Мэдээ
УЛААНБААТАР ºC
USD АНУ доллар 2,495.23
2021 оны 09-р сарын 20
Мэдээлэл хайх:
Зөвлөгөө | 7 хоногийн тойм | Олны танил | Шар | Танин мэдэхүй | Түүхэн хүмүүс | Кино урлаг | Дуу хөгжим | Номын ертөнц | Гадаад мэдээ | +18

УИХ-ын дарга Г.Занданшатар Францын Сенатын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

НИЙТЛЭСЭН: 2021-09-14 15:51:47
Улс төр > УИХ дарга | Сэтгэгдэл: 0

УИХ-ын дарга Г.Занданшатар Бүгд Найрамдах Франц Улсын Сенат дахь Франц-Монголын парламентын бүлгийн дарга Филипп Мүйэ тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Бүгд Найрамдах Франц Улс бол Монгол Улсын гуравдагч хөрш, дотнын анд нөхөд юм. Франц Улс манай улсын ардчиллыг анхнаас нь тууштай дэмжиж, ардчилал, хүний эрх, эрх чөлөө зэрэг үнэт зүйлсээрээ бид нэгдэж, хамтран ажиллаж ирсэн гэж УИХ-ын дарга уулзалтын эхэнд онцлоод, цар тахлын амаргүй цаг үед Монгол Улсад айлчилж буй Сенатын эрхэм гишүүдэд талархал илэрхийллээ. Тэрбээр “Франц улс манай улсад цар тахлын эрсдэлээс сэргийлэх, даван туулахад зориулан эм, эмнэлгийн хэрэгсэл, хүчилтөрөгчийн эмчилгээний иж бүрэн тоног төхөөрөмжийн тусламж үзүүлсэн. Түүнчлэн КОВАКС хөтөлбөрийг 242 сая ам.доллараар санхүүжүүлсэнд талархаж байна гэв. Манай улс Франц Улстай худалдаа, эдийн засаг, эрүүл мэнд, боловсрол, соёл урлаг, аюулгүй байдал зэрэг олон салбарт хамтын ажиллагаагаа улам өргөжүүлж, Иж бүрэн түншлэлийн харилцааны түвшинд хүргэх хүсэл эрмэлзэлтэй байдаг. Соёл урлаг, тэр дундаа кино урлагийн салбарт хамтран ажиллахад бид таатай байх болно. Монголчууд франц киног шимтэн үзэж, утга, уран зохиол, яруу найргийг нь сайн мэддэг. Ялангуяа алдарт зохиолч Александр Дюмагийн зохиолыг уншаагүй хүн ховор. Нүүдэлчний өв соёл, үүх түүхийг харуулсан киног хамтран бүтээх боломж бий гэлээ. Тэрбээр “Цар тахлын энэ үед манай улсын эдийн засгийн өсөлт 6.3 хувьтай байна. Эрсдэлийг даван туулах нь тодорхой боловч өнөөдрийн нөхцөл байдалд дасан зохицож ажиллаж, амьдрах шаардлага бидэнд тулгарч байна. Ямар ч муу зүйлд сайн тал бий гэдэг. КОВИД-ийн сүүдэрт буй боломжийг ашиглаж, хөгжлийн хөшүүрэг болгохын төлөө анд нөхөдтэйгээ бид бүхий л талаар хамтран ажиллахыг зорьж байна гэв. Сенат дахь Франц-Монголын парламентын бүлгийн дарга Филипп Мүэй үнэт зүйл, түүх, соёлын хувьд түүхэн хэлхээ холбоотой манай хоёр орны хувьд харилцааны өнгөрсөн түүхээ улам бататгаж, одоо, ирээдүйн хамтын ажиллагаа маань харилцан өгөөжтэй, үр дүнтэй байгаасай гэж хүсч байна. Монгол Улсын хөгжил дэвшилд Франц Улс өөрийн хувь нэмрийг оруулж, хамтран ажиллах хүсэл эрмэлзэл дүүрэн байдаг гэв. Франц Улсын Сенатын гишүүн, Франц-Монголын парламентын бүлгийн дэд дарга Паскаль Мартин болон бүлгийн гишүүн Натали Дэлатр, Мари-Пиэр Ришэ нар айлчлалын хугацаанд парламентын түвшинд чухал ач холбогдолтой уулзалтуудыг зохион байгуулж, хамтын ажиллагааны шинэ чиглэлээ тодорхойлж байгаа талаараа танилцуулсан юм. Хоёр улсын парламент хуулийн төсөл боловсруулах, батлах, хэрэгжүүлэх үйл ажиллагааны туршлагаа харилцан солилцох, Франц, Монголын харилцааг Иж бүрэн түншлэлийн түвшинд хүргэхэд манлайлан ажиллах эрмэлзэлтэй байгаагаа нотлов. Түүнчлэн 2024 онд Франц Улсад болох олимпийн наадамд Монголын баг, тамирчдыг амжилттай оролцуулахад Сенатын эрхэм гишүүд тусалж, дэмжихээ илэрхийлэв. УИХ-ын дарга Г.Занданшатар цар тахлын амаргүй цаг үед ажил хэрэгч, үр дүнтэй айлчлал зохион байгуулсан хоёр улсын парламент дахь найрамдлын бүлгүүдийн дарга УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн, Сенатын гишүүн Филипп Мүэй нарт уулзалтын төгсгөлд талархал илэрхийллээ.
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
Мэдээ таалагдсан бол like & share хийнэ үү:


БУСАД

 
 
СЭТГЭГДЭЛ БИЧИХ

 

