И.Мөнхжаргал: АН-ын жинхэнэ дарга энэ сарын 28-нд тодорно

Ц.Тувааны талын АН-ын даргын сонгуульд өрсөлдөж буй Д.Пүрэвдаваа, О.Цогтгэрэл, О.Амартүвшин, С.Эрдэнэболд нарын сонгуулийн сурталчилгаа долоо дахь өдрөө үргэлжилж байна. Санал хураалт гуравдугаар сарын 28-ны өдөр болно.
Одоогоор нэр дэвшигчид Архангай, Булган, Баянхонгор, Баян-Өлгий, Говь-Алтай, Говьсүмбэр, Сүхбаатар, Баянзүрх дүүргийн 6500 гаруй дэмжигч, сонгогчидтой цахим уулзалт хийгээд байна. Мөн нэр дэвшигчид хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр өөрсдийн мөрийн хөтөлбөрөө танилцуулж буй. Гуравдугаар сарын 21-ний өдрөөс эхлэн нэр дэвшигчид бодлогын халз мэтгэлцээнийг гурван удаа зохион байгуулна. Сонгуулийн сурталчилгаатай холбоотой цаг үеийн асуудлаар АН-ын Дотоод сонгуулийн хорооны дарга И.Мөнхжаргал өнөөдөр /2021.03.19/ мэдээлэл хийлээ.
Тэрбээр "АН-ын Дотоод сонгуулийн хорооноос нэр дэвшигчдийн саналын хуудсыг хэвлэж бүх аймаг, дүүргүүдэд хүргэгдсэн. Өнөөдрөөс эхлэн сумдад саналын хуудсыг хүргүүлж эхэлнэ. Бидний сонгуулийн үйл ажиллагаанд саад болох гэсэн зорилгоор буруу ташаа мэдээллийг хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр хүргэж байгаад харамсч байна. Өнөөдрөөс эхлэн "АН-ын даргад нэр дэвшигчдийг бүртгэж байна" гэх ташаа мэдээлэл гарч байгааг мөн залруулъя. Гуравдугаар сарын 28-ны өдөр АН-ын даргыг тодруулах сонгуулийн санал хураалт уламжлалт буюу цаасан хэлбэрээр явагдана” гэлээ.
Мөн тэрбээр АН-ын дотоод зөрчлийн талаар хэлэхдээ "АН нэг дүрэмтэй нэг нам, бодлого шийдвэрийн зөрүүтэй шийдвэрүүд гарч хуучин удирдлагуудын дунд зөрчилдөөн байгаа. Энэ нь нийгэмд буруу ташаа ойлголтыг төрүүлж байна. АН-ын Дотоод сонгуулийн хороог намын Их хурлаас дөрвөн жилийн бүрэн эрхийн хугацаатай байгуулдаг. Дотоод сонгуулийн хороо нь намын удирдлага хэн байхаас үл хамаарч намын даргыг тодруулах үйл ажиллагааг зохион байгуулдаг. Энэ хүрээндээ намын дотоод зөрчилд цэг тавих зорилгоор намын даргын сунгааг зохион байгуулж байна. Дөрвөн нэр дэвшигчээс 200 мянган гишүүний олонхын санал авсан нь намын зөрчил маргааныг тасалж, намын жинхэнэ дарга болно” гэсэн юм.
Сонирхуулахад, С.Эрдэнийн талын АН-ын даргад нэр дэвшигчдийн бүртгэл өнөөдөр /2021.03.19/ эхэлсэн.
Эх сурвалж: Ш.Адъяамаа (news .mn)

