Мэдээ
УЛААНБААТАР ºC
USD АНУ доллар 2,495.23
2021 оны 10-р сарын 24
Мэдээлэл хайх:
Зөвлөгөө | 7 хоногийн тойм | Олны танил | Шар | Танин мэдэхүй | Түүхэн хүмүүс | Кино урлаг | Дуу хөгжим | Номын ертөнц | Гадаад мэдээ | +18

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ШХАБ-ын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанд үг хэлэв

НИЙТЛЭСЭН: 2021-09-17 20:35:38
Улс төр > Ерөнхийлөгч | Сэтгэгдэл: 0

Тажикистан Улсын нийслэл Душанбе хотын “Кохи Навруз” ордонд Шанхайн хамтын ажиллагааны байгууллага (ШХАБ)-ын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнөөдөр цахимаар үг хэллээ. Энэхүү хуралдаанд тус байгууллагын гишүүн Энэтхэг, Казахстан, БНХАУ, Киргиз, Пакистан, ОХУ, Тажикистан, Узбекистан, ажиглагч Беларусь, Иран, Монгол Улсын төлөөлөгчид, мөн Туркменистан Улсын Ерөнхийлөгч, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга болон олон улсын байгууллагуудын төлөөлөгчид оролцов. Өргөтгөсөн хуралдааныг Тажикистаны Ерөнхийлөгч Эмомали Рахмон нээж үг хэлэхдээ 2001 онд байгуулагдсан ШХАБ цаг хугацааны шалгуурыг амжилттай давж өдгөө гишүүн орнуудын ашиг сонирхлыг хүндэтгэсэн бүс нутгийн хамтын ажиллагааны үр дүнтэй механизм болон төлөвшснийг мэдэгдэв. Хуралдаанаар ШХАБ-ын 20 жилийн үйл ажиллагаа, өнөөгийн байдал болон байгууллагын хүрээн дэх олон талт хамтын ажиллагааны хэтийн төлөвийг дүгнэлээ. Түүнчлэн “КОВИД-19”-өөс үүдэлтэй хямралыг даван туулах хамтын алхмууд, мөн бүс нутаг болон дэлхий дахинд тулгамдаж буй асуудлууд, тэр дотроо Афганистан Улсад үүсээд буй нөхцөл байдлын талаар дэлгэрэнгүй ярилцав. ШХАБ-ын ажиглагчийн статустай Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх тус хуралдаанд цахимаар үг хэллээ. Тэрбээр Монгол Улс эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалт, хүмүүнлэгийн хамтын ажиллагаа, цөлжилттэй тэмцэх, элсний нүүдлээс хамгаалах, шар шороон шуурганы нөлөөг бууруулах чиглэлээр бүс нутгийн хэмжээнд нягт хамтран ажиллаж, холбогдох уулзалт, хурлыг өөрийн орондоо хүлээн авч зохион байгуулахад бэлэн байгааг мэдэгдэв. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монгол Улс Ази, Европыг холбосон газар зүйн байршлын давуу талаа ашиглан худалдаа, тээвэр логистикийн сүлжээ, ачаа тээврийн урсгал, үйлчилгээний зангилаа болсон “Транзит Монгол Улс” болох зорилт тавьж байгааг мөн мэдэгдлээ. Хуралдаанд ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин, БНХАУ-ын дарга Ши Жиньпин, БНЭУ-ын Ерөнхий сайд Н.Моди болон НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга А.Гутерреш нар мөн цахимаар оролцов. Хуралдааны дүнд байгууллагын 20 жилийн үйл ажиллагааг дүгнэсэн “Душанбегийн тунхаглал” болон холбогдох бусад баримт бичгүүд батлагдав. Дараа жил ШХАБ-ыг Узбекистан Улс даргалахаар болов.
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
Мэдээ таалагдсан бол like & share хийнэ үү:


БУСАД

 
 
СЭТГЭГДЭЛ БИЧИХ

 

