Мэдээ
УЛААНБААТАР ºC
USD АНУ доллар 2,495.23
2022 оны 12-р сарын 09
Мэдээлэл хайх:
Зөвлөгөө | 7 хоногийн тойм | Олны танил | Шар | Танин мэдэхүй | Түүхэн хүмүүс | Кино урлаг | Дуу хөгжим | Номын ертөнц | Гадаад мэдээ | +18

Халх гол дахь шийдвэрлэх тулалдаан

НИЙТЛЭСЭН: 2021-09-01 13:52:30
Бусад > Түүхэн хүмүүс | Сэтгэгдэл: 0

Орос, Монголын зууны нөхөрлөлд шийдвэрлэх үүрэг гүйцэтгэсэн үйл явдал нь Халх голд болсон тулалдаан. Тэр хүнд хэцүү үед бие биедээ тусалж, хоёр ард түмэн ах дүүгийн барилдлагатай болж, тал нутгийн ард түмэнд тусгаар улсаа байгуулахад тусалсан түүх бөгөөд энэ нь хоёр улсын хэтийн харилцааг тодорхойлсон түүхтэй. Өнөөдөр Оросын болон гадаадын түүхчид Халх голын тулалдааныг дэлхийн II дайны өмнөтгөл байсан хэмээн үзэхээс гадна Японы милитаристууд Зөвлөлтийн зүүн нутгаас нь довтолж фашистын Германд баруунаас дайрах боломж олгох гэсэн оролдлого гэдэгтэй санал нийлдэг. Дайн эхлүүлэх болсон гол шалтгаан нь ердөө л энэ. Дэлхийн I дайнд ялагдал хүлээсэн Герман дахин хүчээ сэлбээд Европыг эзлэн авахаар санаархсан бол дорно зүгт буюу Азид Япон ноёрхлоо тогтоохоор төлөвлөсөн. Тэдний дэлхийд эрх мэдлээ тогтоох гэсэн хүслээ гүйцэлдүүлэхэд Зөвлөлт Улс саад болно гэдгийг ч мэдэж байсан. Японы эрх баригчид 19 дүгээр зууны сүүлчээс түрэмгий бодлогоо хэрэгжүүлэн Манжуур, Хятад, Оросын Алс Дорнодын эсрэг өдөөн хатгах бодлого явуулж байлаа. Арлын улс гадаадаас авдаг түүхий эдээс хэтэрхий хамааралтэй байсан тул ямар ч үнэ цэнээр хамаагүй эх газар дахь байгалийн баялагтай газрыг эрх мэдэлдээ оруулахыг зорьсон. Токио асуудлыг милитарист аргаар шийдэхээр болж улстөрийн нөлөөлгөө өргөжүүлэх зорилгоор “Зүүн Азийн агуу хөгжлийн салбар” нэртэй хөтөлбөрийг боловсруулсан юм. Нэлээд газар нутгийг хамарсан уг бүс нь Японыг нэн шаардлагатай түүхий эдээр хангах ёстой байсан бөгөөд түүнд Хойд Сахалин, Курил, зүүн Сибирь, Манжуур, Ар болон Өвөр Монгол, Хятад, Төвд, өмнө зүгт тухайн үед Голландын баруун Энэтхэг хэмээн нэрлэдэг байсан бүс нутаг багтаж, зүүн зүгт Номхон далайд хүрч Хавайн арлыг хүртэл оруулсан байв. Япончууд зорилгоо биелүүлэхийн тулд замд нь таарсан бүхнийг хайр найргүй устгасан. Хойд зүгт Хятад, Манжуур, Монголыг эзлэн авч яваандаа Сибирь болон Алс Дорнодын эсрэг дайн хийхээр төлөвлөжээ. Японы арми ер бусын хэрцгий, фанатикаараа ялгардаг байсан бөгөөд тун удалгүй Монголд аюул нүүрлэв. Япончууд хил дээр өдөөн хатгах үйл ажиллагаа явуулахаар зэхэж байгаа бөгөөд энэ нь зэвсэгт мөргөлдөөн гарахад хүргэж магадгүй хэмээн 1939 оны хавар тухай үеийн Зөвлөлтийн тагнуулч Рихард Зорге анхааруулж байжээ. Японы түүх судлаачдын бичсэнээр (бичсэн зүйл нь одоо ч өөрчлөгдөөгүй) хэрвээ Зөвлөлт оролцоогүйсэн бол Монгол болон Манжуурт амьдардаг монголчуудын хоорондох газар нутгийн маргаан гарахгүй байсан бөгөөд Халх голд дайн болохгүй байсан гэдэг. Гэхдээ тэд нэг чухал зүйлийг орхигдуулсан байдаг. Юу гэвээс зөрчилдөөний улмаас 1930-аад онд Япон Хятадыг эзлэх томоохон ажиллагааг эхлүүлж, 1932 он гэхэд Манжуурт болон Зөвлөлт, Монголын хилийн ойролцоо Манж-го улсыг байгуулсан билээ. Цэрэг дайны суурь болох ёстой уг улсын газар нутгаас Японы арми гурван зүгт буюу Зөвлөлт, Монгол, Хятадын эсрэг дайтах боломж бүрджээ. Үүний дараахан өрнөсөн үйл явдлаас үзэхэд цэрэг дайны бүх л ажиллагаа Манжуур бус Монголын газар нутагт өрнөсөн . Тиймээс ч Зөвлөлт-Монголыг дайн эхлүүлсэн хэмээн буруутгах үндэслэл байхгүй. Энэ нь түүхэн үйл явдлыг гуйвуулж Зөвлөлт Монгол хоёрыг үүнд буруутгах гэсэн оролдлого биш гэж үү? Нэмж хэлэхэд Зөвлөлтийн цэрэг-улс төрийн удирдлагын үзэж байгаагаар Японы бодлогыг ойлгоход дараах Тунхаг бичиг маш чухал. Түүнд ийнхүү дурдсан байна: “...