Мэдээ
УЛААНБААТАР ºC
USD АНУ доллар 2,495.23
2021 оны 09-р сарын 20
Мэдээлэл хайх:
Зөвлөгөө | 7 хоногийн тойм | Олны танил | Шар | Танин мэдэхүй | Түүхэн хүмүүс | Кино урлаг | Дуу хөгжим | Номын ертөнц | Гадаад мэдээ | +18

БНХАУ-ын зүүн нутагт “Дельта” хувилбар тархсаны улмаас сургуулиудын сургалтыг зогсоожээ

НИЙТЛЭСЭН: 2021-09-15 19:15:02
Бусад > Гадаад мэдээ | Сэтгэгдэл: 0

БНХАУ-ын зүүн өмнөд нутгийн Фужянь мужид коронавирусний “Дельта” хувилбар эрчимтэй тархах болсонтой холбогдуулан эрх баригчид олон нийтийг хамарсан шинжилгээ хийхийн тулд хөл хөдөлгөөнийг хязгаарлаж, сургуулиудын сургалтыг түр хугацаагаар зогсоогоод байна. Хөрш зэргэлдээ оршдог Гуандун мужийн Жухай, Шэньжэнь, Гуанжоу хотын нисэх буудлуудын хувьд Фужяниас ирэх зорчигчдыг 48 цагийн дотор коронавирусний шинжилгээ өгсөн эсэхийг нь үл харгалзан нисэх онгоцноос буусных нь дараа шинжилгээнд хамруулна гэдгээ мэдэгджээ. Мөн ирэх сард болох Хятадын Импорт, экспортын үзэсгэлэн /Кантон/ 20 хоног үргэлжлэх байсныг цар тахлаас урьдчилан сэргийлэх хязгаарлалтуудыг харгалзан таван хоног болгон бууруулахаар шийдвэрлээд байна. Энэхүү үзэсгэлэнг цар тахал дэгдсэнээс хойш анх удаа зохион байгуулах гэж буй нь энэ юм. Үүнээс гадна хойд нутгийн Тяньжинь хот ирэх нэгдүгээр сард Уран гулгалтын дөрвөн тивийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулахаас татгалзаж буйгаа мэдэгдсэнийг Олон улсын уран гулгалтын холбоо /ISU/ энэ долоо хоногийн даваа гарагт уламжлаад байна. Фужянь мужийн хувьд эхлээд Путянь хотод дараа нь Чуаньжоу, Сямэньд голомтлон тархсан тохиолдлууд бүртгэгдсэнтэй холбоотойгоор мужийн оршин суугчдыг шинжилгээнд хамруулсан бөгөөд зургаан хоногийн дотор 135 тохиолдол илэрчээ. Түүнээс даваа гарагт 60 тохиолдол илэрсний 25 нь Путяньд, 32 нь Сямэньд, гурав нь Чуаньжоуд бүртгэгджээ. Фужянийн Коммунист намын нарийн бичгийн дарга Инь Ли өнгөрсөн долоо хоногт мэдэгдэхдээ, муж “COVID-19”-өөс бүрэн ангижрахын тулд түргэн шуурхай ажиллах хэрэгтэй гэдгийг онцлон тэмдэглэсэн байна. Тэрбээр өмнө нь Эрүүл мэндийн дэд сайдын албан тушаалыг хашиж байжээ. Хятад улс “COVID-19”-ийн тархалттай тэмцэхдээ богино хугацаанд, өргөн хүрээг хамруулсан шинжилгээ хийж, ойрын хавьтлуудыг шуурхай илрүүлж, тусгаарлалтын хатуу дүрэм журмыг баримталж буйн дүнд халдварын 30 гаруй тархалтыг амжилттай хяналтад аваад байгаа юм. Түүнээс хоёр нь “Дельта” хувилбарынх байв. Ланьжоугийн их сургуулийн Агаар мандлын шинжлэх ухааны коллежийн профессор Хуан Жяньпинээр ахлуулсан судлаачдын багийн бүтээсэн “COVID-19”-ийн тархалтыг урьдчилан таамаглах системийн тооцоолсноор, хязгаарлалтын хатуу арга хэмжээнүүдийг үргэлжлүүлэн мөрдвөл Фужяньд дэгдсэн тархалт есдүгээр сарын 26 гэхэд хумигдах бөгөөд ойролцоогоор 268 хүн халдвар авах магадлалтай байна. Харин эрсдэл багатай бүсэд хязгаарлалтыг сулруулах юм уу нуугдмал тохиолдлуудыг цаг тухайд нь илрүүлж чадахгүй бол ойролцоогоор 529 хүн халдвар авч, тархалт ирэх 10 дугаар сарын 4-нөөс нааш хумигдахгүй байж болзошгүй байна. Тяньжинийн “Nankai” их сургуулийн тархвар судлаач Хуан Сэньжун “People’s Daily” сонины харьяа “Health Times” сонинд өгсөн ярилцлагадаа, халдвар цаашид тархах төлөвтэй байгаа бөгөөд энэ долоо хоногоос бусад