Мэдээ
УЛААНБААТАР ºC
USD АНУ доллар 2,495.23
2024 оны 04-р сарын 25
Мэдээлэл хайх:
Зөвлөгөө | 7 хоногийн тойм | Олны танил | Шар | Танин мэдэхүй | Түүхэн хүмүүс | Кино урлаг | Дуу хөгжим | Номын ертөнц | Гадаад мэдээ | +18

Тахилгат уулсаа дархлах уу, уул уурхайг шүтэх үү?

НИЙТЛЭСЭН: 2021-03-03 11:10:43
Эдийн засаг > Уул уурхай | Сэтгэгдэл: 0

Хүн төрөлхтөн үүсэн бүрэлдсэн цагаас тэнгэр газар, байгаль дэлхий, уул усаа  шүтэж, амьдчилан харьцаж, тахилгын зан үйлийг хийж ирсэн түүхтэй.

Энэ ёс жаяг олон оронд, тэр дотроо дорно дахины улсуудад ямар нэг хэмжээгээр уламжлагдсаны  дотор монголчуудын дотор онцгой гүн бишрэлтэйгээр оршиж ирснийг судлаачид хэлдэг.  Эх нутаг, байгаль дэлхийгээ хайрлан хамгаалах  энэ  ёс монгол хүний үнэт өв,   түүх соёлын  дархлаа, оршихуйн баталгаа болж ирсэн учраас түүхийн янз бүрийн цаг үед тодорхой шалтгааны улмаас  тасалдсан ч  сэргээж ирсэн түүхтэй. Тэртээ XIII зуунд, Богд хаант төрийн үед, Монгол Улсын үе үеийн Ерөнхийлөгч нар ч ийм зарлиг, шийдвэр гаргаж ирсэн байдаг. Үүний нотолгоо нь өнөөдөр Монгол Улс  зарлигаар дархалсан 10 хайрхантай. Дөрвөн жилээр тахидаг уламжлалтай. Улмаар тахилгын зан үйл нь НҮБ, ЮНЕСКО-гийн дэлхийн соёлын өвд  бүртгэгдсэнийг уншигчид юу эс андах вэ.  Харин зарлигаар дархалсан, дархан цаазат, тусгай хамгаалалт бүхий тэрхүү хайрхан уулс бүрэн бүтэн байж чадаж байна  уу гэдэгт хэн хэрхэн хариулах бол.  Үндэсний өдөр тутмын “Зууны мэдээ” сонин  энэ асуудлыг хөндөн  мэдээлэл цуглуулж, эрэн сурвалжилж цуврал нийтлэлээр  олон нийтэд хүргэлээ.

“Төрийн тахилгат ууланд олгосон лицензүүд”  сэдвийн хүрээнд Төрийн тахилгат 10 хайрхан, түүний ойр орчмын байгаль орчны асуудлууд, цогцолбор газрын бүхэн бүтэн байдал, ашигт малтмалын ямар  зөвшөөрлүүд  олгогдсон, цуцагдсан болон одоо хүчинтэй байгаа, шүүхийн шатанд маргаан эцэслэгдээгүй гэх мэт бүх мэдээллийг багтаахыг хичээв.

Харамсалтай нь монголчуудын тахилга шүтээн болсон уулс дотор ухуулж төнхүүлээгүй, сэв суугаагүй нэг ч хайрхан алга. Эндээс   тахилгат уул, тусгай хамгаалалтад авсан нэрээр иргэдийн тархийг угаадаг юм биш үү. Ингэж  анхаарлыг нь сулруулж байгаад араар нь эрх баригчид ашигт малтмалын лицензийн наймаа хийдэг, олз ашиг хайж ирсэн юм биш биз гэсэн хардлага төрж  байна. Энэ бол сэтгүүлчийн хийж болох хамгийн наад захын дүгнэлт юм. Хөндлөнгийн судалгааны байгууллагууд, байгаль орчны үнэлгээ хийдэг судлаач, эрдэмтэд бол бүр ч нарийн тооцоо, судалгааг гаргаж хэлэх биз ээ. Бид мэдээллийг бэлтгэх явцдаа цөөнгүй судалгааны дүнтэй танилцсан. Төрийн бус байгуулагууд, байгаль орчныг хамгаалах чиглэлээр ажилладаг судалгааны төвүүд, зарим нь  уул уурхайн компаниудын санхүүжилттэй судалгаа гэдэг нь ч харагдаж байлаа.

