Мэдээ
УЛААНБААТАР ºC
USD АНУ доллар 2,495.23
2021 оны 10-р сарын 24
Мэдээлэл хайх:
Зөвлөгөө | 7 хоногийн тойм | Олны танил | Шар | Танин мэдэхүй | Түүхэн хүмүүс | Кино урлаг | Дуу хөгжим | Номын ертөнц | Гадаад мэдээ | +18

“Шинэ сэргэлтийн бодлого”-ын хамрах хүрээ, суурь тооцоолол, бодлогын хувилбарууд боловсруулна

НИЙТЛЭСЭН: 2021-10-13 18:02:47
Улс төр > Засгийн газар | Сэтгэгдэл: 0

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанд “Эдийн засгийн шинэ сэргэлтийн бодлого”-ын талаар Сангийн сайд Б.Жавхлан Засгийн газрын гишүүдэд танилцуулав. Энэ хүрээнд Эдийн засгийн сэргэлтийг эрчимжүүлэх тухай хуулийн төслийг боловсруулаад байгаа. Хуулийн төсөл батлагдсанаар тусгай зөвшөөрөл, худалдан авах ажиллагаа зэрэг төрөөс үзүүлэх үйлчилгээг түргэн шуурхай, оновчтой болгож, экспортыг нэмэгдүүлж, импортыг орлох үндэсний үйлдвэрлэл, хөгжлийн төслүүдийг эрчимжүүлэх, эдийн засгийн сэргэлтийг хурдасгахад чиглэгдсэн илүү таатай эрх зүйн орчин бүрдэхээс гадна Монгол Улсын төсөвт төвлөрөх орлогын хэмжээ нэмэгдэнэ гэж үзэж байна. “Цар тахлын үеийн эдийн засгийг эрчимжүүлэх, экспортыг нэмэх, импортыг орлох үндэсний үйлдвэрлэлийг дэмжих, төр, хувийн хэвшлийн түншлэлийг бэхжүүлэх, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх үндэсний хороо”-ны дэргэд төр, холбогдох байгууллагуудын төлөөллийг оролцуулсан Ажлын баг байгуулж, “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хамрах хүрээ, суурь тооцоолол, бодлогын хувилбарууд боловсруулахыг хуралдааны үеэр үүрэг болгожээ. Засгийн газрын хуралдааны товч мэдээ: ·Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хуулийн төсөлд тусгагдсан улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 2022 онд шинээр хийж хэрэгжүүлэхээр төлөвлөсөн төсөл, арга хэмжээний эрх шилжүүлэх болон худалдан авах ажиллагааны төлөвлөгөө гаргаж, ирэх оны төсвийн тухай хууль батлагдсан даруйд баталгаажуулж, холбогдох байгууллагад хүргүүлэн бэлтгэл ажлыг хангаж, худалдан авах ажиллагааг зохион байгуулж, 2022 оны дөрөвдүгээр сарын 1 гэхэд бүрэн дуусгахыг үүрэг болголоо. ·Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, уг хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан Монгол Улсын Засгийн газрын бүтцийн тухай, Монгол Улсын Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуулийн төсөл болон бусад хууль, УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцээд зохих журмын дагуу Монгол Улсын Ерөнхийлөгчтэй зөвшилцсөний үндсэн дээр УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтов. ·МИАТ төрийн өмчит хувьцаат компанийн талаар авах зарим арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоолын төслийг хэлэлцээд тус компанийн өөрийн хөрөнгийн хэмжээг нэмэгдүүлэхэд шаардагдах санхүүжилтийг боломжит эх үүсвэрээс шийдвэрлэхийг Сангийн сайд болон Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын даргад даалгалаа. ·Авлигын индексийг бууруулах зорилго бүхий Ажлын багийн үйл ажиллагааны явцын талаар Хууль, зүй дотоод хэргийн сайд Х.Нямбаатар танилцууллаа. Цахим засаглалд шилжих, хүнд суртал, авлигагүй төрийн үйлчилгээг бүрдүүлэх үндэсний хорооны ажлыг эрчимжүүлэхийг хуралдаанаас үүрэг болгосон байна. ·Сангийн эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг хэлэлцээд УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтов. ·Нийслэл Улаанбаатар хотын автозамын түгжрэлийг бууруулах, нийтийн тээврийн үйлчилгээний чанарыг сайжруулах, хүртээмжийг нэмэгдүүлэх төсөл, арга хэмжээний хэрэгжилтийн талаар танилцуулга хийв. ·Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа бодлого, төлөвлөлтийн баримт бичгийг Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуульд нийцүүлэх зорилгоор 64 баримт бичгийг хүчингүй болголоо. Үүнтэй холбогдуулан салбар, орон нутгийн түвшинд батлан хэрэгжүүлж байгаа бодлого, төлөвлөлтийн баримт бичгүүдэд дүн шинжилгээ хийж, хуульд нийцүүлэх арга хэмжээг энэ оны арванхоёрдугаар сард багтаан авч хэрэгжүүлэхийг Засгийн газрын гишүүд, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт даалгалаа. ·Холбооны эрх зүйн байдлын тухай хууль болон уг хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан бусад хуулийн төслийг хэлэлцээд УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо. ·Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт Монгол-Оросын хувь нийлүүлсэн “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэгийн хэрэгцээнд одоо ашиглаж байгаа 52 нэгж талбараас эхний ээлжинд тус нийгэмлэгийн барилга, байгууламжийн байрлаж байгаа 49 нэгж талбарын газар ашиглах эрхийг 2021 оны аравдугаар сард багтаан баталгаажуулах асуудлыг шийдвэрлэхийг холбогдох сайд нарт болон Нийслэлийн Засаг даргад даалгав.
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
Мэдээ таалагдсан бол like & share хийнэ үү:


