Мэдээ
УЛААНБААТАР ºC
USD АНУ доллар 2,495.23
2021 оны 09-р сарын 20
Мэдээлэл хайх:
Зөвлөгөө | 7 хоногийн тойм | Олны танил | Шар | Танин мэдэхүй | Түүхэн хүмүүс | Кино урлаг | Дуу хөгжим | Номын ертөнц | Гадаад мэдээ | +18

Дэлхийн чансааг тэргүүлэгч Монголын шүүгч Т. Энхцэцэг

НИЙТЛЭСЭН: 2021-07-30 21:39:49
Спорт > Олимп РИО 2016 | Сэтгэгдэл: 0

Олимпын шигшээ барилдааныг шүүсэн анхны монгол эмэгтэй Т.Энхцэцэгийн талаар спортын ертөнц давалгаалж байна. Тэрбээр дэлхийн чансааг сүүлийн гурван жил дараалан тэргүүлж, Токиогийн олимпын дэвжээнээ шүүх эрхээ авсан юм. Олимпын дэвжээнд гарч өрсөлдөгчдийг цэгнэж, дүгнэн, тэдний хувь заяаг шийдвэрлэх эрхийг хэн хүссэн нь авдаггүй нь ойлгомжтой. Төрөлхийн даруу энэ бүсгүй Олимпод шүүх эрх авснаасаа илүүтэй дэвжээнд “Монголын Төрбат” гээд аавынхаа нэрийг дуурсгахаар боллоо гэж бодохоор сайхан санагдаж байна” гэж ярилцлага өгч байсан. Түүний тухай МҮОХ-ны албан ёсны эх сурвалжид “Төрбатын Энхцэцэг Төрсөн огноо: 1983.11.27 /38 настай/ Монголын жүдо бөхийн холбоо, Олон улсын жүдо бөхийн холбооны /IJF/ олимпийн зэрэглэлийн шүүгч 2017 он Унгар Будапешт дэлхийн аварга, 2018 он Азарбайжан Баку дэлхийн аварга 2019 он Япон Токио дэхийн аварга 2021 он Унгар Будапешт дэлхийн аварга 2017 оны Морокко Маракеш Үнэмлэхүй жингийн дэлхийн аварга, 4 удаа багийн дэлхийн аварга, 2 удаагийн залуучуудын дэлхийн аварга, 1 удаа өсвөрийн дэлхийн аварга, 2 удаа Азийн аварга, 30 гаруй гран при, гранд слам, масерс цуврал тэмцээнүүдийг дэнсэлсэн IJF-ийн шүүгчдийн чансааг тэргүүлж буй шүүгч” гэсэн байна. Цар тахлын улмаас дэлхий нийтээрээ амны хаалттай, хөл хориотой цаг үе тулгарсан ч бусад орны шүүгчид тэмцээн уралдаан тогтмол шүүж, чансаагаа бага багаар ахиулж байсан бол Т.Энхцэцэгийн хувьд тийм боломж байгаагүй бөгөөд энэ нь эргээд ёансаанд нь нөлөөлөх вий хэмээн санаад зовж байснаа ч нуугаагүй юм. Цагийн байдлаас болоод 2020 онд тэр ердөө гуравхан тэмцээн л шүүжээ. Гэхдээ чансаагаа хадгалсаар, нэгдүгээрт эрэмбэлэгдсээр байсан нь түүний ур чадвартай холбоотой. Дэлхийн чансааг гурван жил дараалан тэргүүлсэн амжилтаараа Т.Энхцэцэг шүүгч 2018 онд “Бөртэ чоно” наадмын шилдэг шүүгчийн цомыг хүртсэн. Угаасаа “Бөртэ чоно”-ын цомыг Монголын спортын манлайлагчид л өргөдөг нь үнэн. Бас нэг баримтыг дурдъя. Энэ бол “Токио-2020” олимпийн наадмыг шүүх бүрэлдэхүүн: 1. Mrs. Enkhtsetseg TURBAT (MGL) 2. Mr. Vladimer NUTSUBIDZE (GEO) 3. Mr. Raul CAMACHO (ESP) 4. Mr. Velimatti KARINKANTA (FIN) 5. Mrs. Roberta CHYURLIA (ITA) 6. Mr. Mathieu BATAILLE (FRA) 7. Mrs. Akiko AMANO (JPN) 8. Mr. Evgeny RAKHLIN (RUS) 9. Mr. Lubomir PETR (AUS) 10. Mr. Everado GARCIA (MEX) 11. Mrs. Sook Hee HYUN (KOR) 12. Mr. Orlando CRUZ (DOM) 13. Mr. Mariano DOS SANTOS (BRA) 14. Mr. Ramziddin SAYIDOV (UZB) 15. Mr. Jean-Claude DJIMBI (GAB) 16. Mrs. Annamaria FRIDRICH (HUN) Шилдэг 16 шүүгчийг хэн манлайлж байгааг эндээс тодорхой харж болно. Тэгэхээр хүйсийн ялгаваргүйгээр дэлхийн бүх шүүгчийг тэр тэргүүлж байгаа гэсэн үг. Шүүгч хүнд сэтгэл зүй асар чухал гэдгийг Т.Энхцэцэг шүүгч хэлдэг. Тиймдээ ч “Аль болох тайван байж, өөр зүйлд сатаарахгүй байхыг хичээдэг. Дэвжээнд гарахынхаа өмнө өөртэйгөө ярилцаж, “Чи чадна. Хичээгээрэй” гэж өөртөө хэлдэг. Чухал, чухал бус барилдаан гэж үгүй. Бүгд чухал. Ямар ч үед сандарч болохгүй. Тэгвэл буруу шүүх ч эрсдэлтэй” гэж нэгэн ярилцлагадаа дурьдсан байсан. Жүдо бөхийн олимпийн зэрэглэлийн шүүгч Т.