Мэдээ
УЛААНБААТАР ºC
USD АНУ доллар 2,495.23
2021 оны 10-р сарын 24
Мэдээлэл хайх:
Зөвлөгөө | 7 хоногийн тойм | Олны танил | Шар | Танин мэдэхүй | Түүхэн хүмүүс | Кино урлаг | Дуу хөгжим | Номын ертөнц | Гадаад мэдээ | +18

Б.Жавхлан: Дэд бүтцийн төслүүдийг санхүүжүүлэхэд илүү анхаарна

НИЙТЛЭСЭН: 2021-10-13 15:51:01
Улс төр > Засгийн газар | Сэтгэгдэл: 0

Засгийн газрын гишүүд ирэх оны төсвийн төслийн талаар эдийн засгийн сэтгүүлчдэд өчигдөр мэдээлэл өгч сонирхсон асуултад хариулсан юм. Уулзалтад Сангийн сайд Б.Жавхлан, ХНХ-ын сайд А.Ариунзаяа, Эрүүл мэндийн сайд С.Энхболд нар оролцож салбартаа хийж хэрэгжүүлж буй ажлаа танилцуулж, Нийгмийн даатгалын багц хууль, 2022 оны улсын төсөв болон цаг үеийн ажлын талаар мэдээлэв. ХНХ-ын сайд А.Ариунзаяа хэлэхдээ, “Төр, засгаас халамж авдаг иргэдийн тоо буурч байна. Улсын хэмжээнд нийт 240 мянган иргэн хүнсний талон авч байсан бол одоо 220 мянган болж буурсан. Энэ онд 5764 өрх хүнсний талон авахаа больсон. Мөн 200 хүртэл тооны малтай малчдад хүнсний талон олгохгүй. 2010 оны үед малчид эмзэг давхаргад тооцогдож байсан бол одоо дундаж давхаргын иргэд болсон” гэдгийг мэдээлээд, 2022 оны төсөвт том өөрчлөлт орж байгааг онцолж, нийгмийн хамгааллын төсөв 2.7 их наяд төгрөгөөр буурч байгааг дуулгалаа. "Халамжаас хөдөлмөрт" бодлогын хүрээнд тэтгэлгийг хуримтлалын хэлбэрт шилжүүлж, МСҮТ-д суралцагч төгсөхөд нь ажлын гараагаа эхлүүлэхэд нь зориулан санхүүгийн дэмжлэг болгож олгохоор болж байна. Тэрээр, МСҮТ-д суралцагчдын тэтгэлэг 200 мянган төгрөгийг сар бүр олгохгүйгээр төгсөхөд нь нэг удаа өгдөг болж буйг мэдээлсэн. Үүнийгээ тэрбээр, "Халамжаас хөдөлмөрт" бодлогын хүрээнд энэ тэтгэлгийг хуримтлалын хэлбэрт шилжүүлж, суралцагч төгсөхөд нь ажлын гараагаа эхлүүлэхэд нь зориулан санхүүгийн дэмжлэг болгож олгохоор болж байна” хэмээн тайлбарлалаа. Ингэснээр 16 настай МСҮТ-д элсэн орсон бол төгсөхдөө 5 сая төгрөг, 17 настай элссэн бол 2.5 сая төгрөг, 18 настай бол 1.5 сая төгрөгийн дэмжлэгийг төгсөхдөө авна гэсэн тооцооллыг Сангийн яам урьдчилсан байдлаар гаргажээ. МСҮТ-ийн суралцагчдын дэмжлэгт зориулж Хөдөлмөр эрхлэлтийн сангаас 72 тэрбум төгрөг олгож байсныг ийнхүү шинэчлэхээр болжээ. Сангийн сайд Б.Жавхлан ирэх оны төсвийн талаар мэдээлэхдээ, 2022 онд дэд бүтцийн төслүүдийг илүүтэй анхаарч, төсвөөс хөрөнгө оруулах замаар хувийн хэвшлийг дэмжихээ илэрхийллээ. НӨАТ-ын сугалааг болиулж, буцаан олголтын 2 хувийг 10 болгон нэмэгдүүлэх талаар олон нийтээс гарч буй саналын талаар Сангийн сайд хэлэхдээ, хувь хэмжээг хөдөлгөхгүй гэдгийг мэдэгдэж, Монгол Улс далд эдийн засаг ямар хэмжээнд байгааг НӨАТ-ын системээр дамжуулан тооцож байгааг хэлсэн юм. Манай улсад далд эдийн засаг 10 хувьд хүрч агштал НӨАТ-ын буцаан олголтын 2 хувийг хөдөлгөхгүй, харин татварын 10 хувийг нэмэгдүүлж магадгүй байна. Өнөөдрийн байдлаар Монгол Улсын эдийн засгийн 33 хувь нь далд байна гэж тооцож байгаа аж. 2017 онд 45 хувь нь татвараа төлдөг байсан бол НӨАТ-ын тухай хуулийг шинэчилж, татварын баримтын системийг 2017 оноос нэвтрүүлснээр өнөөдөр 67 хувьд хүрсэн хэмээн тооцож байна. Энэ хувь хэмжээ 80-90 хувьд хүрч, далд эдийн засаг 10 хувьд хүрч агштал НӨАТ-ын буцаан олголтын 2 хувийг хөдөлгөхгүй, харин татварын 10 хувийг нэмэгдүүлж магадгүй гэдгийг тэрээр хэлсэн юм. 2021 оны 9 дүгээр сард татварын орлогын биелэлт 130 хувь, оны эхнээс тооцвол 107 хувийн биелэлттэй байгаа нь татварын хувь хэмжээг нэмээгүй ч бүртгэлийг сайжруулж, нуугдмал өрүүдийг цэгцлэх талаар ажиллаж байгаатай холбоотой хэмээн мэдээлэв.
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
Мэдээ таалагдсан бол like & share хийнэ үү:


