Мэдээ
УЛААНБААТАР ºC
USD АНУ доллар 2,495.23
2021 оны 09-р сарын 20
Мэдээлэл хайх:
Зөвлөгөө | 7 хоногийн тойм | Олны танил | Шар | Танин мэдэхүй | Түүхэн хүмүүс | Кино урлаг | Дуу хөгжим | Номын ертөнц | Гадаад мэдээ | +18

"Тогтвортой байдлын гэрчилгээжүүлэлт - Монголын ноос, ноолуурын үнэ цэнийг нэмэгдүүлэх арга зам” сэдэвт сургалт болж байна

НИЙТЛЭСЭН: 2021-09-15 14:38:04
Нийгэм > Орон нутаг | Сэтгэгдэл: 0

Архангай: Европын холбооны санхүүжилтээр хэрэгжүүлж буй "Текстилийн тогтвортой үйлдвэрлэл ба эко тэмдэг - STeP EcoLab” төслийн хүрээнд "Тогтвортой байдлын гэрчилгээжүүлэлт - Монголын ноос, ноолуурын үнэ цэнийг нэмэгдүүлэх арга зам” сэдэвт сургалтыг Архангай аймаг дахь Монголын бэлчээр ашиглагчдын нэгдсэн холбоотой хамтран 09 дүгээр сарын 15-ны өдөр зохион байгуулж байна. Текстилийн салбарт тогтвортой байдлыг тууштай хэрэгжүүлэх нь боловсруулах үйлдвэр, компаниудын бизнесийн амжилтанд эерэгээр нөлөөлөхөөс гадна ноос, ноолуурын салбарын хөгжилд онцгой ач холбогдолтой. Мөн малчин өрх, хоршоодод зах зээлд нэвтрэх томоохон боломж олгож байдаг. Иймд текстилийн салбарт оролцогчид ноос, ноолуурын гарал үүслийн баталгаа, нийлүүлэлтийн гинжин хэлхээний бүх түвшинтэй холбоотой түүхийг мэдэж байх нь чухал байна. Орчин үед ноос, ноолууран бүтээгдэхүүн хэрэглэгчид бүтээгдэхүүний гарал үүсэл, байгаль орчин, мал амьтантай зүй зохистой харьцаж байгааг, мөн боловсруулах шатанд тухайн бүтээгдэхүүнийг байгальд ээлтэй, нийгэмд хариуцлагатай, ёс зүйтэй аргаар үйлдвэрлэсэн эсэхийг батлахыг шаарддаг болсон. Иймд улс орнууд төдийгүй томоохон компаниуд хэрэглэгчид, худалдан авагчдын дээрх шаардлага, шалгууруудыг хангах зорилгоор төрөл бүрийн баталгаажуулалт, стандарт, гэрчилгээнүүд бий болгосон хэдий ч, эдгээрээс гарал үүслээс авахуулаад үйлдвэрийн халаагаар гарах хүртэлх бүтээгдэхүүний амьдралын мөчлөгийн байгальд ээлтэй байдлыг баталсан нь цөөн, ил тод биш, цогц мэдээлэлгүй байна. Иймд олон төрлийн баталгаажуулалт, гэрчилгээжүүлэлтийн ялгааны талаар цогц мэдлэг олгож, ойлгуулснаар малчид, үйлдвэрлэгчид нэн ялангуяа худалдан авагчид бодит болон бодит бус нөлөө үзүүлж буй гэрчилгээ, баталгааны ялгааг мэддэг болж, улмаар мэдлэгтэй худалдан авалт хийх, мөн үйлдвэрлэгчид бизнесийн харилцаандаа ашиглаж, илүү үр ашигтай, байгаль орчин, нийгэмдээ илүү их эерэг нөлөө бүхий үйл ажиллагаа эрхлэх боломжтой болох юм. Сургалтаар Монгол Улсад хэрэгжиж буй текстилийн стандартууд, гэрчилгээжүүлэлтийн төрлүүд, олон улсад зөвшөөрөгдсөн нэр хүндтэй гэрчилгээжүүлэлтийн схемүүдийг цэгцлэн таниулах, салбарын үйлдвэрлэгчдэд тогтвортой түүхий эд бэлтгэлийн үндэсний стандарт "Хариуцлагатай нүүдэлчин зохистой дадлыг нэвтрүүлэхэд тавих шаардлага” МNS 6891:2020, "Хариуцлагатай нүүдэлчин” малын гаралтай түүхийн эдийн мөшгөх системийн ач холбогдол, “МNS 6926:2021 Текстилийн тогтвортой үйлдвэрлэл- Удирдамж” зэрэг стандартыг танилцуулах, олон улсын зах зээлд үндэсний стандартуудыг таниулахад малчид, үйлдвэрлэгчдийн хувь нэмрийн талаар хэлэлцүүлэг өрнүүлэх байдлаар явуулж байна. Сургалтад аймгийн Цэцэрлэг, Чулуут, Ихтамир сумын бэлчээр ашиглалтын холбоо, хоршоод, малчдын төлөөлөл оролцож байна.
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
Мэдээ таалагдсан бол like & share хийнэ үү:


БУСАД

 
 
СЭТГЭГДЭЛ БИЧИХ

 

СЭТГЭГДЭЛ
ШИНЭ МЭДЭЭ
Б.Батбилэг “Тэргүүний барилгачин” боллоо
9 минут    

Өнөөдөр ажиллах шинжилгээний суурин болон явуулын цэгүүд
10 минут    

Мөрөн сумын ерөнхий төлөвлөгөөтэй танилцлаа
11 минут    

Хоногт 3000 метр куб ус цэвэрлэх хүчин чадалтай Цэвэрлэх байгууламж ашиглалтад орлоо
13 минут    