Энхцэцэг нь 2017 оноос IJF-ийн нийт 34 тэмцээн шүүсэн бөгөөд дэлхийн цуврал тэмцээнүүдээс гадна “Будапешт-2017”, “Баку-2018”, “Токио-2019” насанд хүрэгчдийн ДАШТ-ийг дэнсэлж, 2018 онд Монголын Үндэсний Олимпийн Хорооны “Бөртэ Чоно” наадмаас шилдэг шүүгчийн шагнал гардаж байлаа. Өнөөдөр олимпын дэвжээнд гарч, алтан медалийн төлөөх шигшээ барилдааныг шүүж буй монгол бүсгүй Т.Энхцэцэг “Би шүүгч болно гэж бодож байгаагүй. Аав минь жүдогоор барилдуулах их дуртай байлаа. Аав архины цехэд ажилладаг байсан. Би заримдаа цехэд нь очиж ажиллана. Тэгэхэд би архийг гурав, дөрвөн авдраар нь зөөдөг байсан. "Энэ бяртай нөхөр шүү. Бөхийн секцэнд явуулъя" гээд анх Ц.Шийрэв багшид шавь оруулж байсан. Дөрвөн жил хичээллэтэл мөр мултраад, сүүлдээ гараа дээш өргөхөд л мултардаг болчихсон юм. Тэгээд Аварга биеийн тамирын дээд сургуульд багш болохоор орсон. 2002 онд Б.Ууганбаатар багш минь "Шүүгчийн сургалт явуулах гэж байна, түүнд суу" гээд шүүгч болж байлаа. 2005 онд “Тэмүүжин” сургуульд орсон. 2010 онд “Тэмүүжин” сургуулийн захирал Д.Энхбаатар багш "Тайландад олон улсын шүүгчийн шалгалт болно, түүнд яв" гэсэн. Тэгж олон улсын дээд зэрэглэлийн шүүгч болж байлаа. 2015 онд сая Гавьяат дасгалжуулагч болсон М.Бөхбат багш "Тайландад болох Азийн аварга шалгаруулах тэмцээн шүүгээд ир" гэж явуулж байсан. Тэнд шалгалт өгөөд А зэрэглэлийн шүүгч болж байлаа. Тэр үед олон улсын жүдо бөхийн дарга ирчихсэн байсан. Тэр хүн намайг онцлоод “Удахгүй би чамайг тэмцээнд урина. Чи хэлээ сайн сураарай” гэж хэлсэн. Надаас ямар нэгэн зүйл олж харсан юм шиг байгаа юм. Тэгээд л намайг урьж эхэлсэн дээ” гэсэн ярилцлагыг хэвлэлд өгч байв. Тэгвэл өнөөдөр Токиогийн олимпын наадамд жүдогийн шүүгчээр оролцож байгаа Олимпын зэрэглэлийн шүүгч Т.Энхцэцэг алтан медалийн төлөөх хэд хэдэн барилдааныг шүүгээд байна. Ингэснээрээ Т.Энхцэцэг нь олимпын шигшээ барилдааныг шүүсэн Монголын анхны эмэгтэй шүүгч, 1988 оноос хойш алтан медалийн төлөөх барилдааныг шүүсэн анхны монгол хүн болж байна. Түүнээс өмнө ийм том боломж “алтан шүгэлт” шүүгч Адуучийн Басхүүд тохиож байсан юм. Эмэгтэйчүүдийн 52 кг-ын шигшээ барилдааныг дэвжээнд шүүснийхээ дараа “Токио-2020 олимпод яг энэ алтан медалийн төлөөх барилдааныг шүүх гэж ирсэн. Энэ бол миний 20 жилийн мөрөөдөл” хэмээн сэтгэгдлээ хуваалцаад Т.Энхцэцэг шүүгч “Алтан медалийн төлөөх барилдааныг шүүхээр болсон байна гээд манай шүүгч нар надад баяр хүргэсэн. Би Үта Абэг шүүж үзээгүй байсан. Шүүе гэж боддог байсан. Үта, Бушар хоёр хоёулаа дэлхийн аварга, хурд өндөртэй, зүгээр зогсохгүй учир нэлээд ур чадвар шаардсан барилдаан болно гэж бодсон. Үүнийг л хийх гэж ирсэн гэж өөртөө хэлээд маш тайван гарч, амжилттай сайн шүүж дуусгасандаа баяртай байна” гэж ярилцлага өгчээ. Тийм ээ, бөмбөрцгийн тамирчдыг алагчлалгүй шударга зөвөөр шүүж, тэр хэрээрээ алдар нэр тань түгж, Монголынхоо нэрийн хуудас болж яваад монгол түмэн талархаж байна. Таны араас олон олон шүүгч, Олимпын дэвжээг дэнслэх болтугай. Н. Саранчимэг
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
Мэдээ таалагдсан бол like & share хийнэ үү:


БУСАД

 
 
СЭТГЭГДЭЛ БИЧИХ

 

СЭТГЭГДЭЛ
ШИНЭ МЭДЭЭ
Улаанбаатарт 1683, орон нутагт 1168 халдварын тохиолдол бүртгэгдэв
4 минут    

Таван хүний бие нэн хүнд байна
17 минут    

Дэлхийн хамгийн баян гэр бүлүүдийн жагсаалтыг гаргажээ
20 минут    

БНХАУ-ын мотоциклийн борлуулалт өсжээ
21 минут    

“Өндөр ээж”-ийн ач хүү
44 минут    

Японд өндөр настай хүн амын тоо хамгийн өндөр үзүүлэлтэд хүрчээ
46 минут    

“Shang-Chi” шилдэг кинонуудын жагсаалтыг гурван долоо хоног дараалан тэргүүлжээ
1 цаг    

Сургууль, цэцэрлэгүүдийг орчин үеийн ариун цэврийн байгууламжтай болгоно
1 цаг    

Канарын арлууд дээр галт уул дэлбэрч эхэлжээ
1 цаг    

Монгол Улсын сонгуулийн төв байгууллага ОХУ-ын Төрийн Думын сонгуулийг ажиглалаа
1 цаг    

Олон улсын хэлээр мэндчилдэг гүүртэй боллоо
1 цаг    

Б.Жонсон уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг дорвитой арга хэмжээ авахыг уриална
1 цаг    

“Нэгдмэл Орос” нэг мандаттай тойрогт 84 хувийн санал авч байна
1 цаг    

Б.Батбилэг “Тэргүүний барилгачин” боллоо
1 цаг    

Өнөөдөр ажиллах шинжилгээний суурин болон явуулын цэгүүд
1 цаг    

Мөрөн сумын ерөнхий төлөвлөгөөтэй танилцлаа
1 цаг    

Хоногт 3000 метр куб ус цэвэрлэх хүчин чадалтай Цэвэрлэх байгууламж ашиглалтад орлоо
1 цаг    

