италийн талыг оролцуулах санаачилга гаргавал бид хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлье. Ийм шинэ хэлбэрийн хамтын ажиллагааг Улсын Их Хурал дэмжиж ажиллахыг хүсье гэв. Монгол Улс эдийн засгаа төрөлжүүлж, улмаар экспортлогч орон болохыг зорьж байгаа тул ноос ноолуур, арьс ширний боловсруулалт, бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн чиглэлээрх Италийн дэвшилтэт технологийг нэвтрүүлж, Европ болон Италийн стандартад нийцсэн бүтээгдэхүүн нийлүүлэх боломж бүрдэнэ гэж үзэж байгаагаа Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар илэрхийллээ. Уулзалтын үеэр соёл, боловсролын салбарын уламжлалт хамтын ажиллагааг өргөжүүлэх, сонгодог урлагийн чиглэлийн харилцаагаа идэвхжүүлж, мэргэжилтэн бэлтгэх, итали мэргэжилтнүүдийг Монгол Улсад ажиллуулах сонирхолтой байгаагаа тэрбээр онцлов. Хоёр тал хөндөж ярилцсан асуудлуудыг харилцан дэмжиж, бодит үр дүнд хүргэх, хамтын ажиллагаагаа илүү шинэ түвшинд гаргах эрмэлзэлтэй байгаагаа нотлов. Уулзалтад УИХ-ын гишүүн, УИХ дахь Монгол-Италийн парламентын бүлгийн дарга Б.Пүрэвдорж, УИХ-ын гишүүн, УИХ дахь Монгол-Италийн бүлгийн гишүүн Г.Ганболд, Италийн Төлөөлөгчдийн танхимын гишүүн, ноён Марко Ди Маёо, Никола Карэ, БНИУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Лаура Ботта нарын зэрэг албаны хүмүүс оролцов.
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
Мэдээ таалагдсан бол like & share хийнэ үү:


БУСАД

 
 
СЭТГЭГДЭЛ БИЧИХ

 

СЭТГЭГДЭЛ
ШИНЭ МЭДЭЭ
Парламент ирэх долоо хоногт ямар асуудал хэлэлцэх вэ?
1 жил    

C.Чинзориг: 2024 оноос “Шүд” төсөл хэрэгжүүлнэ
1 жил    

ЗАВХАН: О.Төгөлдөр: Ганц хормын уур бухимдлаа "уучлаарай" гэдэг үгээр сольё
1 жил    

ӨМНӨГОВЬ: Энэ онд эцэг, эхчүүдэд чиглэсэн нөлөөллийн ажлуудыг түлхүү хийнэ
1 жил    

ӨМНӨГОВЬ: Аймгийн хэмжээнд мал төллөлт 3.09 хувьтай байна
1 жил    

Их Британийн хаан III Чарльзын Францад хийх айлчлал хойшилжээ
1 жил    

У.Хүрэлсүх: Уул уурхайн зориулалтаар газрын доорх ус ашиглахыг хязгаарлах шаардлагатай
1 жил    

ХҮҮХДҮҮДЭЭС харамласан 4 ТЭРБУМААР Ч.ХҮРЭЛБААТАР сайдын яаманд ЗАСВАР ХИЙЖ БАЙНА
1 жил    

АНУ, Канад орогнол хүсэгч иргэдийн асуудлаарх гэрээ байгуулав
1 жил    

БНХАУ гадаадын компаниудад шахалт үзүүлэхээ зогсоохыг АНУ-д уриалжээ
1 жил    

НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх 17 дугаар бага хурлыг зохион байгуулах бэлтгэлийг хангаж байгааг онцолжээ
1 жил    

УИХ-ын гишүүн асан Д.Ганхуяг: Улс төрийн намууд нь Монгол Улсын засаглалын хямралын гол шалтгаан болжээ
1 жил    

УИХ-ын даргад 3 гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх хүсэлтийг хүргүүлжээ
1 жил    

Дэлхий даяар 4 хүн тутмын 1 нь баталгаатай ундны усаар хангагдаж чадахгүй байна
1 жил    

"Уул уурхай хөрс, усыг хамгийн их бохирдуулж байна"
1 жил    

Ж.ЧИНБҮРЭН: ЭРТ ИЛРҮҮЛЭГ ХЭЧНЭЭН ХҮНИЙГ ҮХЛЭЭС АВАРЧ ЧАДАВ ГЭДЭГ ЧУХАЛ
1 жил    

ДАРХАН-УУЛ: Соёлын биет бус өвийг өвлүүлэх, түгээн дэлгэрүүлэх сургалт эхэллээ
1 жил    

