Мэдээ
УЛААНБААТАР ºC
USD АНУ доллар 2,495.23
2024 оны 04-р сарын 20
Мэдээлэл хайх:
Зөвлөгөө | 7 хоногийн тойм | Олны танил | Шар | Танин мэдэхүй | Түүхэн хүмүүс | Кино урлаг | Дуу хөгжим | Номын ертөнц | Гадаад мэдээ | +18

“Ард”-ын Ч.Ганхуягийн авдар дүүрэн алтны амбиц

НИЙТЛЭСЭН: 2021-03-01 14:02:54
Эдийн засаг > Баялаг бүтээгч | Сэтгэгдэл: 0

Санхүүгийн зохицуулах хорооны мэдэгдлээс хойш “Ард койн” тойрсон үйл явц улам ч хурдацтай өрнөлөө. Монголын 0-18 насны бүх хүүхдэд 77 койн тараахаа “Ард санхүүгийн нэгдэл” мэдэгдлээ.

Монголын хөрөнгийн зах зээл хөгжлийн нэгэн сонирхолтой үе рүүгээ орж байна. Энэ сонирхолтой өрнөлийн гол эзэн нь Ч.Ганхуягийн толгойлсон “Ард санхүүгийн нэгдэл” болоод байна.

Хөрөнгийн зах зээл дэх “Ард”-ыг тойрсон өрнөлүүд “Монгол ТВ”-ээр хоёр сарын хугацаанд Ням гариг бүрийн орой цацагдаж байсан “Аппрентис Монгол” шоутай давхацлаа. Энэ давхцал тохиолдлын байсан уу, эсвэл Ч.Ганхуягийн сайтар төлөвлөсөн төлөвлөгөө байсан уу.

“Ард санхүүгийн нэгдэл”-ийн хувьцааны ханш 2021 он гарсаар 302% өссөнийг компанийн цахим хуудсанд мэдээлжээ.

“2021 он гарснаас хойш “Ард санхүүгийн нэгдэл” болон түүний харьяа компаниудын хувьцааны ханш өндөр өсөлтийг үзүүлээд байна. Үүнд Бодлогын хүү буурснаар хөрөнгийн зах зээлийн идэвхжил хурдацтай нэмэгдсэн, “Ард санхүүгийн нэгдэл”-тэй хамтран ажилласан Apprentice нэвтрүүлэг олонд хүрсэн, хувьцаат компаниудын 2020 оны санхүү үр дүнгийн тайлангууд гарсан зэрэг олон шалтгаан нөлөөлжээ” хэмээн дүгнэсэн нь тохиолдлын зүйл бишийг харуулж байна. Телевизийн тэрхүү шоуны бэлтгэл ажил, зураг авалт өнгөрсөн зун, намаржин хийгдсэн урт хугацааны ажил байсан.

Мөн одоо ид шуугиан тариад байгаа “Ард койн”-ыг арилжих DAX аппликэйшнийг 2020 оны арванхоёрдугаар сарын 14-ны өдөр гүйлгээнд нэвтрүүлсэн. Харин “Аппрентис” шоуны анхны дугаар 2020 оны арванхоёрдугаар сарын 13-ний өдөр цацагдсан байна. Энэ оны нэгдүгээр сарын дундуур 13 төгрөг орчим хэлбэлзэж байсан коины ханш 30 төгрөг болсон нь уг койны ханшны эхний үсрэлт байсан гэж хэлж болно.

Харин үүнээс хойш ханш нь хэд хэдэн удаа огцом өсч өчигдрийн /2021.02.28/ байдлаар 300 төгрөг байна. Нэг шөнийн дотор хоёр дахин өссөн тохиолдол ч байжээ.

Уг аппликэйшнийг хэрэглэгчийн тоо 2020 онд 450 мянга байсан бол энэ оны хоёрдугаар сарын 20-ны байдлаар 700 мянгад хүрсэн хэмээн ХААИС-ийн Эдийн засаг, бизнесийн сургуулийн сургалтын хөтөлбөрийн эрхлэгч Г.Ганзориг “Зууны мэдээ” сонинд өгсөн ярилцлагадаа хэлсэн байна.

