Мэдээ
УЛААНБААТАР ºC
USD АНУ доллар 2,495.23
2024 оны 04-р сарын 25
Мэдээлэл хайх:
Зөвлөгөө | 7 хоногийн тойм | Олны танил | Шар | Танин мэдэхүй | Түүхэн хүмүүс | Кино урлаг | Дуу хөгжим | Номын ертөнц | Гадаад мэдээ | +18

Коронавирусний халдварын нөхцөл байдал ОХУ-д ямар байна вэ?

НИЙТЛЭСЭН: 2021-09-15 19:19:05
Бусад > Гадаад мэдээ | Сэтгэгдэл: 0

"COVID-19" цар тахлын халдварын тархалт өндөр хэвээр байгаа ОХУ-д сүүлийн 24 цагийн хугацаанд халдварын 18 841 шинэ тохиолдол илэрч, 792 хүн нас баржээ. Халдварын тохиолдлын тоогоор дэлхийд дөрөвдүгээр жагсаж буй тус улсад халдвар авсан хүний тоо долоон сая даваад байна. Өнгөрсөн хоногт ОХУ-ын нийслэл Москва хотод 1838 шинэ тохиолдол илэрсэн нь өмнөх өдрийнхөөс 229-өөр нэмэгдсэн үзүүлэлт юм. Есдүгээр сарын 15-ны байдлаар Москвад бүртгэгдсэн “COVID-19”-ийн халдварын нийт тохиолдлын тоо 1 591 642 болсон бол нийт 28160 хүн нас баржээ. Сүүлийн 24 цагт 49 хүн халдвараар нас барсан байна. Нэг хоногийн дотор 1430 өвчтөн эдгэрчээ. Нийтдээ Москвад 1 468 151 хүн “COVID-19”-өөс эдгэрсэн байна. Москвад “COVID-19”-ийн халдварын оргил үе өнгөрснийг хотын дарга Сергей Собянин долоодугаар сарын 23-нд мэдэгдсэн юм. Халдварын байдал цаашид сайжирна гэж Москвагийн эрх баригчид найдаж байна. ОХУ-д коронавирустэй холбоотой хязгаарлалтын арга хэмжээг тухайн бүс нутгийн халдварын тархалтын нөхцөл байдлаас шалтгаалан мужуудын удирдлага захирагч нар авч байгаа юм. Коронавируст халдварын нөхцөл байдал төдийлөн сайжрахгүй байгаа ч холбооны улсын хэмжээнд хязгаарлалтын арга хэмжээг одоогоор нэмж аваагүй байна. Одоогийн байдлаар ОХУ-ын хүн амын 31.61 хувь буюу 46 149 116 хүн вакцины нэг тунд, 27.28 хувь буюу 39 828 206 хүн вакцины хоёр тунд бүрэн хамрагджээ. Коронавирусний тархалттай үр дүнтэй тэмцэхийн тулд хүн амын 70 хувийг дархлаажуулалтад хамруулах зорилт тавьсан байна. Түүнчлэн вакцин тариулсан эхний хүмүүсийн дархлаа суларч эхэлсэн тул гурав дахь тунг тарих талаар ОХУ-ын Эрүүл мэндийн яам зөвлөмж гаргаж,“вакцинжуулалтад хамрагдсанаас хойш хагас жилийн дараа нэмэлт тунг хийлгэх нь зүйтэй” гэж зөвлөжээ. Зургаадугаар сарын эхээр тус улсад өдөрт дунджаар 9000 орчим шинэ тохиолдол бүртгэгдэж, өвчлөл буурч байсан боловч сарын сүүлчээс хойш өдөрт дунджаар 20 мянган шинэ тохиолдол илэрч, халдварын тохиолдол огцом нэмэгджээ. Оросын эмч мэргэжилтнүүд нэг талаас иргэд халдвараас урьдчилан сэргийлэх журмыг мөрдөхгүй байгаагаас, нөгөө талаас коронавирусний шинэ мутациуд нэмэгдэж байгаа нь халдварын тархалт өсөхөд нөлөөлсөн гэж үзжээ. Түүнчлэн хамгийн том хүчин зүйл нь тус улсын иргэд коронавирусний вакцин хийлгэхгүй байгаатай холбоотой гэж үзсэн байна. Халдвар огцом нэмэгдсэнтэй холбогдуулан ОХУ-ын Москва, Санкт-Петербург, Сахалин зэрэг 14 мужид зургаадугаар сараас коронавирусний вакциныг албан журмаар хийж эхэлжээ. Тухайлбал, төрийн албан