Улаан Арми нь Манжуур, ялангуяа Монгол руу нэвтрэхэд саад учруулна. Тиймээс бид одоохондоо Хятадаар бамбай хийж Оростой тэмцэхдээ тэднийг Улаан Армийн эсрэг чиглүүлэх хэрэгтэй. Ойрын ирээдүйд бид Оростой зөрчилдөх нь гарцаагүй. Орос нь Хятадын зүүн төмөр зам дээр хойд Манжуур болон Монгол руу довтлох зам дээр байдаг бөгөөд Манжуурын хойд нутгаар өнгөрдөг. Зүүн Хятадын төмөр зам дайран өнгөрдөг энэ бүс нутаг нь Японы Манжуурт байгуулах гүрэнд нэлээд халгаатай. Тиймээс Япон Оростой дахин дайтахаас өөр аргагүй байдалд орох бөгөөд энэ дайн Манжуурын нутаг, хойд Манжуур болон Монголын газар нутаг өрнөнө”. Зөвлөлтийн удирдагчид нөхцөл байдал ямар аюулай байгааг маш сайн мэдэж байсан. Бүр 1935 онд Ажилчин, тариачдын Улаан Армийн удирдлагын хурал дээр Иосиф Сталин Манжуурыг эзэлсэн Япон ямар аюултай болох талаар маш тодорхой хэлсэн байдаг. Тэрээр япончууд Монголын газар нутгийг ашиглан Байгаль нуурийн бүс нутагт транссибирийн төмөр замыг хаавал Зөвлөлт Улс Сибирь болон Алс Дорнодыг алдана. Монголын хувьд газар нутгийг нь эзэлж бүрэн хяналтанд нь орж тусгаар тогтнолоо алдана. Японы дайнд Монгол юу ч үгүй болно. Зөвлөлт, Монгол хоёр харилцан тохиролцож 1936 оны 3 сарын 12-ны өдөр Москва хотноо Монгол болон ЗХУ-ын хооронд харилцан туслах протоколд гарын үсэг зурсан. Зөвлөлт-Монголын тохиролцоо нь хөрш Монгол тусгаар тогтнолоо хадгалж үлдэх баталгаа нь болсон билээ. Кремльд гаргасан энэ шийдвэр нь дайны өмнөх байдал нэлээд ээдрээтэй үед, хувь заяаг шийдвэрлэсэн чухал алхам байсан гэдгийг ойлгох нь зүйтэй. 80 гаруй жилийн өмнө Монгол шийдвэрлэх томоохон тулалдааны гол талбар байсан. Энэ хүчтэй цохилтын давалгаа Азид, Европт хүрсэн бөгөөд дэлхийн II дайны чиг хандлагыг тодорхойлсон гэж болно. Энэ тулалдаан зүгээр нэг хил дээрх зэвсэгт мөргөлдөөн байгаагүй. Халх гол дээр болсон энэ дайнд 100 гаруй хүн, хэдэн зуун танк, онгоц оролцсон бөгөөд дөрвөн сар үргэлжилсэн. Энэ бол үхэх сэхэхээ үзсэн тэмцэл байсан бөгөөд Улаан Арми Монголын тусгаар тогтнолын төлөө тэмцсэн. Японы түрэмгийлэгчдийн эсрэг нэгдсэн орос, монголчууд ялалт байгуулсан бөгөөд энэ үеэр Зөвлөлтийн 9703 хүн амь үрэгдсэн. Албан ёсны тоогоор Монголын 165 хүн амиа алдсан гэдэг. Энэ дайн Орос, Монголыг улам бэхжүүлсэн. Өнөөдөр энэ үйл явдлын бурууг Зөвлөлтөд тохохыг оролдож байгаа нь түүхэн үнэнийг гуйвуулсан бусармаг явдал. Чухам юу болсоныг бүх баримтууд гэрчлэх бөгөөд баримт байхад гарах гарц үгүй. Зөвлөлтөд үнэнч үлдсэн цорын ганц Монголыг гадаадын түрэмгийллээс хамгаалж тал нутгийн орныг тусгаар тогтнолоо олох замыг нээж өгсөн. Энэ түүх нь Орос, Монголын хүчирхэг хоёр ард түмнийг бэхжүүлж өгсөн юм. Б. Эрдэнэ Дүгнэлт: 1939 онд болсон Халхын голын дайн нь 1921 оноос манай хоёр орны бат бэх найрамдал, хамтын ажиллагааг сорьсон маш том сорилт болсон. Тухайн үед Япон нь түрэмгий бодлого явуулж байсан тиймээс ч Хятадын зүүн-хойд нутаг болон Манжуурыг эзлэн авсан. Халхын голд байгуулсан ялалтын үндэс суурь нь 1936 онд Монгол-Оросын байгуулсан харилцан туслах тухай протокол болсон. Энэ дайн нь Монгол-Зөвлөлтийн найрамдалт харилцаа, түүхэн дурсгалыг сэргээх, тус бүс нутаг дахь барилга байгууламжыг сэргээх зорилгоор цэргийн түүх болон археологийн судалгааг хөгжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэсэн. Энэ дайн нь Монгол-Зөвлөлтийн найрамдлын хамгийн тод жишээ болсон хэмээн үздэг бөгөөд энэ нь баатарлаг уламжлалыг өвлөх зорилгоор тухайн бүс нутгийн түүхэн дурсгалт газар, барилга байгууламжийг сэргээн засварлах зорилгоор цэргийн түүх, археологийн судалгааг хөгжүүлэхэд оршино. Хоёр улс цаашид ажлын зохион байгуулалтад анхаарлаа хандуулах ёстой гэж би үзэж байна. Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын ахлах референт, хурандаа Т.Ганбат
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
Мэдээ таалагдсан бол like & share хийнэ үү:


