Мэдээ
УЛААНБААТАР ºC
USD АНУ доллар 2,495.23
2024 оны 04-р сарын 20
Мэдээлэл хайх:
Зөвлөгөө | 7 хоногийн тойм | Олны танил | Шар | Танин мэдэхүй | Түүхэн хүмүүс | Кино урлаг | Дуу хөгжим | Номын ертөнц | Гадаад мэдээ | +18

ЭЗБХ: Төрөөс мөнгөний бодлогын талаар 2022 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай тогтоолын төслийг дэмжлээ

НИЙТЛЭСЭН: 2021-10-13 15:47:47
Улс төр > УИХ | Сэтгэгдэл: 0

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар, “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2022 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” тогтоолын төслийг хэлэлцэхийг дэмжлээ. Төслийн талаар Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн танилцуулсан. Цар тахлын сөрөг нөлөөгөөр эдийн засагт оролцогчдын хүлээлт өөрчлөгдөж, бизнесийн үйл ажиллагаа хязгаарлагдсанаас Монгол Улсын эдийн засаг өнгөрсөн онд огцом агшсан гэдгийг дурдав. Харин энэ оны эхний хагаст 6.3 хувиар өссөн, энэ өсөлтийн цаашдын төлөв салбар хооронд харилцан адилгүй байхаар байгааг Монголбанкны ерөнхийлөгч онцоллоо. Засгийн газар болон Төв банкнаас цар тахлын сөрөг нөлөөг бууруулах, эдийн засгийн сэргэлтийг эрчимжүүлэх зорилгоор бодлого зохицуулалтын багц арга хэмжээ авч хэрэгжүүлсэн нь өрхийн орлогыг тэтгэх, санхүүгийн нөхцөлийг зөөлрүүлэх, зээлийн өсөлтийг эрчимжүүлэх, эдийн засгийн идэвхжлийг түргэсгэхэд дэмжлэг болж байгааг тэмдэглэв. Гэсэн ч вирусний шинэ хувилбар гарч, тархалт үргэлжилсээр байгаа нь гадаад, дотоод тодорхой бус байдлыг нэмэгдүүлсээр байгааг дурдсан. Дэлхийн эдийн засгийн сэргэлтийг дагаж түүхий эдийн үнэ нэмэгдэж, манай экспортын орлогод дэмжлэг болж экспортын орлогыг 34.6 хувиар нэмэгдүүлсэн байна. Гэсэн ч манай экспортын бодит хэмжээнд таслалдал үүсэж байгаа нь орлогын бодит боломжийг алдагдуулж байгааг төслийн танилцуулгад дурдсан. Дотоод эдийн засгийн идэвхжил, уул уурхайн томоохон төсөл, дэд бүтцийн бүтээн байгуулалтууд, дэлхийн зах зээл дээрх нефтийн бүтээгдэхүүний үнэ зэргээс үүдэн импорт энэ оны долдугаар сард 31.9 хувиар өссөн байна. Эдгээрийн буюу экспортын саатал, импортын өсөлтийн нөлөөгөөр урсгал тэнцлийн алдагдал өмнөх оны мөн үеэс хоёр дахин нэмэгджээ. Төв банк 2022-2024 онд инфляцыг 6±2 нэгж хувийн интервалд тогтворжуулах зорилтыг хангахад чиглэсэн бодлого хэрэгжүүлэхээр төсөлд тусгажээ. Сүүлийн саруудад эрчимжиж буй инфляц наймдугаар сарын эцсийн байдлаар 8.9 хувьд хүрч нэмэгдээд байна. Инфляц нь эдийн засгийн сэргэлтийн нөлөөгөөр нэмэгдэж байгаа ч дийлэнх хэсгийг нь суурь үеийн нөлөө, нэг удаагийн болон нийлүүлэлтийн шинжтэй гадаад хүчин зүйлс тайлбарлаж байгаа гэв. Эдгээрийн нөлөөгөөр инфляц цаашид өсөх ч 2022 оны сүүлийн хагаст Төв банкны зорилтот түвшин хүрэх төсөөлөл байгаа аж. Мөнгөний бодлогын шийдвэр гаргахдаа зах зээлийн зарчимд тулгуурлан, нийлүүлэлтийн шалтгаантай үнийн өсөлтийн шууд бус нөлөөг нягтлан үзэж, эдийн засгийн сэргэлтийг удаашруулахгүй байх зарчмыг энэхүү бодлогын баримт бичгийн төслийг боловсруулахдаа баримталсан гэнэ. Цар тахлын эдийн засагт үзүүлж буй сөрөг нөлөөллийг бууруулах хүрээнд авч хэрэгжүүлж буй санхүүгийн зохицуулалтын арга хэмжээг ердийн нөхцөл рүү шат дараатай шилжүүлэхэд ирэх оны Монголбанкны хяналт, шалгалтын бодлого чиглэгдэх талаар Б.