Мэдээ
УЛААНБААТАР ºC
USD АНУ доллар 2,495.23
2024 оны 04-р сарын 25
Мэдээлэл хайх:
Зөвлөгөө | 7 хоногийн тойм | Олны танил | Шар | Танин мэдэхүй | Түүхэн хүмүүс | Кино урлаг | Дуу хөгжим | Номын ертөнц | Гадаад мэдээ | +18

С.Одонтуяа: Ерөнхий сайдыг шүүхэд өгнө

НИЙТЛЭСЭН: 2021-05-11 16:55:28
Улс төр > Улстөрч | Сэтгэгдэл: 0

-Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хэд хоногийн өмнө вакциныг улстөржүүлсэн улстөрчид бий гэж зарлахад нь бид бас гайхаж байсан. Яагаад вакцины асуудлыг улстөржүүлж байна вэ. Ийм зүйл, ийм хүн бол байж болохгүй гэж бодож байсан. Хамгийн гол нь төрийн өндөр албан тушаал хашиж байгаа хүн, Монгол Улсын Ерөнхий сайд хүн ийм хариуцлагагүй мэдээлэл хийж байгаад туйлын их харамсаж байна. Энэ бол миний нэр хүндэд ноцтойгоор халдаж байгаа үйлдэл гэж үзэж байна. Өнөөдөр бид хууль тогтоогчид, шүүхээр хэн нэгэн гэм буруу нь тогтоогдоогүй байхад олон нийтийн хэрэгслээр хүнийг хэм буруутай мэтээр зарлаж байгаа нь өөрөө гэмт хэрэг гэж би үзэж байна. Вакцины асуудал Засгийн газрын хариуцах асуудал. УИХ дээр бол ажлын хэсэг гарч, вакцины тоог нэмэгдүүлэх, иргэдийг сонголттойгоор вакцинд хамруулах, вакцины асуудал дээр Засгийн газар ямар бодитой арга хэмжээ хэрэгжүүлж байгаад хяналт тавьж явдаг. Яг вакцин оруулж ирэх асуудал бол цэвэр Засгийн газрын хийх асуудал. Дэлхий бүх улс орны Засгийн газар вакцинжуулалтаа хариуцахаас гадна ДЭМБ, бусад донор байгууллагуудтай хамтарч хийх хэцүү ажил. Би УИХ-ын гишүүн, сөрөг хүчний гишүүний хувьд Засгийн газрын 100 хоногт хийсэн ажлыг шүүмжилж, 100 хоногт 170 хүн нас барсныг шүүмжилсэн. Энэ бол Засгийн газрын ажлын үр дүн гэж хэлсэн. Мөн би УИХ-ын чуулганы хуралдаан дээр Сovid-19-ийн цар тахал, вакцинжуулалттай холбоотой мэдээллийг Ерөнхий сайд өөрийн биеэр ирж, чуулганы хуралдаан, гишүүдэд мэдээлэл өгөөч гэсэн шаардлагыг олон удаа тавьсан. Энэ улсад Сovid-19 цар тахлыг даван туулах, иргэдээ вакцинжуулахад бид өдөр, шөнөгүй ажиллаж байх үүрэгтэй. Сөрөг хүчний гол үүрэг бол эрх баригч нам, Засгийн газрын сайн зүйлийг дэмжиж, болохгүй алдаа дутагдлыг нь хэлж, засч залруулж, зогсоох хяналт тавих үүрэгтэй. Энэ үүргээ биелүүлээд явж байхад асуудалд ийм муйхар хандаж болохгүй. Ер нь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ховоор ажил явуулж, баримт нотолгоогүй зүйлээр хүнийг гүтгэж болохгүй. Мөн эмэгтэйчүүдийг цэрэгт явуулахгүй бол төрөлт залуужиж байна гэх судалгаа, мэдээлэлгүй, хариуцлагагүй зүйлийг амнаасаа гаргаж болохгүй хүн бол Ерөнхий сайд. Тиймээс би өнөөдөр шүүхэд хандаж, нэр төрөө сэргээлгэнэ. Би монгол хүний эрүүл мэндийн төлөө, вакциныг нэг өдөр ч гацаасай гэж бодож үзээгүй, асуудалд улстөржиж хандаж байгаагүй. -Таны гэр бүлийн хүнийг энэ асуудалд оролцсон, ялангуяа гаалийн байцаагчийг дарамталсан гэж ярьсан. Тэгэхээр таны нөхрийн хувьд гаалийн байцаагчийг дарамтлах хэмжээний ажил албан тушаал эрхэлж байгаа юу? -Манай нөхөр 2016 оноос хойш төрийн байгууллагад ажиллаагүй. Өнөөдөр энэ вакцины асуудлыг нэг гишүүн, гишүүний нөхөр гацааж байгаа бол Засгийн газар ажлаа муу хийж байна л гэсэн үг. Манай нөхөр вакцинтай холбогдох ямар ч боломжгүй. Ерөнхий сайд ховоор ажил хийж болохгүй. Сүүлийн үед ард иргэдийг айлгаж, сүрдүүлж, утсыг нь чагнаж, тагнаж, бичлэг хийж байна гэж өөрсдийнхөө алдаа дутагдлыг хэлүүлэхгүй байх зорилготой харагдаад байгаа. Гаалийн байцаагч руу вакцины талаар ярих, гацаах асуудал байх боломжгүй. Угаасаа гаалийн байцаагчид хамааралгүйгээр нислэгээр орж ирж байна. Ингэж хүмүүсийг гүтгэж, ямар нэг асуудал үүссэн зүйл байхгүй. Тиймээс бүх асуудлыг шүүхийн байгууллагаар шалгуулна. -Монгол Улсын Ерөнхий сайд баримт нотолгоогүйгээр мэдээллийг олон нийтэд зарлахгүй байх болов уу гэж хараад байна. Та сая өөрийг тань гүтгэсэн, ховоор ажлаа хийж байна гэлээ? -Энэ бол туйлын ёс зүйгүй асуудал. Монгол Улсын Ерөнхий сайд ийм хариуцлагагүй мэдэгдэл хийж болохгүй. Цар тахлын ийм хүнд үед ард иргэдийнхээ эрүүл мэндийг хамгаалах, нийгэм, эдийн засгийн асуудлаа шийдэхэд гол анхаарлаа хандуулах ёстой хүн. Эдийн засаг бол маш их хүндэрч, УОК-ын гаргаж байгаа шийдвэрүүд иргэд, аж ахуйн нэгжид халтай шийдвэрүүд гаргаж байна. Эрх баригчид намынхаа 100 жилийн ойгоор хөл хориог сулруулж, сонгуулийн өмнө хүмүүсийг айдаст автуулж, үг хэлэх, жагсах эрх чөлөөг нь боймлон, дарангуйллаа аажмаар бэхжүүлж байна гэж харж байна. Би үүний эсрэг тууштай тэмцэж, эрх барьж байгаа намын буруу зүйлийг шүүмжилж, засч залруулах ажлаа үргэлжлүүлж, сөрөг хүчний үүргээ биелүүлээд явна. Намайг ийм жижиг зүйлээр айлгана гэж бодож байвал үгүй л гэж хэлье. Ерөнхий сайд вакцины асуудал дээр улстөржүүлж болохгүй гэж хэлсэн. Харин өөрөө өнөөдөр улс орныхоо эдийн засаг, ард иргэдийнхээ эрүүл, аюулгүй байдал руу анхаарч ажиллах ёстой байтал сөрөг хүчин рүүгээ дайрч байгаа нь өөрөө вакцинжуулалт дээр асар их улстөржиж байгаа нь л харагдаж байна. Битгий ийм өчүүхэн бай. Өнөөдөр ард иргэд орлогогүй, цалингүй, хоолгүй байхад ийм жижиг асуудлаар улстөржихгүй байхыг хатуу анхааруулмаар байна.
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
Мэдээ таалагдсан бол like & share хийнэ үү:


БУСАД

 
 
СЭТГЭГДЭЛ БИЧИХ

 

СЭТГЭГДЭЛ
ШИНЭ МЭДЭЭ
Парламент ирэх долоо хоногт ямар асуудал хэлэлцэх вэ?
1 жил    

C.Чинзориг: 2024 оноос “Шүд” төсөл хэрэгжүүлнэ
1 жил    

ЗАВХАН: О.Төгөлдөр: Ганц хормын уур бухимдлаа "уучлаарай" гэдэг үгээр сольё
1 жил    

ӨМНӨГОВЬ: Энэ онд эцэг, эхчүүдэд чиглэсэн нөлөөллийн ажлуудыг түлхүү хийнэ
1 жил    

ӨМНӨГОВЬ: Аймгийн хэмжээнд мал төллөлт 3.09 хувьтай байна
1 жил    

Их Британийн хаан III Чарльзын Францад хийх айлчлал хойшилжээ
1 жил    

У.Хүрэлсүх: Уул уурхайн зориулалтаар газрын доорх ус ашиглахыг хязгаарлах шаардлагатай
1 жил    

ХҮҮХДҮҮДЭЭС харамласан 4 ТЭРБУМААР Ч.ХҮРЭЛБААТАР сайдын яаманд ЗАСВАР ХИЙЖ БАЙНА
1 жил    

АНУ, Канад орогнол хүсэгч иргэдийн асуудлаарх гэрээ байгуулав
1 жил    

БНХАУ гадаадын компаниудад шахалт үзүүлэхээ зогсоохыг АНУ-д уриалжээ
1 жил    

НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх 17 дугаар бага хурлыг зохион байгуулах бэлтгэлийг хангаж байгааг онцолжээ
1 жил    

УИХ-ын гишүүн асан Д.Ганхуяг: Улс төрийн намууд нь Монгол Улсын засаглалын хямралын гол шалтгаан болжээ
1 жил    

УИХ-ын даргад 3 гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх хүсэлтийг хүргүүлжээ
1 жил    

Дэлхий даяар 4 хүн тутмын 1 нь баталгаатай ундны усаар хангагдаж чадахгүй байна
1 жил    