хотуудад холбоотой тохиолдлууд илэрч магадгүй гэв. Түүний тооцоолж буйгаар, тархалт дөрвөн долоо хоногийн дотор хумигдаж, 500 хүнээс халдвар илрэх магадлалтай байна. Даваа гаргийн орой Сямэнь хотын зарим дүүргийн оршин суугчдад ойролцоох бүсээсээ гарахгүй байх шаардлага тавьж, бүх энтертайнмент төвийн үйл ажиллагааг түр зогсоожээ. Тийнхүү мягмар гаргаас Сямэнийн 5.6 сая оршин суугчийг шинжилгээнд хамруулж эхэлсэн бөгөөд өдөрт нийт оршин суугчийн тавны нэгд шинжилгээ хийхийг зорьж байна гэж хотын дэд захирагч Ляо Хуашэн мэдэгджээ. Мөн ирэх долоо хоногийн намрын дунд сарын баярын үеэр зохион байгуулах аливаа үйл ажиллагааг цуцалж, олноор цугларахыг хоригложээ. Үүний зэрэгцээ хуримын ёслолыг хойшлуулах, оршуулгын ёслолыг “цомхон хүрээнд” зохион байгуулах шаардлагатай болсон бол цэцэрлэгээс эхлээд их сургууль хүртэлх бүх шатны сургуулийн сургалтыг цахим хэлбэрт шилжүүлэх чиглэл өгсөн гэж хотын засаг захиргаанаас мэдээлжээ. Путянь хотод ч мөн олон нийтийг шинжилгээнд хамруулж эхлээд байгаа бөгөөд тус хотод илэрсэн халдварын тохиолдлуудын хувьд бүгд Шянью тойрогт бүртгэгджээ. Тийнхүү Шаньюд илэрсэн 85 тохиолдлын 28 нь бага сургуулийн сурагч, найм нь цэцэрлэгийн хүүхдүүд байна. Шаньюгийн нэгэн бага сургууль хичээлийн жилийн намрын улирал эхлэхээс өмнө зарим сурагчийг шинжилгээнд хамруулахад хоёр хүүхдийн хариу эерэг гарсан тул халдвар хэдэн өдрийн өмнөөс олон нийтийн дунд нуугдмал байдлаар тархаж байсан бололтой байна. Эдгээр тохиолдлыг нарийвчлан судлахад хүүхдүүдийн аав наймдугаар сарын 4-нд Сингапураас ирж, 21 хоног тусгаарлагдаж, долоо хоног гэрийн ажиглалтад байжээ. Түүний шинжилгээний хариу баасан гарагт эерэг гарсан байна. Тийнхүү 36 хүүхэд халдвар авсан байсан бол эрэгтэйн эхнэрийн ажилладаг гутлын үйлдвэрт мөн халдвар тархжээ. “CCTV” телевизэд Шянью тойргийн дарга У Хайруйгийн мэдээлснээр, халдвар илэрсэн хүмүүсийн нэгдүгээр хавьтал болох 1500 хүнийг, хоёрдугаар хавьтлын 1600 хүнийг тусгаарласны дунд сургуулийн хүүхдүүд ч мөн багтаж байгаа ажээ. Тэрбээр үргэлжлүүлэн, "Халдвар хурдацтай тархсанаас гадна олон хүүхдээс вирус илэрсэн тул нөхцөл байдал хүнд байна. Гэвч бид халдварын гинжин хэлхээг тасалсан гэдэгтээ итгэлтэй байна" гэжээ. Тусгаарлагдаж буй хүүхдүүдэд тав тухтай нөхцөлийг бүрдүүлэхийн тулд нэг өрөөнд хоёр хүүхдийг тусгаарлаж, ном, зураг өгснөөс гадна эцэг эхийг нь хажуугийн өрөөнд байрлуулсан тул хоорондоо ярилцах боломжтой гэдгийг тойргийн дарга нэмж хэлжээ. Түүний үзэж буйгаар, тойргийн оршин суугчид вакцинжуулалтад сайн хамрагдаагүй байсан бол нөхцөл байдал “улам хүндэрч болзошгүй” байжээ. Тодруулбал, насанд хүрэгчдийн 92 хувь нь вакцины дор хаяж нэг тунг хийлгээд байгаа бол 12-18 насны хүүхдүүд бүгд вакцинд хамрагдсан байна. Эрүүл мэндийн үндэсний хорооноос илгээсэн мэргэжилтнүүд халдварын тархалтын нөхцөл байдлын талаарх эхний үнэлгээг хийхийн тулд хотод гурван үе шатны шинжилгээ хийх хэрэгтэй хэмээн үзэж буйг У Хайруй мөн уламжилжээ. Өнгөрсөн долоо хоногт Фужянийн Боловсролын газар коронавирусний шинжилгээг ням гараг гэхэд дуусгахыг мужийн бүх сургуульд үүрэг болгосон байна.
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
Мэдээ таалагдсан бол like & share хийнэ үү:


БУСАД

 
 
СЭТГЭГДЭЛ БИЧИХ

 

СЭТГЭГДЭЛ
ШИНЭ МЭДЭЭ
“Өндөр ээж”-ийн ач хүү
21 секүнд    

Японд өндөр настай хүн амын тоо хамгийн өндөр үзүүлэлтэд хүрчээ
1 минут    

“Shang-Chi” шилдэг кинонуудын жагсаалтыг гурван долоо хоног дараалан тэргүүлжээ
19 минут    

Сургууль, цэцэрлэгүүдийг орчин үеийн ариун цэврийн байгууламжтай болгоно
20 минут    

Канарын арлууд дээр галт уул дэлбэрч эхэлжээ
25 минут    

Монгол Улсын сонгуулийн төв байгууллага ОХУ-ын Төрийн Думын сонгуулийг ажиглалаа
27 минут    

Олон улсын хэлээр мэндчилдэг гүүртэй боллоо
29 минут    

Б.Жонсон уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг дорвитой арга хэмжээ авахыг уриална
31 минут    

“Нэгдмэл Орос” нэг мандаттай тойрогт 84 хувийн санал авч байна
32 минут    

Б.Батбилэг “Тэргүүний барилгачин” боллоо
44 минут    

Өнөөдөр ажиллах шинжилгээний суурин болон явуулын цэгүүд
45 минут    

Мөрөн сумын ерөнхий төлөвлөгөөтэй танилцлаа
46 минут    

Хоногт 3000 метр куб ус цэвэрлэх хүчин чадалтай Цэвэрлэх байгууламж ашиглалтад орлоо
48 минут    