Лхагвасүрэн ерөнхийлөгч танилцууллаа. Энэ хүрээнд макро зохистой бодлогыг дотоод эдийн засгийн өсөлтийн төлөвтэй уялдуулсан зээлийн тогтвортой өсөлтийг хангах, зээлдэгчийн өрийн дарамтыг харгалзан санхүүгийн системийн тогтвортой байдлыг хангахад чиглүүлэн ажиллахаар төлөвлөжээ. Банкны тухай хуульд энэ оны эхээр оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр банк хувьцаат компани хэлбэртэй, бүх банк хөрөнгийн биржид бүртгэлтэй, системийн нөлөө бүхий банкууд олон нийтэд хувьцаагаа арилжаалсан байх, олон нийтэд нээлттэй, ил тод ажиллахаар хуульчилсны дагуу банкны хяналт, шалгалт болон зохицуулалтыг боловсронгуй болгож, хэрэгжилтийг хангах, энэ чиглэлээр бусад эрх бүхий байгууллагуудтай хамтран ажиллахаар төсөлд тусгасан байна. Дээрх хуулийн хэрэгжилтийг эрчимжүүлэхээр ирэх оны мөнгөний бодлогын үндсэн чиглэлийн төсөлд тусгасан гэв. Банк, санхүүгийн салбарын эрх зүйн шинэтгэлийн хүрээнд банкны хяналт шалгалтын олон улсын сайн туршлага, зохицуулалтыг манай улсын банкны системийн онцлогт нийцүүлэн, шат дараатайгаар нэвтрүүлэх, эрсдэлд суурилсан хяналт шалгалтын арга барилд шилжих ажлуудыг үргэлжлүүлэх юм байна. Төв банкны олон нийттэй харилцах харилцааг цар тахлын нөхцөл байдалд нийцүүлэн үргэлжлүүлж, бодлогын ил тод байдлыг хадгалах, Төв банкны цахим мөнгө гаргах талаар судалж, хөгжүүлэх, үндэсний төлбөрийн системийн хөгжлийг дэмжиж, шинэ технологид суурилсан санхүүгийн үйлчилгээг үргэлжлүүлэн дэмжих, эдийн засаг, санхүүгийн зах зээлийн шинжилгээнд их өгөгдлийг ашиглахад шаардлагатай чадавхийг хөгжүүлэх стратеги боловсруулах чиглэлээр тодорхой ажлуудыг төсөлд тусгасан байна. Ирэх онд Монголбанк төрийн бусад байгууллагатай хамтран олон ажлыг хэрэгжүүлэхээр төсөлд тусгасан болохыг Б.Лхагвасүрэн ерөнхийлөгч танилцууллаа. Цар тахлаас үүдсэн эдийн засгийн хүндрэлд нийгмийн эмзэг бүлгүүд илүү өртөж, ажилгүйдэлийн түвшин нэмэгдэж байгаа нь улс орнуудын өмнө тулгарах нэн тэргүүний сорилт болох төлөвтэй гэв. Иймээс иргэдийн амьдралын чанарыг сайжруулахад шаардлагатай дунд, урт хугацааны тогтвортой хөгжлийн зорилтуудыг эдийн засгийн сэргэлтийг дэмжих бодлоготой нягт уялдуулж, эдийн засгийн өсөлтийн хүртээмжийг нэмэгдүүлэх шаардлага бий гэдгийг тэмдэглэсэн. Манай улсын агаарын хэм жилдээ, дэлхийн дунджаас 2 хэмээр нэмэгдсэн, газрын доройтол, эко системийн тэнцвэргүй байдал нэмэгдэж буй нь эдийн засаг, иргэдийн амьдралын чанарт томоохон эрсдэл учруулахаар байгааг анхаарах шаардлагыг мөн хэлсэн. Иймд уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох чадварыг сайжруулах, шууд нөлөөг бууруулахад шаардлагатай дунд, урт хугацааны бодлого, зохицуулалтыг улс орны хэмжээнд нэгтгэн тодорхойлох, хэрэгжилтийг хангахад бодлогын дэмжлэг үзүүлэх нь чухал гэдэгтэй