СЭТГЭГДЭЛ
ШИНЭ МЭДЭЭ
Б.Батбилэг “Тэргүүний барилгачин” боллоо
10 минут    

Өнөөдөр ажиллах шинжилгээний суурин болон явуулын цэгүүд
11 минут    

Мөрөн сумын ерөнхий төлөвлөгөөтэй танилцлаа
12 минут    

Хоногт 3000 метр куб ус цэвэрлэх хүчин чадалтай Цэвэрлэх байгууламж ашиглалтад орлоо
14 минут    

ӨНӨӨДӨР: Г.К.Жуковын талбайн газрын маргааны талаар мэдээлнэ
17 минут    

Улаанбаатарт 18-20 хэм дулаан байна
18 минут    

Үс засуулбал өлзийтэй сайн
19 минут    

Л.Оюун-Эрдэнэ: Эдийн засгаа дэмжих бодлогыг тууштай баримтална
16 цаг    

Катар улс Афганистанд хүмүүнлэгийн тусламж үзүүлжээ
17 цаг    

Малайзад халдварын 15 мянга гаруй тохиолдол шинээр илэрчээ
19 цаг    

Домогт шатарчин Нона Гаприндашвили “Netflix” компанийг шүүхэд өгчээ
21 цаг    

“Мартагдашгүй намар” нэвтрүүлгийн зураг авалт эхэллээ
21 цаг    

Коронавирусний халдвар 2777 тохиолдлоор нэмэгдэж, 6566 хүн эдгэрлээ
21 цаг    

Хүдэр олборлолтын зардлыг бууруулах шинэ технологи нэвтрүүлэхээр ажиллаж байна
21 цаг    

Үндэсний номын баяр үргэлжилж байна
21 цаг    

Кувейтэд далайн эрэг орчмын цэвэрлэгээний кампанит ажлыг зохион байгуулжээ
21 цаг    

Цагдаагийн 60 гаруй албан хаагч эргүүл хяналт хийж байна
21 цаг    

УИХ-ын дарга Г.Занданшатар Стэнфордын их сургуулийн Ази, Номхон далайн судалгааны төвд илтгэл тавив
21 цаг    

УИХ-ын дарга Г.Занданшатар тэргүүтэй төлөөлөгчид АНУ-ын Сан Франциско хотод айлчилж байна
21 цаг    

Монгол Улс ШХАБ-ын ээлжит хуралдаанд ажиглагч статустай оролцов
21 цаг    

Шинжилгээний цэгүүд 9.00-12.00 цагт ажиллана
21 цаг    

Африкт халдвар авсан хүний тоо 8.13 сая давжээ
21 цаг    

Халдварын тархалт өндөр байна
21 цаг    

Хөвсгөлд коронавируст халдварын 310 тохиолдол бүртгэгдлээ
22 цаг    

Цэвэрлэх байгууламж маргааш нээлтээ хийнэ
22 цаг    

Барилга хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар Хөвсгөл аймагт ажиллаж байна
22 цаг    

Ши Жиньпин ШХАБ-ын төрийн тэргүүн нарын зөвлөлийн дээд хэмжээний уулзалтад юу хэлэв?
1 өдөр    

"Оролцоо" төслийн сонгон шалгаруулалтад тэнцсэн залуучууд Улаанбаатар хотыг зорилоо
1 өдөр    

Туркт 104.6 сая орчим тун вакцин тарьжээ
1 өдөр    

“G20”-ийн Гадаад хэргийн сайд нар Афганистаны асуудлыг хэлэлцэнэ
1 өдөр    

"Үндэсний бичиг, өв соёл-Алтайн бахархал" уралдаан эхэллээ
1 өдөр    

Сумдын "Хамтарсан баг"-ийн гишүүдийг чадавхжуулах сургалт болов
1 өдөр    

ДЭМБ-ын шинжээчдийн баг Ливан улсад ажиллана
1 өдөр    

Худалдаа үйлчилгээний байгууллагын үйл ажиллагаанд хяналт тавьж байна
1 өдөр    

Коронавируст халдварын 2893 тохиолдол батлагдаж, 13 хүн энджээ
1 өдөр    

НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол маргааш явагдана
1 өдөр    

"Аз жаргалтай гэр бүл" сургалт болов
1 өдөр    

БНХАУ-ын Экспорт-Импорт банк гурван тэрбум юанийн бонд гаргажээ
1 өдөр    

Өнөөдөр ажиллах шинжилгээний байнгын болон явуулын цэгүүд
1 өдөр    

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал тохиромжгүй
2 өдөр    

Улаанбаатарт 20-22 хэм дулаан байна
2 өдөр    

Энэтхэгт өдөрт 20 сая гаруй тун вакцин тарьжээ
2 өдөр    

Эрдэнэбүрэнгийн цахилгаан станцыг 61 сарын хугацаанд барина
2 өдөр    

Үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдийн санхүүгийн мэдлэгийг дээшлүүлэх төлөвлөгөө баталлаа
2 өдөр    

“Намрын ногоон өдрүүд” энэ сарын 23 хүртэл үргэлжилнэ
2 өдөр    

Хилчин бүсгүй 1100 км замыг туулж өнөөдөр бариандаа орлоо
2 өдөр    

Сэлэнгэ аймагт халдварын нийт тохиолдол 7766 болж, дахин нэг иргэн нас барлаа
2 өдөр    

Тавдугаар цэцэрлэг сургалтын зургаан төв бүхий “Цэцэгхэн” хотхон байгуулав
2 өдөр    

Номын сан 30 хувийн дүүргэлттэй үйл ажиллагаа явуулна
2 өдөр    

Монгол орны геологийн судалгааны баримт, мэдээллийг эдийн засгийн эргэлтэд оруулна
2 өдөр    



Нүүр хуудас | Фото мэдээ | Видео мэдээ | Сурталчилгаа байршуулах | Холбоо барих Утас: 89460-008, 7711-2424
© 2016 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. ARDCHILAL.MN.