хаагчид, жижиглэнгийн худалдаа эрхлэгчид, эрүүл мэнд, боловсролын салбарынхан болон зоогийн газар, бялдаржуулах төв, гоо сайхны салон болон бусад салбарын ажилчдыг вакцинд заавал хамруулах журам мөрдөж байна. Москвагийн эрх баригчид компани аж ахуйн нэгжүүд вакцин хийлгэх сонирхолгүй байгаа ажилчдынхаа цалинг өгөхгүй байх шаардлага хүргүүлж, долоодугаар сарын 15 гэхэд ажилчдынхаа наанадаж 60 хувийг коронавирусний вакцины эхний тунд, наймдугаар сарын 15 гэхэд хоёр тунд бүрэн хамруулах шаардлагыг биелүүлээгүй нөхцөлд тухайн аж ахуйн нэгж компаниудын үйл ажиллагаа явуулах зөвшөөрлийг түр цуцална гэдгээ анхааруулжээ. Зургаадугаар сарын 28-наас эхлэн Москва хотын бүх ресторан, кафе, шар айрагны газрууд коронавирусний вакцинд бүрэн хамрагдсан, сүүлийн зургаан сарын хугацаанд коронавирусний халдвар аваад эдгэрсэн, эсвэл сүүлийн 72 цагийн дотор өгсөн шинжилгээний сөрөг хариутай хүмүүст үйлчилж эхэлсэн байна. Мөн бусад мужуудын засаг захиргаа ч ажилчдаа заавал вакцин хийлгэх шаардлага тавих, ресторан гэх зэрэг тодорхой үйлчилгээ бизнесийн байгууллагуудыг заавал вакцинд хамрагдсан хүнд үйлчлэх журам гаргажээ. ДЭМБ-аас ОХУ-ыг коронавирусний цар тахлыг дэлхийн олон орноос хамаагүй илүү үзүүлэлттэйгээр даван туулж байна гэж үнэлжээ. Тус улс хоногт 100 мянган хүн амд тохиолдох өвчлөлийн үзүүлэлтээр дэлхийн улс орнуудын жагсаалтад одоогоор 60 дугаарт жагсаж байна. Цар тахлын үед ОХУ-ын Засгийн газар хүн ам, бизнесийг дэмжих хэд хэдэн арга хэмжээ хэрэгжүүлжээ. Тухайлбал, ажилгүйдлийн тэтгэмжийн доод хэмжээг нэмэгдүүлэх, хүүхэдтэй гэр бүлийг дэмжих, эмнэлгийн ажилтнуудад нэмэгдэл цалин олгох, хүүхдийн тэтгэмжийн мөнгө олгох хугацааг сунгах, аялал жуулчлалын салбарт төлбөрийг буцаан олгох хөтөлбөрийг он дуустал сунгах, бүс нутгуудын санхүүгийн байдлыг урт хугацаанд тогтвортой байлгах, хувиараа хөдөлмөр эрхлэгчдийг дэмжих, үйлдвэр эрхлэгчдэд татаас олгох, хөнгөлөлттэй зээл олгох зэрэг хөтөлбөр хэрэгжиж байна. Москва хотын захиргаанаас цар тахлын үед бизнес эрхлэгчдэд туслахын тулд яаралтай дэмжлэг үзүүлэх системийг боловсруулж, 2020 онд таван багц арга хэмжээ авч, зарим хөтөлбөрийг 2021 он хүртэл сунгасан байна. Түүнчлэн халдвар тархахаас өмнө Москвагийн бизнес эрхлэгчдэд үзүүлж байсан бүх хөнгөлөлтийг хэвээр үргэлжлүүлжээ. 2020 оны эхний хагаст үйлчилгээний салбарын орлого 113 тэрбум рубль, хоёрдугаар хагаст буюу ямар нэг хязгаарлалтгүй үед 153 тэрбум рубль болж өсчээ. Харин аялал жуулчлал, үзвэр үйлчилгээний салбар цар тахлын өмнөх үзүүлэлтэд хүрээгүй байна. Нийслэлийн бизнесийг дэмжих хямралын эсрэг хөтөлбөрийн хүрээнд 700 мянга гаруй хүн ажилладаг, хямралд өртсөн салбарын 60100 гаруй байгууллага тусламж дэмжлэг авсан байна. Тусламжийн нийт хэмжээ 100 тэрбум рубль болжээ.
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
Мэдээ таалагдсан бол like & share хийнэ үү:


