Мэдээ
УЛААНБААТАР ºC
USD АНУ доллар 2,495.23
2021 оны 04-р сарын 22
Мэдээлэл хайх:
Зөвлөгөө | 7 хоногийн тойм | Олны танил | Шар | Танин мэдэхүй | Түүхэн хүмүүс | Кино урлаг | Дуу хөгжим | Номын ертөнц | Гадаад мэдээ | +18

Л.МӨНХБАЯСГАЛАН: ХҮҮК минь ЯАНА даа ...

НИЙТЛЭСЭН: 2021-02-25 17:42:41
Улс төр > Улстөрч | Сэтгэгдэл: 4

Одоо 100 жилийн настай энэ нам хэнбугайг ч бүхлээр нь залгичихдаг түүхэн туршлагатай. Тэд эхлээд заавал нэг удирдагч төрүүлдэг. Тэр удирдагчаа тахин шүтүүлнэ , бүр тахин шүтүүлэх арга залийг төгс хэрэгжүүлнэ. Бүр сурцтай.
( улс төрийн аналитик нийтлэл )
 
Түүнийг өрөвдөж хайрласан юм бол байхгүй. Харин түүний өөдөөс цохлоод ирж яваа ирээдүйг нь бодохоор халагламаар. Ялалтын туг шиг намирч яваа Хүүкийн өмнөөс яагаад халаглах болов гэж үү...Яагаад гэвэл ийм учиртай юм, алив наашаа суу... үүнийг унш!!!
 
