Мэдээ
УЛААНБААТАР ºC
USD АНУ доллар 2,495.23
2021 оны 09-р сарын 20
Мэдээлэл хайх:
Зөвлөгөө | 7 хоногийн тойм | Олны танил | Шар | Танин мэдэхүй | Түүхэн хүмүүс | Кино урлаг | Дуу хөгжим | Номын ертөнц | Гадаад мэдээ | +18

Канадын залуу теннисчин Америкийн нээлттэй тэмцээний финалд шалгарлаа

НИЙТЛЭСЭН: 2021-09-10 12:36:17
Спорт > Теннис | Сэтгэгдэл: 0

Канадын залуу теннисчин Лайла Фирнандез Америкийн нээлттэй тэмцээний финалд шалгарлаа. Тэрбээр “WTA”-н дэлхийн чансааны 73-т эрэмбэлэгддэг ба хагас шигшээ шатны тоглолтдоо дэлхийн чансааны хоёрт бичигддэг Беларусын тамирчин Арина Сабаленкатай учраа таарч, 2 цаг 20 минут тоглосны эцэст 7-6(3), 4-6, 6-4 харьцаагаар хожжээ. Өнгөрсөн даваа гарагт 19 нас хүрсэн Фирнандез энэ тэмцээний финалд хамгийн залуудаа шалгарч байгаа Канадын хоёрдахь тамирчин болсон юм. Өмнө нь 2019 онд Бианка Андреску Америкийн нээлттэй тэмцээний финалд 19 настайдаа үлдэж, түрүүлж байв. Залуу тамирчны хувьд Их дуулга тэмцээний гуравдугаар тойрогт “WTA”-н дэлхийн чансааны гуравт эрэмбэлэгддэг, өнгөрсөн оны аварга Наоми Осакаг, дөрөвдүгээр тойрогт чансааны 17-д эрэмбэтэй, Америкийн нээлттэй тэмцээний 2016 оны аварга Анжелика Керберийг, шөвгийн наймд чансааны тавд бичигддэг Елина Свитолина нарыг хожсон юм. Ийнхүү хамгийн залуудаа дэлхийн чансааны шилдэг таван тамирчны гурвыг нь ялж шигшээ шатанд шалгарч үлдсэн хоёр дахь тамирчин болж байна. Түүний өмнө Серена Виллиамс 1999 оны Америкийн нээлттэй тэмцээнд түрүүлэх үедээ дээрх амжилтыг гаргаж байжээ. Фирнандез тоглолтын дараах хэвлэлийн бага хурлын үеэр, “Энэ тоглолтод бид хоёр хоёулаа л сайн тоглохыг хичээсэн нь гарцаагүй. Өрсөлдөгч маань тоглолтыг гайхалтай эхлүүлсэн боловч би оноо бүрийн төлөө тэмцэж чадсаныхаа хүчинд ялж чадлаа. Баяртай байна. Би довтолж тоглохыг хүсээгүй. Зүгээр л давуулалтаа алдахгүй байхад л анхаарч, амжилттай төгсгөж чадсандаа баяртай байна. Хоёрдугаар үеийн тоглолтод хожих боломж байсан ч хэд хэдэн алдаа гаргаж хожигдсон. Харин гурав дахь үед сайн тоглон ялснаар шигшээд шалгарч чадлаа” гэж хэлсэн байна. Тэрбээр аваргын төлөө Их Британийн залуу теннисчин Эмма Радукану болон Грекийн тамирчин Мария Саккари нарын аль хожсонтой нь тоглох юм.
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
Мэдээ таалагдсан бол like & share хийнэ үү:


БУСАД

 
 
СЭТГЭГДЭЛ БИЧИХ

 

СЭТГЭГДЭЛ
ШИНЭ МЭДЭЭ
Олон улсын хэлээр мэндчилдэг гүүртэй боллоо
32 секүнд    

Б.Жонсон уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг дорвитой арга хэмжээ авахыг уриална
3 минут    

“Нэгдмэл Орос” нэг мандаттай тойрогт 84 хувийн санал авч байна
4 минут    

Б.Батбилэг “Тэргүүний барилгачин” боллоо
15 минут    

Өнөөдөр ажиллах шинжилгээний суурин болон явуулын цэгүүд
17 минут    

Мөрөн сумын ерөнхий төлөвлөгөөтэй танилцлаа
17 минут    

Хоногт 3000 метр куб ус цэвэрлэх хүчин чадалтай Цэвэрлэх байгууламж ашиглалтад орлоо
20 минут    

