Мэдээ
УЛААНБААТАР ºC
USD АНУ доллар 2,495.23
2021 оны 09-р сарын 20
Мэдээлэл хайх:
Зөвлөгөө | 7 хоногийн тойм | Олны танил | Шар | Танин мэдэхүй | Түүхэн хүмүүс | Кино урлаг | Дуу хөгжим | Номын ертөнц | Гадаад мэдээ | +18

"Эрчимбаян Өлгий" компани 1,4 тэрбум төгрөгөөр бүтээн байгуулалтын ажил хийжээ

НИЙТЛЭСЭН: 2021-09-15 13:53:01
Нийгэм > Орон нутаг | Сэтгэгдэл: 0

Баян-Өлгий аймгийн төв Өлгий хотын айл өрх, албан байгууллагуудыг дулааны эрчим хүчээр хангах ажлыг "Эрчимбаян Өлгий" компани гүйцэтгэдэг. Тус компани одоо 109 хүний бүрэлдэхүүнтэйгээр Эрчим хүчний зохицуулах хорооноос авсан дулаан үйлдвэрлэх, түгээх тусгай зөвшөөрлийн хүрээнд үйл ажиллагаагаа явуулж байна. Эрчим хүчний зохицуулах хорооны 2017 оны 53 тоот тогтоолоор тогтоосон үнэ тарифын дагуу дулааныг нэмэгдсэн өртгийн албан татваргүйгээр албан байгууллагуудад 1411, орон сууцанд амьдардаг айл өрхүүдэд 780, аж ахуйн нэгжүүдэд 1170 төгрөгөөр борлуулдаг байна. Нийт 1583 хэрэглэгчийн 1294 нь айл өрх, 205 нь хувийн амины орон сууц, 44 нь төсөвт байгууллага, 155 нь аж ахуйн нэгж ажээ. Өнөөдрийн байдлаар байгууллагын хамт олон дулааны станцын өвөлжилтийн бэлтгэлээ 95 хувийн гүйцэтгэлтэй базаасан байна. КЕ25-14 маркийн 13 Гкал/цаг хүчин чадалтай 3 зуух, 20 Гкал/цаг хүчин чадалтай КВТС-20-150 маркийн 1 зуух ажиллаж байна. КЕ25-14 маркийн нэг зуухыг тоног төхөөрөмжийг бүрэн шинэчилж, өнгөрсөн нэгдүгээр сард ашиглалтад оруулжээ. “Эрчимбаян Өлгий” компани 2021 оны зун Өлгий хотын дулааны гол магистрал шугамууд болон үйлдвэрийн зуухан цехүүдэд өргөтгөл, их засвар хийхээр төлөвлөсөн байна. Энэ ажлын хүрээнд шаардлагатай гол шугам, бараа материалуудыг ОХУ-ын Барнаул, Бийск хотуудаас захиалжээ. Зарим бараа материалууд цар тахлын улмаас саатсан гэдгийг компанийн төлөөлөл хэлж байна. Энэ жил Ф2х300 мм-ийн голчтой 680 м урт гол магистрал шугамыг Ф2х500 мм-ийн голчтой шугамаар сольж өргөтгөжээ. Мөн аймгийн Нэгдсэн эмнэлгийн чиглэлд Ф2х125 мм-ийн голчтой 900 м магистрал шугамыг Ф2х300 мм-ийн шугамаар өргөтгөж шинэчилсэн байна. Ингэснээр Өлгий хотын дулаан дамжуулах төвийн нэвтрүүлэх хүчин чадал сайжирч, хэрэглэгчдийг найдвартай, тасралтгүй эрчим хүчээр хангах боломж 20 хувиар нэмэгджээ. Харин дулааны станцын зуухны хэсэгт ойрын 15 жилд хийгээгүй засвар үйлчилгээний ажлыг өрнүүлсэн гэдгийг онцолж байлаа. Энд 1 болон 2 дугаар конвейрийн редуктор, хөдөлгүүрийг шинээр сольжээ. К3, К4 зууханд их биеийн өрлөг изолиаци болон дулаалга хийсэн байна. К3 зуухны ул ширэм, налуу суваг, К2 зуухны нүүрний дэлгэцийг шинэчилжээ. Бүх суваг, 1 болон 2 давхрын шалны тэгшилгээ гээд нийт 2500 м2 талбайд цутгалт хийжээ. Түүнчлэн Улаанбаатар хотын автоматжуулалтын компанитай хамтран ажиллах гэрээ байгуулсан байна. Тус гэрээний хүрээнд дулааны гол шугамын орох, гарах зарцуулалт, температур, даралт ба усны хатуулгыг хянах хэмжүүр тавьж автоматжуулсан байна. Өлгий сумын дөрөвдүгээр багийн ард иргэд дулааны станцын хөө эргэн тойронд байгаа айл өрхүүдэд хүндрэл учруулж байна гэдэг шүүмжлэлийг байнга хэлдэг байсан. Тэгвэл иргэдийн хүсэлт, аймгийн Мэргэжлийн хяналтын газраас өгсөн чиглэлийн дагуу 2 дугаар конвейр болон нүүрс бутлуурын хэсэгт шинээр бороожуулаагч төхөөрөмж тавьж, утаа тортгийг арилгажээ. Компанийн зүгээс зуны их засвар, бүтээн байгуулалтын ажлууудыг дотоод нөөц бололцоогоороо 1,4 тэрбум төгрөг зарцуулж гүйцэтгэсэн байна. Харин 2019 онд 2,2, 2020 онд 1,9 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн ажээ. Түүнээс гадна нүүрсний уурхайдаа хөрс хуулалт хийж дууссан бөгөөд нүүрсний нөөцөө 10 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл бүрэн татаж дуусахаар төлөвлөж байна. Эрчим хүчний сайдын 2021 оны 129 дугаар тушаалаар баруун бүсийн аймгуудын халаалтын эхлэх, дуусах хугацааг 9 дүгээр сарын 15-наас дараа оны 5 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл 8 сар байхаар тогтоосон. Тиймээс тус компанийн дулааны станц өнөөдрөөс галлагаа хийж эхлээд байна.
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
Мэдээ таалагдсан бол like & share хийнэ үү:


БУСАД

 
 
СЭТГЭГДЭЛ БИЧИХ

 

СЭТГЭГДЭЛ
ШИНЭ МЭДЭЭ
Б.Батбилэг “Тэргүүний барилгачин” боллоо
6 минут    

Өнөөдөр ажиллах шинжилгээний суурин болон явуулын цэгүүд
7 минут    

Мөрөн сумын ерөнхий төлөвлөгөөтэй танилцлаа
8 минут    

Хоногт 3000 метр куб ус цэвэрлэх хүчин чадалтай Цэвэрлэх байгууламж ашиглалтад орлоо
10 минут    

ӨНӨӨДӨР: Г.К.Жуковын талбайн газрын маргааны талаар мэдээлнэ
13 минут    

Улаанбаатарт 18-20 хэм дулаан байна
14 минут    

Үс засуулбал өлзийтэй сайн
15 минут    

Л.Оюун-Эрдэнэ: Эдийн засгаа дэмжих бодлогыг тууштай баримтална
16 цаг    

Катар улс Афганистанд хүмүүнлэгийн тусламж үзүүлжээ
17 цаг    

Малайзад халдварын 15 мянга гаруй тохиолдол шинээр илэрчээ
19 цаг    

Домогт шатарчин Нона Гаприндашвили “Netflix” компанийг шүүхэд өгчээ
20 цаг    

“Мартагдашгүй намар” нэвтрүүлгийн зураг авалт эхэллээ
21 цаг    

Коронавирусний халдвар 2777 тохиолдлоор нэмэгдэж, 6566 хүн эдгэрлээ
21 цаг    

Хүдэр олборлолтын зардлыг бууруулах шинэ технологи нэвтрүүлэхээр ажиллаж байна
21 цаг    

Үндэсний номын баяр үргэлжилж байна
21 цаг    

Кувейтэд далайн эрэг орчмын цэвэрлэгээний кампанит ажлыг зохион байгуулжээ
21 цаг    