Ялангуяа сүүлийн 2-3 долоо хоногт “Ард койн”-ы арилжаанд оролцох хүсэлтэй залуусын тоо эрс нэмэгдэж, апп ачааллаа дийлэхгүй тохиолдол хэд хэдэн удаа гарав. Уг апп энэ сарын 20-ны өдөр шинэчилсэн хувилбараа гаргасан бөгөөд шинэчилсэн хувилбарын нээлтийн өдөр 10 мянган хүн DAX руу нэвтэрсэн нь өндөр үзүүлэлт юм.

“Ард койн”-ы  ханш ийнхүү огцом өссөн нь хөөс, тийм баталгаагүй зүйлд мөнгөө оруулж алдахгүй байсан нь дээр гэж хэлэх хүн олон байна. Гэвч Ч.Ганхуягийн зүгээс лайв мэдээллийг уйгагүй цацаж, “Ард койн”-ы ирээдүйд итгэхгүй байгаагаа илэрхийлсэн хүн бүрт хариу өгч байна. Энэ байдал нь ямар ч байсан буух эзэн, буцах хаягтай зүйлд мөнгөө хийж байна гэсэн сэтгэгдлийг төрүүлж байгаа юм.

Гэсэн ч “Ард койн”-ы бодит үнэ хэд вэ, 10 төгрөг байсан коин 300 төгрөг хүрсэн нь дээд үнэ мөн үү, эсвэл эргээд буух уу гэдгийг арилжаанд оролцогчдоос мэдэх хүн бараг байхгүй байх.

Тиймээс арилжаанд оролцож байгаа хүмүүс хямд байхад нь худалдан авч, өссөн үед нь эргэн зарах тактик барьж байна.

“Ард койн” гэж юу вэ?

Энэ бол Монголын анхны цахим мөнгө. Өнөөдөр дэлхий дээр маш олон цахим мөнгө эргэлдэж байна. Монголчуудын хамгийн сайн мэдэх нь биткоин байх. Гэхдээ эдгээр цахим мөнгөнөөс “Ард койн” ялгаатай. Юугаараа ялгаатайг доктор Г.Ганзориг ийнхүү тайлбарлажээ.

“Ард санхүүгийн нэгдлийг бүрдүүлдэг 21 компанийн 5.158.308 мянган ширхэг урамшууллын оноо юм. Яг л Петровисийн шатахуун худалдан авахад өгдөг “Рэд пойнт”, Юнител компанийн “Юү пойнт”-той ижил.

Хамгийн гол онцлог нь энэ урамшууллын оноог блокчэйн технологитой холбон хүмүүс хоорондоо наймаалцах боломжийг олгосон нь дэлхийд байхгүй финтек инноваци болоод байна.

Өөрөөр хэлбэл, бусад крипто валютаас ялгагдах ялгаа нь энэ коиныг бүтээсэн эзэд нь “Ард санхүүгийн нэгдэл” бөгөөд Ард койны үнийн түвшин нь “Ард санхүүгийн нэгдлийн итгэлийн индекс” буюу энэ компани өсөн дэвжихэд нэмэгдэх, уруудан доройтвол буурах магадлалтай крипто валют юм. Гэхдээ ард коин нь крипто валютын үндсэн хэв шинжийг олоод олон нийтэд танигдаад хэдэн сая хүн тус валютыг арилжаад эхэлбэл энэ компанийн үйл ажиллагаанаас үл хамааран үнэ нь тогтдог болох боломжтой. Энэ нь компанийн хувьцаанаас ялгарах гол ялгаа болно. Монгол Улсын хууль тогтоомж, эрх зүйн хүрээнд энэ коиныг гаргаж арилжаанд оруулсан нь онцлог болно” гэжээ.

“Ард койн”-ы ханш өсөхөд “Ард санхүүгийн нэгдэл”-ээс зарласан урамшууллын өвөрмөц аян нөлөөлсөн гэж хэлж болно.

Энэ аян мөн “Аппрентис” шоуны үеэр явагдсан. Тодруулбал, 2021 оны нэгдүгээр сарын 25-наас “Ард санхүүгийн нэгдэл”-ийн хувьцааг 3000 төгрөгөөр үнэлж нэг сая төгрөгт 333 “Ард” хувьцаа, 3000 ширхэг “Ард койн” өгөх урамшуулал зарласан бөгөөд урамшууллын аяныг хоёрдугаар сарын 6-нд хаажээ. Энэ аяны дүнд нийт 3.335 хүнээс 4.5 тэрбум төгрөг босгосон бөгөөд энэ мөнгөө арилжааны банкинд хөрөнгө оруулна гэдгээ Ч.Ганхуяг захирал мэдэгдсэн. Энэ аяныг дагалдсан сурталчилгаагаа Ч.Ганхуяг захирал “Ав, дар” уриатай хийсэн нь маш оновчтой байсан.

