Мэдээ
УЛААНБААТАР ºC
USD АНУ доллар 2,495.23
2021 оны 09-р сарын 20
Мэдээлэл хайх:
Зөвлөгөө | 7 хоногийн тойм | Олны танил | Шар | Танин мэдэхүй | Түүхэн хүмүүс | Кино урлаг | Дуу хөгжим | Номын ертөнц | Гадаад мэдээ | +18

Монголын тамирчид Токиогийн олимп, паралимпыг алт, мөнгө, 3 хүрэлтэй үдлээ

НИЙТЛЭСЭН: 2021-09-14 13:45:09
Спорт > спорт | Сэтгэгдэл: 0

Япон улсын нийслэл Токио хотноо 2021 оны 7 дугаар сарын 23-наас 8 дугаар сарын 8-нд зохион байгуулсан “Токио-2020” зуны олимпын XXXII наадамд Монгол Улсын баг тамирчид спортын 10 төрөлд 43 тамирчнаа сойж, хурд, хүч, ур чадвараа сорин өрсөлдсөн билээ. Монгол Улсын шигшээ баг Токиогийн олимпын XXXII наадмаас 1 мөнгө, 3 хүрэл медаль хүртсэн амжилтаар тус олимпод өрсөлдсөн 206 орноос медалийн чанараар 71 дүгээр байрт, харин медалийн тоогоороо 47 дугаар байрт шалгарсан. Тодруулбал, Токиогийн олимпын мөнгөн медалийг жүдо бөхийн эрэгтэйчүүдийн 81 кг жинд барилдсан Иран гаралтай Саид Моллай хүртсэн бол олимпын хүрэл медалийг жүдо бөхийн эмэгтэйчүүдийн 48 кг-д барилдсан М.Уранцэцэг, эрэгтэйчүүдийн 73 кг-д Ц.Цогтбаатар, чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн 53 кг-д хүчээ сорьсон Б.Болортуяа нар тус тус хүртэж Төрийн далбаагаа Токиогийн тэнгэрт мандуулсан юм. Монгол Улс дэлхийн улс орнуудаас хүн амын тоогоор 135 дугаарт жагсдаг 3,4 сая шахам цөөн хүн амтай хэдий ч өнөөдрийн байдлаар зуны олимпын 14 наадмаас 2 алт, 11 мөнгө, 17 хүрэл, нийтдээ 30 медаль хүртсэн амжилт үзүүлээд байна. Ийнхүү Монгол Улс, олимпын медаль хүртсэн үзүүлэлтээр 133 орноос 65 дугаарт байрт орж байгаа юм. Монголын баг тамирчид олимпын наадамд оролцож эхэлсэн 57 жилийн түүхэндээ нийт 15 зуны олимп болж байсан бөгөөд үүнээс 2 олимпын //Токио-1964”, “Сидней-2000”/ наадмаас медальгүй ирж байжээ. Харин 1984 оны Лос-Анжелест болсон олимпын наадамд хоёр системийн зөрчлөөс үүдэн оролцоогүй юм. Ташрамд сонирхуулахад, Монгол Улсын баг тамирчид “Токио-1964” олимпын наадамд анх хөл тавьж медальгүй ирж байсан бол 57 жилийн дараа дахин “Токио-2020” олимпын наадамд өрсөлдөн ийнхүү 1 мөнгө, 3 хүрэл медальтай эх орон ирсэн билээ. Токиогийн олимпын XXXII наадмаас 16 хоногийн дараа энэ хотод болсон “Токио-2020” зуны паралимпын XVI наадамд /2021.08.24-09.05/-д Монгол Улсын баг тамирчид таеквондо /2/, пауэрлифтинг /1/, байт харваа /2/, жүдо /3/, хөнгөн атлетик /2/, буудлага /1/ гэсэн спортын 6 төрөлд эмэгтэй 4, эрэгтэй 7 нийт 11 тамирчин хурд хүч, ур чадвараа сорин өрсөлдөж 168 орноос амжилтаараа 59 дүгээр байрт шалгарлаа. Олимп болон Паралимпын наадам дэлхийн улс орнуудад тархсан “Ковид-19” цар тахлын улмаас бүтэн нэг жилээр хойшилж 5 жилийн завсарлагатай болсон юм. Япон улсын нийслэлд хүсэн хүлээсэн тус паралимпын их наадам 13 өдөр үргэлжилсэн бөгөөд “Токио-2020” зуны паралимпын XVI наадамд эх орноо төлөөлөн оролцсон баг тамирчдаас пауэрлифтингийн төрөлд 107 кг-ын жинд хүч сорин өрсөлдсөн Энхбаярын Содномпилжээ 245 кг-ыг өргөж, паралимпын дээд амжилт тогтоож, паралимпын Монгол Улсын 2 дахь аварга болж монголчуудаа баярлуулсан. Мөн паралимпын наадмын таеквондогийн эрэгтэйчүүдийн 61 кг-д хүч үзсэн Г.Болор-Эрдэнэ, эмэгтэйчүүдийн 49 кг-д өрсөлдсөн Х.Энхтуяа нар паралимпын шагналт байр эзэлсэн юм.
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
Мэдээ таалагдсан бол like & share хийнэ үү:


БУСАД

 
 
СЭТГЭГДЭЛ БИЧИХ

 

СЭТГЭГДЭЛ
ШИНЭ МЭДЭЭ
“Shang-Chi” шилдэг кинонуудын жагсаалтыг гурван долоо хоног дараалан тэргүүлжээ
1 минут    