БУСАД

 
 
СЭТГЭГДЭЛ БИЧИХ

 

СЭТГЭГДЭЛ
ШИНЭ МЭДЭЭ
Эрдэнэсант сумын төвд 3.2 км автозам ашиглалтад орлоо
8 цаг    

Их Британийн шатахуун түгээх станцуудын нөөц хэвийн түвшинд хүрчээ
10 цаг    

НҮБ-ын төлөөлөгч: Мьянмарт нөхцөл байдал улам хүндэрч байна
11 цаг    

"Хүүхдэд ээлтэй Баянхонгор" гар зургийн уралдаан зарлалаа
12 цаг    

Удирдлагууд улаан бүсэд орж ажиллав
12 цаг    

Хятадад дотоодод халдварласан 38 тохиолдол илэрчээ
12 цаг    

ХАА-н мэргэжилтэн бэлтгэж, ажлын байранд зуучлах хөтөлбөрийг эхлүүллээ
12 цаг    

Аймгийн аварга гагнуурчид шалгарлаа
12 цаг    

Энэтхэгийн ITEC-ийн хөтөлбөрт 3000 гаруй монгол хүн хамрагджээ
13 цаг    

Жүжигчин Брэндон Лигийн ар гэрийнхэн эмгэнэл илэрхийлжээ
13 цаг    

Өнгөрсөн хоногт 1733 хүнээс коронавирус илэрч, 17 хүн энджээ
13 цаг    

“Pfizer”-ын вакцин хүүхдүүдэд 90.7 хувийн үр дүн үзүүлжээ
13 цаг    

БНХАУ Ж.Байдены хэлсэн үгэнд хариу мэдэгдэл хийжээ
13 цаг    

Ш.Пэрэнлэй, Ш.Бат-Эрдэнэ нар Пауэрлифтингийн дэлхийн аварга болов
13 цаг    

Улаанбаатарт 10-12 хэм дулаан байна
13 цаг    

Бич жилтнээ эерэг сайн өдөр хэмээжээ
13 цаг    

Казах бүргэдчдийн холбоог байгуулж, тэргүүнээр нь Б.Бекболатыг сонгожээ
13 цаг    

Халдвар авсан иргэдийн 61.2 хувийг 18-64 насныхан эзэлж байна
1 өдөр    

Орос ба Монгол: Өчигдрийн үнэнч нөхөр, маргаашийн найдвартай түнш
1 өдөр    

615 малчин өрх өвөлжөөндөө малын тэжээл тариалж, ургацаа хураалаа
1 өдөр    

Ажил идэвхтэй хайж буй иргэдийн тоо жил бүр буурч байна
1 өдөр    

Хүүхэд хамгаалалд талуудын оролцоог нэмэгдүүлэхээр зөвлөлдөж байна
1 өдөр    

Сонирхолтой статистикийн мэдээллийг иргэдэд өгчээ
1 өдөр    

Монгол Улс, Евразийн эдийн засгийн холбооны хамтын ажиллагааны талаар санал солилцов
1 өдөр    

УИХ-ын Тамгын газрын зарим нэгжийн чадавхыг бэхжүүлэхэд Дэлхийн банктай хамтарна
1 өдөр    

Шадар сайд С.Амарсайхан “Газпром” НХН-ийн Удирдах зөвлөлийн орлогч даргатай уулзав