Одоо 100 жилийн настай энэ нам хэнбугайг ч бүхлээр нь залгичихдаг түүхэн туршлагатай. Тэд эхлээд заавал нэг удирдагч төрүүлдэг. Тэр удирдагчаа тахин шүтүүлнэ , бүр тахин шүтүүлэх арга залийг төгс хэрэгжүүлнэ. Бүр сурцтай. Тэдэнд багаар ажиллах гэсэн ойлголт байхгүй, заавал нэг суу алдар нь түгсэн бүхнийг чадагч удирдагчтай болж аваад л гарч өгнө. Бодоод үз дээ.
Сүхбаатарыг нам төрийн удирдагч , мэргэн жолоодогчоор нас барсан хойно нь өргөмжилсөн. Хорлоогийн Чойбалсан амьддаа энэ бүхнийг коминтерний ( уг нь олон улсын коммунистуудын холбоо боловч Сталины үеэс дарангуйлагч хүчирхийллийг шууд тулгадаг байгууллага болж хувирсан ) заавраар сайтар ч дэглэсэн. Үзэл суртал дараа нь Д.Сүхбаатараас Х.Чойбалсан руу нүүлээ. Х.Чойлбалсанг өрлөг эцэг, хайрт удирдагч хэмээн амьдад нь өргөмжлөв өө. Зургийг нь айл бүрийн хойморт хүчээр залж дуу шүлэг, жүжиг зохиолд оруулж , намын ухуулагчид шагшин магтаж байлаа. Эцэстээ Д.Сүхбаатар, Х.Чойлбалсан хэмээх хоёр сайхан шүтээнтэй болж амарсан. Гэвч тэдний амьдралын төгсгөл дэндүү эмгэнэлтэй. Хоёр удирдагчийн нас барсан шалтгаан одоо хүртэл эргэлзээтэй. Үзэл суртлаар удирддаг коминтерн нь нухчихсан байх магадлал бараг зуун хувь.
Коминтерн гэгч коммунист үзлийг номлогч хүчирхийлэл дарангуйлал тулгаж цусан мөр татуулсан энэ байгууллага үр хүүхдээр нь эцэг эхийг нь, шавь нараар нь багш нарыг нь , зарцаар нь эздийг нь доромжуулж, алуулж дуусгасныг та бүхэн мэднэ. Энд нурших илүүц. Тунгалаг тамир кинон дээр баян Итгэлтийн хаяаг насаараа дагаж ах минь гэж навсганаж эхнэр хүртэл авахуулж явсан Галсан хувьсгалын дараа “Нударган Итгэлт сөнөтүгэй” хэмээн агсарч яваа тэр л дүр зураг.
Үзэл суртлын үед энэ кино гарсан ч зохиолч найруулагч нарын хойч үедээ үлдээсэн үзэл бодлын агуу өв юм шүү. За энэ ч яахав... Х.Чойбалсангаас хойш Ю.Цэдэнбал мөн л энэ улс орны амьд бурхан байлаа. Эцэст нь эх орондоо ч харих эрхгүй хүний нутагт эмгэнэлтэйгээр таалал төгссөн. Тэр үеийн МАХН, одоогийн МАН нь өөрсдөө хамаг цол тэмдгийг нь хураагаад эх орондоо ирэхийг нь зөвшөөрөөгүй юм... Насан эцэслэсэн хойно нь шарилыг нь хүртэл хүлээж авахгүй гэж гэдэлзэж үзсэн байдаг. Харин Жадамба генерал “ Нам нь удирдагчаа авахгүй бол арми нь маршалаа авья ” гэж байж эх нутгийнх нь ариун шороонд амирлуулсан түүхтэй. МАН ингэж л өөрсдөө өргөмжлөөд дараа нь өнөөх удирдагчаа өөрийн гараар дуусгадаг сурцтай... Энэ нь МАН ын жам ёсны үйлдэл болтлоо төгөлдөршсөн.
Арай сүүлийн жишээ гэвэл Намбарын Энхбаяр. 2000 аад оны үед улсын эцэг бүү хэл хаан нь байлаа энэ хүн. Бүх байгууллага, хашаа хороо гудамж талбай Н.Энхбаярын хөрөг зураг. Алтан хоргой дээлтэй, алтан оройтой шүрэн сампинтай малгайтай ай мөн том явлаа. Эхнэр нь Чөлөөт хэвлэлийг дэмжих сан байгуулчихсан бүх хэвлэлд мөнгө таараах ажилтай. Үзэл суртлаа тоть шиг номлуулна. “Дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй эмэгтэй О.Цолмонг хараад Японы эзэн хаан атаархав “ гэж бичихдээ тултлаа манай хэвлэлийнхэн ичихээ байсан даа. О.Цолмон хатагтай яг л Маогийн эхнэр шиг л цамнаж байлаа. Засгийн газрын сайдуудаар уух виногоо зөөлгөдөг байсныг манай үеийнхэн л сайн мэднэ дээ. МАН (МАХН )ын залуус нь “намбарван “ хөдөлгөөн байгуулаад дарцаглаж явахад мань мэт нь дооглож бичээд цагдаагийн хаалганд хадаастай л явлаа.