Бид  төрийн тахилгат уул бүхий давхардсан тоогоор 15-16 аймгийн, 20 орчим сум, 13 багийн иргэд малчдын төлөөлөлтэй холбогдсон.  Аймаг, сумын удирдлагад болон ИТХ-ын төлөөлөгчөөр  ажиллаж байсан болон одоо байгаа албан тушаалтнуудтай холбогдсон. Тэдний хэлдэг үг хэвэнд цутгасан мэт илжилхэн. “Дээрээс тушаадаг, биднийг мэдээгүй байхад АМГТГ-аас лиценз олгосон байдаг” гэх. “Мэдэхгүй гэдэг үг мянган үгний таглаа” гэгчээр ийнхүү тэд мэдээлэл өгөхгүй, тун хойрго хийгээд хайхрамжгүй хандаж байв.

Харин малчид, иргэд бол  эцэг өвгөдөөс тахиж шүтэж ирсэн уулаа бүтэн байлгах,  дэлхийд ховор  ургамал, амьтны аймгийг хамгаалах, өөрсдийн өнө удаан жил оршин амьдарч ирсэн нутгийн багаль орчныг доройтуулахгүй байх сан гэсэн хоёргүй сэтгэлээр  зүтгэж  иржээ. Төрийн тахилгат 10 хайрхан бүхий аймаг, сумын иргэд  бүгд уул уурхай явуулахыг зөвшөөрөхгүй, тэр бүү хэл тэмцэл хөдөлгөөн өрнүүлж  ирсэн баримтууд  үүнийг нотолно. Тэдний тэмцлийн дүнд тахилгат уулс уул уурхайнхны мэдэлд бүрэн орсонгүй. Гэхдээ энд тэндээсээ ухуулж, төнхүүлсээр  сэвтсэн нүхэн уул, хүн юм гэвэл хөл гараа алтны эрэлчдэд таслуулчихсан,   бурхан  гэж үзвэл доторх алт мөнгө, элдэв баялаг бүхий  шүншиг нь хулгайд алдагдсан хайрханаа  Монголын төр тахисан болж, иргэд шүтдэг ажээ.

Монголын хамгийн өндөр цэг, дэлхийн дээвэр, анхны хүний мөрийг хадгалсан Алтай Таван Богд, Эзэн Чингисийн үеэс монгол төрийн голомтыг тулсан Бурхан Халдун,  дорнын тахилгат  уул Алтан-Овоо, олон ястны их шүтээн Алтан Хөхий, Хан Хөхий, эртний шүншигт Отгонтэнгэр уул, их говийн үзэсгэлэнт “Баянбүрд”  болсон Говь гурван сайхан, хангай нурууны гайхамшиг, олон гол мөрний эх ундарга  Суварга хайрхан, Сутай хайрхан, Богдын үеэс зарлигаар дархалсан Богд хан уул гээд  уг нь  10-хан уулыг   бүтэн үлдээж  болмоор сон. Тиймээс Монголын ард түмэн  Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-д   “Ухах юм бол тахиад яах юм бэ, тахилга шүтээнээ сэвтээхгүй байж чадахгүй юм бол Төрийн  тахилга гэж  тоглох хэрэг байна уу”  гэдэг шаардлагыг тавих ёстой. Төр нь төр шиг, зарлиг нь зарлиг шиг болсон цагт л байгаль орчныг хамгаалах шийдвэрүүд   хэрэгжих биз ээ.  Төрийн  тахилга үргэлжлээд явах учраас   эрэмдэг болсон уулсаа аргадаж тайх, ядаж ухсан нүхийг нь тэгшилж, сүр шүншгийг нь оршоон бүтэн болгох  зан үйлийг эхлүүлээсэй.

