Мэдээ
УЛААНБААТАР ºC
USD АНУ доллар 2,495.23
2024 оны 04-р сарын 20
Мэдээлэл хайх:
Зөвлөгөө | 7 хоногийн тойм | Олны танил | Шар | Танин мэдэхүй | Түүхэн хүмүүс | Кино урлаг | Дуу хөгжим | Номын ертөнц | Гадаад мэдээ | +18

Нүүдэлчин соёлыг хамгаалагч Монгол банхар

НИЙТЛЭСЭН: 2021-03-04 11:53:01
Бусад > Түүх соёл | Сэтгэгдэл: 0

Монголын хоточ нохой уламж­лалт нүүдэлчин амьдралын хэв маягийг хамгаалж чадах эсэхийг антропологич Шоши Паркс банхрын тухай нийтлэлдээ дурджээ.

Түүний “Атлас обсура”-д нийтлүүлсэн өгүүлэлд “Монгол банхар чоно, цоохор ирвэс зэрэг зэрлэг амьтдаас мал сүргээ хамгаалдаг малчдын хувьд цорын ганц үнэнч нөхөр. Баавгай шиг хүчирхэг банхар ноход 125 фунт хүртэл жинтэй. 15 мянган жилийн турш банхар ноход тал нутгийн хамгаалагч байсаар ирсэн. Тэр ч байтугай монголчууд банхрыг дараа төрөлдөө хүн болдог гэдэгт итгэдэг. Энэ бол нохойгоо хайрлах нэгэн өвөрмөц хүндэтгэл. Харамсалтай нь, монгол хүн банхар нохой хоёрын тэр онцгой холбоо цэвэр цусны банхартай хамт бараг алдагдсан. Зөвлөлт засгийн үеийн мал аж ахуйгаа нийгэмчлэх, өрхүүдийг суурин амьдралын хэв маягт шилжүүлэхийг зорьж байсан социалист кампанит аж ахуй банхрын орон зайг хумьсан юм. 1990 он гэхэд тал нутаг, нүүдэлчин айл хамгаалагчгүй болсон байв.

Алслагдсан хязгаар нутагт л цэвэр цусны цөөн банхар амьд үлджээ. Хамгаалагч банхаргүй бол мал сүрэг хорогдоно. Түүнчлэн цаг уурын өөрчлөлтийн улмаас тал хээр цөлжиж эхэлжээ. Банхар нохой мал сүргээ манахаас илүүтэй ахуй соёлыг хамгаалж чадах уу. Банхар ноход тал нутгийн хатуу ширүүн уур амьсгалаас үүссэн. Өөрөөр хэлбэл, банхар бол үүлдэр биш харин ландшафт юм. Учир нь, тэд хүний ​​оролцоогүйгээр үе дамжин дасан зохицож ирсэн. Банхар нохой нь хэмжээнээсээ гадна хэд хэдэн өвөрмөц шинж чанартай. Пиренейн уулын нохойгоос ялгаатай нь банхар сүрэгтэйгээ хамт амьдардаг. Мөн банхар ноход нутаг дэвсгэрээ шээсээрээ тэмдэглэж, феромонуудын үл үзэгдэх хил хязгаарыг үүсгэдэг. Тэд маш их хуцдаг. Хуцахгүй нам гүм болбол аюул ирсний дохио. Хоточ нохойгүй малчид буу, гар чийдэн зэрэг үр дүнгүй арга хэрэглэдэг.

Монгол Улсад хорь шахам жил ажилласан туршлагатай биологич, кино найруулагч Брюс Элфстром 2014 онд “Монгол банхар нохой” төслийг эхлүүлжээ. Нохой үржүүлж, тараах санаачилга нь нүүдэлчин айл өрхүүдэд туслах, мал сүргийн нөлөөллийг бууруулах зорилготой. Улаанбаатар хотоос холгүй байрлах төвөд генетикийн хувьд олон янзын үржлийн 20 эр, эм банхар бий.

