Мэдээ
УЛААНБААТАР ºC
USD АНУ доллар 2,495.23
2021 оны 04-р сарын 22
Мэдээлэл хайх:
Зөвлөгөө | 7 хоногийн тойм | Олны танил | Шар | Танин мэдэхүй | Түүхэн хүмүүс | Кино урлаг | Дуу хөгжим | Номын ертөнц | Гадаад мэдээ | +18

Нийслэлийн агаарын бохирдлыг 15 цэгт хэмжиж байна

НИЙТЛЭСЭН: 2021-03-01 11:03:28
Нийгэм > Нийслэл | Сэтгэгдэл: 0

Агаарын чанарыг тодорхойлогч үндсэн бохирдуулагчдаас агаарын тоосонцрууд нь хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөтэйд тооцогддог учраас “PM2.5,  PM10” тоосонцрын нөлөөллийн талаарх мэдээлийг хүргэж байна.

Шахмал түлшийг нэвтрүүлснээр Улаанбаатар хотын агаарын PM 2.5,  PM10 зэрэг нарийн ширхэгт тоосонцруудын хэмжээ буурсан ч хүхэрлэг хийн хэмжээ нэмэгдлээ гэх мэдээлэл олон нийтийн сүлжээгээр гарах болсон.

Агаарын чанарыг тодорхойлогч үндсэн бохирдуулагчдаас агаарын тоосонцрууд нь хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөтэйд тооцогддог учраас “PM2.5,  PM10” тоосонцрын нөлөөллийн талаарх мэдээлийг хүргэж байна.

Одоогийн байдлаар Нийслэлийн  агаарын чанарыг гэр хороолол, автозам, орон сууцны хороолол, үйлдвэрийн дүүрэг орчмын 15 цэгт агаар бохирдуулах бодис болох хүхэрлэг хий (SO2), азотын давхар исэл (NO2), РМ2.5, PM10 тоосонцор, нүүрстөрөгчийн дутуу исэл (CO), озон (О3)-ы агууламжийг автомат багаж болон химийн аргаар тодорхойлж www.agaar.mn  сайтад өдөр бүр мэдээлж байна.

Хүн агаарын тоосонцроор амьсгалснаар тоосонцрын жижиг хэсгүүд уушгинд хүрч, уушги зүрх судасны хүнд хэлбэрийн үрэвсэлт өвчлөлүүдийг үүсгэдэг аж. Агаарын чанарыг үнэлэх, хүний эрүүл мэндэд үзүүлэх нөлөөллийг тооцохдоо тоосонцрыг 2.5-10 микрометрийн аэродинамик диаметртэй буюу том ширхэглэлт тоосонцор (PM10) ба 2.5 микрометрээс бага буюу нарийн ширхэглэлт тоосонцор (PM2.5), хэт нарийн ширхэглэгт тоосонцор (PM0.1) гэж ангилдаг байна.

Агаарын тоосонцрын эх үүсвэр

Агаарын тоосонцрууд нь янз бүрийн хэлбэр хэмжээтэй ба төрөл бүрийн химийн бодисуудаас тогтдог. Зарим нь эх үүсвэр дээрээс шууд ялгардаг байхад ихэнх нь агаар дахь бусад бохирдуулагчдын цогц химийн урвалаас үүсдэг. Тоосонцрын эх үүсвэрийг ерөнхийд нь байгалийн болон хүний үйл ажиллагаанаас үүдэлтэй гэж ангилна.

PM10: Том ширхэглэлт тоосонцор (PM10) нь голдуу байгалийн гаралтай эх үүсвэртэй байдаг. Тухайлбал механик өгөршилд орж, нунтаглагдан бутарсан хөрс, тоос, далайн давс, биоаэрозолын хэсгүүд байдаг. Салхи, хөдөлгөөн зэргээр хөрсний жижиг хэсгүүд агаарт гарч салхиар зөөгдөн, эрдсийн тоосонцруудыг атмосферт оруулж ирдэг бөгөөд эдгээр тоосонцрын гол найрлага нь царцдаст ихээр агуулагдах хөнгөн цагаан, цахиур, төмөр, кальци болон калийн ислүүд байдаг.