Ч.Үл-Олдох

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
Мэдээ таалагдсан бол like & share хийнэ үү:


БУСАД

 
 
СЭТГЭГДЭЛ БИЧИХ

 

СЭТГЭГДЭЛ
ШИНЭ МЭДЭЭ
Парламент ирэх долоо хоногт ямар асуудал хэлэлцэх вэ?
1 жил    

C.Чинзориг: 2024 оноос “Шүд” төсөл хэрэгжүүлнэ
1 жил    

ЗАВХАН: О.Төгөлдөр: Ганц хормын уур бухимдлаа "уучлаарай" гэдэг үгээр сольё
1 жил    

ӨМНӨГОВЬ: Энэ онд эцэг, эхчүүдэд чиглэсэн нөлөөллийн ажлуудыг түлхүү хийнэ
1 жил    

ӨМНӨГОВЬ: Аймгийн хэмжээнд мал төллөлт 3.09 хувьтай байна
1 жил    

Их Британийн хаан III Чарльзын Францад хийх айлчлал хойшилжээ
1 жил    

У.Хүрэлсүх: Уул уурхайн зориулалтаар газрын доорх ус ашиглахыг хязгаарлах шаардлагатай
1 жил    

ХҮҮХДҮҮДЭЭС харамласан 4 ТЭРБУМААР Ч.ХҮРЭЛБААТАР сайдын яаманд ЗАСВАР ХИЙЖ БАЙНА
1 жил    

АНУ, Канад орогнол хүсэгч иргэдийн асуудлаарх гэрээ байгуулав
1 жил    

БНХАУ гадаадын компаниудад шахалт үзүүлэхээ зогсоохыг АНУ-д уриалжээ
1 жил    

НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх 17 дугаар бага хурлыг зохион байгуулах бэлтгэлийг хангаж байгааг онцолжээ
1 жил    

УИХ-ын гишүүн асан Д.Ганхуяг: Улс төрийн намууд нь Монгол Улсын засаглалын хямралын гол шалтгаан болжээ
1 жил    

УИХ-ын даргад 3 гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх хүсэлтийг хүргүүлжээ
1 жил    

Дэлхий даяар 4 хүн тутмын 1 нь баталгаатай ундны усаар хангагдаж чадахгүй байна
1 жил    

"Уул уурхай хөрс, усыг хамгийн их бохирдуулж байна"
1 жил    

Ж.ЧИНБҮРЭН: ЭРТ ИЛРҮҮЛЭГ ХЭЧНЭЭН ХҮНИЙГ ҮХЛЭЭС АВАРЧ ЧАДАВ ГЭДЭГ ЧУХАЛ
1 жил    

ДАРХАН-УУЛ: Соёлын биет бус өвийг өвлүүлэх, түгээн дэлгэрүүлэх сургалт эхэллээ
1 жил    

13-ын А” маягтыг цахим болгохоор ярилцаж байна гэв
1 жил    

ДОРНОД: Дашбалбар, Баян-Уул сумдад нойтон цас их орсноос гамшгийн түвшинд хүрчээ
1 жил    

ОХУ “Сибирийн хүч-2” хоолойгоор Хятад руу хий нийлүүлэх гэрээг энэ онд багтаан байгуулна гэж найдаж байна
1 жил    

“Мөсөн өргөө”-нөөс мөрөөдөл биелэв
1 жил    

Орхон аймагт спортын сургалтын төлбөр сард дунджаар 50 мянган төгрөг байдаг
1 жил    

Алтны үнэ өсжээ
1 жил    

Д.Ганбат: Төрд НУУЦ АМРАГУУД том албан тушаал хашиж байгаа. Эдгээр хүмүүсийг яах юм
1 жил    