ӨНӨӨДӨР: Г.К.Жуковын талбайн газрын маргааны талаар мэдээлнэ
23 минут    

Улаанбаатарт 18-20 хэм дулаан байна
24 минут    

Үс засуулбал өлзийтэй сайн
24 минут    

Л.Оюун-Эрдэнэ: Эдийн засгаа дэмжих бодлогыг тууштай баримтална
16 цаг    

Катар улс Афганистанд хүмүүнлэгийн тусламж үзүүлжээ
17 цаг    

Малайзад халдварын 15 мянга гаруй тохиолдол шинээр илэрчээ
19 цаг    

Домогт шатарчин Нона Гаприндашвили “Netflix” компанийг шүүхэд өгчээ
21 цаг    

“Мартагдашгүй намар” нэвтрүүлгийн зураг авалт эхэллээ
21 цаг    

Коронавирусний халдвар 2777 тохиолдлоор нэмэгдэж, 6566 хүн эдгэрлээ
21 цаг    

Хүдэр олборлолтын зардлыг бууруулах шинэ технологи нэвтрүүлэхээр ажиллаж байна
21 цаг    

Үндэсний номын баяр үргэлжилж байна
21 цаг    

Кувейтэд далайн эрэг орчмын цэвэрлэгээний кампанит ажлыг зохион байгуулжээ
21 цаг    

Цагдаагийн 60 гаруй албан хаагч эргүүл хяналт хийж байна
21 цаг    

УИХ-ын дарга Г.Занданшатар Стэнфордын их сургуулийн Ази, Номхон далайн судалгааны төвд илтгэл тавив
21 цаг    

УИХ-ын дарга Г.Занданшатар тэргүүтэй төлөөлөгчид АНУ-ын Сан Франциско хотод айлчилж байна
21 цаг    

Монгол Улс ШХАБ-ын ээлжит хуралдаанд ажиглагч статустай оролцов
21 цаг    

Шинжилгээний цэгүүд 9.00-12.00 цагт ажиллана
21 цаг    

Африкт халдвар авсан хүний тоо 8.13 сая давжээ
22 цаг    

Халдварын тархалт өндөр байна
22 цаг    

Хөвсгөлд коронавируст халдварын 310 тохиолдол бүртгэгдлээ
22 цаг    

Цэвэрлэх байгууламж маргааш нээлтээ хийнэ
22 цаг    

Барилга хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар Хөвсгөл аймагт ажиллаж байна
22 цаг    

Ши Жиньпин ШХАБ-ын төрийн тэргүүн нарын зөвлөлийн дээд хэмжээний уулзалтад юу хэлэв?
1 өдөр    

"Оролцоо" төслийн сонгон шалгаруулалтад тэнцсэн залуучууд Улаанбаатар хотыг зорилоо
1 өдөр    

Туркт 104.6 сая орчим тун вакцин тарьжээ
1 өдөр    

“G20”-ийн Гадаад хэргийн сайд нар Афганистаны асуудлыг хэлэлцэнэ
1 өдөр    

"Үндэсний бичиг, өв соёл-Алтайн бахархал" уралдаан эхэллээ
1 өдөр    

Сумдын "Хамтарсан баг"-ийн гишүүдийг чадавхжуулах сургалт болов
1 өдөр    

ДЭМБ-ын шинжээчдийн баг Ливан улсад ажиллана
1 өдөр    

Худалдаа үйлчилгээний байгууллагын үйл ажиллагаанд хяналт тавьж байна
1 өдөр    

Коронавируст халдварын 2893 тохиолдол батлагдаж, 13 хүн энджээ
1 өдөр    

НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол маргааш явагдана
1 өдөр    

"Аз жаргалтай гэр бүл" сургалт болов
1 өдөр    

БНХАУ-ын Экспорт-Импорт банк гурван тэрбум юанийн бонд гаргажээ
1 өдөр    

Өнөөдөр ажиллах шинжилгээний байнгын болон явуулын цэгүүд
2 өдөр    

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал тохиромжгүй
2 өдөр    

Улаанбаатарт 20-22 хэм дулаан байна
2 өдөр    

Энэтхэгт өдөрт 20 сая гаруй тун вакцин тарьжээ
2 өдөр    

Эрдэнэбүрэнгийн цахилгаан станцыг 61 сарын хугацаанд барина
2 өдөр    

Үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдийн санхүүгийн мэдлэгийг дээшлүүлэх төлөвлөгөө баталлаа
2 өдөр    

“Намрын ногоон өдрүүд” энэ сарын 23 хүртэл үргэлжилнэ
2 өдөр    

Хилчин бүсгүй 1100 км замыг туулж өнөөдөр бариандаа орлоо
2 өдөр    

Сэлэнгэ аймагт халдварын нийт тохиолдол 7766 болж, дахин нэг иргэн нас барлаа
2 өдөр    



Нүүр хуудас | Фото мэдээ | Видео мэдээ | Сурталчилгаа байршуулах | Холбоо барих Утас: 89460-008, 7711-2424
© 2016 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. ARDCHILAL.MN.