Мэдээ
УЛААНБААТАР ºC
USD АНУ доллар 2,495.23
2021 оны 09-р сарын 20
Мэдээлэл хайх:
Зөвлөгөө | 7 хоногийн тойм | Олны танил | Шар | Танин мэдэхүй | Түүхэн хүмүүс | Кино урлаг | Дуу хөгжим | Номын ертөнц | Гадаад мэдээ | +18

Шадар сайд Сэлэнгэ аймагт ажиллалаа

НИЙТЛЭСЭН: 2021-09-15 09:47:39
Улс төр > Шадар сайд | Сэтгэгдэл: 0

Монгол Улсын Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан Сэлэнгэ аймагт ажиллахдаа хамгийн түрүүнд Шаамар-Зүүнбүрэн-Цагааннуур-Түшиг чиглэлд 128 км зам тавихаар ажиллаж байгаа “Монгол ЛЗ зам гүүр” ХХК-ийн ажлын явц байдалтай танилцаж, холбогдох мэргэжлийн байгууллагуудаас бүрдсэн ажлын багийг ирүүлж ажиллуулахаар болсон юм. Тус ажлын баг нөхцөл байдлыг нарийвчлан дүгнэж эргэн тайлагнах ажээ. Үүний дараа Шадар сайд аймгийн Онцгой комиссын ээлжит хуралдаанд оролцож, Засгийн газар, УОК-ын бодлого шийдвэрийг орон нутагт хэрхэн хэрэгжүүлэн ажиллаж байгаатай танилцсан. Тэрээр цар тахлын энэ цаг үед аймгийн Онцгой комисс, ЭМГ, Боловсролын газар, ХХААГ, Мал эмнэлгийн газар, Хилийн цэргийн 0101 дүгээр анги зэрэг голлох салбарын байгууллагууд хэрхэн ажиллаж байгаа мэдээллийг сонслоо. Аймгийн Засаг дарга бөгөөд Онцгой комиссын дарга Ш.Оргил:“Сэ лэнгэ аймгийн хувьд цар тахлын халдвараар нийт 6992 иргэн өвчилснөөс 80 орчим хувь хөнгөн хэлбэрээр оношлогдсон. Вакцинжуулалтын хувьд 85 хувь 1 дүгээр тунд, 80.2 хувь 2 дугаар тунд хамрагдсан хэмээн танилцуулсан. Мөн Сэлэнгэ аймгийн хэмжээнд 35 сургууль, 44 цэцэрлэг үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд сургууль, цэцэрлэгийн багш ажилчдын 96 хувь вакцины бүрэн тунд хамрагдсан бол 12-17 насны 80 орчим хүүхэд 2 тунд бүрэн хамрагдсан байгаа. Энэхүү мэдээллийнхээ дараа аймгийн ОК-ын дарга Ш.Оргил дараах саналыг уламжиллаа. -Коронавирусний цар тахалтай тэмцэж байгаа энэ нөхцөлд эрүүл мэндийн салбарт цаашид хэрэгцээ шаардлагатай хэдэн зүйл байна. Бид халдварын тохиолдлын улмаас олон газарт ковидын тасаг нээн ажиллуулж байгаа. Энэ бүхэнд зөөврийн рентген аппарат дутагдалтай байна. Манай Мандал сум хүн ам ихтэй, улсын хамгийн том сум. Халдварын тархалт ч буурахгүй байгаа. Иймээс Мандал суманд молекул биологийн шинэ лаборатори нээж ажиллуулах хүсэлтэй байна. -УОК-т аймгийн Онцгой комиссоос тавих санал байгаа. Сэлэнгэ бол хойд хилийн аймаг. Хил дагаж ажил амьдралаа авч яваа олон арван хүмүүс ковидын улмаас бүх зүйл нь таг зогссон. Тиймээс эхний ээлжинд том машинаар ачаа тээврийн үйлчилгээ үзүүлдэг иргэдээ хилээр оруулж гаргах бололцоо нөхцөлийг нь хангамаар байна” гэв. Мөн энэ үеэр аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга Б.