Эцэст нь юу болсныг бүгд мэдэх хойно. Намаасаа хөөв. Тэр ч бага хэрэг. Гэр лүү нь цагдаагийн хүчээр дайрч ороод, толгойд нь уут углаж оймстой хөлийг нь гозгонуулаад дамжлаад гарсан даа... Нэгэн үе Н.Энхбаярыг шүтэж түүнийг хамгаалж далайсан газар нь далд орж байсан Сү.Батболд тэргүүтэй МАН -ын залуусын хийсэн ажил. Дотор нь У.Хүрэлсүх ч намирч явсан даа. 2009 онд Ерөнхийлөгчийн сонгуульд дахин нэр дэвшиж уначихаад Чингэлтэй дүүргийн нөхөн сонгуульд үзчих санаатай намынхаа их хуралд ирэхэд нь “ Даргаа, намын батлахгүй хүн оруулахгүй” гээд хөндөлсөж орхисон юм.
Энэ улсын, МАН (МАХН )-ын хаан нь явсан Н.Энхбаяр намын батлахаа байнга халааслаад явна гэж юу байх вэ . Ингэж л “Намбарван” хөдөлгөөн зохиотлоо зусрадаж явсан залуус нь Намбарын Энхбаяраа үр могой мэт залгисан түүх энэ. Түүний дараагийн жишээ Миеэгомбын Энхболд. Мөн л тахин шүтүүлж агуу мундаг, аядуу зөөлөн, хат суусан төрийн түшээ , авгайгаа сольдоггүй, андаа худалдаггүй (Хүүкийн тодорхойлсноор )болж өргөмжлөгдлөө. Хоёр удаа намын дарга боллоо, нам доторх хамгийн хүчтэй хотын фракцийг тэргүүллээ. Ямарсайндаа л төрийн албыг 60 тэрбумаар зарах схем зохиотлоо л энэ намын залуус нь вакумжиж байлаа даа. Мань эрийг МАН сайтар хөөргөж Ерөнхийлөгчийн сонгуульд дэвшүүлж бүх төрийн аппарат тэр чигээрээ, хүчний байгууллагууд, дээрээс нь урлаг соёлынхон дуу дуугаа авалцан дэмжиж мөнгийг хайр найргүй цацаж байсан нь дөрөвхөн жилийн өмнө шүү дээ. МҮОНТ- ээр Ерөнхийлөгчид нэр дэвшигчдийн халз мэтгэлцээний үеэр “Та их аядуу зөөлөн хүн....таны эхнэр их эрдэмтэй бүсгүй байдаг... ” гэсэн зусрын асуулт хайрцаг дотроос гарч иртэл хөөрцөглөсөн дөө. Сонгуульд ялагдсны дараа МАН уламжлал ёсоороо Миеэгээ “залгилаа” . Үүнийг У.Хүрэлсүх оройлон гүйцэтгэлээ. “авгайгаа сольдоггүй, андаа худалдаггүй” гэж магтаж байснаа марттал үзэж байсан даа. Учир нь түүний дараагийн тахин шүтүүлэх , улсын эцэг болох эрхэмд Ухнаагийн Хүрэлсүх “нэр дэвшээд” байв. Зүй ёсоор Миеэг зайлууллаа. 2020 онд УИХ д нэр дэвшүүлсэнгүй. Ингээд цэргийн хувцас өмсч, буу шийдэм агсах дуртай, “пи ар” ын үгнээс гардаггүй У.Хүрэлсүх улсын баатар, бахархал, шударга үнэнч, тэмцэгчээр тодорлоо. Нам нь сурсан зангаараа түүнийг онгироож тахин шүтэж хамаг байдгаа бариад давхицгаалаа. Болдог зүйл болдгоороо л болов. Тэр Ерөнхий сайд боллоо, ҮАБЗ- ийн гишүүн боллоо. УИХ-ын даргаар нь түүний найз нь томилогдов. Тэр Монгол улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын дэмжлэгт орж хамтдаа нэг баг болж чадлаа.