Монголбанк санал нэг байгааг дурдсан. Төв банкнаас уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллийг судлах, ногоон-тогтвортой санхүүжилтийн тогтолцоог хөгжүүлэхэд олон улсын, төрийн болон хувийн хэвшлийн байгууллагуудтай хамтран ажиллаж, мөнгөний бодлого, санхүүгийн зохицуулалтын арга хэрэгслүүдийг ашиглан, хэрэгжилтийг дэмжих аж. Уул уурхайн бус экспортын бодлогыг нэгтгэх, санхүүгийн дэд бүтэц, санхүүжилтийн тогтолцоог хөгжүүлэх, мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх Үндэсний хөтөлбөрийг ажлын төлөвлөгөөний хамт төр, хувийн хэвшилтэй хамтран хэрэгжилтийг хангах, санхүүгийн гэрээний маргааныг шийдвэрлэх үйл явцыг хялбаршуулах, зээлийн эрсдэлийн зардлыг бууруулахад чиглэсэн холбогдох хууль тогтоомжийг боловсронгуй болгоход Засгийн газар, Санхүүгийн зохицуулах хороотой хамтран ажиллах талаар төсөлд тусгажээ. Төслийн танилцуулгатай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, Төв банкны ерөнхийлөгч болон ажлын багийн гишүүдээс хариулт авав. Ирэх оны төсвийн төслийн талаарх Төв банкны байр суурийг тодруулсан О.Цогтгэрэл гишүүний асуултад Б.Лхагвасүрэн ерөнхийлөгч хариулахдаа, төлбөрийн тэнцлийн талаарх үзүүлэлт нь Монголбанкны үзүүлэлттэй ойролцоо байгаа гэв. Төсвийн алдагдал ДНБ-ий 5.1 хувьтай тэнцэхээр байгаа нь холбогдох хууль тогтоомжийн шаардлагыг хангаж байгаа гэдгийг хэлсэн. Харин ирэх оны улсын төсвийн орлого 16 их наяд байхаар тусгасаныг нягталж, танилцаж байна гэлээ. Экспортын дийлэнх нь уул уурхайн бүтээгдэхүүн байдаг, үүний 40 орчим хувийг нүүрсний эскпорт бүрдүүлдэг. Нүүрс энэ оны хувьд, өнөөдрийн байдлаар 11 сая тонн экспортлогдсон байгаа, харин ирэх онд нүүрсний эскпортыг 36 сая тонн байхаар төсөөлсөн нь өндөр зорилт хэмээн харж байгаагаа хэллээ. Төсөв нэлээд тэлэлттэй байгаа учраас мөнгөний бодлогыг боловсруулахдаа сэргийлсэн, угтаж арга хэмжээ авахаар төлөвлөсөн гэв. Гурван жилийн хугацаатай хэрэгжүүлэх “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”-ний талаар тодруулсан С.Чинзориг гишүүний асуултад Б.Лхагвасүрэн ерөнхийлөгч хариулт өгсөн. Эл төлөвлөгөөний хүрээнд энэ сарын 7-ны өдрийн байдлаар ажлын байр дэмжих нэг их наяд 886 тэрбум төгрөгийн зээлийг 24 731 зээлдэгчид олгоод байгаа аж. Үүний 19 200 нь иргэн бол 5452 нь аж ахуйн нэгж байна. Хоёр их наяд төгрөгийн ажлын байрыг дэмжих эл хөтөлбөрийг цаашид гурван их наяд төгрөг болгон өргөжүүлэхээр Засгийн газар төсөл танилцуулаад байгаа аж. Уул уурхайн бус экспортыг дэмжих репо санхүүжилтийг 725 тэрбум төгрөгийг 3 100 зээлдэгчид олгосон байна. Сүүлийн үед өөрчлөлт оруулж 200 хүртэл ажилтантай үйлчилгээний салбарыг энэ төрлийн үйлчилгээнд хамруулахаар болсон гэв. Ипотекийн зээлд 816 тэрбум төгрөгийг 10 839 иргэнд олгоод байгаа бөгөөд 2014-2015 оны үед хамгийн олон хүн буюу 10 мянган хүртэлх хүнд олгож байсан. Харин энэ оны хувьд есдүгээр сар гэхэд 10 мянга гаруй хүнд олгосон байгаа гэдгийг онцоллоо. Малчдыг дэмжих, хаврын тариалалт, малын гаралтай түүхий эд бэлтгэлд зориулсан хөдөө аж ахуйн зээлийг 328 тэрбум төгрөгийн зээлийг 20000 зээлдэгчид олгоод байгаа хэмээгээд дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн. Уур амьсгалын өөрчлөлтын нөлөөллийг судлах, ногоон-тогтвортой санхүүжилтийн тогтолцоог хөгжүүлэх чиглэлээр хэрэгжүүлэх арга хэмжээний талаар М.