Мэдээ
УЛААНБААТАР ºC
USD АНУ доллар 2,495.23
2022 оны 12-р сарын 09
Мэдээлэл хайх:
Зөвлөгөө | 7 хоногийн тойм | Олны танил | Шар | Танин мэдэхүй | Түүхэн хүмүүс | Кино урлаг | Дуу хөгжим | Номын ертөнц | Гадаад мэдээ | +18

ТҮҮХ: Шиү-Шү-Жан зарим Монголчуудын урилгаар орж ирсэн

НИЙТЛЭСЭН: 2021-04-10 16:29:17
Бусад > Түүхэн хүмүүс | Сэтгэгдэл: 0

Хятад генерал Монголыг цэргийн хүчээр эзлээд авчаагүй юм билээ.

Нөгөө 10 мянган гамин цэрэгтэй орж ирээд Монголыг түйвээдэг бидний нэрлэж заншсанаар Шиү-Шү-Жан (Хятад галигаараа Xu Shu-Zheng--徐树铮) чинь энэ байна (зургийг харна уу). Англи, латин хэлэнд Hsь Shu-Cheng хэмээн бичдэг нь угтаа нөгөө л алдарт Шиү-Шү –Жаныг хэлж буй хэрэг. Яг үнэндээ бол энэ Хятад генерал Монголыг цэргийн хүчээр эзлээд авчаагүй юм билээ.

Угаасаа манайхан 10 мянган гамин Монголын хилийг даваад орж ирж байхад ганц ч буун дуу гаргалгүй оруулсан нь тийм л учиртай байсан аж. Тухайн үед манайхны зарим нэг эрх мэдэл бүхий нөхдүүд... Хятадын засгийн газраас цэргийн тусламж гуйж Ар Монголыг Оросын аюулаас аварна уу, хамгаална уу гэсэн бичиг явуулснаар Монголын засгийн газрын урилгаар гамингууд орж ирсэн нь үнэн юм. Тусгаар болон салах гэж байж Хятадуудаас цэрэг, зэвсгийн тусламж гуйдаг нь ямар учиртай хэрэг байсныг одоо болтол хэн ч яг үнэнээр нь тайлбарлаж чадахгүй, эсвэл зүрхлэхгүй байгаа юм шиг. Их л утга авцалдаа муутай асуудал болоод өнгөрсөн!!

Харин нөгөө Шиү чинь орж ирсэн хойноо ёстой дураараа дургиж, дунд чөмгөөрөө жиргэж жинхэнэ нүүрээ харуулсныг бид түүхээсээ мэднэ. Монголын автономат засаглалыг нурааж (үнэндээ де-факто тусгаар улс байсныг нураасан) цэрэг, армийн зэвсгийг хурааж, хил гаальд цэргүүдээ суулгаад, алахыг нь алж, шоронд хийхийг нь хийж гээд... цааш нь бид мэднэ.

Харин эдгээр даварсан гамингуудыг удаа дараа бут цохиж Монголоос хөөн гаргах эхийг тавьсан Барон Унгерн, түүнтэй хамтран зүтгэсэн Цэвээн тэргүүн, Бавуужав гүн, Тогтох тайж гээд нөхдүүдийн Монголчуудын өмнө гүйцэтгэсэн гавьяа агуу бөгөөд бүдгэрүүлэн далдлах нь зохисгүй. Бодоо, Данзан, Сүхбаатар, Чойбалсан, Магсаржав, Дамдинсүрэн, Лосол, Догсом, Чагдаржав, Хасбаатар, Дамбадорж гээд цаг үеийн байдлыг зөв, овжноор ашиглан Монгол улсаа тусгаар тогтнуулхад амь насаа зориулж үр хүүхэд бидэндээ туурга тусгаар Монгол улсыг үлдээсэн бусад олон өвөг дээдсийнхээ суу алдрыг ч бид дуурсан бахархсаар байх болно.