Энэ хоёр хүний хоршил ард түмэнд таалагдаж эхэлв. Монголчууд сүүлийн 30 жилд анх удаа төрийн гурван өндөрлөг хэмээгдэх Ерөнхийлөгч, УИХ ын дарга, Ерөнхий сайд гурав нь эвтэй, нэг санаатай, шударга ёсны төлөө зүтгэлтэй ажиллахыг харлаа. Монголчууд эвтэй байхдаа хүчтэй гэдэг үнэн болохыг олон ажил дээр энэ гурван эрхэм нотолсон юм.
Тэд хамтдаа Алтанширээгийн газрын тосны үйлдвэрийн дэд бүтцийг бүтээж, үйлдвэр барих ажлыг эхлүүлж, төмөр замын бүтээн байгуулалтыг жигдрүүлж, Дарханы арьс ширний үйлдвэрийг эхлүүлж, Салхитын мөнгөний ордоор тэтгэврийн зээлийг тэглэж, авилгачдад хуулийн хариуцлага хүлээлгэж шоронд илгээж , АТГ, УЕП , УДШ ийн авилгад өртсөн дарга нарыг хөөж явуулав. Бурхан дандаа ийм байгаасай... гэвч тэр цаг төгслөө. Х.Баттулга, У.Хүрэлсүх хоёрын эвийг эвдэх гэж хичээгсэд амжилтад хүрлээ. Тун харамсалтай. Үнэхээр харуусам түүх энэ юм. Энд л нөгөө 100 жилийн түүхтэй, 100 жилийн үзэл сурталтай, 100 жил мэргэшсэн МАН ын сурц дахин илрэн гарав. Тэд уламжлал ёсоор Хүүкээ улсын “удирдагч , эцэг“ болтол дээш нь шидэж чадсаан.
Тэгж хөөргөж магтагсад байнга шахам “даргаа нам 100 жилийн ойн дээрээ Ерөнхийлөгчтэй болмоор байна аа..... “ , “Та бол хурандаа цолтой цэргийн хүн шүү дээ. Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч болоход сайхан зохино доо... цэрэг командлаад л, генералуудыг дуудаж загнаад л....”, “Танд одоо юу дутлаа гэж Х.Баттулгын дор явах гэж...”, “нам одоо УИХ, Засгийн газраа авлаа. Одоо Ерөнхийлөгчтэй болмоор байна. Та яг тохирно” , “Ард түмэн таныг л хүсэн хүлээж байгаа” гэх мэтээр байнга үгээр хатгаж өдөөж байсан даа. Гэтэл Засгийн газар, ҮАБЗ Оюутолгой, Дубайн гэрээг цуцлах болж, улмаар Ерөнхийлөгч Х.Баттулгын 2017 онд сонгогдохдоо амалсан оффшор бүсийг “дэлбэлэх” ажиллагаа амжилттай болов. Тэд гол буруутан нь Ц.Элбэгдоржийг гарч ирнэ гэж хүлээж байтал Сү.Батболд гараад ирэх нь тэр. Тэр болтол Хүүк шударга ёсны төлөө тэмцэж явсан үнэн юм.
Багаасаа намаар хүмүүжсэн, улс биш намаа нэгдүгээрт тавьдаг, улаан хамгаалагч цолтой хүн үүнийг хүлээж авч чадсангүй. Хүүк өөрийгөө энэ улсын эзэн, ерөнхий сайд, ард түмний хайртай хүү, намын гишүүдийнхээ хайртай удирдагч нь , парламентад 62 суудалтай намын дарга нь гээд яг итгэчихсэн байсан юм. Гэтэл түүний дээр гэнэт “эзэн” гараад ирэх нь тэр. Хүүк шиг давилуун хүнд энэ бол том цохилт болсон байж таарна. Эзэн “огцор” гэлээ, Хүүк огцорлоо. Одоо эзэн нь, 100 жилийн үзэл сурталтай нам нь түүнийг Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвш гэж шахамдуулж байх шиг байна.
Мэдээж дараа нь уламжлалт ёсоороо үр могой мэт түүнийг залгина. Эв нь таарвал Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан хоёроор залгиулах гэж хичээнэ. Яг л нөгөө Н.Энхбаярыг, М.Энхболдыг залгисан шигээ... Түүнийг хамгийн их дэмжиж, хамгаалж явсан залуучуудаар нь талуулна. Яг л нөгөө бошигыг халах залуучуудын эвлэл нь Данзангаа чирч аваачаад буудчихдаг шиг ээ... Яана даа, Хүүк минь. МАН хэмээх энэ нам үзэл санаа, арга барилын хувьд ердөө ч өөрчлөгдөөгүйг би биш болж өнгөрсөн үйл явдлууд нотолно. Яана даа, яана...
 