Голын сав газрын татмыг нарийвчлан судалжээ
1 жил    

Английн банк бодлогын хүүгээ 25 суурь нэгжээр өсгөжээ
1 жил    

“3D” принтерээр “хэвлэсэн” анхны пуужин тойрог замд орж чадаагүй байна
1 жил    

БНСУ-ын Ерөнхийлөгч Япон, АНУ-тай аюулгүй байдлын хамтын ажиллагаагаа бэхжүүлэхээ амлалаа
1 жил    

"Хүнсний хувьсгал"-ын хүрээнд хүнс, хөдөө аж ахуйн тоног төхөөрөмжийг гаалийн татвараас чөлөөлөв
1 жил    

Эзэнгүй муур, нохойг тоолно
1 жил    

Т.Аюурсайхан: Миний хувьд нүүрсний хулгайн хэрэгт ямар ч холбоогүй. Прокурорын дүгнэлттэй санал нийлэхгүй учраас гомдол гаргаж байгаа
1 жил    

Л.Оюун-Эрдэнэ: Би шинэ үе, шинэ мянганы залуучуудын гүүр нь байх болно
1 жил    

Цар тахлаас болж дүүжин тээвэр нь орж ирээгүй агаарын тээврийг ирэх онд ашиглалтад оруулна гэв
1 жил    

“НҮҮРСНИЙ ХУЛГАЙ“-д холбогдсон Ш.Раднаасэд охиноо БЗС-гийн 165.8 мянган долларын зээлээр АНУ-д сургажээ
1 жил    

УИХ-ын гишүүний халдашгүй байдлын дэд хорооны даргаар Ц.Мөнх-Оргилыг сонголоо
1 жил    

Д.Сарангэрэлийг Төрийн байгуулалтын байнгын хорооны бүрэлдэхүүнд оруулав
1 жил    

ХНХ-ын сайд Т.Аюурсайханыг чөлөөлсөн захирамжийг УИХ-д танилцуулж, чөлөөллөө
1 жил    

Т.Аюурсайхан: Миний хувьд нүүрсний хулгайн хэрэгт ЯМАРЧ ХОЛБООГҮЙ
1 жил    

Хашаандаа мод, бут, сөөг таривал урамшуулна
1 жил    

“Цэнхэр алт” усны салбарын үндэсний чуулганаас гарсан зөвлөмж
1 жил    

Явган хүний 25 мянган ам метр замыг засаж шинэчилнэ
1 жил    

Нөөцийн махыг 431 дэлгүүрт борлуулж байна
1 жил    

“IAAF” трансжендер эмэгтэйчүүдийг олон улсын тэмцээнд оролцохыг хориглоно
1 жил    

“СТЕППЕ АРЕНА”-г бүтээлцсэн канад архитекторуудыг шагнав
1 жил    

БНАСАУ "цацраг идэвхт цунами" үүсгэх чадалтай зэвсэг туршсанаа мэдэгджээ
1 жил    

“Эрдэнэс Тавантолгой” биржээр анх удаа эрчим хүчний нүүрс арилжив
1 жил    

Л.Алтанцэцэг маргааш алтан медалийн төлөө тоглоно
1 жил    

Австри улсаас Монголд аялал жуулчлал, цахим хөгжил, хог хаягдлын менежмент нэвтрүүлэхээ илэрхийлэв
1 жил    

“Мөнгөн мод” наадмын шилдгүүдийг 14 дэх жилдээ тодруулна
1 жил    

Япон, БНСУ-ын сайд нар БНАСАУ-ын асуудлаар нягт хамтран ажиллахаар тохиролцжээ
1 жил    



Нүүр хуудас | Фото мэдээ | Видео мэдээ | Сурталчилгаа байршуулах | Холбоо барих Утас: 89460-008, 7711-2424
© 2016 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. ARDCHILAL.MN.