Сониноос манай түүх, кинонд хүртэл дүр нь үлдсэн энэ Шиү генерал Хятадын Анхуй мужийн нэлээн том сэхээтэн гэр бүлээс гаралтай бөгөөд тухайн үеийн Хятад улсдаа ихээхэн нөлөө бүхий нэгэн байсан аж. Мань эр нэлээд шаггүй “толгойтой” эр байсан бололтой яагаад гэвэл Манжийн хааны ордны Төрийн Албаны Шалгалт хэмээх тун амаргүй шалгалтыг хамгийн бага, залуу насандаа өгч тэнцсэн хүмүүсийн нэг байсан хэмээн тэмдэглэгдэн үлджээ. Японд цэргийн сургууль төгссөн, тухайн үеийн Хятадын хамгийн хүчирхэг, нөлөө бүхий хүн, ерөнхий сайд асан Дүан Чи Руй-гийн баруун гар, таван эхнэртэй байсан энэ Хятад эр Хятадын дотоод самууны улмаас 1920 онд Монголоос буцаж очоод Италид дипломат албанд томилогдон ажиллаж байсан аж. Шиү Италиас 1924 онд буцаж ирсэн бөгөөд 1925 онд Хятадын төрийн эрхийн төлөөх бүлэглэл хоорондын зөрчлийн улмаас өрсөлдөгч бүлгийн Жан-Жи-Жианг (Zhang Zhijiang) гэгчид баригдаж алуулсан аж.

Хятад, мөн Монголын түүхэнд нэрээ үлдээсэн Генерал Шиү-гийн үр хүүхдүүд өдгөө Тайвань улсад амьдардаг аж.

Эх сурвалж: доктор Х.Батсуурь

Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
Мэдээ таалагдсан бол like & share хийнэ үү:


БУСАД

 
 
СЭТГЭГДЭЛ БИЧИХ

 

СЭТГЭГДЭЛ
ШИНЭ МЭДЭЭ
УБТЗ экспортын шинэ тээврийг өнөөдрөөс эхлүүлж байна
13 минут    

ЗАСГИЙН ГАЗАР: “Тавантолгой” ХК-ийг Засгийн газрын шууд хяналтад авч, онцгой дэглэм тогтоолоо
49 минут    

КАТАР-2022: Бразил Хорватын эсрэг тоглолтод бүх хүчин чадлаа дайчлах хэрэгтэй
57 минут    

Коронавируст халдварын 54 тохиолдол шинээр бүртгэгдэв
1 цаг    

ДОРНОГОВЬ: Тариалан эрхлэгчдийн тоо 78.1 хувиар нэмэгджээ
1 цаг    

Ковидын үеийн төсвийг ил тод мэдээлэхийг үүрэг болголоо
1 цаг    

“Тавантолгой” ХК-д ажиллах бүрэн эрхт төлөөлөгчөөр П.Сайнзоригийг томилов
1 цаг    

ДОРНОГОВЬ: Сайншанд хотын хүн ам жилд 900-1000 орчмоор нэмэгдэж байна
1 цаг    

ОРОН НУТГИЙН ТӨСӨВ: Арвайхээрт 500 тн багтаамжтай, хүнсний ногооны бүрэн автомат зоорь барина
1 цаг    

ХӨСҮТ: Монгол Улсын хэмжээнд омикроны гурав дахь давалгаа буурч байна
1 цаг    

Х.Нямбаатар: Нүүрсний экспортод нөлөөлөхгүйгээр мөрдөн шалгах ажиллагааг явуулна
1 цаг    

АНУ-ын Конгрессын доод танхим батлан хамгаалах салбарын төсвийн төслийг баталжээ
1 цаг    

Эрт илрүүлэг, үзлэг шинжилгээнд нийт 707 мянган хүн хамрагдаад байна
1 цаг    

СҮХБААТАР: Цэцэрлэг, сургуулиудад гал тогооны тоног төхөөрөмж олгов
1 цаг    

Д.Амарбаясгалан: “Эрдэнэс Тавантолгой”-той холбоотой 9 гэрээг нууцаас гаргахаар шийдвэрлэлээ
1 цаг    

Өнгөрсөн сард 270 иргэн эрүүл мэндийн салбарт өргөдөл, гомдол, санал ирүүлжээ
1 цаг    

ГЕГ-ын дарга Б.Асралтыг үүрэгт ажлаас нь чөлөөлжээ
1 цаг    

АРХАНГАЙ: Аудитаар 6,215.0 сая төгрөгийн зөрчил илэрчээ
1 цаг    

Дотоодын тав, гадаадын хоёр эрдэмтнийг академичаар сонгов
1 цаг    

ӨВӨРХАНГАЙ: Малчдад хөнгөлөлттэй үнээр малын тэжээл нийлүүлэх шийдвэр гаргалаа
1 цаг    