БУСАД

 
 
СЭТГЭГДЭЛ БИЧИХ

 

СЭТГЭГДЭЛ
ШИНЭ МЭДЭЭ
Эрдэнэсант сумын төвд 3.2 км автозам ашиглалтад орлоо
8 цаг    

Их Британийн шатахуун түгээх станцуудын нөөц хэвийн түвшинд хүрчээ
10 цаг    

НҮБ-ын төлөөлөгч: Мьянмарт нөхцөл байдал улам хүндэрч байна
11 цаг    

"Хүүхдэд ээлтэй Баянхонгор" гар зургийн уралдаан зарлалаа
12 цаг    

Удирдлагууд улаан бүсэд орж ажиллав
12 цаг    

Хятадад дотоодод халдварласан 38 тохиолдол илэрчээ
12 цаг    

ХАА-н мэргэжилтэн бэлтгэж, ажлын байранд зуучлах хөтөлбөрийг эхлүүллээ
12 цаг    

Аймгийн аварга гагнуурчид шалгарлаа
12 цаг    

Энэтхэгийн ITEC-ийн хөтөлбөрт 3000 гаруй монгол хүн хамрагджээ
12 цаг    

Жүжигчин Брэндон Лигийн ар гэрийнхэн эмгэнэл илэрхийлжээ
12 цаг    

Өнгөрсөн хоногт 1733 хүнээс коронавирус илэрч, 17 хүн энджээ
12 цаг    

“Pfizer”-ын вакцин хүүхдүүдэд 90.7 хувийн үр дүн үзүүлжээ
12 цаг    

БНХАУ Ж.Байдены хэлсэн үгэнд хариу мэдэгдэл хийжээ
12 цаг    

Ш.Пэрэнлэй, Ш.Бат-Эрдэнэ нар Пауэрлифтингийн дэлхийн аварга болов
12 цаг    

Улаанбаатарт 10-12 хэм дулаан байна
12 цаг    

Бич жилтнээ эерэг сайн өдөр хэмээжээ
12 цаг    

Казах бүргэдчдийн холбоог байгуулж, тэргүүнээр нь Б.Бекболатыг сонгожээ
13 цаг    

Халдвар авсан иргэдийн 61.2 хувийг 18-64 насныхан эзэлж байна
1 өдөр    

Орос ба Монгол: Өчигдрийн үнэнч нөхөр, маргаашийн найдвартай түнш
1 өдөр    

615 малчин өрх өвөлжөөндөө малын тэжээл тариалж, ургацаа хураалаа
1 өдөр    

Ажил идэвхтэй хайж буй иргэдийн тоо жил бүр буурч байна
1 өдөр    

Хүүхэд хамгаалалд талуудын оролцоог нэмэгдүүлэхээр зөвлөлдөж байна
1 өдөр    

Сонирхолтой статистикийн мэдээллийг иргэдэд өгчээ
1 өдөр    

Монгол Улс, Евразийн эдийн засгийн холбооны хамтын ажиллагааны талаар санал солилцов
1 өдөр    

УИХ-ын Тамгын газрын зарим нэгжийн чадавхыг бэхжүүлэхэд Дэлхийн банктай хамтарна
1 өдөр    

Шадар сайд С.Амарсайхан “Газпром” НХН-ийн Удирдах зөвлөлийн орлогч даргатай уулзав