![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
Таны ямар жилтэй вэ? Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно. |
![]() |
||
![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
СЭТГЭГДЭЛ
"Навальный хэзээ ч үхэж магадгүй байдалтай байна"
Эцэг, эхдээ хөөгдсөн Япон бүсгүй
СГЗ Ай.ТӨМӨР-ОЧИР: Овоон дээр суусан " ШААЗГАЙ " ... Орилж ШАГШИРСАНЫ шаналан
"Хөл хорионы үед хоол хүргэлтийн үйлчилгээ зөвшөөрөгдөөгүй"
А.ДАВААДОРЖ: Бид хүсвэл гурван жилийн дотор гангийн үйлдвэртэй болж чадна
Ерөнхийлөгчийн хар технологийг Сүнээ амжилттай хэрэгжүүлэв
Реппер Gee тэргүүтэй esports-ийн баг өнөөдөр чухал тоглолт хийнэ
Улаангомд 1, Өндөрхангайд 2 тохиолдол нэмэгдлээ
Хэнтийн 2 суманд тодорхойгүй хугацаагаар хөл хорилоо
Монголын эмэгтэй баг түүхэндээ анх удаа Азидаа тэргүүллээ
"Луйвардуулсан хөрөнгө оруулагчид олон улсын шүүхэд хандана"
Гэрээр эмчлэгдэж буй иргэдийг тусгаарлах байранд татан авна
ҮХЦ: Ерөнхийлөгч Х.Баттулга дахин нэр дэвших эрхгүй гэж дүгнэжээ
Алейка будаанаас хорхой гарчээ
ЗОХИОЛЧ Ц.ГАЛБАДРАХ: Могой болж төрнө
Ц.Анандбазарын авлигын үзүүрт У.Хүрэлсүх байсан бол яах вэ?
Япончуудын 70 хувь олимпийг цуцлах, хойшлуулахыг хүсчээ
"Мазаалай" бондын төлбөрийг бүрэн төлж барагдууллаа
БНСУ гадаад ажилчдын визийг нэг жилээр сунгахаар болжээ
АНУ-д монгол залуу буудуулж, эмнэлэгт хүргэгджээ
Т.ГАНБОЛД: Сөрөг хүчин дэндүү сул дорой байна
Монголын баг, тамирчид олимпод оролцох 21 эрх аваад байна
Энэтхэг улс “Sputnik V” вакциныг бүртгэн авчээ
БНСУ дотооддоо үйлдвэрлэсэн сөнөөгч онгоцоо танилцуулав
Хөл хориог 28 хоног тогтоовол VII сард 10-аас доош тохиолдол бүртгэгдэнэ
"Өлсгөлөн зарласан Навальныйг хүчээр хооллохыг оролдож байна"
Самарт явсан зургаан залуу угаартан нас баржээ
“TikTok”-ийн хэрэглээг хянахыг эцэг, эхчүүдэд анхааруулав
БШУЯ: ЭЕШ-ыг долдугаар сарын 1-нээс 4-ний хооронд зохион байгуулна
БНСУ-ын виз мэдүүлэх төв ердийн цагийн хуваариар ажиллана
Бразил улс Риогийн хөшөөнөөс том Христийн хөшөө барьж байна
Э.ЭРДЭНЭЖАМЪЯН: Хоёр НАМЫН НЭГДЭЖ НИЙЛЭХ асуудлыг ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬТАЙ холбомооргүй байна
МҮОХ: Эмэгтэй бөхчүүд зорилгоо 80 хувьтай биелүүлэв
"AЛИБАБА" компанийг 2.75 тэрбум ам.доллараар торгохоор болжээ
Ж.Энхбат: Хөл хорионы дэглэмийг сайтар баримтлуулахын тулд тэгш, сондгойгоор зорчуулахаар болсон
"Нийслэлийн иргэд хүсвэл орон нутагт газар үнэ төлбөргүй өмчилж авах эрхтэй"
Засгийн газар, “Рио Тинто”-гийн хэлэлцээ 11.00 цагт эхэллээ
Өнгөрсөн өдрүүдэд шинэ тохиолдол 704 бүртгэгдэж, гурван иргэн “нас нөгцлөө”
Монголчуудын 8 жил авах ногдол ашгаар “Голомт”-ын Баясгалан наадаж байна
Дубайн гэрээ цуцлагдсан тохиолдолд 4.3 тэрбум ам долларын зээлийг хүчингүй болгох ёстой
АНУ ДАХЬ АЗИЙН ЭСРЭГ ҮЗЭЛ
Б.Энх-Амгалан: ҮАБЗ-ийн ажилтнууд 20 сая доллар оруулж ирсэн асуудлаар ТЕГ-т хэрэг үүсгэсэн
Шинээр тохиолдол 831 бүртгэгдэж, хоёр иргэн нас нөгцөв
Даргынхаа аминд хүрсэн оргодол байлдагчдийг баривчлав
Ирэх гурван жилд Монгол улсын эдийн засаг 7 хувиар өсөх төлөвтэй байна
Оюу Толгойгоос Монголын хүртэх ашгийг Рио Тинто тооцолсон нь
ПАУШОК: Татвараас зувчуулсан тэр мөнгөөрөө Т.Ганболд / corporate/ зочид буудлуудыг барьсан
ТҮҮХ: Шиү-Шү-Жан зарим Монголчуудын урилгаар орж ирсэн
ХӨГЖИМ: Ш.Өлзийбаярын Морин хуурын 3 дугаар концерт


© 2016 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. ARDCHILAL.MN.