Оюунчимэг гишүүн тодрууллаа. Бизнесийг ногоон эсэхийг тодруулдаг шалгуур үзүүлэлтийг олон улсын жишгийн дагуу Монголбанк боловсруулаад, Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөлөөр батлуулан хэрэгжүүлээд эхэлжээ. Монгол Улсад мөрдөгдөх “Ногоон таксономи”-гийн шалгуурын дагуу зээл авахаар банканд хандаж буй зээлдэгчдийн үйл ажиллагааг дээрх шалгуураар шалгаад, ногоон буюу байгаль орчин ээлтэй үйл ажиллагаа явуулдаг тохиолдолд давуу тал болгох зэрэг механизмийг бүрдүүлэхээр ажиллаж байгаа гэв. Ипотекийн зээлийн санхүүжилтийн эх үүсвэрийн талаарх гишүүний асуултад хариулахдаа, олгож буй зээлийн 60 хувийг Төв банк, үлдсэн 40 хувийг банк гаргаад явж байгааг тэмдэглэлээ. Олон улсын санхүүгийн байгууллагаас төсвийн шинжтэй үйл ажиллагаан дахь Төв банкны оролцоог шүүмжилсээр байгаа тул Засгийн газрын агентлагийн түвшинд энэ төрлийн зээл олгох ажлыг зохион байгуулахаар төлөвлөн, ажиллаж байгааг мөн дуулгасан. М.Оюунчимэг гишүүн, ипотекийн зээл олголтыг зорилтот бүлэгт олгох чиглэлд онцгой анхаарч ажиллах шаардлагатайг хэлж, ирэх оны бодлогын баримт бичигтээ гэр хороололд амьдардаг, зээлийн шалгуурыг хангаж чадахгүй байгаа иргэдээ хамруулах зорилтыг тавьж, холбогдох арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг санал болгож байлаа. УИХ-ын гишүүн Т.Доржханд төлбөрийн балансын тэнцэл өмнөх оны гүйцэтгэл -370 сая болсон талаар, “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”-ний хүрээнд гаргасан санхүүжилт эзэндээ очсон эсэх, санхүүгийн зах зээлийг хөгжүүлэх чиглэлийн арга хэмжээнүүд, криптовалютын зах зээлийн зохицуулалтын талаар тодруулж, ажлын багаас хариулт авсан. Үргэлжлүүлэн УИХ-ын гишүүн Д.Батлут, Ц.Цэрэнпунцаг, Ж.Бат-Эрдэнэ, Ж.Ганбаатар нар асуулт асууж, Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн болон ажлын багийн гишүүдээс дэлгэрэнгүй тайлбар, мэдээлэл авсан. Дараа нь төслийн хэлэлцэх эсэхтэй холбогдуулан гишүүд байр сууриа илэрхийлж, үг хэлсний дараа санал хураалаа. Хуралдаанд оролцсон 11 гишүүний 72.7 хувь нь “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2022 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” тогтоолын төслийг хэлэлцэхийг дэмжсэн тул энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар боллоо. Эдийн засгийн байнгын хороо үргэлжлүүлэн “Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлого”-д өөрчлөлт оруулах тухай тогтоолын төсөл болон “Монгол Улсын эрдэнэсийн сангийн үндсэн сангийн орлого, үндсэн болон гүйлгээний сангийн зарлагын 2021 оны төсвийн тухай” тогтоолын төслийг хэлэлцэхээр хуралдааныг хаалттай горимд шилжүүллээ.
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
Мэдээ таалагдсан бол like & share хийнэ үү:


БУСАД

 
 
СЭТГЭГДЭЛ БИЧИХ

 

СЭТГЭГДЭЛ
ШИНЭ МЭДЭЭ
Парламент ирэх долоо хоногт ямар асуудал хэлэлцэх вэ?
1 жил    

C.Чинзориг: 2024 оноос “Шүд” төсөл хэрэгжүүлнэ
1 жил    

ЗАВХАН: О.Төгөлдөр: Ганц хормын уур бухимдлаа "уучлаарай" гэдэг үгээр сольё
1 жил    

ӨМНӨГОВЬ: Энэ онд эцэг, эхчүүдэд чиглэсэн нөлөөллийн ажлуудыг түлхүү хийнэ
1 жил    

ӨМНӨГОВЬ: Аймгийн хэмжээнд мал төллөлт 3.09 хувьтай байна
1 жил    

Их Британийн хаан III Чарльзын Францад хийх айлчлал хойшилжээ
1 жил    

У.Хүрэлсүх: Уул уурхайн зориулалтаар газрын доорх ус ашиглахыг хязгаарлах шаардлагатай
1 жил    

ХҮҮХДҮҮДЭЭС харамласан 4 ТЭРБУМААР Ч.ХҮРЭЛБААТАР сайдын яаманд ЗАСВАР ХИЙЖ БАЙНА
1 жил    

АНУ, Канад орогнол хүсэгч иргэдийн асуудлаарх гэрээ байгуулав
1 жил    

БНХАУ гадаадын компаниудад шахалт үзүүлэхээ зогсоохыг АНУ-д уриалжээ
1 жил    

НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх 17 дугаар бага хурлыг зохион байгуулах бэлтгэлийг хангаж байгааг онцолжээ
1 жил    

УИХ-ын гишүүн асан Д.Ганхуяг: Улс төрийн намууд нь Монгол Улсын засаглалын хямралын гол шалтгаан болжээ
1 жил    

УИХ-ын даргад 3 гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх хүсэлтийг хүргүүлжээ
1 жил    

Дэлхий даяар 4 хүн тутмын 1 нь баталгаатай ундны усаар хангагдаж чадахгүй байна
1 жил    

"Уул уурхай хөрс, усыг хамгийн их бохирдуулж байна"
1 жил    

Ж.ЧИНБҮРЭН: ЭРТ ИЛРҮҮЛЭГ ХЭЧНЭЭН ХҮНИЙГ ҮХЛЭЭС АВАРЧ ЧАДАВ ГЭДЭГ ЧУХАЛ
1 жил    

ДАРХАН-УУЛ: Соёлын биет бус өвийг өвлүүлэх, түгээн дэлгэрүүлэх сургалт эхэллээ
1 жил    

13-ын А” маягтыг цахим болгохоор ярилцаж байна гэв
1 жил    

ДОРНОД: Дашбалбар, Баян-Уул сумдад нойтон цас их орсноос гамшгийн түвшинд хүрчээ
1 жил    

ОХУ “Сибирийн хүч-2” хоолойгоор Хятад руу хий нийлүүлэх гэрээг энэ онд багтаан байгуулна гэж найдаж байна
1 жил    

“Мөсөн өргөө”-нөөс мөрөөдөл биелэв
1 жил    

Орхон аймагт спортын сургалтын төлбөр сард дунджаар 50 мянган төгрөг байдаг
1 жил    

