Мэдээ
УЛААНБААТАР ºC
USD АНУ доллар 2,495.23
2021 оны 10-р сарын 24
Мэдээлэл хайх:
Зөвлөгөө | 7 хоногийн тойм | Олны танил | Шар | Танин мэдэхүй | Түүхэн хүмүүс | Кино урлаг | Дуу хөгжим | Номын ертөнц | Гадаад мэдээ | +18

Монгол орны геологийн судалгааны баримт, мэдээллийг эдийн засгийн эргэлтэд оруулна

НИЙТЛЭСЭН: 2021-09-17 20:47:31
Эдийн засаг > Уул уурхай | Сэтгэгдэл: 0

Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас төрийн үйлчилгээг ил тод, нээлттэй, хүртээмжтэй, хариуцлагатай болгох, салбарын үйл ажиллагааны бүтээмж, үр ашгийг нэмэгдүүлэх, уялдаа холбоог сайжруулах, ил тод, хариуцлагатай байдлыг төлөвшүүлэх зорилгоор Эрдэс баялгийн салбарын цахим шилжилтийн бодлогыг боловсруулан ажиллаж байна. Монгол Улсын Засгийн газраас баталсан “Алсын хараа 2050”бодлогын баримт бичигт Засаглалыг сайжруулах ажлын хүрээнд Монгол хүний хөгжлийг хангасан ухаалаг-тогтвортой засаглал тогтож, захиргааны оновчтой бүтэц зохион байгуулалт бүхий төрийн алба төлөвшин, цахим технологид тулгуурласан иргэн төвтэй төрийн үйлчилгээнд бүрэн шилжиж, төр-хувийн хэвшил-иргэний нийгмийн хамтын ажиллагаа бүх хүрээнд өргөжин, хүний эрхийг бүрэн хангасан, шударга ёсны тогтолцоо төлөвшсөн, авлигагүй улс болох зорилгыг тодорхойлсон. Энэ зорилгын хүрээнд уул уурхай, хүнд үйлдвэрийн салбарт цахим шилжилт хийж буйтай холбогдуулан Үндэсний геологийн албанаас Монгол орны геологийн салбарт хийсэн бүх төрлийн судалгааны баримт, мэдээллийг ил тод, хүртээмжтэй түгээх, эдийн засгийн эргэлтэд оруулах зорилгоор хэд хэдэн цахим систем нэвтрүүлснээ “Digital Nation-2021”-ийн үеэр олон нийтэд танилцуулж байна. МонГеоКат систем нь веб, газар зүйн мэдээллийн системд суурилсан геологийн бүх төрлийн суурь зурган мэдээлэл, улсын төсвийн хөрөнгөөр гүйцэтгэсэн геологийн судалгааны ажлуудын байршлын болон ерөнхий мэдээллийг монгол, англи хэлээр иргэд олон нийтэд хүргэх зорилгоор хийгдсэн систем юм. МонГеоМин систем нь ашигт малтмалын ордын нөөцийн мэдээллийг бүртгэх, хянах, орон нутаг, эдийн засгийн бүсүүдэд шинээр бүртгэгдсэн ордын ерөнхий мэдээллийг олон нийтэд нээлттэйгээр мэдээлэх зорилготой. МонГеоКол систем нь улсын төсвийн хөрөнгөөр гүйцэтгэж буй геологийн судалгааны төслүүдийн үйл ажиллагааны явцын мэдээллийг цахимаар бүртгэх, хянах, хээрийн судалгааны геомэдээллийг цуглуулах систем бөгөөд судалгааны ажлуудын явцыг иргэд, олон нийт нээлттэйгээр хянах боломжтой. МонГеоЭксп систем нь Байгаль орчин, аялал жуулчлалын яамтай хамтран хөгжүүлж буй веб газарзүйн системд суурилсан онлайн болон оффлайн горимд ажиллах боломжтой хээрийн хөтөч мобиал апликейшн болон веб сайт гэсэн хэсгээс бүрдэх систем юм. Мэдээлэл түгээх портал нь геологи, эрдэс баялгийн мэдээллийн сангаас боловсруулан гаргаж буй растер болон виктор мэдээ, мэдээллүүдийг онлайнаар худалдах, зарим мэдээллийг нээлттэйгээр ашиглах боломжийг бүрдүүлсэн систем юм. Үндэсний геологийн алба нь геологийн салбарын хөгжилд цахим шилжилт хийж, мэдээ мэдээллийг боловсруулах, дүгнэх замаар геологийн салбарын мэдээлэл дээр тулгуурлан хөгждөг бусад салбаруудыг дэмжих чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж байна.
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
Мэдээ таалагдсан бол like & share хийнэ үү:


БУСАД

 
 
СЭТГЭГДЭЛ БИЧИХ

 