СЭТГЭГДЭЛ
ШИНЭ МЭДЭЭ
Эрдэнэсант сумын төвд 3.2 км автозам ашиглалтад орлоо
9 цаг    

Их Британийн шатахуун түгээх станцуудын нөөц хэвийн түвшинд хүрчээ
11 цаг    

НҮБ-ын төлөөлөгч: Мьянмарт нөхцөл байдал улам хүндэрч байна
11 цаг    

"Хүүхдэд ээлтэй Баянхонгор" гар зургийн уралдаан зарлалаа
12 цаг    

Удирдлагууд улаан бүсэд орж ажиллав
12 цаг    

Хятадад дотоодод халдварласан 38 тохиолдол илэрчээ
12 цаг    

ХАА-н мэргэжилтэн бэлтгэж, ажлын байранд зуучлах хөтөлбөрийг эхлүүллээ
13 цаг    

Аймгийн аварга гагнуурчид шалгарлаа
13 цаг    

Энэтхэгийн ITEC-ийн хөтөлбөрт 3000 гаруй монгол хүн хамрагджээ
13 цаг    

Жүжигчин Брэндон Лигийн ар гэрийнхэн эмгэнэл илэрхийлжээ
13 цаг    

Өнгөрсөн хоногт 1733 хүнээс коронавирус илэрч, 17 хүн энджээ
13 цаг    

“Pfizer”-ын вакцин хүүхдүүдэд 90.7 хувийн үр дүн үзүүлжээ
13 цаг    

БНХАУ Ж.Байдены хэлсэн үгэнд хариу мэдэгдэл хийжээ
13 цаг    

Ш.Пэрэнлэй, Ш.Бат-Эрдэнэ нар Пауэрлифтингийн дэлхийн аварга болов
13 цаг    

Улаанбаатарт 10-12 хэм дулаан байна
13 цаг    

Бич жилтнээ эерэг сайн өдөр хэмээжээ
13 цаг    

Казах бүргэдчдийн холбоог байгуулж, тэргүүнээр нь Б.Бекболатыг сонгожээ
13 цаг    

Халдвар авсан иргэдийн 61.2 хувийг 18-64 насныхан эзэлж байна
1 өдөр    

Орос ба Монгол: Өчигдрийн үнэнч нөхөр, маргаашийн найдвартай түнш
1 өдөр    

615 малчин өрх өвөлжөөндөө малын тэжээл тариалж, ургацаа хураалаа
1 өдөр    

Ажил идэвхтэй хайж буй иргэдийн тоо жил бүр буурч байна
1 өдөр    

Хүүхэд хамгаалалд талуудын оролцоог нэмэгдүүлэхээр зөвлөлдөж байна
1 өдөр    

Сонирхолтой статистикийн мэдээллийг иргэдэд өгчээ
1 өдөр    

Монгол Улс, Евразийн эдийн засгийн холбооны хамтын ажиллагааны талаар санал солилцов
1 өдөр    

УИХ-ын Тамгын газрын зарим нэгжийн чадавхыг бэхжүүлэхэд Дэлхийн банктай хамтарна
1 өдөр    

Шадар сайд С.Амарсайхан “Газпром” НХН-ийн Удирдах зөвлөлийн орлогч даргатай уулзав
1 өдөр    

Монгол, Унгарын шинжлэх ухааны хамтын ажиллагааг өргөжүүлж ажиллахаа илэрхийлэв
1 өдөр    

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд ОХУ-ын Засгийн газрын орлогч дарга А.Л.Оверчук бараалхав
1 өдөр    

Хүүхдийн байгууллагын эмч нар үе тэнгийн сургагчийг хэрхэн бэлтгэхэд суралцав
1 өдөр    

Төрийн байгууллагуудын “Нээлттэй хаалганы өдөрлөг" болов
1 өдөр    

Намагт шигдсэн иргэний амийг аварчээ
1 өдөр    

БНАСАУ-ын төлөөлөгчид Уур амьсгалын асуудлаарх бага хуралд оролцоно
1 өдөр    

Төв аймгийн хэмжээнд 28,3 тонн нөөцийн мах бэлтгэнэ
1 өдөр    

Хөрөнгийн биржид өнөөдөр гурван ХК-ийн ханш хамгийн их өсөв
1 өдөр    

Халдварын улаан бүсд 13 эх амаржжээ
1 өдөр    

Гуулингийн усан цахилгаан станц жилд 150-200 сая төгрөгийн дотоодын эх үүсвэр нэмэгдүүлнэ
1 өдөр    

Ахмад настнуудын дархлааг дэмжих зорилгоор өдрийн үйлчилгээ үзүүлж байна
1 өдөр    

Лигийн аваргын цомыг "UBC FC" клуб хүртлээ
1 өдөр    

“Улаанбаатар” кино наадмаар Япон, Францын шилдэг бүтээлийг толилуулна
1 өдөр    

Булган аймаг түүх соёлын үл хөдлөх 3058 дурсгалтай
1 өдөр    

Ихэнх нутгаар өдөртөө дулаан байна
1 өдөр    

“Бавари Мюнхен” клубийн дасгалжуулагч халдвар авчээ
1 өдөр    

НҮБ-ийн Хүүхдийн сангийн төлөөлөгчид Есөнбулаг суманд ажиллаж байна
1 өдөр    

Орон нутагт ажиллаж буй төрийн албан хаагчдын ажиллах орчин сайжирчээ
1 өдөр    

Гэрийн ажиглалт тусгаарлалтад 1975 иргэн байна
1 өдөр    

Цөмийн зэвсгийг хориглох тухай гэрээг соёрхон батлав
1 өдөр    

Улс төрийн албан тушаалтанд тавигдах шаардлагыг хуульчилна
1 өдөр    

“Загвар НҮБ” хуралдаан эхэллээ
1 өдөр    

Унгар улсын элчин сайд Булган аймагт айлчиллаа
1 өдөр    

Нийслэлийн шилдэг есөн өрх шагналаа гардав
1 өдөр    



Нүүр хуудас | Фото мэдээ | Видео мэдээ | Сурталчилгаа байршуулах | Холбоо барих Утас: 89460-008, 7711-2424
© 2016 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. ARDCHILAL.MN.