Мэдээ
УЛААНБААТАР ºC
USD АНУ доллар 2,495.23
2021 оны 04-р сарын 22
Мэдээлэл хайх:
Зөвлөгөө | 7 хоногийн тойм | Олны танил | Шар | Танин мэдэхүй | Түүхэн хүмүүс | Кино урлаг | Дуу хөгжим | Номын ертөнц | Гадаад мэдээ | +18

АНУ-д суух Элчинд Н.Энхтайван, З.Энхболд нар горилж байна

НИЙТЛЭСЭН: 2021-04-06 12:52:14
Нийгэм > Хууль, эрхзүй | Сэтгэгдэл: 0

Ерөнхийлөгчийн хувьд Элчин сайд Ё.Отгонбаярыг эгүүлэн татах улс төрийн сонирхлын цаад санаа нь түүний оронд Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар нь ажиллаж байсан З.Энхболдыг зүтгүүлэх санаатай байгаа аж.

Ерөнхийлөгч Х.Баттулга бүрэн эрхээ хэрэгжүүлж буй хугацаандаа Элчин сайдыг  эгүүлэн татах саналыг дөрөв дахь удаагаа гаргаж мөн анх удаагаа Элчин сайдыг эгүүлэн татах тухай зарлиг гаргалаа. Тодруулбал, өнгөрөгч Баасан гаригт /2021.04.02/ Ерөнхийлөгч Х.Баттулга Монгол Улсаас АНУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ё.Отгонбаярыг эгүүлэн татах тухай зарлиг гаргасан. Ерөнхийлөгчийн зарлиг гарсантай холбогдуулан Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ө.Шижир тухайн өдөр  Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгт албан бичиг хүргүүлж холбогдох арга хэмжээг ойрын хугацаанд авч ажиллахыг мөн хүсэв.

Уг асуудлаар өмнө нь Ерөнхийлөгч Х.Баттулга УИХ-тай зөвшилцөхөөр саналаа хүргүүлж байв. Тэрбээр Ё.Отгонбаярыг эгүүлэн татах үндэслэлдээ “…Элчин сайд Ё.Отгонбаяр нь манай улсын байгалийн баялгийн орлогыг нэр бүхий улстөрчид гадаадад, оффшор дансанд байрлуулсан байж болзошгүй асуудлаар АНУ-ын Нью-Йорк мужид явагдаж буй шүүхийн маргааны талаар хуулийн байгууллагын шийдвэр гараагүй байхад олон нийтийн сүлжээгээр дамжуулан илт улстөржсөн байр суурь илэрхийлсэн нь Дипломат албаны тухай хуулиар хүлээсэн үүрэг болон төрийн албан хаагчийн ёс зүйд нийцэхгүй  хэмээн үзэж түүнийг Элчид сайдын үүрэгт ажлаас эгүүлэн татах нь зүйтэй гэж” тодотгосон байдаг.

Дээрх саналыг нь 2021 оны гуравдугаар сарын 18-ны өдрийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцээд, Ё.Отгонбаярыг Элчин сайдаас нь эгүүлэн татах нөхцөл үүсээгүй гэж гишүүдийн олонх үзсэн юм.

Тэгвэл үүнээс 15 хоногийн дараа Ерөнхийлөгч дээрх саналаараа зарлиг гаргав. Ерөнхийлөгч бүрэн эрхийнхээ хүрээнд хуульд нийцүүлэн зарлиг гаргах хуультай. Гэхдээ энэхүү зарлигийг УИХ хүчингүй болгох мөн хуультай. Тодруулбал,

 Үндсэн хуулийн Гучин дөрөвдүгээр зүйл.

1.Ерөнхийлөгч бүрэн эрхийнхээ хүрээнд хуульд нийцүүлэн зарлиг гаргана.

2.Ерөнхийлөгчийн зарлиг хуульд нийцээгүй бол Ерөнхийлөгч өөрөө буюу Улсын Их Хурал хүчингүй болгоно” гэж заажээ.

Энэ заалтын дагуу Ерөнхийлөгчийн зарлигийг УИХ хүчингүй болгож байсан тохиолдол өмнө нь огт гарч байгаагүй юм. Хэрэв энэ удаад УИХ Ерөнхийлөгчийн зарлигийг хуульд нийцээгүй гэж үзвэл шинэ кэйс гарч ирнэ гэсэн үг.

