Мэдээ
УЛААНБААТАР ºC
USD АНУ доллар 2,495.23
2021 оны 10-р сарын 24
Мэдээлэл хайх:
Зөвлөгөө | 7 хоногийн тойм | Олны танил | Шар | Танин мэдэхүй | Түүхэн хүмүүс | Кино урлаг | Дуу хөгжим | Номын ертөнц | Гадаад мэдээ | +18

Б.Жавхлан: Тяньжин боомтод саатсан ачаатай холбоотой асуудлыг өвлөөс өмнө шийдвэрлэнэ

НИЙТЛЭСЭН: 2021-10-13 16:06:57
Улс төр > Засгийн газар | Сэтгэгдэл: 0

Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар, Монгол, БНХАУ-ын Ерөнхий сайд нарын өчигдрийн цахим уулзалтаар ярилцсан асуудлыг ажил болгон хэрэгжүүлэх ажлын баг байгуулсан тухай Сангийн сайд Б.Жавхлан өнөөдөр мэдээлэв. Тус ажлын багийг Сангийн сайд Б.Жавхлан ахлах бөгөөд хоёр улсын Ерөнхий сайд нарын хэлэлцэж тохирсон асуудлын мөрөөр ажлаа шуурхай зохион байгуулна гэдгийг тэмдэглэв. Тэрээр, сайд нарын тохирсон асуудлуудын талаар товч танилцуулав. Уулзалтын үеэр Ерөнхий сайд нар улс төр, худалдаа, эдийн засаг болон цар тахлын үеийн хамтын ажиллагаа зэрэг өргөн хүрээний олон асуудлаар санал солилцож, Монгол, Хятадын Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг өргөжүүлэн хөгжүүлэхээ нотолжээ. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ дэлхий нийтийг хамарсан “КОВИД-19” цар тахлын амаргүй цаг үед хоёр улс мөнхийн хөршийн сэтгэлээр харилцан бие биеэ дэмжин, олон улсад жишиг болохуйцаар хамтран ажиллаж буйг онцлон тэмдэглэж, БНХАУ-ын Засгийн газраас Монгол Улсын цар тахалтай тэмцэх үйл ажиллагаанд дэмжлэг болж ирсэнд талархал илэрхийлсэн байна. Ерөнхий сайд нар хоёр улсын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг улам бүр гүнзгийрүүлж, шинэ шатанд гаргах боломжтойг онцлон тэмдэглэж, хамтран хэрэгжүүлэх боломжтой зарим томоохон төслийн талаар санал солилцсон. Хоёр улсын худалдааны эргэлтийг 10 тэрбум ам.долларт хүргэх зорилтын төлөө холбогдох байгууллагууд идэвхтэй ажиллах талаар санал нэгдлээ. Энэ хүрээнд халдвар хамгааллын арга хэмжээг сайжруулсны үндсэн дээр худалдааны голлох бүтээгдэхүүн болох нүүрсний экспортын хэмжээг нэмэгдүүлж, аж ахуйн нэгжүүд нүүрс худалдан авах урт хугацааны гэрээ байгуулахыг дэмжиж ажиллахаа илэрхийлэв. Өнөөдрийн байдлаар, Гашуунсухайт хилийн боомтод саатсан нүүрсийг яаралтай татан авах тохиролцоонд хүрлээ. Түүнчлэн Тяньжин боомтод саатаад байгаа Монголын 4575 чингэлэг ачаатай холбоотой асуудлыг өвлөөс өмнө шуурхай шийдвэрлэхээр боллоо. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хоёр улсын худалдааны эргэлт, эдийн засгийн хамтын ажиллагааг идэвхжүүлэхэд авто зам, төмөр замаар харилцан холбогдох нь чухал болохыг тэмдэглэж, Гашуунсухайт-Ганцмод, Бичигт-Зүүнхатавч, Ханги-Мандал, Шивээхүрэн-Сэхээ чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх чиглэлээр идэвхтэй хамтран ажиллах санал дэвшүүлэв. Хоёр тал Гашуунсухайт-Ганц мод боомтын төмөр замын хоёр улсын хил огтлолын цэгийг эцэслэн тохирч, холбогдох боомтуудад ногоон гарц нээх ажлыг идэвхжүүлэхээр санал нэгдлээ. Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг байгаль орчны хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхийн чухлыг Ерөнхий сайд нар тэмдэглэж, хоёр улсын төрийн тэргүүн нарын тохиролцсоны дагуу цөлжилт, шар шороон шуургатай тэмцэх томоохон төслийг хэрэгжүүлэхэд хоёр улсын Засгийн газар идэвхтэй хамтран ажиллахаа илэрхийлэв. Хөрш улсын хувьд Хятадын зүгээс манай улсын өмнөд бүсэд сэргээгдэх эрчим хүч үйлдвэрлэх, экспортлох боломж бүрдүүлэхэд хамтран ажиллахаар санал солилцлоо. Нийслэл Улаанбаатар хотыг ухаалаг хот болгох, автозамын түгжрэл бууруулахад чиглэсэн төслүүдэд Хятадын талаас хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдийг идэвхтэй оролцуулах талаар хамтран ажиллахаа илэрхийлэв. Ерөнхий сайд нар “Монгол, Орос, Хятадын эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөр”-ийг урагшлуулахад анхаарал хандуулж ажиллахаа нотоллоо. Талууд хоёр улсын бүс нутаг, олон талт механизмуудын хүрээн дэх ойр дотно хамтын ажиллагааг цаашид ч үргэлжлүүлэхийн төлөө байгаагаа илэрхийлэв. Ерөнхий сайд нар цаашид ч ажил төрийн ойр хэлхээ холбоотой байж, хоёр талын тааламжтай үед биечлэн уулзахаар тохиролцов. Мэдээллийн дараа тэрбээр сэтгүүлчийн асуултад хариулав. -Ачаа тээврийн бөөгнөрлийн асуудлыг хэрхэн шийдвэрлэх вэ? -Өчигдөр БНХАУ-ын Ерөнхий сайд хэлэхдээ өөрсдийн нутаг дэвсгэртээ ч тээвэр, ложистикийн асуудлыг шийдвэрлэхэд бэрх байгаагаа учирласан. Төмөр замын хувьд ч техникийн хүрэлцээ дутмаг байгаа юм байна. Гэхдээ манай улсын гадаад харилцааны асуудалд онцгой анхаарахаа илэрхийлсэн. Ганц манай улс биш БНХАУ-тай далайн тээвэр хийдэг улс орнуудад ч ижилхэн хүндрэл үүссэн. Манай улсын хувьд харьцангуй бага хэмжээний ачаа байгаа тул зохицуулах боломжтой. Биднээс болон урд хөршөөс хамаарсан зохион байгуулалтын ажил шаардлагатай байна. -Одоо хил дээр бөөгнөрсөн хэчнээн тонн нүүрс байна вэ? -Цагаан хаданд одоогоор цугларсан 8.2 сая тонн нүүрс байна. Үүнийг бүгдийг нь БНХАУ-ын тал худалдаад авчихсан, АМНАТ-аа авчихсан бөгөөд БНХАУ-ын талаас импортлоход бэлэн болчихсон юм. Манайх зарчихсан хэрнээ хилийн цаана гаргаж чадахгүй байгаа. Цаанаа эрэлт хэрэгцээ ч их байгаа юм. Яаралтай хилээр гаргах хүсэлт тавьсан. Энэ хүрээнд чингэлэг терминал байгуулсан. Хятадын талаас тавьсан халдвар хамгааллын дэглэмийг цогцоор хангах бүтээн байгуулалт болсон. Ингэснээр, хоёр тал худалдаалсан нүүрсээ хилээр гаргахад онцгой анхаарч ажиллах, манай талаас халдвар хамгаалын дэглэмээ сахих шаардлагыг хангасан. Цаашид бусад хилийн боомтод үүнтэй ижил ажил зохион байгуулахаар дээд шатандаа тохирсон. Одоо дунд, доод шатандаа шийдвэрлээд явна. -Чингэлэг терминал ашиглалтад орсон уу? -Бүтээн байгуулах ажил дууссан, одоо ашиглаж эхлэх хэрэгтэй байна. Хил дамнуулан гаргаж байгаа ложистикийн асуудал нь хоёр талын харилцан зөвшилцлөөс хамааралтай. Цаад талаас хариу хүлээж байна. -Төмөр замаар ачаа тээвэрлэх хилийн солбилцлын цэг байгуулах ажил ямар шатанд байгаа вэ? -Эхний ээлжинд бид БНХАУ-ын худалдаад авчихсан нүүрсийг яаралтай гаргах шаардлагатай. Тэгэхгүйгээр нүүрсээ нэмээд овоолоод байж болохгүй. Хилийн боомтын солбилцлын цэгийг олон жил ярьсан. Нарийн царигийг нааш оруулж ирнэ. Өргөн царигаа хилдээ тулгаад тавина. Тэгээд ачаагаа шилжүүлж ачаад явна гэдгийг олон жилийн өмнө тохирсон. Хятадын төмөр зам цаанаасаа Гашуунсухайт боомтод тулаад ирчихсэн. Бид төмөр замаа хойтон долоодугаар сард бүрэн дуусгана. Нарийн царигаар манайд орж ирэх цэгүүдийг өнөөдөр эцэслэж шийдсэнээр ЗТХ-ийн сайд Засгийн газрын хуралдаанд өнөөдөр танилцуулж баталгаажууллаа. Нарийн цариг орж ирээд өргөн царигтай уулзах цэгт Монголын талд шилжүүлэн ачих, буулгах терминал байгуулах асуудал үлдэнэ. -Чингэлэгт терминал байгуулснаар ямар үр дүн хүлээж байна вэ? -Бид ногоон бүс байгуулж халдварын тархалтыг бууруулах арга хэмжээ авч байсан. Гэхдээ 100 хувь ногоон бүс болох боломж байхгүй юм байна. Тиймээс аль болох чингэлэг терминал байгуулах зэргээр ачаа тээврийг явуулахаар төлөвлөж байна. Хятадын талаас робот тээврээр хүн оролцуулахгүй удирдлагатай чингэлэгээр нүүрс тээвэрлэх шийдлийг санал болгож байна. Бүтээн байгуулалт богино хаугацаанд хийгдсэн.
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
Мэдээ таалагдсан бол like & share хийнэ үү:


БУСАД

 
 
СЭТГЭГДЭЛ БИЧИХ

 

СЭТГЭГДЭЛ
ШИНЭ МЭДЭЭ
Эрдэнэсант сумын төвд 3.2 км автозам ашиглалтад орлоо
7 цаг    

Их Британийн шатахуун түгээх станцуудын нөөц хэвийн түвшинд хүрчээ
9 цаг    

НҮБ-ын төлөөлөгч: Мьянмарт нөхцөл байдал улам хүндэрч байна
10 цаг    

"Хүүхдэд ээлтэй Баянхонгор" гар зургийн уралдаан зарлалаа
11 цаг    

Удирдлагууд улаан бүсэд орж ажиллав
11 цаг    

Хятадад дотоодод халдварласан 38 тохиолдол илэрчээ
11 цаг    

ХАА-н мэргэжилтэн бэлтгэж, ажлын байранд зуучлах хөтөлбөрийг эхлүүллээ
11 цаг    

Аймгийн аварга гагнуурчид шалгарлаа
11 цаг    

Энэтхэгийн ITEC-ийн хөтөлбөрт 3000 гаруй монгол хүн хамрагджээ
11 цаг    

Жүжигчин Брэндон Лигийн ар гэрийнхэн эмгэнэл илэрхийлжээ
11 цаг    

Өнгөрсөн хоногт 1733 хүнээс коронавирус илэрч, 17 хүн энджээ
11 цаг    

“Pfizer”-ын вакцин хүүхдүүдэд 90.7 хувийн үр дүн үзүүлжээ
11 цаг    

БНХАУ Ж.Байдены хэлсэн үгэнд хариу мэдэгдэл хийжээ
11 цаг    

Ш.Пэрэнлэй, Ш.Бат-Эрдэнэ нар Пауэрлифтингийн дэлхийн аварга болов
11 цаг    

Улаанбаатарт 10-12 хэм дулаан байна
11 цаг    

Бич жилтнээ эерэг сайн өдөр хэмээжээ
11 цаг    

Казах бүргэдчдийн холбоог байгуулж, тэргүүнээр нь Б.Бекболатыг сонгожээ
12 цаг    

Халдвар авсан иргэдийн 61.2 хувийг 18-64 насныхан эзэлж байна
1 өдөр    

Орос ба Монгол: Өчигдрийн үнэнч нөхөр, маргаашийн найдвартай түнш
1 өдөр    

615 малчин өрх өвөлжөөндөө малын тэжээл тариалж, ургацаа хураалаа
1 өдөр    

Ажил идэвхтэй хайж буй иргэдийн тоо жил бүр буурч байна
1 өдөр    

Хүүхэд хамгаалалд талуудын оролцоог нэмэгдүүлэхээр зөвлөлдөж байна
1 өдөр    

Сонирхолтой статистикийн мэдээллийг иргэдэд өгчээ
1 өдөр    

Монгол Улс, Евразийн эдийн засгийн холбооны хамтын ажиллагааны талаар санал солилцов
1 өдөр    

УИХ-ын Тамгын газрын зарим нэгжийн чадавхыг бэхжүүлэхэд Дэлхийн банктай хамтарна
1 өдөр    

Шадар сайд С.Амарсайхан “Газпром” НХН-ийн Удирдах зөвлөлийн орлогч даргатай уулзав
