Мэдээ
УЛААНБААТАР ºC
USD АНУ доллар 2,495.23
2021 оны 09-р сарын 20
Мэдээлэл хайх:
Зөвлөгөө | 7 хоногийн тойм | Олны танил | Шар | Танин мэдэхүй | Түүхэн хүмүүс | Кино урлаг | Дуу хөгжим | Номын ертөнц | Гадаад мэдээ | +18

Төвийн бүс нутгаар олон жилийн дунджаас ахиу хур тунадастай байна

НИЙТЛЭСЭН: 2021-08-01 12:37:38
Бусад > Цаг агаар | Сэтгэгдэл: 0

Цаг уурын байгууллагаас ирүүлсэн мэдээллээр энэ сард төвийн бүс нутгаар олон жилийн дунджаас ахиу хур тунадас орох төлөвтэй байгаа тул болзошгүй үер усны аюулаас болгоомжтой байхыг анхааруулж байна. Харин нутгийн баруун хэсгээр агаарын температур олон жилийн дунджаас дулаан, хур тунадас олон жилийн дунджаас бага байх төлөвтэй байгаа ньтус бүс нутгаар хуурай гандуу байх нөхцөл бүрдэж болзошгүй байна. Мөн гуравдугаар арав хоногийн эхээр төвийн бүс нутгаар, сүүлчээр төв болон зүүн зүгийн нутгаар сэрүүсч, уулархаг нутгаар хөрсөн дээр цочир хүйтрэл ажиглагдаж болзошгүйг анхааруулж байна. Баруун аймгуудын нутгаар: Энэ сард агаарын дундаж температур Баян-Өлгийн нутаг, Увс, Говь-Алтайн баруун, Ховдын ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаан, бусад нутгаар дунджийн орчим, хур тунадас дээр дурдсан нутгуудаар олон жилийн дунджаас бага, Завханы зүүн өмнөд болон Баянхонгорын зүүн хойд хэсгээр ОЖД-аас ахиу, бусад нутгаар дунджийн орчим байна. Нэгдүгээр арав хоногийн эхэн болон сүүлч, гуравдугаар арав хоногийн эхээр агаарын температур өмнөх үеэсээ 3–5°С–аар сэрүүснэ. Харин нэгдүгээр арав хоногийн дунд болон хоёрдугаар арав хоногийн эхээр ихэнх нутгаар 27-31°С хүрч хална. Нэгдүгээр арав хоногийн эхэн ба сүүлч, хоёр ба гуравдугаар арав хоногийн сүүлчээр ихэнх нутгаар бороо орно. Дуу цахилгаантай. Борооны өмнө салхи зарим газраар 12–14 м/с, зарим үед түр зуур 16-18 м/с хүрч ширүүсч болзошгүй. Төвийн аймгуудын нутгаар: Энэ сард агаарын дундаж температур ихэнх нутгаар олон жилийн дунджийн орчим, хур тунадас мөн ихэнх нутгаар олон жилин дунджаас ахиу байна. Нэгдүгээр арав хоногийн эхэн болон сүүлч, хоёрдугаар арав хоногийн дунд үе, гуравдугаар арав хоногийн эхэн болон сүүлчээр агаарын температур өмнөх үеэсээ 4–6°С–аар сэрүүснэ. Мөн гуравдугаар арав хоногийн сүүлчээр уулархаг нутгаар хөрсөн дээр цочир хүйтэрч болзошгүй байна. Харин нэгдүгээр арав хоногийн дунд үе болон хоёрдугаар арав хоногийн эхээр ихэнх нутгаар 25–29°С хүрч хална. Нэгдүгээр арав хоногийн эхэн болон сүүлч, хоёрдугаар арав хоногийн сүүлч, гуравдугаар арав хоногийн дунд үеэр ихэнх нутгаар бороо орно. Дуу цахилгаантай. Борооны өмнө салхи түр зуур 12–14 м/с, зарим үед түр зуур 16-18 м/с хүрч ширүүсч болзошгүй. Зүүн аймгуудын нутгаар: Энэ сард агаарын дундаж температур ихэнх нутгаар олон жилийн дунджийн орчим хур тунадас Хэнтийн нутаг, Дорнодын баруун хэсэг, Сүхбаатарын баруун хойд хэсгээр олон жилийн дунджаас ахиу, бусад нутгаар дунджийн орчим байна. Нэгдүгээр арав хоногийн эхэн болон гуравдугаар арав хоногийн эхэн болон сүүлчээр агаарын температур өмнөх үеэсээ 3–5°С–аар сэрүүснэ. Мөн гуравдугаар арав хоногийн сүүлээр уулархаг нутгаар хөрсөн дээр цочир хүйтэрч болзошгүй байна. Харин нэг болон хоёрдугаар арав хоногийн дунд үеэр ихэнх нутгаар дулаарна. Нэгдүгээр арав хоногийн дунд үе, хоёрдугаар арав хоногийн эхэн болон сүүлч, гуравдугаар арав хоногийн эхээр ихэнх нутгаар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи борооны өмнө ширүүсч зарим газраар 12-14 м/с, зарим үед түр зуур 16–18 м/с хүрч ширүүсч болзошгүй. Говийн аймгуудын нутгаар: Энэ сард агаарын дундаж температур ихэнх нутгаар олон жилийн дунджийн орчим, хур тунадас Өмнөговь, Дорноговийн хойд хэсэг, Дундговь, Говьсүмбэр аймгуудын нутгаар олон жилийн дунджаас ахиу, бусад нутгаар олон жилийн дунджийн орчим байна. Нэг болон хоёрдугаар арав хоногийн эхэн, гуравдугаар арав хоногийн эхэн болон сүүлчээр агаарын температур өмнөх үеэсээ 3–5°С–аар сэрүүснэ. Харин нэгдүгээр арав хоногийн сүүлч, хоёрдугаар арав хоногийн дунд үеэр ихэнх нутгаар 31–35°С хүрч хална. Нэгдүгээр арав хоногийн эхэн болон сүүлч, хоёр болон гуравдугаар арав хоногийн сүүлчээр ихэнх нутгаар бороо орно. Дуу цахилгаантай. Борооны өмнө салхи түр зуур ширүүсч 14–16 м/с хүрэх, зарим үед 18–20 м/с хүрч ширүүсч болзошгүй.
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
Мэдээ таалагдсан бол like & share хийнэ үү:


БУСАД

 
 
СЭТГЭГДЭЛ БИЧИХ

 

СЭТГЭГДЭЛ
ШИНЭ МЭДЭЭ
Улаанбаатарт 1683, орон нутагт 1168 халдварын тохиолдол бүртгэгдэв
1 минут    

Таван хүний бие нэн хүнд байна
14 минут    

Дэлхийн хамгийн баян гэр бүлүүдийн жагсаалтыг гаргажээ
17 минут    

БНХАУ-ын мотоциклийн борлуулалт өсжээ
18 минут    

“Өндөр ээж”-ийн ач хүү
41 минут    

Японд өндөр настай хүн амын тоо хамгийн өндөр үзүүлэлтэд хүрчээ
43 минут    

“Shang-Chi” шилдэг кинонуудын жагсаалтыг гурван долоо хоног дараалан тэргүүлжээ
1 цаг    

Сургууль, цэцэрлэгүүдийг орчин үеийн ариун цэврийн байгууламжтай болгоно
1 цаг    

Канарын арлууд дээр галт уул дэлбэрч эхэлжээ
1 цаг    

Монгол Улсын сонгуулийн төв байгууллага ОХУ-ын Төрийн Думын сонгуулийг ажиглалаа
1 цаг    

Олон улсын хэлээр мэндчилдэг гүүртэй боллоо
1 цаг    

Б.Жонсон уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг дорвитой арга хэмжээ авахыг уриална
1 цаг    

“Нэгдмэл Орос” нэг мандаттай тойрогт 84 хувийн санал авч байна
1 цаг    

Б.Батбилэг “Тэргүүний барилгачин” боллоо
1 цаг    

Өнөөдөр ажиллах шинжилгээний суурин болон явуулын цэгүүд
1 цаг    

Мөрөн сумын ерөнхий төлөвлөгөөтэй танилцлаа
1 цаг    

Хоногт 3000 метр куб ус цэвэрлэх хүчин чадалтай Цэвэрлэх байгууламж ашиглалтад орлоо
1 цаг    

