Мэдээ
УЛААНБААТАР ºC
USD АНУ доллар 2,495.23
2021 оны 04-р сарын 22
Мэдээлэл хайх:
Зөвлөгөө | 7 хоногийн тойм | Олны танил | Шар | Танин мэдэхүй | Түүхэн хүмүүс | Кино урлаг | Дуу хөгжим | Номын ертөнц | Гадаад мэдээ | +18

БАТЛАН ХАМГААЛАХ ЯАМ коронавирусыг ЭСЭРГҮҮЦЭХ ВАКЦИН хүлээн авлаа

НИЙТЛЭСЭН: 2021-02-24 20:02:40
Нийгэм > Нийслэл | Сэтгэгдэл: 0

Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр “Хятадын ард түмэн, ХАЧА-ийн бүрэлдэхүүний сайхан сэтгэлийн тусыг эрхэм Элчин сайд та өөрийн биеэр хүрэлцэн ирж, бид бүхэнд гардуулан өгч байгаад маш их талархаж байна.

Монгол Улсын Батлан хамгаалах яаманд БНХАУ-ын Батлан хамгаалах яамнаас буцалтгүй тусламж хэлбэрээр хандивлаж буй коронавирус эсэргүүцэх вакцин хүлээн авах ёслолын ажиллагаа уржигдар БХЯ-нд боллоо.

Ёслолын ажиллагаанд Монгол Улсын Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр, Төрийн нарийн бичгийн дарга, хурандаа Д.Ганхуяг, Гадаад хамтын ажиллагааны газрын дарга, хурандаа Б.Бат-Эрдэнэ, ЗХЖШ-ын Ажиллагааны удирдлагын газрын дарга, бригадын генерал С.Дашзэвэг, БНХАУ-ын талаас тус улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Цай Вэньрүй, Батлан хамгаалахын атташе, ахлах хурандаа Бао Юйхай болон албаны бусад хүмүүс оролцлоо.

Элчин сайд Цай Вэньрүй ёслолын ажиллагааг нээж “БНХАУ-ын БХЯ-аас Монгол Улсын цэргийн алба хаагчдад зориулж 100 мянган тун коронавирусийн эсрэг вакцин хандивлаж байна. Монголчууд “Айл хүний амь нэг, саахалт хүний санаа нэг” гэж ярьдаг. Тэр ч утгаараа БНХАУ-д коронавирус дэгдэж, биднийг хүнд нөхцөлд ороод байхад Монгол Улс тэр дундаа Монгол цэргийн нэгдсэн холбооноос манай улсад гаднын анхны тусламжийг үзүүлсэн юм. Энэ бол хоёр улсын Батлан хамгаалах салбар ямар гүн гүнзгий нягт харилцаатай байдгийг харуулсан тод жишээ юм. Тиймээс бид та бүхний сайхан сэтгэлийн хариуд уг буцалтгүй тусламжийг үзүүлж байна. Хэдий манай улсад тус вакцины хэрэгцээ шаардлага өндөр байгаа ч энэ үйл явдал нь хоёр улсын стратегийн иж бүрэн түншлэл хийгээд ард түмний өнө удаан жилийн найрамдалт харилцааг бүрэн харуулж байна” хэмээн хэлсэн юм.

Дараа нь Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр “Хятадын ард түмэн, ХАЧА-ийн бүрэлдэхүүний сайхан сэтгэлийн тусыг эрхэм Элчин сайд та өөрийн биеэр хүрэлцэн ирж, бид бүхэнд гардуулан өгч байгаад маш их талархаж байна. Манай улс хэдий 10 гаруй сарын хугацаанд коронавирусийн халдварыг алдалгүй барьж чадсан ч өнгөрсөн 11 дүгээр сараас дотооддоо алдсан. Энэ бэрх цагт тус буцалтгүй тусламж нь хоёр улсын Батлан хамгаалах салбарын найрсаг харилцаа ямар өндөр түвшинд байдгийг бүс нутагт харуулсан тод жишээ боллоо. Бид тус вакцинаар эхний ээлжид цар тахлын голомтод ажиллаж байгаа цэргийн эмч, мэргэжилтнүүдээ хамруулахаар төлөвлөсөн. Цаашдаа нийт Батлан хамгаалах, Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүнийг шат дараатайгаар вакцинжуулах ажлыг хийх болно” гэлээ.

