Мэдээ
УЛААНБААТАР ºC
USD АНУ доллар 2,495.23
2021 оны 10-р сарын 24
Мэдээлэл хайх:
Зөвлөгөө | 7 хоногийн тойм | Олны танил | Шар | Танин мэдэхүй | Түүхэн хүмүүс | Кино урлаг | Дуу хөгжим | Номын ертөнц | Гадаад мэдээ | +18

Монголд анх удаа ногоон барилгын EDGE гэрчилгээ олгов

НИЙТЛЭСЭН: 2021-10-13 17:08:31
Нийгэм > Нийслэл | Сэтгэгдэл: 0

Нийслэлийн Баянгол дүүрэгт “Сакура Проперти” ХХК-ийн барьсан амины орон сууцанд олон улсын EDGE системээр эрчим хүчний адуит хийж ногоон барилгын олон улсын гэрчилгээг өнөөдөр олгов. Ингэснээр манай улс олон улсад хүлээн зөвшөөрсөн, байгаль орчинд ээлтэй, бүхий талын хэмнэлттэй ногоон барилгын гэрчилгээ авсан анхны барилгатай болоод байна. Ногоон барилгын үнэлгээний EDGE (Excellence in Design for Greater Efficiencies) систем нь эрчим хүч, усны хэрэглээ болон ашигласан барилгын материал гэсэн 3 чиглэлээр үнэлдэг, дэлхийн 150 гаруй улсад хэрэгжүүлж буй, ОУСК-аас нэвтрүүлсэн ногоон барилга, байгууламжийн стандарт үнэлгээ аж. Тодруулбал, тухайн улс орны норм стандартад заасан үзүүлэлтээс хамгийн багадаа 20 хувиас доошгүй илүү үр ашгтай байх шаардлагыг тавьдаг байна. Манай улсад барьсан, ногоон барилгын EDGE гэрчилгээ хүртсэн амины орон сууц нь эрчим хүчийг 57 хувь, усны хэрэглээг 27, барилгын материалын 42 хувийн хэмнэлттэй, Монголд олгосон анхны гэрчилгээ нь ахисан түвшний буюу advanced ангиллын юм байна. Гэрчилгээ авсан амины орон сууц нь модон каркас бүхий 70 метр ам дөрвөлжин талбайтай, хоёр давхар барилга юм. 5 квт-ын хүчин чадатай нарны зайн PV хураагуур суурилуулж цахилгаан, эрчим хүчний хэрэглээг 55 хувь хангах нөхцөлийг бүрдүүлжээ. Барилгад нэвтрүүлсэн шинэлэг технологийн шийдлүүд нь халаалтын хэрэглээг тэг рүү ойртуулж, үлдэх багахан хэрэгцээг сэргээгдэх эрчим хүч ашиглан хангах юм. Түүнчилэн ус хэрэглээг хэмнэх тоноглол суурилуулж, төмөр бетон, тоосго зэрэг цул, хүнд зэрэг эрчим хүч ихээр шаарддаг барилгын материалуудаас татгалзаж, хөнгөн хийцийг сонгосон нь ногоон барилгын гэрчилгээ авах үндсэн нөхцөлийг бүрдүүлжээ. Барилгыг ХБНГУ-ын Засгийн газар, Швейцарийн Хөгжлийн агентлаг болон Улаанбаатар хотын захиргаанаас хамтран хэрэгжүүлж буй Германы олон улсын хамтын ажиллагааны байгууллага GIZ-ийн “Монгол дахь барилга байгууламжийн эрчим хүчний үр ашгийг дээшлүүлэх” төслийн хүрээнд Монголын Банкны холбоо, Тогтвортой санхүүгийн холбоо хэрэгжүүлэн гэр хороололд барьжээ.
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
Мэдээ таалагдсан бол like & share хийнэ үү:


БУСАД

 
 
СЭТГЭГДЭЛ БИЧИХ

 