PM2.5: Харин нарийн ширхэглэлт тоосонцор нь ихэвчлэн хийн төлөв дэх бодисуудын конденсацийн процесс болон дутуу шаталтын процессоос үүсдэг. Тиймээс гол эх үүсвэр тээврийн хэрэгслүүд, үйлдвэрийн болон ахуйн шаталтын процессууд мөн хоол хийх зэрэг шаталт явагдаж байгаа бүхий л хүний үйл ажиллагаанаас үүдэлтэй эх үүсвэрүүд байна. Конденсацийн процессын үед агаар дахь хийн бохирдуулагчид 0.05 микрометр хэмжээтэй цөмийг тойрон хэсэг хугацааны дараа бөөгнөрөн биежиж нарийн ширхэглэгт тоосонцруудыг үүсгэдэг (Зураг 1).

Шаталтын үед янз бүрийн температурт тоосонцор үүсгэх өндөр идэвхтэй хий төлөвт нэгдлүүд, органик нэгдлүүд, үргэлжилсэн гинжин хэлхээ бүхий хөө тортог, металлын ислүүд агаар мандалд хаягддаг ба агаар мандлын физик химийн процессын үр дүнд янз бүрийн хэлбэр хэмжээтэй тоосонцрыг үүсгэдэг.

Тоосонцрын хүний эрүүл мэндэд үзүүлэх сөрөг нөлөөлөл

Агаарын тоосонцор буюу аэрозол гэдэгт дээр дурдсанчлан хэдхэн молекулын кластерын хэмжээнээс 20 мкм хүртэлх диаметртэй хатуу болон шингэн жижиг хэсгүүд хамаарна. Гэвч амьсгалах процессоор нэвтэрч, хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөлөл үзүүлэх нь том болон нарийн ширхэглэлт тоосонцор РМ2.5, PM10 байна.

Тиймээс иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг хангасан хот, суурин газрыг төлөвлөж, бохирдлын эх үүсвэрийг багасгаж, хүн амд амьдрах орчны зөв дадлыг төлөвшүүлэх замаар агаар, орчны бохирдлыг бууруулж эрүүл, аюулгүй орчныг бүрдүүлэхээр Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооноос  үйл ажиллагаагаа  чиглүүлэн шат дараатай арга хэмжээг авч хэрэгжүүлэн ажиллаж байна.

 

www.agaar.mn

Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
Мэдээ таалагдсан бол like & share хийнэ үү:


БУСАД

 
 
СЭТГЭГДЭЛ БИЧИХ

 

СЭТГЭГДЭЛ
ШИНЭ МЭДЭЭ
Азийн аваргын төлөө дөрвөн бөх барилдана
4 өдөр    

"Навальный хэзээ ч үхэж магадгүй байдалтай байна"
4 өдөр    

Эцэг, эхдээ хөөгдсөн Япон бүсгүй
4 өдөр    

СГЗ Ай.ТӨМӨР-ОЧИР: Овоон дээр суусан " ШААЗГАЙ " ... Орилж ШАГШИРСАНЫ шаналан
4 өдөр    