Алтны үнэ өсжээ
1 жил    

Д.Ганбат: Төрд НУУЦ АМРАГУУД том албан тушаал хашиж байгаа. Эдгээр хүмүүсийг яах юм
1 жил    

Голын сав газрын татмыг нарийвчлан судалжээ
1 жил    

Английн банк бодлогын хүүгээ 25 суурь нэгжээр өсгөжээ
1 жил    

“3D” принтерээр “хэвлэсэн” анхны пуужин тойрог замд орж чадаагүй байна
1 жил    

БНСУ-ын Ерөнхийлөгч Япон, АНУ-тай аюулгүй байдлын хамтын ажиллагаагаа бэхжүүлэхээ амлалаа
1 жил    

"Хүнсний хувьсгал"-ын хүрээнд хүнс, хөдөө аж ахуйн тоног төхөөрөмжийг гаалийн татвараас чөлөөлөв
1 жил    

Эзэнгүй муур, нохойг тоолно
1 жил    

Т.Аюурсайхан: Миний хувьд нүүрсний хулгайн хэрэгт ямар ч холбоогүй. Прокурорын дүгнэлттэй санал нийлэхгүй учраас гомдол гаргаж байгаа
1 жил    

Л.Оюун-Эрдэнэ: Би шинэ үе, шинэ мянганы залуучуудын гүүр нь байх болно
1 жил    

Цар тахлаас болж дүүжин тээвэр нь орж ирээгүй агаарын тээврийг ирэх онд ашиглалтад оруулна гэв
1 жил    

“НҮҮРСНИЙ ХУЛГАЙ“-д холбогдсон Ш.Раднаасэд охиноо БЗС-гийн 165.8 мянган долларын зээлээр АНУ-д сургажээ
1 жил    

УИХ-ын гишүүний халдашгүй байдлын дэд хорооны даргаар Ц.Мөнх-Оргилыг сонголоо
1 жил    

Д.Сарангэрэлийг Төрийн байгуулалтын байнгын хорооны бүрэлдэхүүнд оруулав
1 жил    

ХНХ-ын сайд Т.Аюурсайханыг чөлөөлсөн захирамжийг УИХ-д танилцуулж, чөлөөллөө
1 жил    

Т.Аюурсайхан: Миний хувьд нүүрсний хулгайн хэрэгт ЯМАРЧ ХОЛБООГҮЙ
1 жил    

Хашаандаа мод, бут, сөөг таривал урамшуулна
1 жил    

“Цэнхэр алт” усны салбарын үндэсний чуулганаас гарсан зөвлөмж
1 жил    

Явган хүний 25 мянган ам метр замыг засаж шинэчилнэ
1 жил    

Нөөцийн махыг 431 дэлгүүрт борлуулж байна
1 жил    

“IAAF” трансжендер эмэгтэйчүүдийг олон улсын тэмцээнд оролцохыг хориглоно
1 жил    

“СТЕППЕ АРЕНА”-г бүтээлцсэн канад архитекторуудыг шагнав
1 жил    

БНАСАУ "цацраг идэвхт цунами" үүсгэх чадалтай зэвсэг туршсанаа мэдэгджээ
1 жил    

“Эрдэнэс Тавантолгой” биржээр анх удаа эрчим хүчний нүүрс арилжив
1 жил    

Л.Алтанцэцэг маргааш алтан медалийн төлөө тоглоно
1 жил    

Австри улсаас Монголд аялал жуулчлал, цахим хөгжил, хог хаягдлын менежмент нэвтрүүлэхээ илэрхийлэв
1 жил    

“Мөнгөн мод” наадмын шилдгүүдийг 14 дэх жилдээ тодруулна
1 жил    

Япон, БНСУ-ын сайд нар БНАСАУ-ын асуудлаар нягт хамтран ажиллахаар тохиролцжээ
1 жил    



Нүүр хуудас | Фото мэдээ | Видео мэдээ | Сурталчилгаа байршуулах | Холбоо барих Утас: 89460-008, 7711-2424
© 2016 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. ARDCHILAL.MN.