БУСАД

 
 
СЭТГЭГДЭЛ БИЧИХ

 

СЭТГЭГДЭЛ
ШИНЭ МЭДЭЭ
ТӨВ: Жендэр хариуцсан мэргэжилтний орон тоог шинээр бий болгожээ
14 минут    

АТГ: Нүүрсний асуудалд холбогдогсод гадаадад хөрөнгөө байршуулсан гэх мэдээллийг шалгаж байна
15 минут    

“Юнивишн” компанид хэрэглэгчтэй байгуулсан гэрээний хэд хэдэн заалтыг өөрчлөх шаардлага хүргүүлжээ
23 минут    

УБТЗ экспортын шинэ тээврийг өнөөдрөөс эхлүүлж байна
1 цаг    

ЗАСГИЙН ГАЗАР: “Тавантолгой” ХК-ийг Засгийн газрын шууд хяналтад авч, онцгой дэглэм тогтоолоо
1 цаг    

КАТАР-2022: Бразил Хорватын эсрэг тоглолтод бүх хүчин чадлаа дайчлах хэрэгтэй
1 цаг    

Коронавируст халдварын 54 тохиолдол шинээр бүртгэгдэв
1 цаг    

ДОРНОГОВЬ: Тариалан эрхлэгчдийн тоо 78.1 хувиар нэмэгджээ
2 цаг    

Ковидын үеийн төсвийг ил тод мэдээлэхийг үүрэг болголоо
2 цаг    

“Тавантолгой” ХК-д ажиллах бүрэн эрхт төлөөлөгчөөр П.Сайнзоригийг томилов
2 цаг    

ДОРНОГОВЬ: Сайншанд хотын хүн ам жилд 900-1000 орчмоор нэмэгдэж байна
2 цаг    

ОРОН НУТГИЙН ТӨСӨВ: Арвайхээрт 500 тн багтаамжтай, хүнсний ногооны бүрэн автомат зоорь барина
2 цаг    

ХӨСҮТ: Монгол Улсын хэмжээнд омикроны гурав дахь давалгаа буурч байна
2 цаг    

Х.Нямбаатар: Нүүрсний экспортод нөлөөлөхгүйгээр мөрдөн шалгах ажиллагааг явуулна
2 цаг    

АНУ-ын Конгрессын доод танхим батлан хамгаалах салбарын төсвийн төслийг баталжээ
2 цаг    