“Монгол банхар нохой” төслийнхөн банхрын популяцыг аажмаар сэргээж байна. Жилд дунджаар 15 гөлөг гаргаж авдаг. Энэ нь эрэлтийг хангахад хүрэлцэхгүй байгаа ч эхлэл юм. Малчин Баттулга 2018 онд хоточ нохойгоо авснаас хойш чононд хонио алдаагүй байна. Дэлхийн байгаль хамгаалах нийгэмлэгийн “Тогтвортой ноолуур” зэрэг ашгийн бус түншүүд, цөлжилттэй тэмцэх, ховордсон ан амьтдыг хамгаалах төслүүдтэй хамтран ажилладаг. “Монгол банхар нохой” төслийнхөн малчидтай түлхүү харилцах зорилгоор “Three Camel Lodge” эко жуулчны төвтэй өнгөрсөн оноос хамтран ажиллажээ. Улмаар банхрын гөлөгнүүдийг 2020 оны арванхоёрдугаар сард малчин Будсүрэнд өгчээ. Тэрбээр “Хээрийн боохойд хэчнээн хонио алдсаныг санахгүй юм. Сайн хоточ нохойтой болж байгаадаа баяртай байна” гэж ярьсан. Цаг хугацаа өнгөрөхөд банхар нохойн популяци байгалийн жамаараа дахин өсөж, үржлийн төсөл шаардлагагүй болно. Малчид өвөг дээдсийнхээ хэдэн мянган жилийн турш уламжилсан амьтдын талаарх мэдлэгээ өөр хоорондоо солилцоно.

Энэ бол нүүдэлчин соёлын илэрхийллийг хойч үедээ хадгалж үлдээх, баталгаажуулах хамгийн сайн арга юм” гэжээ.

Х.Эрдэнэзаяа

Эх сурвалж: "Монголын үнэн" сонин

Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
Мэдээ таалагдсан бол like & share хийнэ үү:


БУСАД

 
 
СЭТГЭГДЭЛ БИЧИХ

 

СЭТГЭГДЭЛ
ШИНЭ МЭДЭЭ
Парламент ирэх долоо хоногт ямар асуудал хэлэлцэх вэ?
1 жил    

C.Чинзориг: 2024 оноос “Шүд” төсөл хэрэгжүүлнэ
1 жил    

ЗАВХАН: О.Төгөлдөр: Ганц хормын уур бухимдлаа "уучлаарай" гэдэг үгээр сольё
1 жил    

ӨМНӨГОВЬ: Энэ онд эцэг, эхчүүдэд чиглэсэн нөлөөллийн ажлуудыг түлхүү хийнэ
1 жил    

ӨМНӨГОВЬ: Аймгийн хэмжээнд мал төллөлт 3.09 хувьтай байна
1 жил    

Их Британийн хаан III Чарльзын Францад хийх айлчлал хойшилжээ
1 жил    

У.Хүрэлсүх: Уул уурхайн зориулалтаар газрын доорх ус ашиглахыг хязгаарлах шаардлагатай
1 жил    

ХҮҮХДҮҮДЭЭС харамласан 4 ТЭРБУМААР Ч.ХҮРЭЛБААТАР сайдын яаманд ЗАСВАР ХИЙЖ БАЙНА
1 жил    

АНУ, Канад орогнол хүсэгч иргэдийн асуудлаарх гэрээ байгуулав
1 жил    

БНХАУ гадаадын компаниудад шахалт үзүүлэхээ зогсоохыг АНУ-д уриалжээ
1 жил    

НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх 17 дугаар бага хурлыг зохион байгуулах бэлтгэлийг хангаж байгааг онцолжээ
1 жил    

УИХ-ын гишүүн асан Д.Ганхуяг: Улс төрийн намууд нь Монгол Улсын засаглалын хямралын гол шалтгаан болжээ
1 жил    

УИХ-ын даргад 3 гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх хүсэлтийг хүргүүлжээ
1 жил    

Дэлхий даяар 4 хүн тутмын 1 нь баталгаатай ундны усаар хангагдаж чадахгүй байна
1 жил    

"Уул уурхай хөрс, усыг хамгийн их бохирдуулж байна"
1 жил    

Ж.ЧИНБҮРЭН: ЭРТ ИЛРҮҮЛЭГ ХЭЧНЭЭН ХҮНИЙГ ҮХЛЭЭС АВАРЧ ЧАДАВ ГЭДЭГ ЧУХАЛ
1 жил    

ДАРХАН-УУЛ: Соёлын биет бус өвийг өвлүүлэх, түгээн дэлгэрүүлэх сургалт эхэллээ
1 жил    

13-ын А” маягтыг цахим болгохоор ярилцаж байна гэв
1 жил    

ДОРНОД: Дашбалбар, Баян-Уул сумдад нойтон цас их орсноос гамшгийн түвшинд хүрчээ
1 жил    