Хэдийгээр Үндсэн хуульд тусгагдсан хэдий ч УИХ-аар ямар дэгээр хэлэлцэх үү гэсэн зохицуулалт нь тодорхой бус. Энэ тохиолдолд УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо тухайн асуудалд зориулсан тусгайлсан дэгийг гаргана гэсэн үг юм.

Харин Ерөнхийлөгчийн зарлиг ёсоор болвол Ё.Отгонбаярын оронд Монгол Улсаас АНУ-д суух дараагийн Элчин сайд хэн байх вэ гэдэг нь хэн бүхний анхаарлыг татна. Улс орнуудад шинээр томилогдох Элчин сайд нарыг Монгол Улсын Засгийн газар болон Ерөнхийлөгчөөс нэр дэвшүүлж, УИХ баталдаг. Эцэст нь Ерөнхийлөгч итгэмжлэх жуух бичгийг нь өгснөөр тухайн оронд суух Элчин сайдаар томилогддог.

Ерөнхийлөгчийн хувьд Элчин сайд Ё.Отгонбаярыг эгүүлэн татах улс төрийн сонирхлын цаад санаа нь түүний оронд Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар нь ажиллаж байсан З.Энхболдыг зүтгүүлэх санаатай байгаа аж.

Гол зорилго нь Ерөнхийлөгчийн сонгуулиас өмнө түүнийг Элчин сайд болгож явуулах хүсэлтэй гэнэ. З.Энхболдын хувьд 2020 оны УИХ-ын сонгуульд өрсөлдөхөөр Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаасаа чөлөөлөгдөж байсан юм. Ингээд Баянзүрх дүүрэгт нэр дэвшсэн ч өвдөг шороодсон. Хэсэгтээ улс төрөөс холдуу байсан тэрбээр сүүлд АН-ын даргыг тодруулах цахим сонгуулийг эсэргүүцэж буй талаар  хэвлэлд ярилцлага өгсөн.

З.Энхболд эрх чөлөөний орон Америкт хэзээний л  дуртай бөгөөд тэнд амьдрах тун сонирхолтой гэж ойрын хүрээнийхэн нь ярьдаг. Гэхдээ тэр АНУ-д Монгол Улсыг төлөөлөн суухад нийцэх эсэхийг  намтраас нь харвал,

Боловсрол

  • 1984 онд Сэлэнгэ аймгийн Сүхбаатар хотын 10 жилийн дунд сургууль
  • 1989 онд ОХУ-ын Уралын Политехникийн дээд сургууль
  • 1996 онд Монгол Улсын Их сургууль
  • 2004 онд АНУ-ын Денверийн Их сургуулийг тус тус төгссөн.
  • Автоматик, телемеханикийн инженер, Эрх зүйч мэргэжилтэй.

Эрдмийн зэрэг, цол

  • Олон улсын Бизнесийн удирдлагын магистр
  • ОХУ-ын Уралын Холбооны Их Сургуулийн Хүндэт доктор цолтой

Дипломтат албанд өмнө нь ажиллаж байсан туршлагагүй түүнийг  МАН-ынхан дэмжихгүй л болов уу.

МАН-ЫНХАН ЭЛЧИН САЙДАД Н.ЭНХТАЙВАНЫГ ДЭМЖИЖ БАЙНА

МАН-ын удирдлагын түвшинд Монгол Улсаас АНУ-д Элчин сайдад Гадаад харилцааны сайд асан Н.Энхтайваны нэр яригдаж байгааг эх сурвалж хэлж байна. Н.Энхтайваны хувьд У.Хүрэлсүхийн Засгийн газрын танхимд долоон сар ажилласан. Гадаад харилцааны сайдаар ажилласан тус богино хугацаанд цар тахалтай үед гурван том айлчлалыг тэрбээр амжилттай зохион байгуулсан гэж улс төр судлаачид дүгнэсэн байдаг.

Н.Энхтайван өдгөө МАН-ын дарга У.Хүрэлсүхийн орон тооны бус зөвлөхөөр нь ажиллаж байгаа бөгөөд Ерөнхийлөгчийн сонгуулийн мөрийн хөтөлбөрийг нь боловсруулах ажлыг хариуцаж байгаа гэх мэдээлэл байна.

