Мэдээ
УЛААНБААТАР ºC
USD АНУ доллар 2,495.23
2021 оны 10-р сарын 24
Мэдээлэл хайх:
Зөвлөгөө | 7 хоногийн тойм | Олны танил | Шар | Танин мэдэхүй | Түүхэн хүмүүс | Кино урлаг | Дуу хөгжим | Номын ертөнц | Гадаад мэдээ | +18

Монгол, Тажикистаны тээвэр, логистикийн асуудлыг шийдвэрлэхээр тохиров

НИЙТЛЭСЭН: 2021-09-16 17:55:59
Улс төр > Шадар сайд | Сэтгэгдэл: 0

Монгол Улсын Шадар сайд С.Амарсайханыг Тажикистан улсын Ерөнхий сайд Кохир Расулзода өнөөдөр хүлээн авч уулзав. Тэрээр энэ сарын 16-18-нд Бүгд найрамдах Тажикистан Улсын нийслэл Душанбе хотод болж буй Шанхайн хамтын ажиллагааны байгууллага /ШХАБ/-ын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанд Ерөнхийлөгчийн бие төлөөлөгчөөр оролцож байгаа билээ. Уулзалтын үеэр Шадар сайд С.Амарсайхан энэ оны есдүгээр сард Бүгд Найрамдах Тажикистан Улс тусгаар тогтносны 30 жилийн ой тохиож буйд, түүнчлэн ШХАБ үүсэн байгуулагдсаны 20 жилийн ойн хүрээнд гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн хуралдааныг Тажикистан Улс амжилттай зохион байгуулж байгаад баяр хүргэв. Өнгөрсөн хугацаанд хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа тогтвортой хөгжиж, АХАИББХ, ШХАБ зэрэг бүс нутгийн олон талт механизмуудын хүрээнд ч хоёр тал хамтран ажилласаар ирснийг тэмдэглэж, цаашид худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг эрчимжүүлэх боломж бололцооны талаар талууд санал солилцов. Энэ хүрээнд Шадар сайд С.Амарсайхан Монгол улс 70 сая малтай болохыг дурдаад, манай улсын бог малын мах, махан бүтээгдэхүүн, ноос ноолуур, боловсруулсан арьс ширэн бүтээгдэхүүн дэлхийн зах зээлд өндөр үнэлэгддэгийг, мөн Тажикистан улсаас жимс жимсгэнийн бүтээгдэхүүнийг импортлох боломжтой зэргийг тэмдэглэв. Тажикистан Улсын Ерөнхий сайд Кохир Расулзода Монгол Улсаас малын гаралтай түүхий эдийн боловсруулалтын талаар туршлага судлах хүсэлтэй байгаагаа илэрхийлж, хүнсний ногоо, жимс жимсгэнийг экспортлох бүрэн боломжтой хэдий ч хоёр улсын худалдаанд тээвэр логистикийн асуудал хүндрэлтэй байдгийг дурдав. Иймд талууд эдийн засгийн хамтын ажиллагааг эрчимжүүлэхэд бэрхшээл учруулж буй тээвэр, логистикийн асуудлын шийдлийг олох талаар ажиллахаар тохиролцлоо. Хоёр талын худалдаа, эдийн засаг, бизнесийн хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилгоор хоёр улсын Худалдаа, аж үйлдвэрийн танхим болон бусад мэргэжлийн байгууллагуудын хооронд шууд харилцаа тогтоож ажиллах чиглэлээр ярилцав. Тажикистаны талаас хоёр орны худалдаа, эдийн засаг, боловсрол, шинжлэх ухаан зэрэг олон салбарт хамтран ажиллах боломжийг бий болгох, идэвхжүүлэх зорилтын хүрээнд Засгийн газар хоорондын комисс байгуулах саналыг дэвшүүлэв. Түүнчлэн, Ерөнхий сайд К.Расулзода энэ оны 4 дүгээр сард Монгол-Тажикистаны найрамдлын бүлгийг өөрийн парламентдаа байгуулаад байгаагаа мэдээлж, цаашид хоёр орны хууль тогтоох байгууллагууд хоорондын хамтын ажиллагааг идэвхжүүлэх сонирхолтой байгаагаа илэрхийллээ.
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
Мэдээ таалагдсан бол like & share хийнэ үү:


БУСАД

 
 
СЭТГЭГДЭЛ БИЧИХ

 