Сургууль, цэцэрлэгүүдийг орчин үеийн ариун цэврийн байгууламжтай болгоно
2 минут    

Канарын арлууд дээр галт уул дэлбэрч эхэлжээ
7 минут    

Монгол Улсын сонгуулийн төв байгууллага ОХУ-ын Төрийн Думын сонгуулийг ажиглалаа
9 минут    

Олон улсын хэлээр мэндчилдэг гүүртэй боллоо
10 минут    

Б.Жонсон уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг дорвитой арга хэмжээ авахыг уриална
13 минут    

“Нэгдмэл Орос” нэг мандаттай тойрогт 84 хувийн санал авч байна
14 минут    

Б.Батбилэг “Тэргүүний барилгачин” боллоо
25 минут    

Өнөөдөр ажиллах шинжилгээний суурин болон явуулын цэгүүд
27 минут    

Мөрөн сумын ерөнхий төлөвлөгөөтэй танилцлаа
28 минут    

Хоногт 3000 метр куб ус цэвэрлэх хүчин чадалтай Цэвэрлэх байгууламж ашиглалтад орлоо
30 минут    

ӨНӨӨДӨР: Г.К.Жуковын талбайн газрын маргааны талаар мэдээлнэ
33 минут    

Улаанбаатарт 18-20 хэм дулаан байна
34 минут    

Үс засуулбал өлзийтэй сайн
34 минут    

Л.Оюун-Эрдэнэ: Эдийн засгаа дэмжих бодлогыг тууштай баримтална
17 цаг    

Катар улс Афганистанд хүмүүнлэгийн тусламж үзүүлжээ
17 цаг    

Малайзад халдварын 15 мянга гаруй тохиолдол шинээр илэрчээ
19 цаг    

Домогт шатарчин Нона Гаприндашвили “Netflix” компанийг шүүхэд өгчээ
21 цаг    

“Мартагдашгүй намар” нэвтрүүлгийн зураг авалт эхэллээ
21 цаг    

Коронавирусний халдвар 2777 тохиолдлоор нэмэгдэж, 6566 хүн эдгэрлээ
21 цаг    

Хүдэр олборлолтын зардлыг бууруулах шинэ технологи нэвтрүүлэхээр ажиллаж байна
21 цаг    

Үндэсний номын баяр үргэлжилж байна
21 цаг    

Кувейтэд далайн эрэг орчмын цэвэрлэгээний кампанит ажлыг зохион байгуулжээ
21 цаг    

Цагдаагийн 60 гаруй албан хаагч эргүүл хяналт хийж байна
21 цаг    

УИХ-ын дарга Г.Занданшатар Стэнфордын их сургуулийн Ази, Номхон далайн судалгааны төвд илтгэл тавив
21 цаг    

УИХ-ын дарга Г.Занданшатар тэргүүтэй төлөөлөгчид АНУ-ын Сан Франциско хотод айлчилж байна
21 цаг    

Монгол Улс ШХАБ-ын ээлжит хуралдаанд ажиглагч статустай оролцов
22 цаг    

Шинжилгээний цэгүүд 9.00-12.00 цагт ажиллана
22 цаг    

Африкт халдвар авсан хүний тоо 8.13 сая давжээ
22 цаг    

Халдварын тархалт өндөр байна
22 цаг    

Хөвсгөлд коронавируст халдварын 310 тохиолдол бүртгэгдлээ
22 цаг    

Цэвэрлэх байгууламж маргааш нээлтээ хийнэ
22 цаг    

Барилга хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар Хөвсгөл аймагт ажиллаж байна
22 цаг    

Ши Жиньпин ШХАБ-ын төрийн тэргүүн нарын зөвлөлийн дээд хэмжээний уулзалтад юу хэлэв?
1 өдөр    

"Оролцоо" төслийн сонгон шалгаруулалтад тэнцсэн залуучууд Улаанбаатар хотыг зорилоо
1 өдөр    

Туркт 104.6 сая орчим тун вакцин тарьжээ
1 өдөр    

“G20”-ийн Гадаад хэргийн сайд нар Афганистаны асуудлыг хэлэлцэнэ
1 өдөр    

"Үндэсний бичиг, өв соёл-Алтайн бахархал" уралдаан эхэллээ
1 өдөр    

Сумдын "Хамтарсан баг"-ийн гишүүдийг чадавхжуулах сургалт болов
1 өдөр    

ДЭМБ-ын шинжээчдийн баг Ливан улсад ажиллана
1 өдөр    

Худалдаа үйлчилгээний байгууллагын үйл ажиллагаанд хяналт тавьж байна
1 өдөр    

Коронавируст халдварын 2893 тохиолдол батлагдаж, 13 хүн энджээ
1 өдөр    

НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол маргааш явагдана
1 өдөр    

"Аз жаргалтай гэр бүл" сургалт болов
1 өдөр    

БНХАУ-ын Экспорт-Импорт банк гурван тэрбум юанийн бонд гаргажээ
1 өдөр    

Өнөөдөр ажиллах шинжилгээний байнгын болон явуулын цэгүүд
2 өдөр    

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал тохиромжгүй
2 өдөр    

Улаанбаатарт 20-22 хэм дулаан байна
2 өдөр    

Энэтхэгт өдөрт 20 сая гаруй тун вакцин тарьжээ
2 өдөр    

Эрдэнэбүрэнгийн цахилгаан станцыг 61 сарын хугацаанд барина
2 өдөр    



Нүүр хуудас | Фото мэдээ | Видео мэдээ | Сурталчилгаа байршуулах | Холбоо барих Утас: 89460-008, 7711-2424
© 2016 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. ARDCHILAL.MN.