Тэрбээр өмнө нь 2020 оны УИХ-ын сонгуульд  МАН-ын мөрийн хөтөлбөр боловсруулах ажлын хэсгийн Нарийн бичгийн даргаар ажиллаж байсан юм. Н.Энхтайваныг “МАН-ын бичиг цаасны гол ажлыг нь нугалдаг" гэж намын гишүүд нь ярьдаг. Тиймдээ ч түүнийг Монгол Улсаас АНУ-д Элчин сайдад дэмжиж, мэргэжлийн хүн гэдэг утгаараа хамгийн боломжит хувилбар нь гэж МАН-ын байранд яригдаж байна.

Түүний боловсролын байдлыг харвал,

  • 1978-1988 Эрдэнэт хотын 3-р 10 жилийн дунд сургууль
  • 1988-1989 Монгол Улсын Политехникийн Дээд сургууль /Улмаар гадаадын сонгон шалгаруулах шалгалтад тэнцсэнээр БНХАУ-д суралцах болсон /
  • 1989-1993 БНХАУ-ын Худалдааны Их Сургууль
  • 1997- 1998 Шинэ Зеланд, Велингтоны Их Сургууль Дипломатын Дээд Курс
  • 1998-1999 МУИС Эдийн Засгийн Магистр
  • 2004-2006 АНУ-ын Стрэйерийн Их Сургууль Бизнесийн Удирдлагын Магистр
  • Англи, Хятад хэлтэй.

Эх сурвалж: Ш.Адъяамаа (news.mn)

Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
Мэдээ таалагдсан бол like & share хийнэ үү:


БУСАД

 
 
СЭТГЭГДЭЛ БИЧИХ

 

СЭТГЭГДЭЛ
ШИНЭ МЭДЭЭ
Азийн аваргын төлөө дөрвөн бөх барилдана
4 өдөр    

"Навальный хэзээ ч үхэж магадгүй байдалтай байна"
4 өдөр    

Эцэг, эхдээ хөөгдсөн Япон бүсгүй
4 өдөр    

СГЗ Ай.ТӨМӨР-ОЧИР: Овоон дээр суусан " ШААЗГАЙ " ... Орилж ШАГШИРСАНЫ шаналан
4 өдөр    

"Хөл хорионы үед хоол хүргэлтийн үйлчилгээ зөвшөөрөгдөөгүй"
4 өдөр    

А.ДАВААДОРЖ: Бид хүсвэл гурван жилийн дотор гангийн үйлдвэртэй болж чадна
4 өдөр    

Ерөнхийлөгчийн хар технологийг Сүнээ амжилттай хэрэгжүүлэв
5 өдөр    

Реппер Gee тэргүүтэй esports-ийн баг өнөөдөр чухал тоглолт хийнэ
5 өдөр    

Улаангомд 1, Өндөрхангайд 2 тохиолдол нэмэгдлээ
5 өдөр    

Хэнтийн 2 суманд тодорхойгүй хугацаагаар хөл хорилоо
5 өдөр    

Монголын эмэгтэй баг түүхэндээ анх удаа Азидаа тэргүүллээ
5 өдөр    

"Луйвардуулсан хөрөнгө оруулагчид олон улсын шүүхэд хандана"
5 өдөр    

Гэрээр эмчлэгдэж буй иргэдийг тусгаарлах байранд татан авна
5 өдөр    

ҮХЦ: Ерөнхийлөгч Х.Баттулга дахин нэр дэвших эрхгүй гэж дүгнэжээ
5 өдөр    

Алейка будаанаас хорхой гарчээ
1 долоо хоног    

ЗОХИОЛЧ Ц.ГАЛБАДРАХ: Могой болж төрнө
1 долоо хоног    

Ц.Анандбазарын авлигын үзүүрт У.Хүрэлсүх байсан бол яах вэ?
1 долоо хоног    

Япончуудын 70 хувь олимпийг цуцлах, хойшлуулахыг хүсчээ
1 долоо хоног    

"Мазаалай" бондын төлбөрийг бүрэн төлж барагдууллаа
1 долоо хоног    

БНСУ гадаад ажилчдын визийг нэг жилээр сунгахаар болжээ
1 долоо хоног    

АНУ-д монгол залуу буудуулж, эмнэлэгт хүргэгджээ
1 долоо хоног    

Т.ГАНБОЛД: Сөрөг хүчин дэндүү сул дорой байна
1 долоо хоног    

Монголын баг, тамирчид олимпод оролцох 21 эрх аваад байна
1 долоо хоног    

Энэтхэг улс “Sputnik V” вакциныг бүртгэн авчээ
1 долоо хоног    

БНСУ дотооддоо үйлдвэрлэсэн сөнөөгч онгоцоо танилцуулав
1 долоо хоног    

Хөл хориог 28 хоног тогтоовол VII сард 10-аас доош тохиолдол бүртгэгдэнэ
1 долоо хоног    