Эрт илрүүлэг, үзлэг шинжилгээнд нийт 707 мянган хүн хамрагдаад байна
2 цаг    

СҮХБААТАР: Цэцэрлэг, сургуулиудад гал тогооны тоног төхөөрөмж олгов
2 цаг    

Д.Амарбаясгалан: “Эрдэнэс Тавантолгой”-той холбоотой 9 гэрээг нууцаас гаргахаар шийдвэрлэлээ
2 цаг    

Өнгөрсөн сард 270 иргэн эрүүл мэндийн салбарт өргөдөл, гомдол, санал ирүүлжээ
2 цаг    

ГЕГ-ын дарга Б.Асралтыг үүрэгт ажлаас нь чөлөөлжээ
2 цаг    

АРХАНГАЙ: Аудитаар 6,215.0 сая төгрөгийн зөрчил илэрчээ
2 цаг    

Дотоодын тав, гадаадын хоёр эрдэмтнийг академичаар сонгов
2 цаг    

ӨВӨРХАНГАЙ: Малчдад хөнгөлөлттэй үнээр малын тэжээл нийлүүлэх шийдвэр гаргалаа
2 цаг    

ГОВЬ-АЛТАЙ: Шинээр гэр бүл болж буй малчин өрхөд 50 толгой бог мал олгоно
2 цаг    

МОНГОЛД ЗОЧЛОХ ЖИЛД: Аялал жуулчлалын салбарт улирлын хамаарлыг багасгахыг зорьж байна
2 цаг    

ӨВ СОЁЛ: П.Батжаргал: Тагнайн ташилт биш хэл, уруулын товширго гэх нь оновчтой
2 цаг    

Саудын Араб, БНХАУ "иж бүрэн стратегийн түншлэлийн тухай хэлэлцээр"-т гарын үсэг зурлаа
2 цаг    

Хорват улс Шенгений бүсэд ирэх нэгдүгээр сараас нэгдэнэ
2 цаг    

Иранд эсэргүүцлийн жагсаалд оролцогчийг цаазаар авсанд дургүйцлээ илэрхийлжээ
2 цаг    

“Баянхонгор” баг Волейболын үндэсний Дээд лигийн аварга болов
2 цаг    

ЗАВХАН: Операторын үйлчилгээг 2300 гаруй хүн авчээ
2 цаг    

БАЯНХОНГОР: Гэр бүлийн хүчирхийллийн 200 гаруй зөрчлийг шалгажээ
2 цаг    

БНАСАУ-ын пуужингийн туршилттай холбоотой асуудалд санаа зовниж байна
2 цаг    

ЗАВХАН: Түүх, соёлын дурсгалын өвийг улсын нэгдсэн санд бүртгүүлжээ
2 цаг    

Нээлттэй сонсголд оролцох төлөөллүүдийг энэ сарын 20-ныг хүртэл бүртгэнэ
2 цаг    

Монголын баг АНУ-д болох Дэлхийн цомын АШТ-д өрсөлдөнө
3 цаг    

ТӨВ: “Бидний бахархал” төсөл Зуунмод хотод нээлтээ хийв
3 цаг    

Америкийн сагсан бөмбөгчин Бриттни Грайнерийг Оросын зэвсгийн наймаачнаар солилцжээ
3 цаг    

Орон нутгийн дотуур байрын үйл ажиллагаатай танилцав
3 цаг    

Соёлын элч Ц.Ган-Эрдэнэ Монголын дүрслэх урлагийн ололт амжилтыг гадаадад сурталчилж байна
3 цаг    

ӨМНӨГОВЬ: Цогт-Овоо сумын малчдын 60 гаруй хувь нь оторт явж байна
3 цаг    

МХБХ-ны шүүгчид "AFC Refereeing Star" хөтөлбөрт хамрагдлаа
3 цаг    

ӨНӨӨДӨР: Экспортын тээврийн анхны галт тэргийг үдэж гаргана
3 цаг    

ТӨВ: Мал, тэжээвэр амьтдын жилийн эцсийн тооллого эхэллээ
3 цаг    

СЭЛЭНГЭ:Малын хөлийн татварыг мал угаалгын банн болон тарилгад зориулахыг малчид хүсчээ
19 цаг    

СҮХБААТАР: Бусдын эд хөрөнгийг завшсан 21 хэргийг шийдвэрлэжээ
19 цаг    

КАТАР-2022: Хэн хамгийн олон гоол оруулаад байна вэ?
21 цаг    

Криштиану Роналдугийн эгч Португалийн бүдүүлэг байдалд гомдолтой байна
22 цаг    

ДОРНОГОВЬ: Малын тоо толгой жил бүр өсч байна
22 цаг    

Хянан шалгах түр хорооны ажиллах хугацааг 6 сараар сунгав
22 цаг    



Нүүр хуудас | Фото мэдээ | Видео мэдээ | Сурталчилгаа байршуулах | Холбоо барих Утас: 89460-008, 7711-2424
© 2016 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. ARDCHILAL.MN.