ГОВЬ-АЛТАЙ: Шинээр гэр бүл болж буй малчин өрхөд 50 толгой бог мал олгоно
1 цаг    

МОНГОЛД ЗОЧЛОХ ЖИЛД: Аялал жуулчлалын салбарт улирлын хамаарлыг багасгахыг зорьж байна
1 цаг    

ӨВ СОЁЛ: П.Батжаргал: Тагнайн ташилт биш хэл, уруулын товширго гэх нь оновчтой
1 цаг    

Саудын Араб, БНХАУ "иж бүрэн стратегийн түншлэлийн тухай хэлэлцээр"-т гарын үсэг зурлаа
1 цаг    

Хорват улс Шенгений бүсэд ирэх нэгдүгээр сараас нэгдэнэ
1 цаг    

Иранд эсэргүүцлийн жагсаалд оролцогчийг цаазаар авсанд дургүйцлээ илэрхийлжээ
1 цаг    

“Баянхонгор” баг Волейболын үндэсний Дээд лигийн аварга болов
1 цаг    

ЗАВХАН: Операторын үйлчилгээг 2300 гаруй хүн авчээ
1 цаг    

БАЯНХОНГОР: Гэр бүлийн хүчирхийллийн 200 гаруй зөрчлийг шалгажээ
1 цаг    

БНАСАУ-ын пуужингийн туршилттай холбоотой асуудалд санаа зовниж байна
1 цаг    

ЗАВХАН: Түүх, соёлын дурсгалын өвийг улсын нэгдсэн санд бүртгүүлжээ
1 цаг    

Нээлттэй сонсголд оролцох төлөөллүүдийг энэ сарын 20-ныг хүртэл бүртгэнэ
1 цаг    

Монголын баг АНУ-д болох Дэлхийн цомын АШТ-д өрсөлдөнө
2 цаг    

ТӨВ: “Бидний бахархал” төсөл Зуунмод хотод нээлтээ хийв
2 цаг    

Америкийн сагсан бөмбөгчин Бриттни Грайнерийг Оросын зэвсгийн наймаачнаар солилцжээ
2 цаг    

Орон нутгийн дотуур байрын үйл ажиллагаатай танилцав
2 цаг    

Соёлын элч Ц.Ган-Эрдэнэ Монголын дүрслэх урлагийн ололт амжилтыг гадаадад сурталчилж байна
2 цаг    

ӨМНӨГОВЬ: Цогт-Овоо сумын малчдын 60 гаруй хувь нь оторт явж байна
2 цаг    

МХБХ-ны шүүгчид "AFC Refereeing Star" хөтөлбөрт хамрагдлаа
2 цаг    

ӨНӨӨДӨР: Экспортын тээврийн анхны галт тэргийг үдэж гаргана
2 цаг    

ТӨВ: Мал, тэжээвэр амьтдын жилийн эцсийн тооллого эхэллээ
2 цаг    

СЭЛЭНГЭ:Малын хөлийн татварыг мал угаалгын банн болон тарилгад зориулахыг малчид хүсчээ
18 цаг    

СҮХБААТАР: Бусдын эд хөрөнгийг завшсан 21 хэргийг шийдвэрлэжээ
18 цаг    

КАТАР-2022: Хэн хамгийн олон гоол оруулаад байна вэ?
20 цаг    

Криштиану Роналдугийн эгч Португалийн бүдүүлэг байдалд гомдолтой байна
21 цаг    

ДОРНОГОВЬ: Малын тоо толгой жил бүр өсч байна
21 цаг    

Хянан шалгах түр хорооны ажиллах хугацааг 6 сараар сунгав
21 цаг    

ДОРНОГОВЬ: Алдарт морин хуурч Чойн Банзрагчийн нэрэмжит болголоо
21 цаг    

Дэлхийн хамгийн чинээлэг гэр бүлүүдийн жагсаалтыг гаргажээ
22 цаг    

ӨВӨРХАНГАЙ: Тусгай Олимпийн дэлхийн зуны наадамд Өвөрхангайгаас хоёр тамирчин оролцоно
22 цаг    



Нүүр хуудас | Фото мэдээ | Видео мэдээ | Сурталчилгаа байршуулах | Холбоо барих Утас: 89460-008, 7711-2424
© 2016 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. ARDCHILAL.MN.