БУСАД

 
 
СЭТГЭГДЭЛ БИЧИХ

 

СЭТГЭГДЭЛ
ШИНЭ МЭДЭЭ
Парламент ирэх долоо хоногт ямар асуудал хэлэлцэх вэ?
1 жил    

C.Чинзориг: 2024 оноос “Шүд” төсөл хэрэгжүүлнэ
1 жил    

ЗАВХАН: О.Төгөлдөр: Ганц хормын уур бухимдлаа "уучлаарай" гэдэг үгээр сольё
1 жил    

ӨМНӨГОВЬ: Энэ онд эцэг, эхчүүдэд чиглэсэн нөлөөллийн ажлуудыг түлхүү хийнэ
1 жил    

ӨМНӨГОВЬ: Аймгийн хэмжээнд мал төллөлт 3.09 хувьтай байна
1 жил    

Их Британийн хаан III Чарльзын Францад хийх айлчлал хойшилжээ
1 жил    

У.Хүрэлсүх: Уул уурхайн зориулалтаар газрын доорх ус ашиглахыг хязгаарлах шаардлагатай
1 жил    

ХҮҮХДҮҮДЭЭС харамласан 4 ТЭРБУМААР Ч.ХҮРЭЛБААТАР сайдын яаманд ЗАСВАР ХИЙЖ БАЙНА
1 жил    

АНУ, Канад орогнол хүсэгч иргэдийн асуудлаарх гэрээ байгуулав
1 жил    

БНХАУ гадаадын компаниудад шахалт үзүүлэхээ зогсоохыг АНУ-д уриалжээ
1 жил    

НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх 17 дугаар бага хурлыг зохион байгуулах бэлтгэлийг хангаж байгааг онцолжээ
1 жил    

УИХ-ын гишүүн асан Д.Ганхуяг: Улс төрийн намууд нь Монгол Улсын засаглалын хямралын гол шалтгаан болжээ
1 жил    

УИХ-ын даргад 3 гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх хүсэлтийг хүргүүлжээ
1 жил    

Дэлхий даяар 4 хүн тутмын 1 нь баталгаатай ундны усаар хангагдаж чадахгүй байна
1 жил    

"Уул уурхай хөрс, усыг хамгийн их бохирдуулж байна"
1 жил    

Ж.ЧИНБҮРЭН: ЭРТ ИЛРҮҮЛЭГ ХЭЧНЭЭН ХҮНИЙГ ҮХЛЭЭС АВАРЧ ЧАДАВ ГЭДЭГ ЧУХАЛ
1 жил    

ДАРХАН-УУЛ: Соёлын биет бус өвийг өвлүүлэх, түгээн дэлгэрүүлэх сургалт эхэллээ
1 жил    

13-ын А” маягтыг цахим болгохоор ярилцаж байна гэв
1 жил    

ДОРНОД: Дашбалбар, Баян-Уул сумдад нойтон цас их орсноос гамшгийн түвшинд хүрчээ
1 жил    

ОХУ “Сибирийн хүч-2” хоолойгоор Хятад руу хий нийлүүлэх гэрээг энэ онд багтаан байгуулна гэж найдаж байна
1 жил    

“Мөсөн өргөө”-нөөс мөрөөдөл биелэв
1 жил    

Орхон аймагт спортын сургалтын төлбөр сард дунджаар 50 мянган төгрөг байдаг
1 жил    