ӨНӨӨДӨР: Г.К.Жуковын талбайн газрын маргааны талаар мэдээлнэ
16 минут    

Улаанбаатарт 18-20 хэм дулаан байна
17 минут    

Үс засуулбал өлзийтэй сайн
18 минут    

Л.Оюун-Эрдэнэ: Эдийн засгаа дэмжих бодлогыг тууштай баримтална
16 цаг    

Катар улс Афганистанд хүмүүнлэгийн тусламж үзүүлжээ
17 цаг    

Малайзад халдварын 15 мянга гаруй тохиолдол шинээр илэрчээ
19 цаг    

Домогт шатарчин Нона Гаприндашвили “Netflix” компанийг шүүхэд өгчээ
21 цаг    

“Мартагдашгүй намар” нэвтрүүлгийн зураг авалт эхэллээ
21 цаг    

Коронавирусний халдвар 2777 тохиолдлоор нэмэгдэж, 6566 хүн эдгэрлээ
21 цаг    

Хүдэр олборлолтын зардлыг бууруулах шинэ технологи нэвтрүүлэхээр ажиллаж байна
21 цаг    

Үндэсний номын баяр үргэлжилж байна
21 цаг    

Кувейтэд далайн эрэг орчмын цэвэрлэгээний кампанит ажлыг зохион байгуулжээ
21 цаг    

Цагдаагийн 60 гаруй албан хаагч эргүүл хяналт хийж байна
21 цаг    

УИХ-ын дарга Г.Занданшатар Стэнфордын их сургуулийн Ази, Номхон далайн судалгааны төвд илтгэл тавив
21 цаг    

УИХ-ын дарга Г.Занданшатар тэргүүтэй төлөөлөгчид АНУ-ын Сан Франциско хотод айлчилж байна
21 цаг    

Монгол Улс ШХАБ-ын ээлжит хуралдаанд ажиглагч статустай оролцов
21 цаг    

Шинжилгээний цэгүүд 9.00-12.00 цагт ажиллана
21 цаг    

Африкт халдвар авсан хүний тоо 8.13 сая давжээ
21 цаг    

Халдварын тархалт өндөр байна
21 цаг    

Хөвсгөлд коронавируст халдварын 310 тохиолдол бүртгэгдлээ
22 цаг    

Цэвэрлэх байгууламж маргааш нээлтээ хийнэ
22 цаг    

Барилга хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар Хөвсгөл аймагт ажиллаж байна
22 цаг    

Ши Жиньпин ШХАБ-ын төрийн тэргүүн нарын зөвлөлийн дээд хэмжээний уулзалтад юу хэлэв?
1 өдөр    

"Оролцоо" төслийн сонгон шалгаруулалтад тэнцсэн залуучууд Улаанбаатар хотыг зорилоо
1 өдөр    

Туркт 104.6 сая орчим тун вакцин тарьжээ
1 өдөр    

“G20”-ийн Гадаад хэргийн сайд нар Афганистаны асуудлыг хэлэлцэнэ
1 өдөр    

"Үндэсний бичиг, өв соёл-Алтайн бахархал" уралдаан эхэллээ
1 өдөр    

Сумдын "Хамтарсан баг"-ийн гишүүдийг чадавхжуулах сургалт болов
1 өдөр    

ДЭМБ-ын шинжээчдийн баг Ливан улсад ажиллана
1 өдөр    

Худалдаа үйлчилгээний байгууллагын үйл ажиллагаанд хяналт тавьж байна
1 өдөр    

Коронавируст халдварын 2893 тохиолдол батлагдаж, 13 хүн энджээ
1 өдөр    

НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол маргааш явагдана
1 өдөр    

"Аз жаргалтай гэр бүл" сургалт болов
1 өдөр    

БНХАУ-ын Экспорт-Импорт банк гурван тэрбум юанийн бонд гаргажээ
1 өдөр    

Өнөөдөр ажиллах шинжилгээний байнгын болон явуулын цэгүүд
1 өдөр    

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал тохиромжгүй
2 өдөр    

Улаанбаатарт 20-22 хэм дулаан байна
2 өдөр    

Энэтхэгт өдөрт 20 сая гаруй тун вакцин тарьжээ
2 өдөр    

Эрдэнэбүрэнгийн цахилгаан станцыг 61 сарын хугацаанд барина
2 өдөр    

Үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдийн санхүүгийн мэдлэгийг дээшлүүлэх төлөвлөгөө баталлаа
2 өдөр    

“Намрын ногоон өдрүүд” энэ сарын 23 хүртэл үргэлжилнэ
2 өдөр    

Хилчин бүсгүй 1100 км замыг туулж өнөөдөр бариандаа орлоо
2 өдөр    

Сэлэнгэ аймагт халдварын нийт тохиолдол 7766 болж, дахин нэг иргэн нас барлаа
2 өдөр    

Тавдугаар цэцэрлэг сургалтын зургаан төв бүхий “Цэцэгхэн” хотхон байгуулав
2 өдөр    

Номын сан 30 хувийн дүүргэлттэй үйл ажиллагаа явуулна
2 өдөр    

Монгол орны геологийн судалгааны баримт, мэдээллийг эдийн засгийн эргэлтэд оруулна
2 өдөр    



Нүүр хуудас | Фото мэдээ | Видео мэдээ | Сурталчилгаа байршуулах | Холбоо барих Утас: 89460-008, 7711-2424
© 2016 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. ARDCHILAL.MN.