СЭТГЭГДЭЛ
ШИНЭ МЭДЭЭ
Эрдэнэсант сумын төвд 3.2 км автозам ашиглалтад орлоо
8 цаг    

Их Британийн шатахуун түгээх станцуудын нөөц хэвийн түвшинд хүрчээ
10 цаг    

НҮБ-ын төлөөлөгч: Мьянмарт нөхцөл байдал улам хүндэрч байна
10 цаг    

"Хүүхдэд ээлтэй Баянхонгор" гар зургийн уралдаан зарлалаа
11 цаг    

Удирдлагууд улаан бүсэд орж ажиллав
11 цаг    

Хятадад дотоодод халдварласан 38 тохиолдол илэрчээ
11 цаг    

ХАА-н мэргэжилтэн бэлтгэж, ажлын байранд зуучлах хөтөлбөрийг эхлүүллээ
11 цаг    

Аймгийн аварга гагнуурчид шалгарлаа
11 цаг    

Энэтхэгийн ITEC-ийн хөтөлбөрт 3000 гаруй монгол хүн хамрагджээ
12 цаг    

Жүжигчин Брэндон Лигийн ар гэрийнхэн эмгэнэл илэрхийлжээ
12 цаг    

Өнгөрсөн хоногт 1733 хүнээс коронавирус илэрч, 17 хүн энджээ
12 цаг    

“Pfizer”-ын вакцин хүүхдүүдэд 90.7 хувийн үр дүн үзүүлжээ
12 цаг    

БНХАУ Ж.Байдены хэлсэн үгэнд хариу мэдэгдэл хийжээ
12 цаг    

Ш.Пэрэнлэй, Ш.Бат-Эрдэнэ нар Пауэрлифтингийн дэлхийн аварга болов
12 цаг    

Улаанбаатарт 10-12 хэм дулаан байна
12 цаг    

Бич жилтнээ эерэг сайн өдөр хэмээжээ
12 цаг    

Казах бүргэдчдийн холбоог байгуулж, тэргүүнээр нь Б.Бекболатыг сонгожээ
12 цаг    

Халдвар авсан иргэдийн 61.2 хувийг 18-64 насныхан эзэлж байна
1 өдөр    

Орос ба Монгол: Өчигдрийн үнэнч нөхөр, маргаашийн найдвартай түнш
1 өдөр    

615 малчин өрх өвөлжөөндөө малын тэжээл тариалж, ургацаа хураалаа
1 өдөр    

Ажил идэвхтэй хайж буй иргэдийн тоо жил бүр буурч байна
1 өдөр    

Хүүхэд хамгаалалд талуудын оролцоог нэмэгдүүлэхээр зөвлөлдөж байна
1 өдөр    

Сонирхолтой статистикийн мэдээллийг иргэдэд өгчээ
1 өдөр    

Монгол Улс, Евразийн эдийн засгийн холбооны хамтын ажиллагааны талаар санал солилцов
1 өдөр    

УИХ-ын Тамгын газрын зарим нэгжийн чадавхыг бэхжүүлэхэд Дэлхийн банктай хамтарна
1 өдөр    

Шадар сайд С.Амарсайхан “Газпром” НХН-ийн Удирдах зөвлөлийн орлогч даргатай уулзав
1 өдөр    

Монгол, Унгарын шинжлэх ухааны хамтын ажиллагааг өргөжүүлж ажиллахаа илэрхийлэв
1 өдөр    

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд ОХУ-ын Засгийн газрын орлогч дарга А.Л.Оверчук бараалхав
1 өдөр    

Хүүхдийн байгууллагын эмч нар үе тэнгийн сургагчийг хэрхэн бэлтгэхэд суралцав
1 өдөр    

Төрийн байгууллагуудын “Нээлттэй хаалганы өдөрлөг" болов
1 өдөр    

Намагт шигдсэн иргэний амийг аварчээ
1 өдөр    

БНАСАУ-ын төлөөлөгчид Уур амьсгалын асуудлаарх бага хуралд оролцоно
1 өдөр    

Төв аймгийн хэмжээнд 28,3 тонн нөөцийн мах бэлтгэнэ
1 өдөр    

Хөрөнгийн биржид өнөөдөр гурван ХК-ийн ханш хамгийн их өсөв
1 өдөр    

Халдварын улаан бүсд 13 эх амаржжээ
1 өдөр    

Гуулингийн усан цахилгаан станц жилд 150-200 сая төгрөгийн дотоодын эх үүсвэр нэмэгдүүлнэ
1 өдөр    

Ахмад настнуудын дархлааг дэмжих зорилгоор өдрийн үйлчилгээ үзүүлж байна
1 өдөр    

Лигийн аваргын цомыг "UBC FC" клуб хүртлээ
1 өдөр    

“Улаанбаатар” кино наадмаар Япон, Францын шилдэг бүтээлийг толилуулна
1 өдөр    

Булган аймаг түүх соёлын үл хөдлөх 3058 дурсгалтай
1 өдөр    

Ихэнх нутгаар өдөртөө дулаан байна
1 өдөр    

“Бавари Мюнхен” клубийн дасгалжуулагч халдвар авчээ
1 өдөр    

НҮБ-ийн Хүүхдийн сангийн төлөөлөгчид Есөнбулаг суманд ажиллаж байна
1 өдөр    

Орон нутагт ажиллаж буй төрийн албан хаагчдын ажиллах орчин сайжирчээ
1 өдөр    

Гэрийн ажиглалт тусгаарлалтад 1975 иргэн байна
1 өдөр    

Цөмийн зэвсгийг хориглох тухай гэрээг соёрхон батлав
1 өдөр    

Улс төрийн албан тушаалтанд тавигдах шаардлагыг хуульчилна
1 өдөр    

“Загвар НҮБ” хуралдаан эхэллээ
1 өдөр    

Унгар улсын элчин сайд Булган аймагт айлчиллаа
1 өдөр    

Нийслэлийн шилдэг есөн өрх шагналаа гардав
1 өдөр    



Нүүр хуудас | Фото мэдээ | Видео мэдээ | Сурталчилгаа байршуулах | Холбоо барих Утас: 89460-008, 7711-2424
© 2016 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. ARDCHILAL.MN.