ӨНӨӨДӨР: Г.К.Жуковын талбайн газрын маргааны талаар мэдээлнэ
1 цаг    

Улаанбаатарт 18-20 хэм дулаан байна
1 цаг    

Үс засуулбал өлзийтэй сайн
1 цаг    

Л.Оюун-Эрдэнэ: Эдийн засгаа дэмжих бодлогыг тууштай баримтална
18 цаг    

Катар улс Афганистанд хүмүүнлэгийн тусламж үзүүлжээ
18 цаг    

Малайзад халдварын 15 мянга гаруй тохиолдол шинээр илэрчээ
20 цаг    

Домогт шатарчин Нона Гаприндашвили “Netflix” компанийг шүүхэд өгчээ
22 цаг    

“Мартагдашгүй намар” нэвтрүүлгийн зураг авалт эхэллээ
22 цаг    

Коронавирусний халдвар 2777 тохиолдлоор нэмэгдэж, 6566 хүн эдгэрлээ
22 цаг    

Хүдэр олборлолтын зардлыг бууруулах шинэ технологи нэвтрүүлэхээр ажиллаж байна
22 цаг    

Үндэсний номын баяр үргэлжилж байна
22 цаг    

Кувейтэд далайн эрэг орчмын цэвэрлэгээний кампанит ажлыг зохион байгуулжээ
22 цаг    

Цагдаагийн 60 гаруй албан хаагч эргүүл хяналт хийж байна
22 цаг    

УИХ-ын дарга Г.Занданшатар Стэнфордын их сургуулийн Ази, Номхон далайн судалгааны төвд илтгэл тавив
22 цаг    

УИХ-ын дарга Г.Занданшатар тэргүүтэй төлөөлөгчид АНУ-ын Сан Франциско хотод айлчилж байна
22 цаг    

Монгол Улс ШХАБ-ын ээлжит хуралдаанд ажиглагч статустай оролцов
23 цаг    

Шинжилгээний цэгүүд 9.00-12.00 цагт ажиллана
23 цаг    

Африкт халдвар авсан хүний тоо 8.13 сая давжээ
23 цаг    

Халдварын тархалт өндөр байна
23 цаг    

Хөвсгөлд коронавируст халдварын 310 тохиолдол бүртгэгдлээ
23 цаг    

Цэвэрлэх байгууламж маргааш нээлтээ хийнэ
23 цаг    

Барилга хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар Хөвсгөл аймагт ажиллаж байна
23 цаг    

Ши Жиньпин ШХАБ-ын төрийн тэргүүн нарын зөвлөлийн дээд хэмжээний уулзалтад юу хэлэв?
1 өдөр    

"Оролцоо" төслийн сонгон шалгаруулалтад тэнцсэн залуучууд Улаанбаатар хотыг зорилоо
1 өдөр    

Туркт 104.6 сая орчим тун вакцин тарьжээ
1 өдөр    

“G20”-ийн Гадаад хэргийн сайд нар Афганистаны асуудлыг хэлэлцэнэ
1 өдөр    

"Үндэсний бичиг, өв соёл-Алтайн бахархал" уралдаан эхэллээ
1 өдөр    

Сумдын "Хамтарсан баг"-ийн гишүүдийг чадавхжуулах сургалт болов
1 өдөр    

ДЭМБ-ын шинжээчдийн баг Ливан улсад ажиллана
1 өдөр    

Худалдаа үйлчилгээний байгууллагын үйл ажиллагаанд хяналт тавьж байна
1 өдөр    

Коронавируст халдварын 2893 тохиолдол батлагдаж, 13 хүн энджээ
1 өдөр    

НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол маргааш явагдана
1 өдөр    

"Аз жаргалтай гэр бүл" сургалт болов
1 өдөр    



Нүүр хуудас | Фото мэдээ | Видео мэдээ | Сурталчилгаа байршуулах | Холбоо барих Утас: 89460-008, 7711-2424
© 2016 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. ARDCHILAL.MN.