Цагдаагийн 60 гаруй албан хаагч эргүүл хяналт хийж байна
21 цаг    

УИХ-ын дарга Г.Занданшатар Стэнфордын их сургуулийн Ази, Номхон далайн судалгааны төвд илтгэл тавив
21 цаг    

УИХ-ын дарга Г.Занданшатар тэргүүтэй төлөөлөгчид АНУ-ын Сан Франциско хотод айлчилж байна
21 цаг    

Монгол Улс ШХАБ-ын ээлжит хуралдаанд ажиглагч статустай оролцов
21 цаг    

Шинжилгээний цэгүүд 9.00-12.00 цагт ажиллана
21 цаг    

Африкт халдвар авсан хүний тоо 8.13 сая давжээ
21 цаг    

Халдварын тархалт өндөр байна
21 цаг    

Хөвсгөлд коронавируст халдварын 310 тохиолдол бүртгэгдлээ
21 цаг    

Цэвэрлэх байгууламж маргааш нээлтээ хийнэ
22 цаг    

Барилга хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар Хөвсгөл аймагт ажиллаж байна
22 цаг    

Ши Жиньпин ШХАБ-ын төрийн тэргүүн нарын зөвлөлийн дээд хэмжээний уулзалтад юу хэлэв?
1 өдөр    

"Оролцоо" төслийн сонгон шалгаруулалтад тэнцсэн залуучууд Улаанбаатар хотыг зорилоо
1 өдөр    

Туркт 104.6 сая орчим тун вакцин тарьжээ
1 өдөр    

“G20”-ийн Гадаад хэргийн сайд нар Афганистаны асуудлыг хэлэлцэнэ
1 өдөр    

"Үндэсний бичиг, өв соёл-Алтайн бахархал" уралдаан эхэллээ
1 өдөр    

Сумдын "Хамтарсан баг"-ийн гишүүдийг чадавхжуулах сургалт болов
1 өдөр    

ДЭМБ-ын шинжээчдийн баг Ливан улсад ажиллана
1 өдөр    

Худалдаа үйлчилгээний байгууллагын үйл ажиллагаанд хяналт тавьж байна
1 өдөр    

Коронавируст халдварын 2893 тохиолдол батлагдаж, 13 хүн энджээ
1 өдөр    

НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол маргааш явагдана
1 өдөр    

"Аз жаргалтай гэр бүл" сургалт болов
1 өдөр    

БНХАУ-ын Экспорт-Импорт банк гурван тэрбум юанийн бонд гаргажээ
1 өдөр    

Өнөөдөр ажиллах шинжилгээний байнгын болон явуулын цэгүүд
1 өдөр    

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал тохиромжгүй
2 өдөр    

Улаанбаатарт 20-22 хэм дулаан байна
2 өдөр    

Энэтхэгт өдөрт 20 сая гаруй тун вакцин тарьжээ
2 өдөр    

Эрдэнэбүрэнгийн цахилгаан станцыг 61 сарын хугацаанд барина
2 өдөр    

Үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдийн санхүүгийн мэдлэгийг дээшлүүлэх төлөвлөгөө баталлаа
2 өдөр    

“Намрын ногоон өдрүүд” энэ сарын 23 хүртэл үргэлжилнэ
2 өдөр    

Хилчин бүсгүй 1100 км замыг туулж өнөөдөр бариандаа орлоо
2 өдөр    

Сэлэнгэ аймагт халдварын нийт тохиолдол 7766 болж, дахин нэг иргэн нас барлаа
2 өдөр    

Тавдугаар цэцэрлэг сургалтын зургаан төв бүхий “Цэцэгхэн” хотхон байгуулав
2 өдөр    

Номын сан 30 хувийн дүүргэлттэй үйл ажиллагаа явуулна
2 өдөр    

Монгол орны геологийн судалгааны баримт, мэдээллийг эдийн засгийн эргэлтэд оруулна
2 өдөр    



Нүүр хуудас | Фото мэдээ | Видео мэдээ | Сурталчилгаа байршуулах | Холбоо барих Утас: 89460-008, 7711-2424
© 2016 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. ARDCHILAL.MN.