Мэдээ
УЛААНБААТАР ºC
USD АНУ доллар 2,495.23
2021 оны 09-р сарын 20
Мэдээлэл хайх:
Зөвлөгөө | 7 хоногийн тойм | Олны танил | Шар | Танин мэдэхүй | Түүхэн хүмүүс | Кино урлаг | Дуу хөгжим | Номын ертөнц | Гадаад мэдээ | +18

“Rio Tinto” зэсийн төслийн асуудлаар Монгол Улсад санал тавьжээ

НИЙТЛЭСЭН: 2021-08-31 11:22:05
Эдийн засаг > Уул уурхай | Сэтгэгдэл: 0

Англи-Австралийн “Rio Tinto” компани хамгийн ач холбогдолтой төсөлдөө тооцогдож буй Говь цөл дэх зэсийн уурхайн бүтээн байгуулалтыг дуусгахыг эрмэлзэж буйтайгаа холбогдуулан Монгол Улсын Засгийн газарт буулт хийхэд бэлэн болжээ. Тодруулбал, Оюу толгой уурхайн далд уурхайн 6.75 тэрбум ам.долларын бүтээн байгуулалтаас ашиг хүртэх явцаа түргэтгэхийг тулд “Rio Tinto” бүтээн байгуулалтын зардлаа санхүүжүүлэхэд нь зориулан Улаанбаатарт олгох зээлийн хүүгээ бууруулах хүсэлтэй байна. “Rio Tinto”-гийн хувьд зохицуулалт, төсвийн олон асуудлыг шийдвэрлэж, урт хугацааны эрчим хүчний гэрээ байгуулахыг хүсэж байгаа бөгөөд ингэснээр агуйлах ажлаа эхлүүлж, 2022 оны 10 дугаар сард эхлүүлэхээр товлоод буй олборлолтын зорилтдоо хүрнэ. Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд өнгөрсөн долоо хоногт “Rio Tinto”-гийн Зэсийн группийн тэргүүн Б.Болд, тус компанийн охин компани болох “Turquoise Hill Resources”-ийн тэргүүн Стив Тибо нарын илгээсэн захидалд холбогдох саналуудыг дэлгэрэнгүй бичжээ. Энэ сарын эхээр танилцуулсан хөндлөнгийн дүгнэлт төслийн ашиглалтад орох хугацаа хойшилж, зардал 1.45 тэрбум ам.доллароор хэтэрсэнтэй холбогдуулан өгсөн “Rio Tinto”-гийн тайлбараас зөрснөөс хойш компани, Засгийн газрын харилцаа муудаад буй юм. Далд уурхайн эхний олборлолтыг анх 2020 оны сүүлээр хийхээр товлоод байсан билээ. Нийт 157 хуудас бүхий тайланд дурдсанаар, уурхайн ашиглалтад орох хугацаа хойшилсонд “Rio Tinto”-гийн мэдэгдсэнчлэн газрын хүнд нөхцөл бус төслийн менежментийн асуудлууд голчлон нөлөөлжээ. Тухайлбал, геотехникийн асуудлуудаас үүдэн зардал ердөө 12-90 сая ам.доллароор хэтэрсэн байна. Мөн Их Британи, АНУ-ын санхүүгийн холбогдох байгууллагууд далд уурхайн бүтээн байгуулалтын хугацаа хойшилсон талаарх “Rio Tinto”-гийн мэдэгдлүүдийг нарийвчлан судалж байна. Оюу толгой нь Монголын гадаадын хөрөнгө оруулалтын хамгийн том эх үүсвэр бөгөөд өндөр цалин бүхий олон мянган ажлын байрыг бий болгож буй юм. Энэхүү далд уурхайн бүтээн байгуулалт бүрэн дууссанаар Оюу толгой дэлхийн зэсийн хамгийн том уурхайнуудын нэг болж, жилд ойролцоогоор 500 мянган тонн металл олборлох төлөвтэй байна. Гэвч төслийн үндэс суурь болсон санхүүгийн гэрээнүүд болон татварын талаар Улаанбаатартай маргаан, санал зөрөлдөөн үүсээд байна. “Rio Tinto” нь төслийг хэрэгжүүлж буй хамтарсан компани болох “Оюу толгой” ХХК-ийг хувь нийлүүлэгчдийн зээлээр санхүүжүүлж буй юм. Тийнхүү тэдгээр зээлийн өр, хүү төлөгдөж дуусах үеэс эхлэн Засгийн газар ногдол ашгаа хүртэж эхлэх юм. Улаанбаатар нь “Оюу толгой” ХХК-ийн 34 хувийг эзэмшдэг бол үлдсэн хувийг “Turquoise Hill” компани эзэмшдэг. Харин тус компанийн 50.1 хувийг “Rio Tinto” эзэмшдэг билээ. Зарим төлөөлөгчийн хувьд зээлийн хүү болох Либор +6.5 хувийг бууруулахгүй бол уурхайгаас ямар ч төлбөр авахгүй гэж үзэж байгаа юм. Зургаадугаар сарын эцсийн байдлаар хувь эзэмшигчдийн зээлийн төлбөр 7.9 тэрбум ам.доллар байсан бөгөөд үүнд хуримтлагдсан хүү болох 1.9 тэрбум ам.доллар багтжээ. Б.Болд. С.Тибо нар захидалдаа ирэх гурван жилд Монгол Улсад 350 сая ам.долларын нэмэлт орлого бүрдүүлэхийн тулд Засгийн газартай хамтран ажиллах санал тавьжээ. Энэ нь Оюу толгойн ил уурхайн баялаг ашигласны татвар болон бусад татвараас тусдаа ажээ. “Rio Tinto”-гийн мэдээлснээр, энэхүү хөрөнгө мөнгийг Монгол Улсыг коронавирусний цар тахлын нөлөөнөөс сэргэхэд хувь нэмрээ оруулах нийгэм, эдийн засгийн ач холбогдолтой төслүүдийг хэрэгжүүлэхэд зориулах боломжтой байна. Мөн Засгийн газрын зээлийн хүүг бууруулахаас гадна Оюу толгойн эзэмшлийн бүтцийг “үндсээр нь дахин өөрчлөх” талаар хэлэлцэхээр бэлтгэж буйг Б.Болд, С.Тибо нар мэдээлжээ. “Бид агуйлах ажлыг эхлүүлэхэд “шаардлагатай нөхцөлийг бүрдүүлэх боломжит арга замыг тодорхойлохын” тулд Монголын Засгийн газар болон “Turquoise Hill” компанитай “үр өгөөжтэй хэлэлцээг” үргэлжлүүлэн хийхийг хүсэж байна” гэж “Rio Tinto”-гийн мэдэгдэлд тэмдэглэжээ. Монголын Засгийн газрын хувьд энэ талаар тодргуулга өгөхөөс татгалзсан боловч уг мэдээлэлд ойр эх сурвалжуудын мэдээлснээр, Засгийн газар шийдлийг олоход гол анхаарлаа хандуулж байгаа ажээ.
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
Мэдээ таалагдсан бол like & share хийнэ үү:


БУСАД

 
 
СЭТГЭГДЭЛ БИЧИХ

 

СЭТГЭГДЭЛ
ШИНЭ МЭДЭЭ
Л.Оюун-Эрдэнэ: Эдийн засгаа дэмжих бодлогыг тууштай баримтална
15 цаг    

Катар улс Афганистанд хүмүүнлэгийн тусламж үзүүлжээ
16 цаг    

Малайзад халдварын 15 мянга гаруй тохиолдол шинээр илэрчээ
18 цаг    

Домогт шатарчин Нона Гаприндашвили “Netflix” компанийг шүүхэд өгчээ
20 цаг    

“Мартагдашгүй намар” нэвтрүүлгийн зураг авалт эхэллээ
20 цаг    

Коронавирусний халдвар 2777 тохиолдлоор нэмэгдэж, 6566 хүн эдгэрлээ
20 цаг    

Хүдэр олборлолтын зардлыг бууруулах шинэ технологи нэвтрүүлэхээр ажиллаж байна
20 цаг    

Үндэсний номын баяр үргэлжилж байна
20 цаг    

Кувейтэд далайн эрэг орчмын цэвэрлэгээний кампанит ажлыг зохион байгуулжээ
20 цаг    

Цагдаагийн 60 гаруй албан хаагч эргүүл хяналт хийж байна
20 цаг    

УИХ-ын дарга Г.Занданшатар Стэнфордын их сургуулийн Ази, Номхон далайн судалгааны төвд илтгэл тавив
20 цаг    

УИХ-ын дарга Г.Занданшатар тэргүүтэй төлөөлөгчид АНУ-ын Сан Франциско хотод айлчилж байна
20 цаг    

