Мэдээ
УЛААНБААТАР ºC
USD АНУ доллар 2,495.23
2021 оны 10-р сарын 24
Мэдээлэл хайх:
Зөвлөгөө | 7 хоногийн тойм | Олны танил | Шар | Танин мэдэхүй | Түүхэн хүмүүс | Кино урлаг | Дуу хөгжим | Номын ертөнц | Гадаад мэдээ | +18

З.Мэндсайхан: Энэ жил нийт үрийн 30 хувийг шинэчилсэн нь ургацын хэмжээнд нөлөөлсөн

НИЙТЛЭСЭН: 2021-09-17 12:05:14
Улс төр > УИХ | Сэтгэгдэл: 0

УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны гишүүд ХХААХҮЯ-ны ажилтай танилцлаа. Энэ үеэр сайд З.Мэндсайхан намрын ургац хураах бэлтгэл, ургацын урьдчилсан баланс, махны үйлдвэр, эрчимжсэн мал ахуй болон тэргүүлэх ач холбогдолтой дунд хугацаанд хэрэгжүүлэх төсөл зэрэг өргөн хүрээнд мэдээлэл өгч, санал солилцлоо. Ургацын урьдчилсан балансаар, 594.1 мянган тонн үр тариа, үүнээс 559.2 мянган тонн улаанбуудай, 198 мянган тонн төмс, 117 мянган тонн хүнсний ногоо, 64.3 мянган тонн тосны ургамал, 203.3 мянган тонн малын тэжээлийн ургамал тус тус хураан авах боломжтой гэсэн төлөв гарч байна. Энэ жил хур бороо ихтэй байсан нь ургацад таатайгаар нөлөөлснөөс гадна тариалах нийт үрийн 30 хувийг элит үрээр шинэчилж чадсан. Үрийн шинэчлэл, байгаль цаг уурын таатай байдал нь га-аас авах ургацын хэмжээг нэмэгдүүлэх нөхцөлийг бүрдүүлсэн гэж үзэж байна. Хамгийн сүүлд авсан мэдээгээр, нийт тариалах 80 орчим хувь нь технологийн хугацаанд бүрэн болсон гэсэн дүгнэлт гарсан. Өнгөрсөн жил тариалангийн тоног төхөөрөмжийг Гааль, НӨАТ-аас чөлөөлөх хуулийг УИХ-аар газар батлуулсан. Хууль батлагдсанаас хойш нийтдээ Гааль, НӨАТ-аас 18 тэрбум төгрөгийг хөнгөлсөн байна. Мөн хувийн аж ахуйн нэгжүүд 50 орчим комбайн намрын ургац хураалтын өмнө оруулж ирсэн. Энэ хууль ердөө хоёрхон сарын дотор ийнхүү өгөөжөө өгсөн. Харин Гаалийн татвараас чөлөөлөх хуулийн хугацаа нэг жил байгааг сунгах хүсэлтийг сайд З.Мэндсайхан гишүүдэд уламжиллаа. Хүнсний ногоочдод тулгамдаж байгаа хамгийн гол асуудал бол агуулах зоорь учраас Польшийн хөнгөлөлттэй зээлээр 8000 гаруй тонн агуулахыг бий болгохоор ажиллаж байна. Үр тарианы тариалалтыг нэмэгдүүлж газар тариалангийн салбарын тогтвортой байдлыг хангахын нэг гол хөшүүрэг нь Монгол хөрсөнд ургуулсан улаанбуудайн гурилыг экспортод гаргах юм. Энэ жил улаанбуудайн тариалалт нэмэгдсэнтэй холбоотойгоор Хятад улс руу гурилыг экспортод гаргахад мөн Хятад улсын хөнгөлөлттэй зээлээр Ховд, Архангай, Булган, Дорнодод олон улсын стандарт шаардлагад нийцсэн 4 махны үйлдвэр байгуулахад төвлөрөн ажиллаж байгаагаа сайд З.Мэндсайхан тэмдэглэлээ. Гишүүдээс дээрх төсөл, бодлогын ажлуудад өөрсдийн саналаа хэлж, гурилын экспортод онцгойлон анхаарах, махны үйлдвэрийн менежментийг оновчтой зохион байгуулах, мал аж ахуйн салбарын суурь болох бэлчээр, генетик нөөц, цөм сүрэг, үржүүлэг технологи, бүртгэлжүүлэлтэд ач холбогдол өгөх зэрэг асуудлыг хөндөн ярилцлаа. УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны гишүүдийн зүгээс салбарын яамаа бодлого, хууль тогтоомжийн хүрээнд дэмжиж нягт хамтран ажиллаж байж хөдөө аж ахуйн салбар хөгжинө гэдгийг уулзалтын төгсгөлд онцлон хэлсэн юм.
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
Мэдээ таалагдсан бол like & share хийнэ үү:


БУСАД

 
 
СЭТГЭГДЭЛ БИЧИХ

 

