Мэдээ
УЛААНБААТАР ºC
USD АНУ доллар 2,495.23
2021 оны 09-р сарын 20
Мэдээлэл хайх:
Зөвлөгөө | 7 хоногийн тойм | Олны танил | Шар | Танин мэдэхүй | Түүхэн хүмүүс | Кино урлаг | Дуу хөгжим | Номын ертөнц | Гадаад мэдээ | +18

Монголбанкны хяналтын зөвлөл хуралдлаа

НИЙТЛЭСЭН: 2021-09-15 19:22:26
Эдийн засаг > Банк, санхүү | Сэтгэгдэл: 0

Монголбанкны Хяналтын зөвлөлийн ээлжит хурал энэ сарын 10-нд цахимаар болж, тус банкны Нөөцийн удирдлага, санхүүгийн зах зээлийн газраас нөөцийн удирдлага, гадаад валютын нөөц ашиглалтын талаар танилцуулж, хэлэлцүүлэг өрнүүлэв. АНУ-ын доллар, евро зэрэг нөөц валютын хүү бага түвшинд, ялангуяа цар тахлын сөрөг нөлөөг саармагжуулах бодлогын хүрээнд дэлхийн голлох эдийн засгууд мөнгөний зөөлөн бодлого явуулж буй нөхцөлд гадаад валютын хөрөнгө оруулалтын өгөөж багассан байна. Харьцангуй их хүүтэй байгаа БНХАУ-ын юанийг Монголбанк нөөц валютын бүтцэд оруулж, түүнд хөрөнгө оруулж, свопын өглөгийн хүүгийн төлбөрийг ханшийн эрсдэлгүй оны эхний хагас жилд барагдуулжээ. Үүнийг Хяналтын зөвлөлийн гишүүд анхааралдаа авч, хүү төлөх эх үүсвэрийг бүрдүүлэх, өглөгийг хойшлуулсан хугацаанд хөрөнгийг үр өгөөжтэй ашиглахад санаачилга гаргахыг зөвлөв. Валютын нөөцийн байдалд зэс, төмөр зэрэг таваарын бүтээгдэхүүний үнийн өсөлт, зарим бондын төлбөрийг дахин санхүүжүүлсэн нь эерэг нөлөөтэй ч нүүрс тээврийн саатал эрсдэл учруулж болохыг онцгойлон анхаарахыг сануулав. Мөн үнэт цаас болон бусад хэлбэрээр Монголбанканд төвлөрсөн хөрөнгөд төлж буй хүүгийн эх үүсвэрийг олж авах, алдагдлыг багасгах, улмаар эдийн засгийг дэмжихэд өнгөрсөн оноос эхлүүлсэн дунд хугацааны репо санхүүжилтийн хэрэгсэл чухал болсныг тэмдэглэжээ. Валютын нөөцийг бүрдүүлэхэд онцгой ач холбогдолтой “Тавантолгой”-н цахилгаан станц, төмөр замын бүтээн байгуулалтыг түргэтгэхэд хөрөнгийн эх үүсвэр бүрдүүлэх аливаа санал санаачилгыг дэмжиж ажиллахаа илэрхийлсэн байна. Ингэхдээ төлбөрийн тэнцэл, валютын нөөцийн бүрдүүлэлтэд сөрөг нөлөө үзүүлэхгүй хэмжээний хөрөнгийн тухай яриа гэдгийг цохон тэмдэглэв. Монголбанкны мэргэжилтнүүд төв банкны үнэт цаасны зэрэгцээ Засгийн газар үнэт цаас гаргаж, санхүүгийн зах зээлийн үр ашгийг дээшлүүлэх, дотоод нөөцийн ашиглалтыг сайжруулах, банкны системийг дэмжих, томоохон төслүүдийг урагшлуулахад хамтран ажиллах нь чухлыг тэмдэглэн ярилаа. Монголбанкны нягтлан бодох бүртгэлийн шинэ програм, төлбөрийн систем, Азийн хөгжлийн банкны санхүүжилттэй хэрэгжүүлж буй төсөл, төлбөрийн системийн шинэчлэлийн талаар Төлбөр тооцооны газраас мэдээлсэн юм. Төв банкны суурь бүртгэлийн системийг шинэчлэхдээ Монголбанкны хэрэгцээ шаардлагад тулгуурлан боловсруулж, зөвхөн нягтлан бодох бүртгэлийн систем биш байгууллагын үйл ажиллагааг автоматжуулах, үүнтэй холбогдуулан програм хангамжийн функционал боломжийг шалгаж турших, хуучин систем, цаасан суурьт мэдээллийн өгөгдлийг шинэ систем рүү шилжүүлэх, дэд системийн хамтын ажиллагааг цогцоор нь турших гэсэн үе шаттай байгааг танилцуулав. Энэ төслийг түргэтгэж, түүнд төв банкны бүх нэгжийн оролцоог хангаж, төсөл хэрэгжиж дууссаны дараа төлбөрийн шинэчлэлийн програмыг Монголбанк хөтлөх, шинэчлэх бүрэн чадавхтай болсон байх талаар төслийн гүйцэтгэгч компанитай тохирох нь зүйтэй гэж Хяналтын зөвлөл үзлээ. Энэ үеэр Монголбанкны мэдээллийн аюулгүй байдлын талаар Удирдлага тѳлѳвлѳлтийн газрын Мэдээллийн аюулгүй байдлын албанаас мэдээлэл хийжээ. Цаашид Хяналтын зөвлөлд өгч буй мэдээллийн чанар, үр дүн, ач холбогдолд анхаарах, бодит үр дүнг харуулсан тайлбар өгөх, гадаад орны туршлагаас судлах, санаа авах, хэрэгжүүлэхэд түлхүү ажиллахыг онцолжээ. Хурлын төгсгөлд Хяналтын зөвлөлөөс хийдэг “Төв банкны Засаглалын өнөөгийн байдал ба олон улсын туршлага" судалгааг сонсон, зөвлөлийн үйл ажиллагааны энэ оны төлөвлөгөө, цаашид хийх хэрхэн ажиллахаа тохирсныг төв банк мэдээлэв.
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
Мэдээ таалагдсан бол like & share хийнэ үү:


БУСАД

 
 
СЭТГЭГДЭЛ БИЧИХ

 

СЭТГЭГДЭЛ
ШИНЭ МЭДЭЭ
Л.Оюун-Эрдэнэ: Эдийн засгаа дэмжих бодлогыг тууштай баримтална
16 цаг    

Катар улс Афганистанд хүмүүнлэгийн тусламж үзүүлжээ
16 цаг    

Малайзад халдварын 15 мянга гаруй тохиолдол шинээр илэрчээ
19 цаг    

Домогт шатарчин Нона Гаприндашвили “Netflix” компанийг шүүхэд өгчээ
20 цаг    

“Мартагдашгүй намар” нэвтрүүлгийн зураг авалт эхэллээ
20 цаг    

Коронавирусний халдвар 2777 тохиолдлоор нэмэгдэж, 6566 хүн эдгэрлээ
20 цаг    

Хүдэр олборлолтын зардлыг бууруулах шинэ технологи нэвтрүүлэхээр ажиллаж байна
20 цаг    

Үндэсний номын баяр үргэлжилж байна
20 цаг    

Кувейтэд далайн эрэг орчмын цэвэрлэгээний кампанит ажлыг зохион байгуулжээ
21 цаг    

Цагдаагийн 60 гаруй албан хаагч эргүүл хяналт хийж байна
21 цаг    

УИХ-ын дарга Г.Занданшатар Стэнфордын их сургуулийн Ази, Номхон далайн судалгааны төвд илтгэл тавив
21 цаг    

УИХ-ын дарга Г.Занданшатар тэргүүтэй төлөөлөгчид АНУ-ын Сан Франциско хотод айлчилж байна
21 цаг    

Монгол Улс ШХАБ-ын ээлжит хуралдаанд ажиглагч статустай оролцов
21 цаг    

Шинжилгээний цэгүүд 9.00-12.00 цагт ажиллана
21 цаг    

Африкт халдвар авсан хүний тоо 8.13 сая давжээ
21 цаг    

Халдварын тархалт өндөр байна
21 цаг    

Хөвсгөлд коронавируст халдварын 310 тохиолдол бүртгэгдлээ
21 цаг    

Цэвэрлэх байгууламж маргааш нээлтээ хийнэ
21 цаг    

Барилга хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар Хөвсгөл аймагт ажиллаж байна
21 цаг    