Монгол Улс ШХАБ-ын ээлжит хуралдаанд ажиглагч статустай оролцов
20 цаг    

Шинжилгээний цэгүүд 9.00-12.00 цагт ажиллана
21 цаг    

Африкт халдвар авсан хүний тоо 8.13 сая давжээ
21 цаг    

Халдварын тархалт өндөр байна
21 цаг    

Хөвсгөлд коронавируст халдварын 310 тохиолдол бүртгэгдлээ
21 цаг    

Цэвэрлэх байгууламж маргааш нээлтээ хийнэ
21 цаг    

Барилга хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар Хөвсгөл аймагт ажиллаж байна
21 цаг    

Ши Жиньпин ШХАБ-ын төрийн тэргүүн нарын зөвлөлийн дээд хэмжээний уулзалтад юу хэлэв?
1 өдөр    

"Оролцоо" төслийн сонгон шалгаруулалтад тэнцсэн залуучууд Улаанбаатар хотыг зорилоо
1 өдөр    

Туркт 104.6 сая орчим тун вакцин тарьжээ
1 өдөр    

“G20”-ийн Гадаад хэргийн сайд нар Афганистаны асуудлыг хэлэлцэнэ
1 өдөр    

"Үндэсний бичиг, өв соёл-Алтайн бахархал" уралдаан эхэллээ
1 өдөр    

Сумдын "Хамтарсан баг"-ийн гишүүдийг чадавхжуулах сургалт болов
1 өдөр    

ДЭМБ-ын шинжээчдийн баг Ливан улсад ажиллана
1 өдөр    

Худалдаа үйлчилгээний байгууллагын үйл ажиллагаанд хяналт тавьж байна
1 өдөр    

Коронавируст халдварын 2893 тохиолдол батлагдаж, 13 хүн энджээ
1 өдөр    

НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол маргааш явагдана
1 өдөр    

"Аз жаргалтай гэр бүл" сургалт болов
1 өдөр    

БНХАУ-ын Экспорт-Импорт банк гурван тэрбум юанийн бонд гаргажээ
1 өдөр    

Өнөөдөр ажиллах шинжилгээний байнгын болон явуулын цэгүүд
1 өдөр    

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал тохиромжгүй
1 өдөр    

Улаанбаатарт 20-22 хэм дулаан байна
1 өдөр    

Энэтхэгт өдөрт 20 сая гаруй тун вакцин тарьжээ
1 өдөр    

Эрдэнэбүрэнгийн цахилгаан станцыг 61 сарын хугацаанд барина
1 өдөр    

Үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдийн санхүүгийн мэдлэгийг дээшлүүлэх төлөвлөгөө баталлаа
1 өдөр    

“Намрын ногоон өдрүүд” энэ сарын 23 хүртэл үргэлжилнэ
1 өдөр    

Хилчин бүсгүй 1100 км замыг туулж өнөөдөр бариандаа орлоо
1 өдөр    

Сэлэнгэ аймагт халдварын нийт тохиолдол 7766 болж, дахин нэг иргэн нас барлаа
1 өдөр    

Тавдугаар цэцэрлэг сургалтын зургаан төв бүхий “Цэцэгхэн” хотхон байгуулав
2 өдөр    

Номын сан 30 хувийн дүүргэлттэй үйл ажиллагаа явуулна
2 өдөр    

Монгол орны геологийн судалгааны баримт, мэдээллийг эдийн засгийн эргэлтэд оруулна
2 өдөр    

Нэр дэвшигчдийн мөрийн хөтөлбөр, хандивын тайланг ил болголоо
2 өдөр    

Ховд аймагт халдварын улмаас нас баралт гурваар нэмэгдлээ
2 өдөр    

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ШХАБ-ын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанд үг хэлэв
2 өдөр    

МУСГЗ Д.Жамъян 92 насандаа “Дуулж яваарай” номоо гаргалаа
2 өдөр    

Иргэдийн эмчилгээнд 100 сая төгрөг нэмж тусгалаа
2 өдөр    

Амьд малын шилжилт хөдөлгөөнийг түр хориглолоо
2 өдөр    

Ажлын байрны дагалдан сургалтад орон нутгийн эмч, сувилагч нарыг хамруулж байна
2 өдөр    



Нүүр хуудас | Фото мэдээ | Видео мэдээ | Сурталчилгаа байршуулах | Холбоо барих Утас: 89460-008, 7711-2424
© 2016 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. ARDCHILAL.MN.