"Өлсгөлөн зарласан Навальныйг хүчээр хооллохыг оролдож байна"
1 долоо хоног    

Самарт явсан зургаан залуу угаартан нас баржээ
1 долоо хоног    

“TikTok”-ийн хэрэглээг хянахыг эцэг, эхчүүдэд анхааруулав
1 долоо хоног    

БШУЯ: ЭЕШ-ыг долдугаар сарын 1-нээс 4-ний хооронд зохион байгуулна
1 долоо хоног    

БНСУ-ын виз мэдүүлэх төв ердийн цагийн хуваариар ажиллана
1 долоо хоног    

Бразил улс Риогийн хөшөөнөөс том Христийн хөшөө барьж байна
1 долоо хоног    

Э.ЭРДЭНЭЖАМЪЯН: Хоёр НАМЫН НЭГДЭЖ НИЙЛЭХ асуудлыг ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬТАЙ холбомооргүй байна
1 долоо хоног    

МҮОХ: Эмэгтэй бөхчүүд зорилгоо 80 хувьтай биелүүлэв
1 долоо хоног    

"AЛИБАБА" компанийг 2.75 тэрбум ам.доллараар торгохоор болжээ
1 долоо хоног    

Ж.Энхбат: Хөл хорионы дэглэмийг сайтар баримтлуулахын тулд тэгш, сондгойгоор зорчуулахаар болсон
1 долоо хоног    

"Нийслэлийн иргэд хүсвэл орон нутагт газар үнэ төлбөргүй өмчилж авах эрхтэй"
1 долоо хоног    

Засгийн газар, “Рио Тинто”-гийн хэлэлцээ 11.00 цагт эхэллээ
1 долоо хоног    

Өнгөрсөн өдрүүдэд шинэ тохиолдол 704 бүртгэгдэж, гурван иргэн “нас нөгцлөө”
1 долоо хоног    

Монголчуудын 8 жил авах ногдол ашгаар “Голомт”-ын Баясгалан наадаж байна
1 долоо хоног    

Дубайн гэрээ цуцлагдсан тохиолдолд 4.3 тэрбум ам долларын зээлийг хүчингүй болгох ёстой
1 долоо хоног    

АНУ ДАХЬ АЗИЙН ЭСРЭГ ҮЗЭЛ
1 долоо хоног    

Б.Энх-Амгалан: ҮАБЗ-ийн ажилтнууд 20 сая доллар оруулж ирсэн асуудлаар ТЕГ-т хэрэг үүсгэсэн
1 долоо хоног    

Шинээр тохиолдол 831 бүртгэгдэж, хоёр иргэн нас нөгцөв
1 долоо хоног    

Даргынхаа аминд хүрсэн оргодол байлдагчдийг баривчлав
1 долоо хоног    

Ирэх гурван жилд Монгол улсын эдийн засаг 7 хувиар өсөх төлөвтэй байна
1 долоо хоног    

Оюу Толгойгоос Монголын хүртэх ашгийг Рио Тинто тооцолсон нь
1 долоо хоног    

ПАУШОК: Татвараас зувчуулсан тэр мөнгөөрөө Т.Ганболд / corporate/ зочид буудлуудыг барьсан
1 долоо хоног    

ТҮҮХ: Шиү-Шү-Жан зарим Монголчуудын урилгаар орж ирсэн
1 долоо хоног    

ХӨГЖИМ: Ш.Өлзийбаярын Морин хуурын 3 дугаар концерт
1 долоо хоног    



Нүүр хуудас | Фото мэдээ | Видео мэдээ | Сурталчилгаа байршуулах | Холбоо барих Утас: 89460-008, 7711-2424
© 2016 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. ARDCHILAL.MN.