“Үүнийг анхааралтай уншиж, тунгаана уу? Танд хэрэгтэй зөвлөгөө өгье. Манай хэрэглэгч хагас саяд хүрэв. “Ард Санхүүгийн Нэгдэл” дараа жил “АрдКойн”-ы урамшуулалдаа 1.2 тэрбум төгрөгийн төсвийг баталсан тул ARDX-ээ зарах гэж яарах хэрэггүй юм шүү.

Зарах бол зөвхөн эксчэйнж дээрээ зах зээлийн үнээр нь арилжаарай. Хувь хүнд зарын дагуу хямд шилжүүлж огтоос болохгүй! Танд зориулсан хөрөнгийг тэр хүн хямд авч ашиг хийж байна. Дахин хэлье 90 оны хувьчлалын түүхийг бүү давт. Ягаан, цэнхэр тасалбарын гунигт явдлыг бүү март! Ухаантай хүн нэг алдаагаа олон дахин давтдаггүй гэдэг шүү дээ!

Харин “АрдКойн”-оо манай дурын үйлчилгээнд хамрагдаж цуглуулж болно. Хуримтлал, хөрөнгө оруулалт хийж болно. Ирээдүйгээ өөрийнх болго! Үр хүүхэддээ өвлүүлэх хур хөрөнгөтэй бол.

Манай хувьцаагаар сольж, бусад криптовалют болгож болно. Энэ бол манай хамт олны та бүхэндээ барьж байгаа бэлэг юм шүү!

Ав. Дар! Авдар дүүрэн алт болгохыг ерөөе!” Энэ бол Ч.Ганхуяг захирлын олонд хандсан мессэж.

“Ард койн”-ы ханшийн өсөлт хөөс үү гэдэг дээр мэргэжлийн хүмүүс ид маргаж байна. Мөн “Ард”-ынхан өөрсдөө үнэ өсгөж байх магадлалтай хэмээн хардах хүн байна. Гэвч энэ бүхнийг зохицуулсан нарийн зохицуулалт одоогоор Монголд байхгүй. Виртуаль орчин дахь мөнгөний харилцааг зохицуулах Цахим мөнгөний журам нэртэй баримт бичгийг Монголбанкны ерөнхийлөгчийн тушаалаар 2018 онд баталсан. Криптовалюттай холбоотой аливаа харилцаа өнөөдөр энэ журмын хүрээнд л хэрэгжиж байгаа юм. Энэ харилцааг журмаар зохицуулах аргагүй болж байгааг харгалзан холбогдох хуулийн төслийг боловсруулаад байна. Виртуаль хөрөнгийг үйлчилгээ үзүүлэгчийн тухай хууль нэртэй уг хуулиар крипто валют эзэмшигч өмч хөрөнгөөрөө хохирох тохиолдолд хэрхэн зохицуулах, маргааныг хэрхэн шийдвэрлэх, мөн түүнчлэн криптовалют, түүнийг зарж борлуулсан, энэ төрлийн үйлчилгээ үзүүлснээс олсон орлогоос татвар оногдуулах, харин тухайн үйлчилгээ үзүүлэгчийг санхүүгийн үйлчилгээ үзүүлэгчийн нэгэн адил нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх эрх зүйн орчныг бий болгохоор тусгаад байгаа ажээ.

Өнгөрсөн Баасан гаригт /2021.02.26/ Санхүүгийн зохицуулах хороо мэдэгдэл гаргаж крипто валютын виртуаль гүйлгээнд болгоомжтой оролцохыг иргэдэд анхаарууллаа. Уг мэдэгдэл “Ард койн”-ы үйл ажиллагааг үндсэндээ үгүйсгэжээ.

