Мэдээ
УЛААНБААТАР ºC
USD АНУ доллар 2,495.23
2021 оны 10-р сарын 24
Мэдээлэл хайх:
Зөвлөгөө | 7 хоногийн тойм | Олны танил | Шар | Танин мэдэхүй | Түүхэн хүмүүс | Кино урлаг | Дуу хөгжим | Номын ертөнц | Гадаад мэдээ | +18

Монгол, Оросын гадаад худалдаа эхний найман сард 1.4 тэрбум ам.долларт хүрчээ

НИЙТЛЭСЭН: 2021-10-13 10:23:38
Улс төр > УИХ | Сэтгэгдэл: 0

УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо, Оросын Холбооны Улсын Холбооны Хурлын Холбооны Зөвлөлийн Гадаад хамтын ажиллагааны хорооны “100 жилийн ойд зориулсан цахим уулзалт” энэ сарын 12-нд боллоо. Уг уулзалтыг Монгол Улс болон Оросын Холбооны Улс дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойн хүрээнд зохион байгуулсан юм. ОХУ-ын Холбооны Хурлын Холбооны Зөвлөлийн Гадаад хэргийн хорооны дарга Г.Б.Карасин цахим уулзалтыг нээж хэлсэн үгэндээ, Монгол Улстай найрсаг харилцаа, хамтын ажиллагаагаа бэхжүүлэх нь ОХУ-ын гадаад бодлогын тэргүүлэх зорилтын нэг хэвээр байгааг онцлон тэмдэглэлээ. Тэрбээр, "манай хоёр улсын уламжлалт, сайн хөршийн найрсаг харилцаа нь олон жилийн хамтын ажиллагааны түүх, мөн худалдаа, эдийн засаг, соёл болон олон улсын тавцан дахь хамтын ажиллагаанд тулгуурладаг. ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин 2019 оны есдүгээр сард Монгол Улсад айлчлах үеэр “Найрсаг харилцаа, иж бүрэн стратегийн түншлэлийн тухай Монгол Улс, ОХУ хоорондын гэрээ”-г хугацаагүйгээр байгуулсан. Энэ нь уламжлалт, сайн хөршийн найрсаг харилцааг бүхий л салбарт тогтвортой хөгжүүлэхийн илрэл юм. Орос, Монголын харилцаа, тэр дундаа хоёр улсын парламентын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө тус хороо ихээхэн ач холбогдол өгч, ажиллаж байна" гэлээ. Монгол Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Б.Баттөмөр хэлсэн үгэндээ, "Найрсаг харилцаа, иж бүрэн стратегийн түншлэлийн тухай Монгол Улс, ОХУ хоорондын гэрээ”-г соёрхон батлах явцад ОХУ-ын Холбооны Хурлын Холбооны Зөвлөлийн Гадаад хамтын ажиллагааны хороо дэмжсэнд талархал илэрхийлэв. Тэрбээр, Монгол, Оросын парламентын хамтын ажиллагаа сүүлийн жилүүдэд идэвхтэй өргөжиж байна. Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар энэ оны есдүгээр сард Вена хотод болсон Дэлхийн парламентын спикеруудын V дугаар бага хуралд оролцох үеэр ноён К.И.Косачёвтай богино хэдий ч ажил хэрэгч, үр дүнтэй уулзалт хийснийг тэмдэглэв. Мөн хоёр улсын харилцааны нэгэн чухал механизм бол Монгол, Оросын Засгийн газрын комисс юм. Тус комиссын ээлжит 23 дугаар хуралдаан энэ онд болно. 