Мэдээ
УЛААНБААТАР ºC
USD АНУ доллар 2,495.23
2024 оны 04-р сарын 24
Мэдээлэл хайх:
Зөвлөгөө | 7 хоногийн тойм | Олны танил | Шар | Танин мэдэхүй | Түүхэн хүмүүс | Кино урлаг | Дуу хөгжим | Номын ертөнц | Гадаад мэдээ | +18

585 шинэ тохиолдол бүртгэгдэж, 9 иргэн "тэнгэрт тэврүүлжээ"

НИЙТЛЭСЭН: 2021-05-13 11:53:55
Нийгэм > Эрүүл мэнд | Сэтгэгдэл: 0

Эрүүл мэндийн яамнаас Сovid-19 цар тахлын нөхцөл байдлын талаарх ээлжит мэдээллээ хийж байна. ДОТООДЫН ХАЛДВАР 584 БҮРТГЭГДЭЖ, ЗӨӨВӨРЛӨГДСӨН НЭГ ТОХИОЛДОЛ БАТЛАГДЛАА Эрүүл мэндийн яамны хэвлэлийн төлөөлөгч Б.УУГАНБАЯР: -Хөдөө, орон нутагт дархлаажуулалтын ажил эрчимтэй явагдаж байгаа учраас нийт иргэдийг дархлаажуулалтдаа заавал хамрагдахыг хүсч байна. Мөн ААН-үүдээс шалтгаант бус нөхцлөөр PCR шинжилгээ өгөхийг шаардахгүй байх зохицуулалт хийгдэж байна. Сүүлийн 24 цагт 585 хүнээс халдвар илэрч, нийт батлагдсан тохиолдол 47033 болж нэмэгдлээ. 1570 хүн эдгэрэн эмнэлгээс гарч, есөн хүн нас баржээ. Шинээр батлагдсан тохиолдлуудаас Улаанбаатарт 478, орон нутагт 106 тохиолдол илэрч, дотоодод бүртгэгдсэн халдварын тохиолдол 584, гадаадаас зөөвөрлөгдөн ирж, Дорноговь аймагт тусгаарлагдаж байсан нэг хүний шинжилгээний хариу эерэг гарсан байна. Өнөөдрийн байдлаар нийт 4525 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагаас хөнгөн 2444, хүндэвтэр 1451, хүнд 514, маш хүнд 116 хүн байна. Одоогоор 9000 гаруй хүн Covid-19-ийн эмчилгээнд хамрагдаж байна. Дөрөвдүгээр сарын 15-нд онош нь батлагдсан 69 настай эмэгтэй Дөрөвдүгээр сарын 23-нд онош нь батлагдсан 86 настай эмэгтэй Тавдугаар сарын 10-нд онош нь батлагдсан 88 настай эмэгтэй Дөрөвдүгээр сарын 19-нд онош нь батлагдсан 64 настай эрэгтэй Тавдугаар сарын 30-нд онош нь батлагдсан 80 настай эрэгтэй Дөрөвдүгээр сарын 2-нд онош нь батлагдсан 91 настай эрэгтэй Тавдугаар сарын 2-нд онош нь батлагдсан 69 настай эмэгтэй Төвдугаар сарын 8-нд онош нь батлагдсан 88 настай эмэгтэй Дөрөвдүгээр сарын 24-нд онош ньбатлагдсан 66 настай эмэгтэй эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаад Covid-19-ийн нэн хүнд хэлбэрээр нас барсан байна. Өчигдөр нийт 29478 хүн вакцинжуулалтад хамрагдлаа. Улаанбатар хотод 908634 хүн буюу 95.3 хувь нь нэгдүгээр тун хийлгэсэн байгаа бол хоёрдугаар тунд 483578 хүн хамрагдаад байна. Хөдөө орон нутагт 803943, хоёрдугаар тунд 151074 хүн хамрагдсан байна. Сүүлийн 24 цагт орон нутагт: Сүхбаатар аймаг – 4 Дорноговь аймаг – 3 Төв аймаг – 33 Сэлэнгэ аймаг – 5 Өвөрхангай аймаг – 9 Завхан аймаг – 32 Говь-Алтай аймаг – 8 Увс аймаг – 1 Ховд аймаг – 1 тохиолдол тус тус бүртгэгджээ. Нийслэлийн хэмжээнд гурван түр цэг байгуулан, архаг суурь өвчтэй, Улсын төв нэг, хоёр, гуравдугаар төв эмнэлгийн нарийн мэргэжлийн эмч нарт үзүүлж, дархлаажуулалтад хамрагдах боломжтой зохицуулалт хийж байна. "Спутник" вакцин хийх цэгүүдийн байршил: Багахангай дүүрэг – Эрүүл мэндийг дэмжих төв Багануур дүүрэг – Эрүүл мэндийн төв Баянгол дүүрэг – 51 дүгээр сургууль Баянзүрх дүүрэг – 30 дугаар сургууль Налайх дүүрэг – Эрүүл мэндийн төв Сонгинохайрхан дүүрэг – 81 дугаар сургууль Сүхбаатар дүүрэг – 4 болон 11 дүгээр сургууль Хан-Уул – 60 дугаар сургууль Чингэлтэй дүүрэг – 5 дугаар сургууль тус бүрд маргаашаас 55-аас дээш насны иргэд хамрагдах боломжтой.
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
Мэдээ таалагдсан бол like & share хийнэ үү:


БУСАД

 
 
СЭТГЭГДЭЛ БИЧИХ

 

СЭТГЭГДЭЛ
ШИНЭ МЭДЭЭ
Парламент ирэх долоо хоногт ямар асуудал хэлэлцэх вэ?
1 жил    

C.Чинзориг: 2024 оноос “Шүд” төсөл хэрэгжүүлнэ
1 жил    

ЗАВХАН: О.Төгөлдөр: Ганц хормын уур бухимдлаа "уучлаарай" гэдэг үгээр сольё
1 жил    

ӨМНӨГОВЬ: Энэ онд эцэг, эхчүүдэд чиглэсэн нөлөөллийн ажлуудыг түлхүү хийнэ
1 жил    

ӨМНӨГОВЬ: Аймгийн хэмжээнд мал төллөлт 3.09 хувьтай байна
1 жил    

Их Британийн хаан III Чарльзын Францад хийх айлчлал хойшилжээ
1 жил    

У.Хүрэлсүх: Уул уурхайн зориулалтаар газрын доорх ус ашиглахыг хязгаарлах шаардлагатай
1 жил    

ХҮҮХДҮҮДЭЭС харамласан 4 ТЭРБУМААР Ч.ХҮРЭЛБААТАР сайдын яаманд ЗАСВАР ХИЙЖ БАЙНА
1 жил    

АНУ, Канад орогнол хүсэгч иргэдийн асуудлаарх гэрээ байгуулав
1 жил    

БНХАУ гадаадын компаниудад шахалт үзүүлэхээ зогсоохыг АНУ-д уриалжээ
1 жил    

НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх 17 дугаар бага хурлыг зохион байгуулах бэлтгэлийг хангаж байгааг онцолжээ
1 жил    

УИХ-ын гишүүн асан Д.Ганхуяг: Улс төрийн намууд нь Монгол Улсын засаглалын хямралын гол шалтгаан болжээ
1 жил    

УИХ-ын даргад 3 гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх хүсэлтийг хүргүүлжээ
1 жил    

Дэлхий даяар 4 хүн тутмын 1 нь баталгаатай ундны усаар хангагдаж чадахгүй байна
1 жил    

"Уул уурхай хөрс, усыг хамгийн их бохирдуулж байна"
1 жил    

Ж.ЧИНБҮРЭН: ЭРТ ИЛРҮҮЛЭГ ХЭЧНЭЭН ХҮНИЙГ ҮХЛЭЭС АВАРЧ ЧАДАВ ГЭДЭГ ЧУХАЛ
1 жил    

ДАРХАН-УУЛ: Соёлын биет бус өвийг өвлүүлэх, түгээн дэлгэрүүлэх сургалт эхэллээ
1 жил    

13-ын А” маягтыг цахим болгохоор ярилцаж байна гэв
1 жил    

ДОРНОД: Дашбалбар, Баян-Уул сумдад нойтон цас их орсноос гамшгийн түвшинд хүрчээ
1 жил    

ОХУ “Сибирийн хүч-2” хоолойгоор Хятад руу хий нийлүүлэх гэрээг энэ онд багтаан байгуулна гэж найдаж байна
1 жил    