СЭТГЭГДЭЛ
ШИНЭ МЭДЭЭ
Эрдэнэсант сумын төвд 3.2 км автозам ашиглалтад орлоо
8 цаг    

Их Британийн шатахуун түгээх станцуудын нөөц хэвийн түвшинд хүрчээ
10 цаг    

НҮБ-ын төлөөлөгч: Мьянмарт нөхцөл байдал улам хүндэрч байна
11 цаг    

"Хүүхдэд ээлтэй Баянхонгор" гар зургийн уралдаан зарлалаа
12 цаг    

Удирдлагууд улаан бүсэд орж ажиллав
12 цаг    

Хятадад дотоодод халдварласан 38 тохиолдол илэрчээ
12 цаг    

ХАА-н мэргэжилтэн бэлтгэж, ажлын байранд зуучлах хөтөлбөрийг эхлүүллээ
12 цаг    

Аймгийн аварга гагнуурчид шалгарлаа
12 цаг    

Энэтхэгийн ITEC-ийн хөтөлбөрт 3000 гаруй монгол хүн хамрагджээ
12 цаг    

Жүжигчин Брэндон Лигийн ар гэрийнхэн эмгэнэл илэрхийлжээ
12 цаг    

Өнгөрсөн хоногт 1733 хүнээс коронавирус илэрч, 17 хүн энджээ
12 цаг    

“Pfizer”-ын вакцин хүүхдүүдэд 90.7 хувийн үр дүн үзүүлжээ
13 цаг    

БНХАУ Ж.Байдены хэлсэн үгэнд хариу мэдэгдэл хийжээ
13 цаг    

Ш.Пэрэнлэй, Ш.Бат-Эрдэнэ нар Пауэрлифтингийн дэлхийн аварга болов
13 цаг    

Улаанбаатарт 10-12 хэм дулаан байна
13 цаг    

Бич жилтнээ эерэг сайн өдөр хэмээжээ
13 цаг    

Казах бүргэдчдийн холбоог байгуулж, тэргүүнээр нь Б.Бекболатыг сонгожээ
13 цаг    

Халдвар авсан иргэдийн 61.2 хувийг 18-64 насныхан эзэлж байна
1 өдөр    

Орос ба Монгол: Өчигдрийн үнэнч нөхөр, маргаашийн найдвартай түнш
1 өдөр    

615 малчин өрх өвөлжөөндөө малын тэжээл тариалж, ургацаа хураалаа
1 өдөр    

Ажил идэвхтэй хайж буй иргэдийн тоо жил бүр буурч байна
1 өдөр    

Хүүхэд хамгаалалд талуудын оролцоог нэмэгдүүлэхээр зөвлөлдөж байна
1 өдөр    

Сонирхолтой статистикийн мэдээллийг иргэдэд өгчээ
1 өдөр    

Монгол Улс, Евразийн эдийн засгийн холбооны хамтын ажиллагааны талаар санал солилцов
1 өдөр    

УИХ-ын Тамгын газрын зарим нэгжийн чадавхыг бэхжүүлэхэд Дэлхийн банктай хамтарна
1 өдөр    

Шадар сайд С.Амарсайхан “Газпром” НХН-ийн Удирдах зөвлөлийн орлогч даргатай уулзав
1 өдөр    

Монгол, Унгарын шинжлэх ухааны хамтын ажиллагааг өргөжүүлж ажиллахаа илэрхийлэв
1 өдөр    

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд ОХУ-ын Засгийн газрын орлогч дарга А.Л.Оверчук бараалхав
1 өдөр    

Хүүхдийн байгууллагын эмч нар үе тэнгийн сургагчийг хэрхэн бэлтгэхэд суралцав
1 өдөр    

Төрийн байгууллагуудын “Нээлттэй хаалганы өдөрлөг" болов
1 өдөр    

Намагт шигдсэн иргэний амийг аварчээ
1 өдөр    

БНАСАУ-ын төлөөлөгчид Уур амьсгалын асуудлаарх бага хуралд оролцоно
1 өдөр    

Төв аймгийн хэмжээнд 28,3 тонн нөөцийн мах бэлтгэнэ
1 өдөр    

Хөрөнгийн биржид өнөөдөр гурван ХК-ийн ханш хамгийн их өсөв
1 өдөр    

Халдварын улаан бүсд 13 эх амаржжээ
1 өдөр    

Гуулингийн усан цахилгаан станц жилд 150-200 сая төгрөгийн дотоодын эх үүсвэр нэмэгдүүлнэ
1 өдөр    

Ахмад настнуудын дархлааг дэмжих зорилгоор өдрийн үйлчилгээ үзүүлж байна
1 өдөр    

Лигийн аваргын цомыг "UBC FC" клуб хүртлээ
1 өдөр    

“Улаанбаатар” кино наадмаар Япон, Францын шилдэг бүтээлийг толилуулна
1 өдөр    

Булган аймаг түүх соёлын үл хөдлөх 3058 дурсгалтай
1 өдөр    

Ихэнх нутгаар өдөртөө дулаан байна
1 өдөр    

“Бавари Мюнхен” клубийн дасгалжуулагч халдвар авчээ
1 өдөр    

НҮБ-ийн Хүүхдийн сангийн төлөөлөгчид Есөнбулаг суманд ажиллаж байна
1 өдөр    

Орон нутагт ажиллаж буй төрийн албан хаагчдын ажиллах орчин сайжирчээ
1 өдөр    

Гэрийн ажиглалт тусгаарлалтад 1975 иргэн байна
1 өдөр    

Цөмийн зэвсгийг хориглох тухай гэрээг соёрхон батлав
1 өдөр    

Улс төрийн албан тушаалтанд тавигдах шаардлагыг хуульчилна
1 өдөр    

“Загвар НҮБ” хуралдаан эхэллээ
1 өдөр    

Унгар улсын элчин сайд Булган аймагт айлчиллаа
1 өдөр    

Нийслэлийн шилдэг есөн өрх шагналаа гардав
1 өдөр    



Нүүр хуудас | Фото мэдээ | Видео мэдээ | Сурталчилгаа байршуулах | Холбоо барих Утас: 89460-008, 7711-2424
© 2016 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. ARDCHILAL.MN.