13-ын А” маягтыг цахим болгохоор ярилцаж байна гэв
1 жил    

ДОРНОД: Дашбалбар, Баян-Уул сумдад нойтон цас их орсноос гамшгийн түвшинд хүрчээ
1 жил    

ОХУ “Сибирийн хүч-2” хоолойгоор Хятад руу хий нийлүүлэх гэрээг энэ онд багтаан байгуулна гэж найдаж байна
1 жил    

“Мөсөн өргөө”-нөөс мөрөөдөл биелэв
1 жил    

Орхон аймагт спортын сургалтын төлбөр сард дунджаар 50 мянган төгрөг байдаг
1 жил    

Алтны үнэ өсжээ
1 жил    

Д.Ганбат: Төрд НУУЦ АМРАГУУД том албан тушаал хашиж байгаа. Эдгээр хүмүүсийг яах юм
1 жил    

Голын сав газрын татмыг нарийвчлан судалжээ
1 жил    

Английн банк бодлогын хүүгээ 25 суурь нэгжээр өсгөжээ
1 жил    

“3D” принтерээр “хэвлэсэн” анхны пуужин тойрог замд орж чадаагүй байна
1 жил    

БНСУ-ын Ерөнхийлөгч Япон, АНУ-тай аюулгүй байдлын хамтын ажиллагаагаа бэхжүүлэхээ амлалаа
1 жил    

"Хүнсний хувьсгал"-ын хүрээнд хүнс, хөдөө аж ахуйн тоног төхөөрөмжийг гаалийн татвараас чөлөөлөв
1 жил    

Эзэнгүй муур, нохойг тоолно
1 жил    

Т.Аюурсайхан: Миний хувьд нүүрсний хулгайн хэрэгт ямар ч холбоогүй. Прокурорын дүгнэлттэй санал нийлэхгүй учраас гомдол гаргаж байгаа
1 жил    

Л.Оюун-Эрдэнэ: Би шинэ үе, шинэ мянганы залуучуудын гүүр нь байх болно
1 жил    

Цар тахлаас болж дүүжин тээвэр нь орж ирээгүй агаарын тээврийг ирэх онд ашиглалтад оруулна гэв
1 жил    

“НҮҮРСНИЙ ХУЛГАЙ“-д холбогдсон Ш.Раднаасэд охиноо БЗС-гийн 165.8 мянган долларын зээлээр АНУ-д сургажээ
1 жил    

УИХ-ын гишүүний халдашгүй байдлын дэд хорооны даргаар Ц.Мөнх-Оргилыг сонголоо
1 жил    

Д.Сарангэрэлийг Төрийн байгуулалтын байнгын хорооны бүрэлдэхүүнд оруулав
1 жил    

ХНХ-ын сайд Т.Аюурсайханыг чөлөөлсөн захирамжийг УИХ-д танилцуулж, чөлөөллөө
1 жил    

Т.Аюурсайхан: Миний хувьд нүүрсний хулгайн хэрэгт ЯМАРЧ ХОЛБООГҮЙ
1 жил    

Хашаандаа мод, бут, сөөг таривал урамшуулна
1 жил    

“Цэнхэр алт” усны салбарын үндэсний чуулганаас гарсан зөвлөмж
1 жил    

Явган хүний 25 мянган ам метр замыг засаж шинэчилнэ
1 жил    

Нөөцийн махыг 431 дэлгүүрт борлуулж байна
1 жил    

“IAAF” трансжендер эмэгтэйчүүдийг олон улсын тэмцээнд оролцохыг хориглоно
1 жил    

“СТЕППЕ АРЕНА”-г бүтээлцсэн канад архитекторуудыг шагнав
1 жил    

БНАСАУ "цацраг идэвхт цунами" үүсгэх чадалтай зэвсэг туршсанаа мэдэгджээ
1 жил    

“Эрдэнэс Тавантолгой” биржээр анх удаа эрчим хүчний нүүрс арилжив
1 жил    

Л.Алтанцэцэг маргааш алтан медалийн төлөө тоглоно
1 жил    

Австри улсаас Монголд аялал жуулчлал, цахим хөгжил, хог хаягдлын менежмент нэвтрүүлэхээ илэрхийлэв
1 жил    

“Мөнгөн мод” наадмын шилдгүүдийг 14 дэх жилдээ тодруулна
1 жил    

Япон, БНСУ-ын сайд нар БНАСАУ-ын асуудлаар нягт хамтран ажиллахаар тохиролцжээ
1 жил    



Нүүр хуудас | Фото мэдээ | Видео мэдээ | Сурталчилгаа байршуулах | Холбоо барих Утас: 89460-008, 7711-2424
© 2016 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. ARDCHILAL.MN.