1 өдөр    

Монгол, Унгарын шинжлэх ухааны хамтын ажиллагааг өргөжүүлж ажиллахаа илэрхийлэв
1 өдөр    

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд ОХУ-ын Засгийн газрын орлогч дарга А.Л.Оверчук бараалхав
1 өдөр    

Хүүхдийн байгууллагын эмч нар үе тэнгийн сургагчийг хэрхэн бэлтгэхэд суралцав
1 өдөр    

Төрийн байгууллагуудын “Нээлттэй хаалганы өдөрлөг" болов
1 өдөр    

Намагт шигдсэн иргэний амийг аварчээ
1 өдөр    

БНАСАУ-ын төлөөлөгчид Уур амьсгалын асуудлаарх бага хуралд оролцоно
1 өдөр    

Төв аймгийн хэмжээнд 28,3 тонн нөөцийн мах бэлтгэнэ
1 өдөр    

Хөрөнгийн биржид өнөөдөр гурван ХК-ийн ханш хамгийн их өсөв
1 өдөр    

Халдварын улаан бүсд 13 эх амаржжээ
1 өдөр    

Гуулингийн усан цахилгаан станц жилд 150-200 сая төгрөгийн дотоодын эх үүсвэр нэмэгдүүлнэ
1 өдөр    

Ахмад настнуудын дархлааг дэмжих зорилгоор өдрийн үйлчилгээ үзүүлж байна
1 өдөр    

Лигийн аваргын цомыг "UBC FC" клуб хүртлээ
1 өдөр    

“Улаанбаатар” кино наадмаар Япон, Францын шилдэг бүтээлийг толилуулна
1 өдөр    

Булган аймаг түүх соёлын үл хөдлөх 3058 дурсгалтай
1 өдөр    

Ихэнх нутгаар өдөртөө дулаан байна
1 өдөр    

“Бавари Мюнхен” клубийн дасгалжуулагч халдвар авчээ
1 өдөр    

НҮБ-ийн Хүүхдийн сангийн төлөөлөгчид Есөнбулаг суманд ажиллаж байна
1 өдөр    

Орон нутагт ажиллаж буй төрийн албан хаагчдын ажиллах орчин сайжирчээ
1 өдөр    

Гэрийн ажиглалт тусгаарлалтад 1975 иргэн байна
1 өдөр    

Цөмийн зэвсгийг хориглох тухай гэрээг соёрхон батлав
1 өдөр    

Улс төрийн албан тушаалтанд тавигдах шаардлагыг хуульчилна
1 өдөр    

“Загвар НҮБ” хуралдаан эхэллээ
1 өдөр    

Унгар улсын элчин сайд Булган аймагт айлчиллаа
1 өдөр    

Нийслэлийн шилдэг есөн өрх шагналаа гардав
1 өдөр    



Нүүр хуудас | Фото мэдээ | Видео мэдээ | Сурталчилгаа байршуулах | Холбоо барих Утас: 89460-008, 7711-2424
© 2016 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. ARDCHILAL.MN.