Тухайлбал, уг мэдэгдэлд “Сүүлийн үед зарим нэр бүхий санхүүгийн компанийн бүтээгдэхүүн, үйлчилгээний борлуулалтыг нэмэгдүүлэх, харилцагчдадаа хямдруулалтын боломж олгох зорилготой гаргасан урамшууллын оноо нь зохицуулалтын бус арилжааны хэрэгсэл буюу койн, криптовалют болж, тухайн урамшууллыг гаргасан компанийн хөрөнгө, хувьцаа хэлбэрээр баталгаажиж байгаа гэх мэдээллийг олон нийтэд түгээж байгаа нь буруу ташаа ойлголтыг төрүүлж болзошгүй байна. Өөрөөр хэлбэл, тухайн урамшууллын оноо /койн, криптовалют/-г дижитал бирж, дижитал банк гэх арилжааны системээр дамжуулж худалдах, худалдан авах боломжтой ба ирээдүйд үнэ цэнэ өснө гэх зэргээр олон нийтийн санхүүгийн мэдлэг дутмаг байдлыг ашиглаж, эрэлтийг бий болгох нь эргээд иргэдэд эд хөрөнгийн хохирол учруулахуйц нөхцөл байдлыг бий болгох эрсдэлтэй юм.

Монголбанк, Санхүүгийн зохицуулах хорооноос олгосон тусгай зөвшөөрлийн хүрээнд 12 банк, 3 бирж /Монголын Хөрөнгийн бирж, Монголын Үнэт цаасны бирж, Хөдөө аж ахуйн бирж/ үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд дээр дурдсан дижитал бирж, дижитал банк зэрэг нь төрийн хяналт, зохицуулалтын хүрээнд үйл ажиллагаа эрхлэх этгээдэд хамаарахгүй.

Дижитал биржээр арилжаалж буй үнэт цаасны токен /Security Token/ гэх хувьцаанд хөрвөх, эсхүл солих боломжтой мэт зарим төрлийн дижитал хэлбэртэй бүтээгдэхүүн нь бодит үнэт цаасаар солих, хөрвүүлэх боломжгүй юм. Компанийн хувьцаа болон тэдгээрт суурилсан буюу түүнд хөрвөх боломжтой үнэт цаастай холбогдох харилцаа нь Компанийн тухай хууль, Үнэт цаасны зах зээлийн тухай хуулиар зохицуулагдаж, үнэт цаас нь төрийн эрх бүхий байгууллагад бүртгэгдэхээр хуульчлагдсан байдаг.

Иймд токен, криптовалют, койны үнэ ханшийг урьдчилан таамаглах боломжгүй, үнийн савалгаа ихтэй байдаг ба эдгээрийг худалдан авах нь оруулсан хөрөнгөө алдах өндөр эрсдэлийг дагуулж болзошгүй тул иргэн Танд анхааруулж байна” гэжээ.

Санхүүгийн зохицуулах хорооны мэдэгдлээс хойш “Ард койн” тойрсон үйл явц улам ч хурдацтай өрнөлөө. Монголын 0-18 насны бүх хүүхдэд 77 койн тараахаа “Ард санхүүгийн нэгдэл” мэдэгдлээ.

Нийтдээ 24 тэрбум төгрөгтэй тэнцэх коиныг хүүхэд бүрт тараах бөгөөд койн авах бүртгэлийг энэ оны зургадугаар сарын 1 хүртэл онлайнаар тус байгууллагаас гаргасан албан ёсны асуулгаар дамжуулан авахаа зарлалаа. 77 коин гэдэг нь “Ард койн”-ы өчигдрийн ханшаар 23100 төгрөг юм.

Дэлхий даяараа зэрэгцээ виртуаль ертөнц рүү амьдрал шилжиж байгаа энэ үед технологио дагасан санхүүгийн бүтээгдэхүүн цаашдын аа хөгжлийг тодорхойлж магадгүй болоод байна. Үүний хамгийн шинэ жишээ нь Элон Маск биткоинд хөрөнгө оруулсан явдал. Энэ хоёрдугаар сарын 8-нд цахилгаан автомашин үйлдвэрлэгч “Тесла” компани 1.5 тэрбум ам.доллараар биткоин худалдан авч, цаашдаа биткоиноор машинаа зарахаа зарласан бөгөөд үүний дараа биткоины үнэ 46.666 ам.долларт хүрч огцом өссөн.

Биткоины ханш өссөн нь ч хүмүүсийн “Ард койн”-ыг сонирхох сонирхлыг өдөөсөн байхыг үгүйсгэхгүй. Нөгөө талаар цар тахлын хөл хорионы үед онлайнд суурилсан бүхий л үйлчилгээ ашигтай байгааг бүгд харж байна.