СЭТГЭГДЭЛ
ШИНЭ МЭДЭЭ
Эрдэнэсант сумын төвд 3.2 км автозам ашиглалтад орлоо
8 цаг    

Их Британийн шатахуун түгээх станцуудын нөөц хэвийн түвшинд хүрчээ
10 цаг    

НҮБ-ын төлөөлөгч: Мьянмарт нөхцөл байдал улам хүндэрч байна
10 цаг    

"Хүүхдэд ээлтэй Баянхонгор" гар зургийн уралдаан зарлалаа
11 цаг    

Удирдлагууд улаан бүсэд орж ажиллав
11 цаг    

Хятадад дотоодод халдварласан 38 тохиолдол илэрчээ
11 цаг    

ХАА-н мэргэжилтэн бэлтгэж, ажлын байранд зуучлах хөтөлбөрийг эхлүүллээ
11 цаг    

Аймгийн аварга гагнуурчид шалгарлаа
12 цаг    

Энэтхэгийн ITEC-ийн хөтөлбөрт 3000 гаруй монгол хүн хамрагджээ
12 цаг    

Жүжигчин Брэндон Лигийн ар гэрийнхэн эмгэнэл илэрхийлжээ
12 цаг    

Өнгөрсөн хоногт 1733 хүнээс коронавирус илэрч, 17 хүн энджээ
12 цаг    

“Pfizer”-ын вакцин хүүхдүүдэд 90.7 хувийн үр дүн үзүүлжээ
12 цаг    

БНХАУ Ж.Байдены хэлсэн үгэнд хариу мэдэгдэл хийжээ
12 цаг    

Ш.Пэрэнлэй, Ш.Бат-Эрдэнэ нар Пауэрлифтингийн дэлхийн аварга болов
12 цаг    

Улаанбаатарт 10-12 хэм дулаан байна
12 цаг    

Бич жилтнээ эерэг сайн өдөр хэмээжээ
12 цаг    

Казах бүргэдчдийн холбоог байгуулж, тэргүүнээр нь Б.Бекболатыг сонгожээ
12 цаг    

Халдвар авсан иргэдийн 61.2 хувийг 18-64 насныхан эзэлж байна
1 өдөр    

Орос ба Монгол: Өчигдрийн үнэнч нөхөр, маргаашийн найдвартай түнш
1 өдөр    

615 малчин өрх өвөлжөөндөө малын тэжээл тариалж, ургацаа хураалаа
1 өдөр    

Ажил идэвхтэй хайж буй иргэдийн тоо жил бүр буурч байна
1 өдөр    

Хүүхэд хамгаалалд талуудын оролцоог нэмэгдүүлэхээр зөвлөлдөж байна
1 өдөр    

Сонирхолтой статистикийн мэдээллийг иргэдэд өгчээ
1 өдөр    

Монгол Улс, Евразийн эдийн засгийн холбооны хамтын ажиллагааны талаар санал солилцов
1 өдөр    

УИХ-ын Тамгын газрын зарим нэгжийн чадавхыг бэхжүүлэхэд Дэлхийн банктай хамтарна
1 өдөр    

Шадар сайд С.Амарсайхан “Газпром” НХН-ийн Удирдах зөвлөлийн орлогч даргатай уулзав
1 өдөр    

Монгол, Унгарын шинжлэх ухааны хамтын ажиллагааг өргөжүүлж ажиллахаа илэрхийлэв
1 өдөр    

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд ОХУ-ын Засгийн газрын орлогч дарга А.Л.Оверчук бараалхав
1 өдөр    

Хүүхдийн байгууллагын эмч нар үе тэнгийн сургагчийг хэрхэн бэлтгэхэд суралцав
1 өдөр    

Төрийн байгууллагуудын “Нээлттэй хаалганы өдөрлөг" болов
1 өдөр    

Намагт шигдсэн иргэний амийг аварчээ
1 өдөр    

БНАСАУ-ын төлөөлөгчид Уур амьсгалын асуудлаарх бага хуралд оролцоно
1 өдөр    

Төв аймгийн хэмжээнд 28,3 тонн нөөцийн мах бэлтгэнэ
1 өдөр    

Хөрөнгийн биржид өнөөдөр гурван ХК-ийн ханш хамгийн их өсөв
1 өдөр    

Халдварын улаан бүсд 13 эх амаржжээ
1 өдөр    

Гуулингийн усан цахилгаан станц жилд 150-200 сая төгрөгийн дотоодын эх үүсвэр нэмэгдүүлнэ
1 өдөр    

Ахмад настнуудын дархлааг дэмжих зорилгоор өдрийн үйлчилгээ үзүүлж байна
1 өдөр    

Лигийн аваргын цомыг "UBC FC" клуб хүртлээ
1 өдөр    

“Улаанбаатар” кино наадмаар Япон, Францын шилдэг бүтээлийг толилуулна
1 өдөр    

Булган аймаг түүх соёлын үл хөдлөх 3058 дурсгалтай
1 өдөр    

Ихэнх нутгаар өдөртөө дулаан байна
1 өдөр    

“Бавари Мюнхен” клубийн дасгалжуулагч халдвар авчээ
1 өдөр    

НҮБ-ийн Хүүхдийн сангийн төлөөлөгчид Есөнбулаг суманд ажиллаж байна
1 өдөр    

Орон нутагт ажиллаж буй төрийн албан хаагчдын ажиллах орчин сайжирчээ
1 өдөр    

Гэрийн ажиглалт тусгаарлалтад 1975 иргэн байна
1 өдөр    

Цөмийн зэвсгийг хориглох тухай гэрээг соёрхон батлав
1 өдөр    

Улс төрийн албан тушаалтанд тавигдах шаардлагыг хуульчилна
1 өдөр    

“Загвар НҮБ” хуралдаан эхэллээ
1 өдөр    

Унгар улсын элчин сайд Булган аймагт айлчиллаа
1 өдөр    

Нийслэлийн шилдэг есөн өрх шагналаа гардав
1 өдөр    



Нүүр хуудас | Фото мэдээ | Видео мэдээ | Сурталчилгаа байршуулах | Холбоо барих Утас: 89460-008, 7711-2424
© 2016 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. ARDCHILAL.MN.