Эх сурвалж: Сэтгүүлч Л.Мөнхбаясгалан
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
Мэдээ таалагдсан бол like & share хийнэ үү:


БУСАД

 
 
СЭТГЭГДЭЛ БИЧИХ

 

СЭТГЭГДЭЛ
   
ОГНОО:2021-02-25 19:03:27 | IP:66.181.184.100   

   
ОГНОО:2021-02-25 20:24:07 | IP:59.153.112.131   

   
ОГНОО:2021-02-26 07:03:44 | IP:66.181.184.100   

   
ОГНОО:2021-02-26 09:21:21 | IP:202.21.108.10   

ШИНЭ МЭДЭЭ
Азийн аваргын төлөө дөрвөн бөх барилдана
4 өдөр    

"Навальный хэзээ ч үхэж магадгүй байдалтай байна"
4 өдөр    

Эцэг, эхдээ хөөгдсөн Япон бүсгүй
4 өдөр    

СГЗ Ай.ТӨМӨР-ОЧИР: Овоон дээр суусан " ШААЗГАЙ " ... Орилж ШАГШИРСАНЫ шаналан
4 өдөр    

"Хөл хорионы үед хоол хүргэлтийн үйлчилгээ зөвшөөрөгдөөгүй"
4 өдөр    

А.ДАВААДОРЖ: Бид хүсвэл гурван жилийн дотор гангийн үйлдвэртэй болж чадна
4 өдөр    

Ерөнхийлөгчийн хар технологийг Сүнээ амжилттай хэрэгжүүлэв
5 өдөр    

Реппер Gee тэргүүтэй esports-ийн баг өнөөдөр чухал тоглолт хийнэ
5 өдөр    

Улаангомд 1, Өндөрхангайд 2 тохиолдол нэмэгдлээ
5 өдөр    

Хэнтийн 2 суманд тодорхойгүй хугацаагаар хөл хорилоо
5 өдөр    

Монголын эмэгтэй баг түүхэндээ анх удаа Азидаа тэргүүллээ
5 өдөр    

"Луйвардуулсан хөрөнгө оруулагчид олон улсын шүүхэд хандана"
5 өдөр    

Гэрээр эмчлэгдэж буй иргэдийг тусгаарлах байранд татан авна
5 өдөр    

ҮХЦ: Ерөнхийлөгч Х.Баттулга дахин нэр дэвших эрхгүй гэж дүгнэжээ
5 өдөр    

Алейка будаанаас хорхой гарчээ
1 долоо хоног    

ЗОХИОЛЧ Ц.ГАЛБАДРАХ: Могой болж төрнө
1 долоо хоног    

Ц.Анандбазарын авлигын үзүүрт У.Хүрэлсүх байсан бол яах вэ?
1 долоо хоног    

Япончуудын 70 хувь олимпийг цуцлах, хойшлуулахыг хүсчээ
1 долоо хоног    

"Мазаалай" бондын төлбөрийг бүрэн төлж барагдууллаа
1 долоо хоног    

БНСУ гадаад ажилчдын визийг нэг жилээр сунгахаар болжээ
1 долоо хоног    

АНУ-д монгол залуу буудуулж, эмнэлэгт хүргэгджээ
1 долоо хоног    

Т.ГАНБОЛД: Сөрөг хүчин дэндүү сул дорой байна
1 долоо хоног    

Монголын баг, тамирчид олимпод оролцох 21 эрх аваад байна
1 долоо хоног    

Энэтхэг улс “Sputnik V” вакциныг бүртгэн авчээ
1 долоо хоног    

БНСУ дотооддоо үйлдвэрлэсэн сөнөөгч онгоцоо танилцуулав
1 долоо хоног    

Хөл хориог 28 хоног тогтоовол VII сард 10-аас доош тохиолдол бүртгэгдэнэ
1 долоо хоног    

"Өлсгөлөн зарласан Навальныйг хүчээр хооллохыг оролдож байна"
1 долоо хоног    

Самарт явсан зургаан залуу угаартан нас баржээ
1 долоо хоног    

“TikTok”-ийн хэрэглээг хянахыг эцэг, эхчүүдэд анхааруулав
1 долоо хоног    

БШУЯ: ЭЕШ-ыг долдугаар сарын 1-нээс 4-ний хооронд зохион байгуулна
1 долоо хоног    

БНСУ-ын виз мэдүүлэх төв ердийн цагийн хуваариар ажиллана
1 долоо хоног    

Бразил улс Риогийн хөшөөнөөс том Христийн хөшөө барьж байна
1 долоо хоног    

Э.ЭРДЭНЭЖАМЪЯН: Хоёр НАМЫН НЭГДЭЖ НИЙЛЭХ асуудлыг ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬТАЙ холбомооргүй байна
1 долоо хоног    

МҮОХ: Эмэгтэй бөхчүүд зорилгоо 80 хувьтай биелүүлэв
1 долоо хоног    

"AЛИБАБА" компанийг 2.75 тэрбум ам.доллараар торгохоор болжээ
1 долоо хоног    

Ж.Энхбат: Хөл хорионы дэглэмийг сайтар баримтлуулахын тулд тэгш, сондгойгоор зорчуулахаар болсон
1 долоо хоног    

"Нийслэлийн иргэд хүсвэл орон нутагт газар үнэ төлбөргүй өмчилж авах эрхтэй"
1 долоо хоног    

Засгийн газар, “Рио Тинто”-гийн хэлэлцээ 11.00 цагт эхэллээ
1 долоо хоног    

Өнгөрсөн өдрүүдэд шинэ тохиолдол 704 бүртгэгдэж, гурван иргэн “нас нөгцлөө”
1 долоо хоног    

Монголчуудын 8 жил авах ногдол ашгаар “Голомт”-ын Баясгалан наадаж байна
1 долоо хоног    

Дубайн гэрээ цуцлагдсан тохиолдолд 4.3 тэрбум ам долларын зээлийг хүчингүй болгох ёстой
1 долоо хоног    

АНУ ДАХЬ АЗИЙН ЭСРЭГ ҮЗЭЛ
1 долоо хоног    

Б.Энх-Амгалан: ҮАБЗ-ийн ажилтнууд 20 сая доллар оруулж ирсэн асуудлаар ТЕГ-т хэрэг үүсгэсэн
1 долоо хоног    

Шинээр тохиолдол 831 бүртгэгдэж, хоёр иргэн нас нөгцөв
1 долоо хоног    

Даргынхаа аминд хүрсэн оргодол байлдагчдийг баривчлав
1 долоо хоног    

Ирэх гурван жилд Монгол улсын эдийн засаг 7 хувиар өсөх төлөвтэй байна
1 долоо хоног    

Оюу Толгойгоос Монголын хүртэх ашгийг Рио Тинто тооцолсон нь
1 долоо хоног    

ПАУШОК: Татвараас зувчуулсан тэр мөнгөөрөө Т.Ганболд / corporate/ зочид буудлуудыг барьсан
1 долоо хоног    

ТҮҮХ: Шиү-Шү-Жан зарим Монголчуудын урилгаар орж ирсэн
1 долоо хоног    

ХӨГЖИМ: Ш.Өлзийбаярын Морин хуурын 3 дугаар концерт
1 долоо хоног    



Нүүр хуудас | Фото мэдээ | Видео мэдээ | Сурталчилгаа байршуулах | Холбоо барих Утас: 89460-008, 7711-2424
© 2016 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. ARDCHILAL.MN.