2021 оны эхний 8 сарын байдлаар хоёр улсын худалдааны хэмжээ 1,4 тэрбум ам.долларт хүрч, өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад 35 хувиар нэмэгдсэн. Цар тахлын амаргүй үед энэ нь сайн үзүүлэлт гэж бид дүгнэж байгаа гэв. Түүнчлэн ОХУ-ыг БНХАУ-тай холбосон байгалийн хийн хоолойг манай улсын нутаг дэвсгэрээр дамжуулан барих төслийн судалгааны ажил амжилттай өрнөж байна. Өнгөрсөн хугацаанд Монголын тал “Газпром” компанитай хамтран ажиллах суурь баримт бичгүүдийг байгуулсан. Энэхүү томоохон төсөл нь Монгол, Оросын харилцаа болон гурван улсын хамтын ажиллагааны түүхэнд тодоор үлдээх бүтээн байгуулалт болж хэрэгжинэ гэж найдаж байгаагаа илэрхийлэв. Мөн дипломат харилцаа тогтоосны 100 жилийг ойг амжилт бүтээлээр дүүрэн угтаж байгаад баяртай байна гээд хоёр улсын хамтын ажиллагаанд парламентын хамтын ажиллагаа ч өөрийн жинтэй хувь нэмэр оруулах нь дамжиггүй юм гэлээ. Үргэлжлүүлэн ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд И.К.Азизов, Монгол Улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Даваа нар Монгол, Оросын харилцаа, хамтын ажиллагааны хүрээнд үг хэлсэн юм. Дараа нь бүс нутаг болон хил орчмын хамтын ажиллагааны талаар ОХУ-ын Холбооны Хурлын Холбооны Зөвлөлийн Гадаад хэргийн хорооны дэд дарга, Холбооны Зөвлөлийн Монгол Улсын Их Хуралтай харилцах бүлгийн гишүүн Б.Б.Жамсуев, Монгол Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь Монгол-Оросын парламентын бүлгийн дэд дарга Ц.Анандбазар үг хэлэв. Цахим уулзалтын хөтөлбөрийн хүрээнд Монгол Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь Монгол-Оросын парламентын бүлгийн дарга Н.Энхболд, ОХУ-ын Холбооны Хурлын Холбооны Зөвлөлийн Нийгмийн бодлогын хорооны нэгдүгээр орлогч дарга, Холбооны Зөвлөлийн Монгол Улсын Их Хуралтай харилцах бүлгийн гишүүн А.Г.Варфоломеев нар Парламент хоорондын харилцаа, хүмүүнлэгийн хамтын ажиллагааны хөгжлийн талаар мэдээлэл хийв. Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Б.Баттөмөр цахим уулзалтыг хааж хэлсэн үгэндээ, хамтын ажиллагааг бодит шинэ арга хэмжээ, төслүүдээр баяжуулах чиглэлээр хоёр улсын Засгийн газрын байгууллага, аж ахуйн нэгжүүдийн санаачилга, хүч чармайлтыг хууль тогтоох байгууллагууд идэвхтэй дэмжих тухай санал дэвшүүлсэн юм.
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
Мэдээ таалагдсан бол like & share хийнэ үү:


БУСАД

 
 
СЭТГЭГДЭЛ БИЧИХ

 

СЭТГЭГДЭЛ
ШИНЭ МЭДЭЭ
Эрдэнэсант сумын төвд 3.2 км автозам ашиглалтад орлоо
9 цаг    

Их Британийн шатахуун түгээх станцуудын нөөц хэвийн түвшинд хүрчээ
11 цаг    

НҮБ-ын төлөөлөгч: Мьянмарт нөхцөл байдал улам хүндэрч байна
11 цаг    

"Хүүхдэд ээлтэй Баянхонгор" гар зургийн уралдаан зарлалаа
12 цаг    

Удирдлагууд улаан бүсэд орж ажиллав
12 цаг    

Хятадад дотоодод халдварласан 38 тохиолдол илэрчээ
12 цаг    

ХАА-н мэргэжилтэн бэлтгэж, ажлын байранд зуучлах хөтөлбөрийг эхлүүллээ
13 цаг    

Аймгийн аварга гагнуурчид шалгарлаа
13 цаг    

Энэтхэгийн ITEC-ийн хөтөлбөрт 3000 гаруй монгол хүн хамрагджээ
13 цаг    

Жүжигчин Брэндон Лигийн ар гэрийнхэн эмгэнэл илэрхийлжээ
13 цаг    

Өнгөрсөн хоногт 1733 хүнээс коронавирус илэрч, 17 хүн энджээ
13 цаг    

“Pfizer”-ын вакцин хүүхдүүдэд 90.7 хувийн үр дүн үзүүлжээ
13 цаг    

БНХАУ Ж.Байдены хэлсэн үгэнд хариу мэдэгдэл хийжээ
13 цаг    

Ш.Пэрэнлэй, Ш.Бат-Эрдэнэ нар Пауэрлифтингийн дэлхийн аварга болов
13 цаг    

Улаанбаатарт 10-12 хэм дулаан байна
13 цаг    

Бич жилтнээ эерэг сайн өдөр хэмээжээ
13 цаг    

Казах бүргэдчдийн холбоог байгуулж, тэргүүнээр нь Б.Бекболатыг сонгожээ
13 цаг    

Халдвар авсан иргэдийн 61.2 хувийг 18-64 насныхан эзэлж байна
1 өдөр    

Орос ба Монгол: Өчигдрийн үнэнч нөхөр, маргаашийн найдвартай түнш
1 өдөр    

615 малчин өрх өвөлжөөндөө малын тэжээл тариалж, ургацаа хураалаа
1 өдөр    

Ажил идэвхтэй хайж буй иргэдийн тоо жил бүр буурч байна
1 өдөр    

Хүүхэд хамгаалалд талуудын оролцоог нэмэгдүүлэхээр зөвлөлдөж байна
1 өдөр    

Сонирхолтой статистикийн мэдээллийг иргэдэд өгчээ
1 өдөр    

Монгол Улс, Евразийн эдийн засгийн холбооны хамтын ажиллагааны талаар санал солилцов
1 өдөр    

УИХ-ын Тамгын газрын зарим нэгжийн чадавхыг бэхжүүлэхэд Дэлхийн банктай хамтарна
1 өдөр    

Шадар сайд С.Амарсайхан “Газпром” НХН-ийн Удирдах зөвлөлийн орлогч даргатай уулзав
1 өдөр    

Монгол, Унгарын шинжлэх ухааны хамтын ажиллагааг өргөжүүлж ажиллахаа илэрхийлэв
1 өдөр    

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд ОХУ-ын Засгийн газрын орлогч дарга А.Л.Оверчук бараалхав
1 өдөр    

Хүүхдийн байгууллагын эмч нар үе тэнгийн сургагчийг хэрхэн бэлтгэхэд суралцав
1 өдөр    

Төрийн байгууллагуудын “Нээлттэй хаалганы өдөрлөг" болов
1 өдөр    

Намагт шигдсэн иргэний амийг аварчээ
1 өдөр    

БНАСАУ-ын төлөөлөгчид Уур амьсгалын асуудлаарх бага хуралд оролцоно
1 өдөр    

Төв аймгийн хэмжээнд 28,3 тонн нөөцийн мах бэлтгэнэ
1 өдөр    

Хөрөнгийн биржид өнөөдөр гурван ХК-ийн ханш хамгийн их өсөв
1 өдөр    

Халдварын улаан бүсд 13 эх амаржжээ
1 өдөр    

Гуулингийн усан цахилгаан станц жилд 150-200 сая төгрөгийн дотоодын эх үүсвэр нэмэгдүүлнэ
1 өдөр    

Ахмад настнуудын дархлааг дэмжих зорилгоор өдрийн үйлчилгээ үзүүлж байна
1 өдөр    

Лигийн аваргын цомыг "UBC FC" клуб хүртлээ
1 өдөр    

“Улаанбаатар” кино наадмаар Япон, Францын шилдэг бүтээлийг толилуулна
1 өдөр    

Булган аймаг түүх соёлын үл хөдлөх 3058 дурсгалтай
1 өдөр    

Ихэнх нутгаар өдөртөө дулаан байна
1 өдөр    

“Бавари Мюнхен” клубийн дасгалжуулагч халдвар авчээ
1 өдөр    

НҮБ-ийн Хүүхдийн сангийн төлөөлөгчид Есөнбулаг суманд ажиллаж байна
1 өдөр    

Орон нутагт ажиллаж буй төрийн албан хаагчдын ажиллах орчин сайжирчээ
1 өдөр    

Гэрийн ажиглалт тусгаарлалтад 1975 иргэн байна
1 өдөр    

Цөмийн зэвсгийг хориглох тухай гэрээг соёрхон батлав
1 өдөр    

Улс төрийн албан тушаалтанд тавигдах шаардлагыг хуульчилна
1 өдөр    

“Загвар НҮБ” хуралдаан эхэллээ
1 өдөр    

Унгар улсын элчин сайд Булган аймагт айлчиллаа
1 өдөр    

Нийслэлийн шилдэг есөн өрх шагналаа гардав
1 өдөр    



Нүүр хуудас | Фото мэдээ | Видео мэдээ | Сурталчилгаа байршуулах | Холбоо барих Утас: 89460-008, 7711-2424
© 2016 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. ARDCHILAL.MN.