1 өдөр    

Монгол, Унгарын шинжлэх ухааны хамтын ажиллагааг өргөжүүлж ажиллахаа илэрхийлэв
1 өдөр    

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд ОХУ-ын Засгийн газрын орлогч дарга А.Л.Оверчук бараалхав
1 өдөр    

Хүүхдийн байгууллагын эмч нар үе тэнгийн сургагчийг хэрхэн бэлтгэхэд суралцав
1 өдөр    

Төрийн байгууллагуудын “Нээлттэй хаалганы өдөрлөг" болов
1 өдөр    

Намагт шигдсэн иргэний амийг аварчээ
1 өдөр    

БНАСАУ-ын төлөөлөгчид Уур амьсгалын асуудлаарх бага хуралд оролцоно
1 өдөр    

Төв аймгийн хэмжээнд 28,3 тонн нөөцийн мах бэлтгэнэ
1 өдөр    

Хөрөнгийн биржид өнөөдөр гурван ХК-ийн ханш хамгийн их өсөв
1 өдөр    

Халдварын улаан бүсд 13 эх амаржжээ
1 өдөр    

Гуулингийн усан цахилгаан станц жилд 150-200 сая төгрөгийн дотоодын эх үүсвэр нэмэгдүүлнэ
1 өдөр    

Ахмад настнуудын дархлааг дэмжих зорилгоор өдрийн үйлчилгээ үзүүлж байна
1 өдөр    

Лигийн аваргын цомыг "UBC FC" клуб хүртлээ
1 өдөр    

“Улаанбаатар” кино наадмаар Япон, Францын шилдэг бүтээлийг толилуулна
1 өдөр    

Булган аймаг түүх соёлын үл хөдлөх 3058 дурсгалтай
1 өдөр    

Ихэнх нутгаар өдөртөө дулаан байна
1 өдөр    

“Бавари Мюнхен” клубийн дасгалжуулагч халдвар авчээ
1 өдөр    

НҮБ-ийн Хүүхдийн сангийн төлөөлөгчид Есөнбулаг суманд ажиллаж байна
1 өдөр    

Орон нутагт ажиллаж буй төрийн албан хаагчдын ажиллах орчин сайжирчээ
1 өдөр    

Гэрийн ажиглалт тусгаарлалтад 1975 иргэн байна
1 өдөр    

Цөмийн зэвсгийг хориглох тухай гэрээг соёрхон батлав
1 өдөр    

Улс төрийн албан тушаалтанд тавигдах шаардлагыг хуульчилна
1 өдөр    

“Загвар НҮБ” хуралдаан эхэллээ
1 өдөр    

Унгар улсын элчин сайд Булган аймагт айлчиллаа
1 өдөр    

Нийслэлийн шилдэг есөн өрх шагналаа гардав
1 өдөр    



Нүүр хуудас | Фото мэдээ | Видео мэдээ | Сурталчилгаа байршуулах | Холбоо барих Утас: 89460-008, 7711-2424
© 2016 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. ARDCHILAL.MN.