Гэртээ суунгаа гар утсаараа арилжаанд оролцож мөнгө олж,  өсгөж болно гэдэг татгалзах зүйл биш. Тэгээд ч “Ард”-ын зүгээс эхнээсээ “өөрт байгаа сул мөнгөөрөө Ард койн аваарай, бусдаас зээл аван байж коин худалдан авах хэрэггүй, алдаж болох мөнгөөрөө л аваарай” гэсэн сануулгыг байнга хийж байгааг анзаарах хэрэгтэй. Хэрвээ нэг удаагийн луйвар хийгээд гараад явчихаар тоглогч байсан бол ийм ухуулгыг хийхгүй байх байсан. “Ард санхүүгийн нэгдэл” Монголын хөрөнгө, санхүүгийн зах зээлд удаан хугацаанд гол тоглогч байх хүсэлтэй байгаагаа зоригтой, илэн далангүй илэрхийлж байна.

Эх сурвалж: Д.Нарантуяа (news.mn)

Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
Мэдээ таалагдсан бол like & share хийнэ үү:


БУСАД

 
 
СЭТГЭГДЭЛ БИЧИХ

 

СЭТГЭГДЭЛ
ШИНЭ МЭДЭЭ
Парламент ирэх долоо хоногт ямар асуудал хэлэлцэх вэ?
1 жил    

C.Чинзориг: 2024 оноос “Шүд” төсөл хэрэгжүүлнэ
1 жил    

ЗАВХАН: О.Төгөлдөр: Ганц хормын уур бухимдлаа "уучлаарай" гэдэг үгээр сольё
1 жил    

ӨМНӨГОВЬ: Энэ онд эцэг, эхчүүдэд чиглэсэн нөлөөллийн ажлуудыг түлхүү хийнэ
1 жил    

ӨМНӨГОВЬ: Аймгийн хэмжээнд мал төллөлт 3.09 хувьтай байна
1 жил    

Их Британийн хаан III Чарльзын Францад хийх айлчлал хойшилжээ
1 жил    

У.Хүрэлсүх: Уул уурхайн зориулалтаар газрын доорх ус ашиглахыг хязгаарлах шаардлагатай
1 жил    

ХҮҮХДҮҮДЭЭС харамласан 4 ТЭРБУМААР Ч.ХҮРЭЛБААТАР сайдын яаманд ЗАСВАР ХИЙЖ БАЙНА
1 жил    

АНУ, Канад орогнол хүсэгч иргэдийн асуудлаарх гэрээ байгуулав
1 жил    

БНХАУ гадаадын компаниудад шахалт үзүүлэхээ зогсоохыг АНУ-д уриалжээ
1 жил    

НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх 17 дугаар бага хурлыг зохион байгуулах бэлтгэлийг хангаж байгааг онцолжээ
1 жил    

УИХ-ын гишүүн асан Д.Ганхуяг: Улс төрийн намууд нь Монгол Улсын засаглалын хямралын гол шалтгаан болжээ
1 жил    

УИХ-ын даргад 3 гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх хүсэлтийг хүргүүлжээ
1 жил    

Дэлхий даяар 4 хүн тутмын 1 нь баталгаатай ундны усаар хангагдаж чадахгүй байна
1 жил    

"Уул уурхай хөрс, усыг хамгийн их бохирдуулж байна"
1 жил    

Ж.ЧИНБҮРЭН: ЭРТ ИЛРҮҮЛЭГ ХЭЧНЭЭН ХҮНИЙГ ҮХЛЭЭС АВАРЧ ЧАДАВ ГЭДЭГ ЧУХАЛ
1 жил    

ДАРХАН-УУЛ: Соёлын биет бус өвийг өвлүүлэх, түгээн дэлгэрүүлэх сургалт эхэллээ
1 жил    

13-ын А” маягтыг цахим болгохоор ярилцаж байна гэв
1 жил    

ДОРНОД: Дашбалбар, Баян-Уул сумдад нойтон цас их орсноос гамшгийн түвшинд хүрчээ
1 жил    

ОХУ “Сибирийн хүч-2” хоолойгоор Хятад руу хий нийлүүлэх гэрээг энэ онд багтаан байгуулна гэж найдаж байна
1 жил    