ӨНӨӨДӨР: Г.К.Жуковын талбайн газрын маргааны талаар мэдээлнэ
51 минут    

Улаанбаатарт 18-20 хэм дулаан байна
52 минут    

Үс засуулбал өлзийтэй сайн
53 минут    

Л.Оюун-Эрдэнэ: Эдийн засгаа дэмжих бодлогыг тууштай баримтална
17 цаг    

Катар улс Афганистанд хүмүүнлэгийн тусламж үзүүлжээ
17 цаг    

Малайзад халдварын 15 мянга гаруй тохиолдол шинээр илэрчээ
20 цаг    

Домогт шатарчин Нона Гаприндашвили “Netflix” компанийг шүүхэд өгчээ
21 цаг    

“Мартагдашгүй намар” нэвтрүүлгийн зураг авалт эхэллээ
21 цаг    

Коронавирусний халдвар 2777 тохиолдлоор нэмэгдэж, 6566 хүн эдгэрлээ
21 цаг    

Хүдэр олборлолтын зардлыг бууруулах шинэ технологи нэвтрүүлэхээр ажиллаж байна
21 цаг    

Үндэсний номын баяр үргэлжилж байна
21 цаг    

Кувейтэд далайн эрэг орчмын цэвэрлэгээний кампанит ажлыг зохион байгуулжээ
22 цаг    

Цагдаагийн 60 гаруй албан хаагч эргүүл хяналт хийж байна
22 цаг    

УИХ-ын дарга Г.Занданшатар Стэнфордын их сургуулийн Ази, Номхон далайн судалгааны төвд илтгэл тавив
22 цаг    

УИХ-ын дарга Г.Занданшатар тэргүүтэй төлөөлөгчид АНУ-ын Сан Франциско хотод айлчилж байна
22 цаг    

Монгол Улс ШХАБ-ын ээлжит хуралдаанд ажиглагч статустай оролцов
22 цаг    

Шинжилгээний цэгүүд 9.00-12.00 цагт ажиллана
22 цаг    

Африкт халдвар авсан хүний тоо 8.13 сая давжээ
22 цаг    

Халдварын тархалт өндөр байна
22 цаг    

Хөвсгөлд коронавируст халдварын 310 тохиолдол бүртгэгдлээ
22 цаг    

Цэвэрлэх байгууламж маргааш нээлтээ хийнэ
22 цаг    

Барилга хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар Хөвсгөл аймагт ажиллаж байна
22 цаг    

Ши Жиньпин ШХАБ-ын төрийн тэргүүн нарын зөвлөлийн дээд хэмжээний уулзалтад юу хэлэв?
1 өдөр    

"Оролцоо" төслийн сонгон шалгаруулалтад тэнцсэн залуучууд Улаанбаатар хотыг зорилоо
1 өдөр    

Туркт 104.6 сая орчим тун вакцин тарьжээ
1 өдөр    

“G20”-ийн Гадаад хэргийн сайд нар Афганистаны асуудлыг хэлэлцэнэ
1 өдөр    

"Үндэсний бичиг, өв соёл-Алтайн бахархал" уралдаан эхэллээ
1 өдөр    

Сумдын "Хамтарсан баг"-ийн гишүүдийг чадавхжуулах сургалт болов
1 өдөр    

ДЭМБ-ын шинжээчдийн баг Ливан улсад ажиллана
1 өдөр    

Худалдаа үйлчилгээний байгууллагын үйл ажиллагаанд хяналт тавьж байна
1 өдөр    

Коронавируст халдварын 2893 тохиолдол батлагдаж, 13 хүн энджээ
1 өдөр    

НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол маргааш явагдана
1 өдөр    

"Аз жаргалтай гэр бүл" сургалт болов
1 өдөр    

БНХАУ-ын Экспорт-Импорт банк гурван тэрбум юанийн бонд гаргажээ
2 өдөр    

Өнөөдөр ажиллах шинжилгээний байнгын болон явуулын цэгүүд
2 өдөр    

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал тохиромжгүй
2 өдөр    

Улаанбаатарт 20-22 хэм дулаан байна
2 өдөр    



Нүүр хуудас | Фото мэдээ | Видео мэдээ | Сурталчилгаа байршуулах | Холбоо барих Утас: 89460-008, 7711-2424
© 2016 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. ARDCHILAL.MN.