Ши Жиньпин ШХАБ-ын төрийн тэргүүн нарын зөвлөлийн дээд хэмжээний уулзалтад юу хэлэв?
1 өдөр    

"Оролцоо" төслийн сонгон шалгаруулалтад тэнцсэн залуучууд Улаанбаатар хотыг зорилоо
1 өдөр    

Туркт 104.6 сая орчим тун вакцин тарьжээ
1 өдөр    

“G20”-ийн Гадаад хэргийн сайд нар Афганистаны асуудлыг хэлэлцэнэ
1 өдөр    

"Үндэсний бичиг, өв соёл-Алтайн бахархал" уралдаан эхэллээ
1 өдөр    

Сумдын "Хамтарсан баг"-ийн гишүүдийг чадавхжуулах сургалт болов
1 өдөр    

ДЭМБ-ын шинжээчдийн баг Ливан улсад ажиллана
1 өдөр    

Худалдаа үйлчилгээний байгууллагын үйл ажиллагаанд хяналт тавьж байна
1 өдөр    

Коронавируст халдварын 2893 тохиолдол батлагдаж, 13 хүн энджээ
1 өдөр    

НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол маргааш явагдана
1 өдөр    

"Аз жаргалтай гэр бүл" сургалт болов
1 өдөр    

БНХАУ-ын Экспорт-Импорт банк гурван тэрбум юанийн бонд гаргажээ
1 өдөр    

Өнөөдөр ажиллах шинжилгээний байнгын болон явуулын цэгүүд
1 өдөр    

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал тохиромжгүй
1 өдөр    

Улаанбаатарт 20-22 хэм дулаан байна
1 өдөр    

Энэтхэгт өдөрт 20 сая гаруй тун вакцин тарьжээ
1 өдөр    

Эрдэнэбүрэнгийн цахилгаан станцыг 61 сарын хугацаанд барина
1 өдөр    

Үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдийн санхүүгийн мэдлэгийг дээшлүүлэх төлөвлөгөө баталлаа
1 өдөр    

“Намрын ногоон өдрүүд” энэ сарын 23 хүртэл үргэлжилнэ
1 өдөр    

Хилчин бүсгүй 1100 км замыг туулж өнөөдөр бариандаа орлоо
2 өдөр    

Сэлэнгэ аймагт халдварын нийт тохиолдол 7766 болж, дахин нэг иргэн нас барлаа
2 өдөр    

Тавдугаар цэцэрлэг сургалтын зургаан төв бүхий “Цэцэгхэн” хотхон байгуулав
2 өдөр    

Номын сан 30 хувийн дүүргэлттэй үйл ажиллагаа явуулна
2 өдөр    

Монгол орны геологийн судалгааны баримт, мэдээллийг эдийн засгийн эргэлтэд оруулна
2 өдөр    

Нэр дэвшигчдийн мөрийн хөтөлбөр, хандивын тайланг ил болголоо
2 өдөр    

Ховд аймагт халдварын улмаас нас баралт гурваар нэмэгдлээ
2 өдөр    

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ШХАБ-ын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанд үг хэлэв
2 өдөр    

МУСГЗ Д.Жамъян 92 насандаа “Дуулж яваарай” номоо гаргалаа
2 өдөр    

Иргэдийн эмчилгээнд 100 сая төгрөг нэмж тусгалаа
2 өдөр    

Амьд малын шилжилт хөдөлгөөнийг түр хориглолоо
2 өдөр    

Ажлын байрны дагалдан сургалтад орон нутгийн эмч, сувилагч нарыг хамруулж байна
2 өдөр    



Нүүр хуудас | Фото мэдээ | Видео мэдээ | Сурталчилгаа байршуулах | Холбоо барих Утас: 89460-008, 7711-2424
© 2016 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. ARDCHILAL.MN.