Үүний дараа Элчин сайд Цай Вэньрүй коронавирус эсэргүүцэх вакцины дээжийг Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаярт гардуулан өгсөн юм. БНХАУ-ын Синофарм компани, Бээжингийн биотехнологийн хүрээлэнгийн хөгжүүлсэн тус вакцин нь эмнэл зүйн гурван удаагийн туршилт, судалгаанд орж баталгаажаад байгаа бөгөөд ДЭМБ-аас ирэх сарын эхээр хүлээн зөвшөөрөх асуудлыг танилцуулахаар бэлтгэж байгаа ажээ.

Эх сурвалж: БХЯ

Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
Мэдээ таалагдсан бол like & share хийнэ үү:


БУСАД

 
 
СЭТГЭГДЭЛ БИЧИХ

 

СЭТГЭГДЭЛ
ШИНЭ МЭДЭЭ
Азийн аваргын төлөө дөрвөн бөх барилдана
4 өдөр    

"Навальный хэзээ ч үхэж магадгүй байдалтай байна"
4 өдөр    

Эцэг, эхдээ хөөгдсөн Япон бүсгүй
4 өдөр    

СГЗ Ай.ТӨМӨР-ОЧИР: Овоон дээр суусан " ШААЗГАЙ " ... Орилж ШАГШИРСАНЫ шаналан
4 өдөр    

"Хөл хорионы үед хоол хүргэлтийн үйлчилгээ зөвшөөрөгдөөгүй"
4 өдөр    

А.ДАВААДОРЖ: Бид хүсвэл гурван жилийн дотор гангийн үйлдвэртэй болж чадна
4 өдөр    

Ерөнхийлөгчийн хар технологийг Сүнээ амжилттай хэрэгжүүлэв
5 өдөр    

Реппер Gee тэргүүтэй esports-ийн баг өнөөдөр чухал тоглолт хийнэ
5 өдөр    

Улаангомд 1, Өндөрхангайд 2 тохиолдол нэмэгдлээ
5 өдөр    

Хэнтийн 2 суманд тодорхойгүй хугацаагаар хөл хорилоо
5 өдөр    

Монголын эмэгтэй баг түүхэндээ анх удаа Азидаа тэргүүллээ
5 өдөр    

"Луйвардуулсан хөрөнгө оруулагчид олон улсын шүүхэд хандана"
5 өдөр    

Гэрээр эмчлэгдэж буй иргэдийг тусгаарлах байранд татан авна
5 өдөр    

ҮХЦ: Ерөнхийлөгч Х.Баттулга дахин нэр дэвших эрхгүй гэж дүгнэжээ
5 өдөр    

Алейка будаанаас хорхой гарчээ
1 долоо хоног    

ЗОХИОЛЧ Ц.ГАЛБАДРАХ: Могой болж төрнө
1 долоо хоног    

Ц.Анандбазарын авлигын үзүүрт У.Хүрэлсүх байсан бол яах вэ?
1 долоо хоног    

Япончуудын 70 хувь олимпийг цуцлах, хойшлуулахыг хүсчээ
1 долоо хоног    

"Мазаалай" бондын төлбөрийг бүрэн төлж барагдууллаа
1 долоо хоног    

БНСУ гадаад ажилчдын визийг нэг жилээр сунгахаар болжээ
1 долоо хоног    

АНУ-д монгол залуу буудуулж, эмнэлэгт хүргэгджээ
1 долоо хоног    

Т.ГАНБОЛД: Сөрөг хүчин дэндүү сул дорой байна
1 долоо хоног    

Монголын баг, тамирчид олимпод оролцох 21 эрх аваад байна
1 долоо хоног    

Энэтхэг улс “Sputnik V” вакциныг бүртгэн авчээ
1 долоо хоног    

БНСУ дотооддоо үйлдвэрлэсэн сөнөөгч онгоцоо танилцуулав
1 долоо хоног    

Хөл хориог 28 хоног тогтоовол VII сард 10-аас доош тохиолдол бүртгэгдэнэ
1 долоо хоног    