ӨНӨӨДӨР: Г.К.Жуковын талбайн газрын маргааны талаар мэдээлнэ
1 цаг    

Улаанбаатарт 18-20 хэм дулаан байна
1 цаг    

Үс засуулбал өлзийтэй сайн
1 цаг    

Л.Оюун-Эрдэнэ: Эдийн засгаа дэмжих бодлогыг тууштай баримтална
18 цаг    

Катар улс Афганистанд хүмүүнлэгийн тусламж үзүүлжээ
18 цаг    

Малайзад халдварын 15 мянга гаруй тохиолдол шинээр илэрчээ
20 цаг    

Домогт шатарчин Нона Гаприндашвили “Netflix” компанийг шүүхэд өгчээ
22 цаг    

“Мартагдашгүй намар” нэвтрүүлгийн зураг авалт эхэллээ
22 цаг    

Коронавирусний халдвар 2777 тохиолдлоор нэмэгдэж, 6566 хүн эдгэрлээ
22 цаг    

Хүдэр олборлолтын зардлыг бууруулах шинэ технологи нэвтрүүлэхээр ажиллаж байна
22 цаг    

Үндэсний номын баяр үргэлжилж байна
22 цаг    

Кувейтэд далайн эрэг орчмын цэвэрлэгээний кампанит ажлыг зохион байгуулжээ
22 цаг    

Цагдаагийн 60 гаруй албан хаагч эргүүл хяналт хийж байна
22 цаг    

УИХ-ын дарга Г.Занданшатар Стэнфордын их сургуулийн Ази, Номхон далайн судалгааны төвд илтгэл тавив
22 цаг    

УИХ-ын дарга Г.Занданшатар тэргүүтэй төлөөлөгчид АНУ-ын Сан Франциско хотод айлчилж байна
23 цаг    

Монгол Улс ШХАБ-ын ээлжит хуралдаанд ажиглагч статустай оролцов
23 цаг    

Шинжилгээний цэгүүд 9.00-12.00 цагт ажиллана
23 цаг    

Африкт халдвар авсан хүний тоо 8.13 сая давжээ
23 цаг    

Халдварын тархалт өндөр байна
23 цаг    

Хөвсгөлд коронавируст халдварын 310 тохиолдол бүртгэгдлээ
23 цаг    

Цэвэрлэх байгууламж маргааш нээлтээ хийнэ
23 цаг    

Барилга хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар Хөвсгөл аймагт ажиллаж байна
23 цаг    

Ши Жиньпин ШХАБ-ын төрийн тэргүүн нарын зөвлөлийн дээд хэмжээний уулзалтад юу хэлэв?
1 өдөр    

"Оролцоо" төслийн сонгон шалгаруулалтад тэнцсэн залуучууд Улаанбаатар хотыг зорилоо
1 өдөр    

Туркт 104.6 сая орчим тун вакцин тарьжээ
1 өдөр    

“G20”-ийн Гадаад хэргийн сайд нар Афганистаны асуудлыг хэлэлцэнэ
1 өдөр    

"Үндэсний бичиг, өв соёл-Алтайн бахархал" уралдаан эхэллээ
1 өдөр    

Сумдын "Хамтарсан баг"-ийн гишүүдийг чадавхжуулах сургалт болов
1 өдөр    

ДЭМБ-ын шинжээчдийн баг Ливан улсад ажиллана
1 өдөр    

Худалдаа үйлчилгээний байгууллагын үйл ажиллагаанд хяналт тавьж байна
1 өдөр    

Коронавируст халдварын 2893 тохиолдол батлагдаж, 13 хүн энджээ
1 өдөр    

НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол маргааш явагдана
1 өдөр    

"Аз жаргалтай гэр бүл" сургалт болов
1 өдөр    



Нүүр хуудас | Фото мэдээ | Видео мэдээ | Сурталчилгаа байршуулах | Холбоо барих Утас: 89460-008, 7711-2424
© 2016 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. ARDCHILAL.MN.