"Уул уурхай хөрс, усыг хамгийн их бохирдуулж байна"
1 жил    

Ж.ЧИНБҮРЭН: ЭРТ ИЛРҮҮЛЭГ ХЭЧНЭЭН ХҮНИЙГ ҮХЛЭЭС АВАРЧ ЧАДАВ ГЭДЭГ ЧУХАЛ
1 жил    

ДАРХАН-УУЛ: Соёлын биет бус өвийг өвлүүлэх, түгээн дэлгэрүүлэх сургалт эхэллээ
1 жил    

13-ын А” маягтыг цахим болгохоор ярилцаж байна гэв
1 жил    

ДОРНОД: Дашбалбар, Баян-Уул сумдад нойтон цас их орсноос гамшгийн түвшинд хүрчээ
1 жил    

ОХУ “Сибирийн хүч-2” хоолойгоор Хятад руу хий нийлүүлэх гэрээг энэ онд багтаан байгуулна гэж найдаж байна
1 жил    

“Мөсөн өргөө”-нөөс мөрөөдөл биелэв
1 жил    

Орхон аймагт спортын сургалтын төлбөр сард дунджаар 50 мянган төгрөг байдаг
1 жил    

Алтны үнэ өсжээ
1 жил    

Д.Ганбат: Төрд НУУЦ АМРАГУУД том албан тушаал хашиж байгаа. Эдгээр хүмүүсийг яах юм
1 жил    

Голын сав газрын татмыг нарийвчлан судалжээ
1 жил    

Английн банк бодлогын хүүгээ 25 суурь нэгжээр өсгөжээ
1 жил    

“3D” принтерээр “хэвлэсэн” анхны пуужин тойрог замд орж чадаагүй байна
1 жил    

БНСУ-ын Ерөнхийлөгч Япон, АНУ-тай аюулгүй байдлын хамтын ажиллагаагаа бэхжүүлэхээ амлалаа
1 жил    

"Хүнсний хувьсгал"-ын хүрээнд хүнс, хөдөө аж ахуйн тоног төхөөрөмжийг гаалийн татвараас чөлөөлөв
1 жил    

Эзэнгүй муур, нохойг тоолно
1 жил    

Т.Аюурсайхан: Миний хувьд нүүрсний хулгайн хэрэгт ямар ч холбоогүй. Прокурорын дүгнэлттэй санал нийлэхгүй учраас гомдол гаргаж байгаа
1 жил    

Л.Оюун-Эрдэнэ: Би шинэ үе, шинэ мянганы залуучуудын гүүр нь байх болно
1 жил    

Цар тахлаас болж дүүжин тээвэр нь орж ирээгүй агаарын тээврийг ирэх онд ашиглалтад оруулна гэв
1 жил    

“НҮҮРСНИЙ ХУЛГАЙ“-д холбогдсон Ш.Раднаасэд охиноо БЗС-гийн 165.8 мянган долларын зээлээр АНУ-д сургажээ
1 жил    

УИХ-ын гишүүний халдашгүй байдлын дэд хорооны даргаар Ц.Мөнх-Оргилыг сонголоо
1 жил    

Д.Сарангэрэлийг Төрийн байгуулалтын байнгын хорооны бүрэлдэхүүнд оруулав
1 жил    

ХНХ-ын сайд Т.Аюурсайханыг чөлөөлсөн захирамжийг УИХ-д танилцуулж, чөлөөллөө
1 жил    

Т.Аюурсайхан: Миний хувьд нүүрсний хулгайн хэрэгт ЯМАРЧ ХОЛБООГҮЙ
1 жил    

Хашаандаа мод, бут, сөөг таривал урамшуулна
1 жил    

“Цэнхэр алт” усны салбарын үндэсний чуулганаас гарсан зөвлөмж
1 жил    

Явган хүний 25 мянган ам метр замыг засаж шинэчилнэ
1 жил    

Нөөцийн махыг 431 дэлгүүрт борлуулж байна
1 жил    

“IAAF” трансжендер эмэгтэйчүүдийг олон улсын тэмцээнд оролцохыг хориглоно
1 жил    

“СТЕППЕ АРЕНА”-г бүтээлцсэн канад архитекторуудыг шагнав
1 жил    

БНАСАУ "цацраг идэвхт цунами" үүсгэх чадалтай зэвсэг туршсанаа мэдэгджээ
1 жил    

“Эрдэнэс Тавантолгой” биржээр анх удаа эрчим хүчний нүүрс арилжив
1 жил    

Л.Алтанцэцэг маргааш алтан медалийн төлөө тоглоно
1 жил    

Австри улсаас Монголд аялал жуулчлал, цахим хөгжил, хог хаягдлын менежмент нэвтрүүлэхээ илэрхийлэв
1 жил    

“Мөнгөн мод” наадмын шилдгүүдийг 14 дэх жилдээ тодруулна
1 жил    

Япон, БНСУ-ын сайд нар БНАСАУ-ын асуудлаар нягт хамтран ажиллахаар тохиролцжээ
1 жил    



Нүүр хуудас | Фото мэдээ | Видео мэдээ | Сурталчилгаа байршуулах | Холбоо барих Утас: 89460-008, 7711-2424
© 2016 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. ARDCHILAL.MN.