Мөнхтөр Сэлэнгэ аймгийн хэмжээнд энэ жил ургац сайтай байгаа. Цаг агаарын таатай нөхцөл бүрдэх юм бол өнгөрсөн жилээс 2.5 цн-ээр их ургац авах төлөвтэй байгаа хэмээн мэдээлэв. Шадар сайд С.Амарсайхан “Цар тахлын үeд аль болох хөл хорио тогтоохгүйгээр ажил, амьдралаа хэвийн явуулах бодлогыг Засгийн газар, УОК-оос баримталж байгаа. Ялангуяа Монгол Улсын газар тариалангийн гол бүс нутаг, импорт, экспортын ачаа бараа, бүтээгдэхүүний идэвхтэй бүс болох хилийн томоохон боомттой Сэлэнгэ аймгийн тухайд иргэд, аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг аль болох дэмжих учиртай. Үүний тулд Халдварын голомтыг хумих ажлыг эрчимжүүлж, шат шатны ажлын уялдаа холбоог сайжруулах нь чухал. Ковидын халдварын зэрэгцээ томуугийн улирал эхэлж байгаа учраас бага насны хүүхдүүд, ахмад настай, жирэмсэн эхчүүдийг томуугийн вакцинд сайн дураар хамруулах ажлыг эрчимжүүлж, иргэдийг мэдээ мэдээллээр сайтар хангах хэрэгтэй хэмээсэн. Тэрээр Сэлэнгэ аймгийн Нэгдсэн эмнэлэгт нэн шаардлагатай байгаа зөөврийн рентген аппарат, PCR төхөөрөмж шийдвэрлэж өгнө гэдгээ амалсан. Мөн Шадар сайд аймаг орон нутгийн хэмжээнд төр засгийн шийдвэрийг хөрсөндөө буулган уян хатан байдлаар хэрэгжүүлж ажиллахыг үүрэг болголоо. Мөн тэрээр цар тахал хэзээ дуусах нь тодорхойгүй байгаа учраас улс орон, хүн ардынхаа эдийн засгийг сэргээх үүднээс Засгийн газар зөөлөн бодлого барьж ажиллаж байгаа. Аль болох хааж боохгүйг хичээж байна. Хүнд нөхцөлд сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагаа эхэлсэн. Багш сурагчдаас эхлээд өвдөж эрсдэл үүсч байгаа ч сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг хаахгүй. Бид хүүхдүүдийнхээ хичээлийн хоцрогдлыг арилган, өөрсдийнхөө эдийн засгийг босгож, бүх нийтээрээ хариуцлагатай байж хамтын хүчээр энэ бүхний ард гарна. Цар тахалтай түрүүлж нүүр тулсан, даван гарч хамтдаа хичээн зүтгэж байгаа Сэлэнгийнхэндээ амжилт хүсье. Сэлэнгэ бол газар тариалангийн манай гол бааз суурь болсон аймаг. Энэ жил арвин ургац авч үүргээ сайн биелүүлээрэй. Бүгдээрээ хариуцлагатай байж цар тахлыг даван туулаарай” хэмээн захилаа. Мөн Шадар сайд энэ өдөр аймгийн Онцгой комиссын Шуурхай штаб болон Онцгой байдлын газрын үйл ажиллагаатай танилцсан. Үүний дараа Шадар сайд Алтанбулаг боомтод ажиллав.
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
Мэдээ таалагдсан бол like & share хийнэ үү:


БУСАД

 
 
СЭТГЭГДЭЛ БИЧИХ

 

СЭТГЭГДЭЛ
ШИНЭ МЭДЭЭ
Монгол Улсын сонгуулийн төв байгууллага ОХУ-ын Төрийн Думын сонгуулийг ажиглалаа
14 секүнд    

Олон улсын хэлээр мэндчилдэг гүүртэй боллоо
1 минут    

Б.Жонсон уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг дорвитой арга хэмжээ авахыг уриална
4 минут    

“Нэгдмэл Орос” нэг мандаттай тойрогт 84 хувийн санал авч байна
5 минут    

Б.Батбилэг “Тэргүүний барилгачин” боллоо
17 минут    

Өнөөдөр ажиллах шинжилгээний суурин болон явуулын цэгүүд
18 минут    

Мөрөн сумын ерөнхий төлөвлөгөөтэй танилцлаа
19 минут    

Хоногт 3000 метр куб ус цэвэрлэх хүчин чадалтай Цэвэрлэх байгууламж ашиглалтад орлоо
21 минут    

ӨНӨӨДӨР: Г.К.Жуковын талбайн газрын маргааны талаар мэдээлнэ
24 минут    

Улаанбаатарт 18-20 хэм дулаан байна
25 минут    

Үс засуулбал өлзийтэй сайн
26 минут    

Л.Оюун-Эрдэнэ: Эдийн засгаа дэмжих бодлогыг тууштай баримтална
16 цаг    

Катар улс Афганистанд хүмүүнлэгийн тусламж үзүүлжээ
17 цаг    

Малайзад халдварын 15 мянга гаруй тохиолдол шинээр илэрчээ
19 цаг    

Домогт шатарчин Нона Гаприндашвили “Netflix” компанийг шүүхэд өгчээ
21 цаг    

“Мартагдашгүй намар” нэвтрүүлгийн зураг авалт эхэллээ
21 цаг    

Коронавирусний халдвар 2777 тохиолдлоор нэмэгдэж, 6566 хүн эдгэрлээ
21 цаг    

Хүдэр олборлолтын зардлыг бууруулах шинэ технологи нэвтрүүлэхээр ажиллаж байна
21 цаг    

Үндэсний номын баяр үргэлжилж байна
21 цаг    

Кувейтэд далайн эрэг орчмын цэвэрлэгээний кампанит ажлыг зохион байгуулжээ
21 цаг    

Цагдаагийн 60 гаруй албан хаагч эргүүл хяналт хийж байна
21 цаг    

УИХ-ын дарга Г.Занданшатар Стэнфордын их сургуулийн Ази, Номхон далайн судалгааны төвд илтгэл тавив
21 цаг    

УИХ-ын дарга Г.Занданшатар тэргүүтэй төлөөлөгчид АНУ-ын Сан Франциско хотод айлчилж байна
21 цаг    

Монгол Улс ШХАБ-ын ээлжит хуралдаанд ажиглагч статустай оролцов
21 цаг    

Шинжилгээний цэгүүд 9.00-12.00 цагт ажиллана
22 цаг    

Африкт халдвар авсан хүний тоо 8.13 сая давжээ
22 цаг    

Халдварын тархалт өндөр байна
22 цаг    

Хөвсгөлд коронавируст халдварын 310 тохиолдол бүртгэгдлээ
22 цаг    

Цэвэрлэх байгууламж маргааш нээлтээ хийнэ
22 цаг    

Барилга хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар Хөвсгөл аймагт ажиллаж байна
22 цаг    

Ши Жиньпин ШХАБ-ын төрийн тэргүүн нарын зөвлөлийн дээд хэмжээний уулзалтад юу хэлэв?
1 өдөр    

"Оролцоо" төслийн сонгон шалгаруулалтад тэнцсэн залуучууд Улаанбаатар хотыг зорилоо
1 өдөр    

Туркт 104.6 сая орчим тун вакцин тарьжээ
1 өдөр    

“G20”-ийн Гадаад хэргийн сайд нар Афганистаны асуудлыг хэлэлцэнэ
1 өдөр    

"Үндэсний бичиг, өв соёл-Алтайн бахархал" уралдаан эхэллээ
1 өдөр    

Сумдын "Хамтарсан баг"-ийн гишүүдийг чадавхжуулах сургалт болов
1 өдөр    

ДЭМБ-ын шинжээчдийн баг Ливан улсад ажиллана
1 өдөр    

Худалдаа үйлчилгээний байгууллагын үйл ажиллагаанд хяналт тавьж байна
1 өдөр    

Коронавируст халдварын 2893 тохиолдол батлагдаж, 13 хүн энджээ
1 өдөр    

НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол маргааш явагдана
1 өдөр    

"Аз жаргалтай гэр бүл" сургалт болов
1 өдөр    

БНХАУ-ын Экспорт-Импорт банк гурван тэрбум юанийн бонд гаргажээ
1 өдөр    

Өнөөдөр ажиллах шинжилгээний байнгын болон явуулын цэгүүд
2 өдөр    

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал тохиромжгүй
2 өдөр    

Улаанбаатарт 20-22 хэм дулаан байна
2 өдөр    

Энэтхэгт өдөрт 20 сая гаруй тун вакцин тарьжээ
2 өдөр    

Эрдэнэбүрэнгийн цахилгаан станцыг 61 сарын хугацаанд барина
2 өдөр    

Үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдийн санхүүгийн мэдлэгийг дээшлүүлэх төлөвлөгөө баталлаа
2 өдөр    

“Намрын ногоон өдрүүд” энэ сарын 23 хүртэл үргэлжилнэ
2 өдөр    

Хилчин бүсгүй 1100 км замыг туулж өнөөдөр бариандаа орлоо
2 өдөр    



Нүүр хуудас | Фото мэдээ | Видео мэдээ | Сурталчилгаа байршуулах | Холбоо барих Утас: 89460-008, 7711-2424
© 2016 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. ARDCHILAL.MN.