"Хөл хорионы үед хоол хүргэлтийн үйлчилгээ зөвшөөрөгдөөгүй"
4 өдөр    

А.ДАВААДОРЖ: Бид хүсвэл гурван жилийн дотор гангийн үйлдвэртэй болж чадна
4 өдөр    

Ерөнхийлөгчийн хар технологийг Сүнээ амжилттай хэрэгжүүлэв
5 өдөр    

Реппер Gee тэргүүтэй esports-ийн баг өнөөдөр чухал тоглолт хийнэ
5 өдөр    

Улаангомд 1, Өндөрхангайд 2 тохиолдол нэмэгдлээ
5 өдөр    

Хэнтийн 2 суманд тодорхойгүй хугацаагаар хөл хорилоо
5 өдөр    

Монголын эмэгтэй баг түүхэндээ анх удаа Азидаа тэргүүллээ
5 өдөр    

"Луйвардуулсан хөрөнгө оруулагчид олон улсын шүүхэд хандана"
5 өдөр    

Гэрээр эмчлэгдэж буй иргэдийг тусгаарлах байранд татан авна
5 өдөр    

ҮХЦ: Ерөнхийлөгч Х.Баттулга дахин нэр дэвших эрхгүй гэж дүгнэжээ
5 өдөр    

Алейка будаанаас хорхой гарчээ
1 долоо хоног    

ЗОХИОЛЧ Ц.ГАЛБАДРАХ: Могой болж төрнө
1 долоо хоног    

Ц.Анандбазарын авлигын үзүүрт У.Хүрэлсүх байсан бол яах вэ?
1 долоо хоног    

Япончуудын 70 хувь олимпийг цуцлах, хойшлуулахыг хүсчээ
1 долоо хоног    

"Мазаалай" бондын төлбөрийг бүрэн төлж барагдууллаа
1 долоо хоног    

БНСУ гадаад ажилчдын визийг нэг жилээр сунгахаар болжээ
1 долоо хоног    

АНУ-д монгол залуу буудуулж, эмнэлэгт хүргэгджээ
1 долоо хоног    

Т.ГАНБОЛД: Сөрөг хүчин дэндүү сул дорой байна
1 долоо хоног    

Монголын баг, тамирчид олимпод оролцох 21 эрх аваад байна
1 долоо хоног    

Энэтхэг улс “Sputnik V” вакциныг бүртгэн авчээ
1 долоо хоног    

БНСУ дотооддоо үйлдвэрлэсэн сөнөөгч онгоцоо танилцуулав
1 долоо хоног    

Хөл хориог 28 хоног тогтоовол VII сард 10-аас доош тохиолдол бүртгэгдэнэ
1 долоо хоног    

"Өлсгөлөн зарласан Навальныйг хүчээр хооллохыг оролдож байна"
1 долоо хоног    

Самарт явсан зургаан залуу угаартан нас баржээ
1 долоо хоног    

“TikTok”-ийн хэрэглээг хянахыг эцэг, эхчүүдэд анхааруулав
1 долоо хоног    

БШУЯ: ЭЕШ-ыг долдугаар сарын 1-нээс 4-ний хооронд зохион байгуулна
1 долоо хоног    

БНСУ-ын виз мэдүүлэх төв ердийн цагийн хуваариар ажиллана
1 долоо хоног    

Бразил улс Риогийн хөшөөнөөс том Христийн хөшөө барьж байна
1 долоо хоног    

Э.ЭРДЭНЭЖАМЪЯН: Хоёр НАМЫН НЭГДЭЖ НИЙЛЭХ асуудлыг ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬТАЙ холбомооргүй байна
1 долоо хоног    

МҮОХ: Эмэгтэй бөхчүүд зорилгоо 80 хувьтай биелүүлэв
1 долоо хоног    

"AЛИБАБА" компанийг 2.75 тэрбум ам.доллараар торгохоор болжээ
1 долоо хоног    

Ж.Энхбат: Хөл хорионы дэглэмийг сайтар баримтлуулахын тулд тэгш, сондгойгоор зорчуулахаар болсон
1 долоо хоног    

"Нийслэлийн иргэд хүсвэл орон нутагт газар үнэ төлбөргүй өмчилж авах эрхтэй"
1 долоо хоног    

Засгийн газар, “Рио Тинто”-гийн хэлэлцээ 11.00 цагт эхэллээ
1 долоо хоног    

Өнгөрсөн өдрүүдэд шинэ тохиолдол 704 бүртгэгдэж, гурван иргэн “нас нөгцлөө”
1 долоо хоног    

Монголчуудын 8 жил авах ногдол ашгаар “Голомт”-ын Баясгалан наадаж байна
1 долоо хоног    

Дубайн гэрээ цуцлагдсан тохиолдолд 4.3 тэрбум ам долларын зээлийг хүчингүй болгох ёстой
1 долоо хоног    

АНУ ДАХЬ АЗИЙН ЭСРЭГ ҮЗЭЛ
1 долоо хоног    

Б.Энх-Амгалан: ҮАБЗ-ийн ажилтнууд 20 сая доллар оруулж ирсэн асуудлаар ТЕГ-т хэрэг үүсгэсэн
1 долоо хоног    

Шинээр тохиолдол 831 бүртгэгдэж, хоёр иргэн нас нөгцөв
1 долоо хоног    

Даргынхаа аминд хүрсэн оргодол байлдагчдийг баривчлав
1 долоо хоног    

Ирэх гурван жилд Монгол улсын эдийн засаг 7 хувиар өсөх төлөвтэй байна
1 долоо хоног    

Оюу Толгойгоос Монголын хүртэх ашгийг Рио Тинто тооцолсон нь
1 долоо хоног    

ПАУШОК: Татвараас зувчуулсан тэр мөнгөөрөө Т.Ганболд / corporate/ зочид буудлуудыг барьсан
1 долоо хоног    

ТҮҮХ: Шиү-Шү-Жан зарим Монголчуудын урилгаар орж ирсэн
1 долоо хоног    

ХӨГЖИМ: Ш.Өлзийбаярын Морин хуурын 3 дугаар концерт
1 долоо хоног    



Нүүр хуудас | Фото мэдээ | Видео мэдээ | Сурталчилгаа байршуулах | Холбоо барих Утас: 89460-008, 7711-2424
© 2016 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. ARDCHILAL.MN.