"Өлсгөлөн зарласан Навальныйг хүчээр хооллохыг оролдож байна"
1 долоо хоног    

Самарт явсан зургаан залуу угаартан нас баржээ
1 долоо хоног    

“TikTok”-ийн хэрэглээг хянахыг эцэг, эхчүүдэд анхааруулав
1 долоо хоног    

БШУЯ: ЭЕШ-ыг долдугаар сарын 1-нээс 4-ний хооронд зохион байгуулна
1 долоо хоног    

БНСУ-ын виз мэдүүлэх төв ердийн цагийн хуваариар ажиллана
1 долоо хоног    

Бразил улс Риогийн хөшөөнөөс том Христийн хөшөө барьж байна
1 долоо хоног    

Э.ЭРДЭНЭЖАМЪЯН: Хоёр НАМЫН НЭГДЭЖ НИЙЛЭХ асуудлыг ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬТАЙ холбомооргүй байна
1 долоо хоног    

МҮОХ: Эмэгтэй бөхчүүд зорилгоо 80 хувьтай биелүүлэв
1 долоо хоног    

"AЛИБАБА" компанийг 2.75 тэрбум ам.доллараар торгохоор болжээ
1 долоо хоног    

Ж.Энхбат: Хөл хорионы дэглэмийг сайтар баримтлуулахын тулд тэгш, сондгойгоор зорчуулахаар болсон
1 долоо хоног    

"Нийслэлийн иргэд хүсвэл орон нутагт газар үнэ төлбөргүй өмчилж авах эрхтэй"
1 долоо хоног    

Засгийн газар, “Рио Тинто”-гийн хэлэлцээ 11.00 цагт эхэллээ
1 долоо хоног    

Өнгөрсөн өдрүүдэд шинэ тохиолдол 704 бүртгэгдэж, гурван иргэн “нас нөгцлөө”
1 долоо хоног    

Монголчуудын 8 жил авах ногдол ашгаар “Голомт”-ын Баясгалан наадаж байна
1 долоо хоног    

Дубайн гэрээ цуцлагдсан тохиолдолд 4.3 тэрбум ам долларын зээлийг хүчингүй болгох ёстой
1 долоо хоног    

АНУ ДАХЬ АЗИЙН ЭСРЭГ ҮЗЭЛ
1 долоо хоног    

Б.Энх-Амгалан: ҮАБЗ-ийн ажилтнууд 20 сая доллар оруулж ирсэн асуудлаар ТЕГ-т хэрэг үүсгэсэн
1 долоо хоног    

Шинээр тохиолдол 831 бүртгэгдэж, хоёр иргэн нас нөгцөв
1 долоо хоног    

Даргынхаа аминд хүрсэн оргодол байлдагчдийг баривчлав
1 долоо хоног    

Ирэх гурван жилд Монгол улсын эдийн засаг 7 хувиар өсөх төлөвтэй байна
1 долоо хоног    

Оюу Толгойгоос Монголын хүртэх ашгийг Рио Тинто тооцолсон нь
1 долоо хоног    

ПАУШОК: Татвараас зувчуулсан тэр мөнгөөрөө Т.Ганболд / corporate/ зочид буудлуудыг барьсан
1 долоо хоног    

ТҮҮХ: Шиү-Шү-Жан зарим Монголчуудын урилгаар орж ирсэн
1 долоо хоног    

ХӨГЖИМ: Ш.Өлзийбаярын Морин хуурын 3 дугаар концерт
1 долоо хоног    



Нүүр хуудас | Фото мэдээ | Видео мэдээ | Сурталчилгаа байршуулах | Холбоо барих Утас: 89460-008, 7711-2424
© 2016 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. ARDCHILAL.MN.