“Мөсөн өргөө”-нөөс мөрөөдөл биелэв
1 жил    

Орхон аймагт спортын сургалтын төлбөр сард дунджаар 50 мянган төгрөг байдаг
1 жил    

Алтны үнэ өсжээ
1 жил    

Д.Ганбат: Төрд НУУЦ АМРАГУУД том албан тушаал хашиж байгаа. Эдгээр хүмүүсийг яах юм
1 жил    

Голын сав газрын татмыг нарийвчлан судалжээ
1 жил    

Английн банк бодлогын хүүгээ 25 суурь нэгжээр өсгөжээ
1 жил    

“3D” принтерээр “хэвлэсэн” анхны пуужин тойрог замд орж чадаагүй байна
1 жил    

БНСУ-ын Ерөнхийлөгч Япон, АНУ-тай аюулгүй байдлын хамтын ажиллагаагаа бэхжүүлэхээ амлалаа
1 жил    

"Хүнсний хувьсгал"-ын хүрээнд хүнс, хөдөө аж ахуйн тоног төхөөрөмжийг гаалийн татвараас чөлөөлөв
1 жил    

Эзэнгүй муур, нохойг тоолно
1 жил    

Т.Аюурсайхан: Миний хувьд нүүрсний хулгайн хэрэгт ямар ч холбоогүй. Прокурорын дүгнэлттэй санал нийлэхгүй учраас гомдол гаргаж байгаа
1 жил    

Л.Оюун-Эрдэнэ: Би шинэ үе, шинэ мянганы залуучуудын гүүр нь байх болно
1 жил    

Цар тахлаас болж дүүжин тээвэр нь орж ирээгүй агаарын тээврийг ирэх онд ашиглалтад оруулна гэв
1 жил    

“НҮҮРСНИЙ ХУЛГАЙ“-д холбогдсон Ш.Раднаасэд охиноо БЗС-гийн 165.8 мянган долларын зээлээр АНУ-д сургажээ
1 жил    

УИХ-ын гишүүний халдашгүй байдлын дэд хорооны даргаар Ц.Мөнх-Оргилыг сонголоо
1 жил    

Д.Сарангэрэлийг Төрийн байгуулалтын байнгын хорооны бүрэлдэхүүнд оруулав
1 жил    

ХНХ-ын сайд Т.Аюурсайханыг чөлөөлсөн захирамжийг УИХ-д танилцуулж, чөлөөллөө
1 жил    

Т.Аюурсайхан: Миний хувьд нүүрсний хулгайн хэрэгт ЯМАРЧ ХОЛБООГҮЙ
1 жил    

Хашаандаа мод, бут, сөөг таривал урамшуулна
1 жил    

“Цэнхэр алт” усны салбарын үндэсний чуулганаас гарсан зөвлөмж
1 жил    

Явган хүний 25 мянган ам метр замыг засаж шинэчилнэ
1 жил    

Нөөцийн махыг 431 дэлгүүрт борлуулж байна
1 жил    

“IAAF” трансжендер эмэгтэйчүүдийг олон улсын тэмцээнд оролцохыг хориглоно
1 жил    

“СТЕППЕ АРЕНА”-г бүтээлцсэн канад архитекторуудыг шагнав
1 жил    

БНАСАУ "цацраг идэвхт цунами" үүсгэх чадалтай зэвсэг туршсанаа мэдэгджээ
1 жил    

“Эрдэнэс Тавантолгой” биржээр анх удаа эрчим хүчний нүүрс арилжив
1 жил    

Л.Алтанцэцэг маргааш алтан медалийн төлөө тоглоно
1 жил    

Австри улсаас Монголд аялал жуулчлал, цахим хөгжил, хог хаягдлын менежмент нэвтрүүлэхээ илэрхийлэв
1 жил    

“Мөнгөн мод” наадмын шилдгүүдийг 14 дэх жилдээ тодруулна
1 жил    

Япон, БНСУ-ын сайд нар БНАСАУ-ын асуудлаар нягт хамтран ажиллахаар тохиролцжээ
1 жил    



Нүүр хуудас | Фото мэдээ | Видео мэдээ | Сурталчилгаа байршуулах | Холбоо барих Утас: 89460-008, 7711-2424
© 2016 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. ARDCHILAL.MN.