ОХУ “Сибирийн хүч-2” хоолойгоор Хятад руу хий нийлүүлэх гэрээг энэ онд багтаан байгуулна гэж найдаж байна
1 жил    

“Мөсөн өргөө”-нөөс мөрөөдөл биелэв
1 жил    

Орхон аймагт спортын сургалтын төлбөр сард дунджаар 50 мянган төгрөг байдаг
1 жил    

Алтны үнэ өсжээ
1 жил    

Д.Ганбат: Төрд НУУЦ АМРАГУУД том албан тушаал хашиж байгаа. Эдгээр хүмүүсийг яах юм
1 жил    

Голын сав газрын татмыг нарийвчлан судалжээ
1 жил    

Английн банк бодлогын хүүгээ 25 суурь нэгжээр өсгөжээ
1 жил    

“3D” принтерээр “хэвлэсэн” анхны пуужин тойрог замд орж чадаагүй байна
1 жил    

БНСУ-ын Ерөнхийлөгч Япон, АНУ-тай аюулгүй байдлын хамтын ажиллагаагаа бэхжүүлэхээ амлалаа
1 жил    

"Хүнсний хувьсгал"-ын хүрээнд хүнс, хөдөө аж ахуйн тоног төхөөрөмжийг гаалийн татвараас чөлөөлөв
1 жил    

Эзэнгүй муур, нохойг тоолно
1 жил    

Т.Аюурсайхан: Миний хувьд нүүрсний хулгайн хэрэгт ямар ч холбоогүй. Прокурорын дүгнэлттэй санал нийлэхгүй учраас гомдол гаргаж байгаа
1 жил    

Л.Оюун-Эрдэнэ: Би шинэ үе, шинэ мянганы залуучуудын гүүр нь байх болно
1 жил    

Цар тахлаас болж дүүжин тээвэр нь орж ирээгүй агаарын тээврийг ирэх онд ашиглалтад оруулна гэв
1 жил    

“НҮҮРСНИЙ ХУЛГАЙ“-д холбогдсон Ш.Раднаасэд охиноо БЗС-гийн 165.8 мянган долларын зээлээр АНУ-д сургажээ
1 жил    

УИХ-ын гишүүний халдашгүй байдлын дэд хорооны даргаар Ц.Мөнх-Оргилыг сонголоо
1 жил    

Д.Сарангэрэлийг Төрийн байгуулалтын байнгын хорооны бүрэлдэхүүнд оруулав
1 жил    

ХНХ-ын сайд Т.Аюурсайханыг чөлөөлсөн захирамжийг УИХ-д танилцуулж, чөлөөллөө
1 жил    

Т.Аюурсайхан: Миний хувьд нүүрсний хулгайн хэрэгт ЯМАРЧ ХОЛБООГҮЙ
1 жил    

Хашаандаа мод, бут, сөөг таривал урамшуулна
1 жил    

“Цэнхэр алт” усны салбарын үндэсний чуулганаас гарсан зөвлөмж
1 жил    

Явган хүний 25 мянган ам метр замыг засаж шинэчилнэ
1 жил    

Нөөцийн махыг 431 дэлгүүрт борлуулж байна
1 жил    

“IAAF” трансжендер эмэгтэйчүүдийг олон улсын тэмцээнд оролцохыг хориглоно
1 жил    

“СТЕППЕ АРЕНА”-г бүтээлцсэн канад архитекторуудыг шагнав
1 жил    

БНАСАУ "цацраг идэвхт цунами" үүсгэх чадалтай зэвсэг туршсанаа мэдэгджээ
1 жил    

“Эрдэнэс Тавантолгой” биржээр анх удаа эрчим хүчний нүүрс арилжив
1 жил    

Л.Алтанцэцэг маргааш алтан медалийн төлөө тоглоно
1 жил    

Австри улсаас Монголд аялал жуулчлал, цахим хөгжил, хог хаягдлын менежмент нэвтрүүлэхээ илэрхийлэв
1 жил    

“Мөнгөн мод” наадмын шилдгүүдийг 14 дэх жилдээ тодруулна
1 жил    

Япон, БНСУ-ын сайд нар БНАСАУ-ын асуудлаар нягт хамтран ажиллахаар тохиролцжээ
1 жил    



Нүүр хуудас | Фото мэдээ | Видео мэдээ | Сурталчилгаа байршуулах | Холбоо барих Утас: 89460-008, 7711-2424
© 2016 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. ARDCHILAL.MN.