СЭТГЭГДЭЛ
ШИНЭ МЭДЭЭ
Эрдэнэсант сумын төвд 3.2 км автозам ашиглалтад орлоо
6 цаг    

Их Британийн шатахуун түгээх станцуудын нөөц хэвийн түвшинд хүрчээ
9 цаг    

НҮБ-ын төлөөлөгч: Мьянмарт нөхцөл байдал улам хүндэрч байна
9 цаг    

"Хүүхдэд ээлтэй Баянхонгор" гар зургийн уралдаан зарлалаа
10 цаг    

Удирдлагууд улаан бүсэд орж ажиллав
10 цаг    

Хятадад дотоодод халдварласан 38 тохиолдол илэрчээ
10 цаг    

ХАА-н мэргэжилтэн бэлтгэж, ажлын байранд зуучлах хөтөлбөрийг эхлүүллээ
10 цаг    

Аймгийн аварга гагнуурчид шалгарлаа
10 цаг    

Энэтхэгийн ITEC-ийн хөтөлбөрт 3000 гаруй монгол хүн хамрагджээ
11 цаг    

Жүжигчин Брэндон Лигийн ар гэрийнхэн эмгэнэл илэрхийлжээ
11 цаг    

Өнгөрсөн хоногт 1733 хүнээс коронавирус илэрч, 17 хүн энджээ
11 цаг    

“Pfizer”-ын вакцин хүүхдүүдэд 90.7 хувийн үр дүн үзүүлжээ
11 цаг    

БНХАУ Ж.Байдены хэлсэн үгэнд хариу мэдэгдэл хийжээ
11 цаг    

Ш.Пэрэнлэй, Ш.Бат-Эрдэнэ нар Пауэрлифтингийн дэлхийн аварга болов
11 цаг    

Улаанбаатарт 10-12 хэм дулаан байна
11 цаг    

Бич жилтнээ эерэг сайн өдөр хэмээжээ
11 цаг    

Казах бүргэдчдийн холбоог байгуулж, тэргүүнээр нь Б.Бекболатыг сонгожээ
11 цаг    

Халдвар авсан иргэдийн 61.2 хувийг 18-64 насныхан эзэлж байна
1 өдөр    

Орос ба Монгол: Өчигдрийн үнэнч нөхөр, маргаашийн найдвартай түнш
1 өдөр    

615 малчин өрх өвөлжөөндөө малын тэжээл тариалж, ургацаа хураалаа
1 өдөр    

Ажил идэвхтэй хайж буй иргэдийн тоо жил бүр буурч байна
1 өдөр    

Хүүхэд хамгаалалд талуудын оролцоог нэмэгдүүлэхээр зөвлөлдөж байна
1 өдөр    

Сонирхолтой статистикийн мэдээллийг иргэдэд өгчээ
1 өдөр    

Монгол Улс, Евразийн эдийн засгийн холбооны хамтын ажиллагааны талаар санал солилцов
1 өдөр    

УИХ-ын Тамгын газрын зарим нэгжийн чадавхыг бэхжүүлэхэд Дэлхийн банктай хамтарна
1 өдөр    

Шадар сайд С.Амарсайхан “Газпром” НХН-ийн Удирдах зөвлөлийн орлогч даргатай уулзав
1 өдөр    

Монгол, Унгарын шинжлэх ухааны хамтын ажиллагааг өргөжүүлж ажиллахаа илэрхийлэв
1 өдөр    

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд ОХУ-ын Засгийн газрын орлогч дарга А.Л.Оверчук бараалхав
1 өдөр    

Хүүхдийн байгууллагын эмч нар үе тэнгийн сургагчийг хэрхэн бэлтгэхэд суралцав
1 өдөр    

Төрийн байгууллагуудын “Нээлттэй хаалганы өдөрлөг" болов
1 өдөр    

Намагт шигдсэн иргэний амийг аварчээ
1 өдөр    

БНАСАУ-ын төлөөлөгчид Уур амьсгалын асуудлаарх бага хуралд оролцоно
1 өдөр    

Төв аймгийн хэмжээнд 28,3 тонн нөөцийн мах бэлтгэнэ
1 өдөр    

Хөрөнгийн биржид өнөөдөр гурван ХК-ийн ханш хамгийн их өсөв
1 өдөр    

Халдварын улаан бүсд 13 эх амаржжээ
1 өдөр    

Гуулингийн усан цахилгаан станц жилд 150-200 сая төгрөгийн дотоодын эх үүсвэр нэмэгдүүлнэ
1 өдөр    

Ахмад настнуудын дархлааг дэмжих зорилгоор өдрийн үйлчилгээ үзүүлж байна
1 өдөр    

Лигийн аваргын цомыг "UBC FC" клуб хүртлээ
1 өдөр    

“Улаанбаатар” кино наадмаар Япон, Францын шилдэг бүтээлийг толилуулна
1 өдөр    

Булган аймаг түүх соёлын үл хөдлөх 3058 дурсгалтай
1 өдөр    

Ихэнх нутгаар өдөртөө дулаан байна
1 өдөр    

“Бавари Мюнхен” клубийн дасгалжуулагч халдвар авчээ
1 өдөр    

НҮБ-ийн Хүүхдийн сангийн төлөөлөгчид Есөнбулаг суманд ажиллаж байна
1 өдөр    

Орон нутагт ажиллаж буй төрийн албан хаагчдын ажиллах орчин сайжирчээ
1 өдөр    

Гэрийн ажиглалт тусгаарлалтад 1975 иргэн байна
1 өдөр    

Цөмийн зэвсгийг хориглох тухай гэрээг соёрхон батлав
1 өдөр    

Улс төрийн албан тушаалтанд тавигдах шаардлагыг хуульчилна
1 өдөр    

“Загвар НҮБ” хуралдаан эхэллээ
1 өдөр    

Унгар улсын элчин сайд Булган аймагт айлчиллаа
1 өдөр    

Нийслэлийн шилдэг есөн өрх шагналаа гардав
1 өдөр    



Нүүр хуудас | Фото мэдээ | Видео мэдээ | Сурталчилгаа байршуулах | Холбоо барих Утас: 89460-008, 7711-2424
© 2016 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. ARDCHILAL.MN.