1 өдөр    

Монгол, Унгарын шинжлэх ухааны хамтын ажиллагааг өргөжүүлж ажиллахаа илэрхийлэв
1 өдөр    

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд ОХУ-ын Засгийн газрын орлогч дарга А.Л.Оверчук бараалхав
1 өдөр    

Хүүхдийн байгууллагын эмч нар үе тэнгийн сургагчийг хэрхэн бэлтгэхэд суралцав
1 өдөр    

Төрийн байгууллагуудын “Нээлттэй хаалганы өдөрлөг" болов
1 өдөр    

Намагт шигдсэн иргэний амийг аварчээ
1 өдөр    

БНАСАУ-ын төлөөлөгчид Уур амьсгалын асуудлаарх бага хуралд оролцоно
1 өдөр    

Төв аймгийн хэмжээнд 28,3 тонн нөөцийн мах бэлтгэнэ
1 өдөр    

Хөрөнгийн биржид өнөөдөр гурван ХК-ийн ханш хамгийн их өсөв
1 өдөр    

Халдварын улаан бүсд 13 эх амаржжээ
1 өдөр    

Гуулингийн усан цахилгаан станц жилд 150-200 сая төгрөгийн дотоодын эх үүсвэр нэмэгдүүлнэ
1 өдөр    

Ахмад настнуудын дархлааг дэмжих зорилгоор өдрийн үйлчилгээ үзүүлж байна
1 өдөр    

Лигийн аваргын цомыг "UBC FC" клуб хүртлээ
1 өдөр    

“Улаанбаатар” кино наадмаар Япон, Францын шилдэг бүтээлийг толилуулна
1 өдөр    

Булган аймаг түүх соёлын үл хөдлөх 3058 дурсгалтай
1 өдөр    

Ихэнх нутгаар өдөртөө дулаан байна
1 өдөр    

“Бавари Мюнхен” клубийн дасгалжуулагч халдвар авчээ
1 өдөр    

НҮБ-ийн Хүүхдийн сангийн төлөөлөгчид Есөнбулаг суманд ажиллаж байна
1 өдөр    

Орон нутагт ажиллаж буй төрийн албан хаагчдын ажиллах орчин сайжирчээ
1 өдөр    

Гэрийн ажиглалт тусгаарлалтад 1975 иргэн байна
1 өдөр    

Цөмийн зэвсгийг хориглох тухай гэрээг соёрхон батлав
1 өдөр    

Улс төрийн албан тушаалтанд тавигдах шаардлагыг хуульчилна
1 өдөр    

“Загвар НҮБ” хуралдаан эхэллээ
1 өдөр    

Унгар улсын элчин сайд Булган аймагт айлчиллаа
1 өдөр    

Нийслэлийн шилдэг есөн өрх шагналаа гардав
1 өдөр    



Нүүр хуудас | Фото мэдээ | Видео мэдээ | Сурталчилгаа байршуулах | Холбоо барих Утас: 89460-008, 7711-2424
© 2016 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. ARDCHILAL.MN.