“Мөсөн өргөө”-нөөс мөрөөдөл биелэв
1 жил    

Орхон аймагт спортын сургалтын төлбөр сард дунджаар 50 мянган төгрөг байдаг
1 жил    

Алтны үнэ өсжээ
1 жил    

Д.Ганбат: Төрд НУУЦ АМРАГУУД том албан тушаал хашиж байгаа. Эдгээр хүмүүсийг яах юм
1 жил    

Голын сав газрын татмыг нарийвчлан судалжээ
1 жил    

Английн банк бодлогын хүүгээ 25 суурь нэгжээр өсгөжээ
1 жил    

“3D” принтерээр “хэвлэсэн” анхны пуужин тойрог замд орж чадаагүй байна
1 жил    

БНСУ-ын Ерөнхийлөгч Япон, АНУ-тай аюулгүй байдлын хамтын ажиллагаагаа бэхжүүлэхээ амлалаа
1 жил    

"Хүнсний хувьсгал"-ын хүрээнд хүнс, хөдөө аж ахуйн тоног төхөөрөмжийг гаалийн татвараас чөлөөлөв
1 жил    

Эзэнгүй муур, нохойг тоолно
1 жил    

Т.Аюурсайхан: Миний хувьд нүүрсний хулгайн хэрэгт ямар ч холбоогүй. Прокурорын дүгнэлттэй санал нийлэхгүй учраас гомдол гаргаж байгаа
1 жил    

Л.Оюун-Эрдэнэ: Би шинэ үе, шинэ мянганы залуучуудын гүүр нь байх болно
1 жил    

Цар тахлаас болж дүүжин тээвэр нь орж ирээгүй агаарын тээврийг ирэх онд ашиглалтад оруулна гэв
1 жил    

“НҮҮРСНИЙ ХУЛГАЙ“-д холбогдсон Ш.Раднаасэд охиноо БЗС-гийн 165.8 мянган долларын зээлээр АНУ-д сургажээ
1 жил    

УИХ-ын гишүүний халдашгүй байдлын дэд хорооны даргаар Ц.Мөнх-Оргилыг сонголоо
1 жил    

Д.Сарангэрэлийг Төрийн байгуулалтын байнгын хорооны бүрэлдэхүүнд оруулав
1 жил    

ХНХ-ын сайд Т.Аюурсайханыг чөлөөлсөн захирамжийг УИХ-д танилцуулж, чөлөөллөө
1 жил    

Т.Аюурсайхан: Миний хувьд нүүрсний хулгайн хэрэгт ЯМАРЧ ХОЛБООГҮЙ
1 жил    

Хашаандаа мод, бут, сөөг таривал урамшуулна
1 жил    

“Цэнхэр алт” усны салбарын үндэсний чуулганаас гарсан зөвлөмж
1 жил    

Явган хүний 25 мянган ам метр замыг засаж шинэчилнэ
1 жил    

Нөөцийн махыг 431 дэлгүүрт борлуулж байна
1 жил    

“IAAF” трансжендер эмэгтэйчүүдийг олон улсын тэмцээнд оролцохыг хориглоно
1 жил    

“СТЕППЕ АРЕНА”-г бүтээлцсэн канад архитекторуудыг шагнав
1 жил    

БНАСАУ "цацраг идэвхт цунами" үүсгэх чадалтай зэвсэг туршсанаа мэдэгджээ
1 жил    

“Эрдэнэс Тавантолгой” биржээр анх удаа эрчим хүчний нүүрс арилжив
1 жил    

Л.Алтанцэцэг маргааш алтан медалийн төлөө тоглоно
1 жил    

Австри улсаас Монголд аялал жуулчлал, цахим хөгжил, хог хаягдлын менежмент нэвтрүүлэхээ илэрхийлэв
1 жил    

“Мөнгөн мод” наадмын шилдгүүдийг 14 дэх жилдээ тодруулна
1 жил    

Япон, БНСУ-ын сайд нар БНАСАУ-ын асуудлаар нягт хамтран ажиллахаар тохиролцжээ
1 жил    



Нүүр хуудас | Фото мэдээ | Видео мэдээ | Сурталчилгаа байршуулах | Холбоо барих Утас: 89460-008, 7711-2424
© 2016 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. ARDCHILAL.MN.