Алтны үнэ өсжээ
1 жил    

Д.Ганбат: Төрд НУУЦ АМРАГУУД том албан тушаал хашиж байгаа. Эдгээр хүмүүсийг яах юм
1 жил    

Голын сав газрын татмыг нарийвчлан судалжээ
1 жил    

Английн банк бодлогын хүүгээ 25 суурь нэгжээр өсгөжээ
1 жил    

“3D” принтерээр “хэвлэсэн” анхны пуужин тойрог замд орж чадаагүй байна
1 жил    

БНСУ-ын Ерөнхийлөгч Япон, АНУ-тай аюулгүй байдлын хамтын ажиллагаагаа бэхжүүлэхээ амлалаа
1 жил    

"Хүнсний хувьсгал"-ын хүрээнд хүнс, хөдөө аж ахуйн тоног төхөөрөмжийг гаалийн татвараас чөлөөлөв
1 жил    

Эзэнгүй муур, нохойг тоолно
1 жил    

Т.Аюурсайхан: Миний хувьд нүүрсний хулгайн хэрэгт ямар ч холбоогүй. Прокурорын дүгнэлттэй санал нийлэхгүй учраас гомдол гаргаж байгаа
1 жил    

Л.Оюун-Эрдэнэ: Би шинэ үе, шинэ мянганы залуучуудын гүүр нь байх болно
1 жил    

Цар тахлаас болж дүүжин тээвэр нь орж ирээгүй агаарын тээврийг ирэх онд ашиглалтад оруулна гэв
1 жил    

“НҮҮРСНИЙ ХУЛГАЙ“-д холбогдсон Ш.Раднаасэд охиноо БЗС-гийн 165.8 мянган долларын зээлээр АНУ-д сургажээ
1 жил    

УИХ-ын гишүүний халдашгүй байдлын дэд хорооны даргаар Ц.Мөнх-Оргилыг сонголоо
1 жил    

Д.Сарангэрэлийг Төрийн байгуулалтын байнгын хорооны бүрэлдэхүүнд оруулав
1 жил    

ХНХ-ын сайд Т.Аюурсайханыг чөлөөлсөн захирамжийг УИХ-д танилцуулж, чөлөөллөө
1 жил    

Т.Аюурсайхан: Миний хувьд нүүрсний хулгайн хэрэгт ЯМАРЧ ХОЛБООГҮЙ
1 жил    

Хашаандаа мод, бут, сөөг таривал урамшуулна
1 жил    

“Цэнхэр алт” усны салбарын үндэсний чуулганаас гарсан зөвлөмж
1 жил    

Явган хүний 25 мянган ам метр замыг засаж шинэчилнэ
1 жил    

Нөөцийн махыг 431 дэлгүүрт борлуулж байна
1 жил    

“IAAF” трансжендер эмэгтэйчүүдийг олон улсын тэмцээнд оролцохыг хориглоно
1 жил    

“СТЕППЕ АРЕНА”-г бүтээлцсэн канад архитекторуудыг шагнав
1 жил    

БНАСАУ "цацраг идэвхт цунами" үүсгэх чадалтай зэвсэг туршсанаа мэдэгджээ
1 жил    

“Эрдэнэс Тавантолгой” биржээр анх удаа эрчим хүчний нүүрс арилжив
1 жил    

Л.Алтанцэцэг маргааш алтан медалийн төлөө тоглоно
1 жил    

Австри улсаас Монголд аялал жуулчлал, цахим хөгжил, хог хаягдлын менежмент нэвтрүүлэхээ илэрхийлэв
1 жил    

“Мөнгөн мод” наадмын шилдгүүдийг 14 дэх жилдээ тодруулна
1 жил    

Япон, БНСУ-ын сайд нар БНАСАУ-ын асуудлаар нягт хамтран ажиллахаар тохиролцжээ
1 жил    



Нүүр хуудас | Фото мэдээ | Видео мэдээ | Сурталчилгаа байршуулах | Холбоо барих Утас: 89460-008, 7711-2424
© 2016 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. ARDCHILAL.MN.