Мэдээ
УЛААНБААТАР ºC
USD АНУ доллар 2,495.23
2024 оны 04-р сарын 24
Мэдээлэл хайх:
Зөвлөгөө | 7 хоногийн тойм | Олны танил | Шар | Танин мэдэхүй | Түүхэн хүмүүс | Кино урлаг | Дуу хөгжим | Номын ертөнц | Гадаад мэдээ | +18

Хатуухан хэлэхэд цахим алуурчид хэдийнэ бий болчихож

НИЙТЛЭСЭН: 2021-02-23 13:52:44
Нийгэм > Гэмт хэрэг | Сэтгэгдэл: 0

Олон жилийн өмнө дөө. “Би шар сонин авдаггүй. Яагаад гэвэл гэрийн маань агаар бохирдоно” гэж Төрийн соёрхолт, Ардын уран зохиолч Б.Догмид гуай өгүүлж байсан нь санаанд буулаа.

Тэгвэл өнөөдөр мэдээллийн сайтуудын сэтгэгдэл, фейсбүүк, твиттерийн пост, жиргээг харвал гэрийн агаар бохирдоод зогсохгүй, хүний уураг тархи бузартаж мэдэхээр болжээ. Бөөн гүтгэлэг, доромжлол, хараал зүхэл, үзэн ядалт, өдөөн хатгалт, утга учиргүй турхиралт, өс хонзон, нус цэр уртаас урт хөвөрдөг учраас тэр л дээ. Нэг ёсондоо цахим мэдээллийг дагаад олдмол гаж дон нэгэнт бий болсныг хүлээн зөвшөөрөхөөс аргагүй нь. Бусдыг аль муу муухай үгээр харааж, доромжилж байж сэтгэлийн таашаал авдаг хар сүүдэр дагаад үүсчихлээ. Хатуухан хэлэхэд цахим алуурчид хэдийнэ бий болчихоод нийгмийн сэтгэлзүйг бохирлоод удлаа. Амжилт дүүрэн явж байгаагаа, эсвэл жаахан хазайсан нэгнийгээ адгийн муу үгээр булж байгаадаа сэтгэл нь огт зовдоггүй нь харамсалтай бөгөөд эмгэнэлтэй. Амьдрал баян. Хэнд ч юу ч тохиолдож болно. Нэг өдөр дээшээ цойлж байхад, уруудах өдөр ч бий. Угаасаа нийгмийн мөн чанар байгалийн хуультай адилхан юм. Өнөөдөр бороо орж байхад маргааш нар гарч солонго татна. Өглөө нь цэлмэг тэнгэр мэлтийж байхад үдэш нь цасан шуурга тавьж газар тэнгэр нийлнэ. Харин маргааш дахиад цэлмэг өдөр угтана. Гэтэл бид яагаад борооны дараах солонгыг, шуурганы дараах цэлмэг тэнгэрийг харж чадахаа больчихов оо? Яагаад хүний сайн чанарыг нь дэвсэлж, сул талыг нь дөвийлгөнө вэ? Зарим хүмүүс хүний мууд ямар дуртай болоо вэ!

Хүнд нэр төрөөс нь эрхэм зүйл байдаггүй учраас л “Нэр хугарахаар яс хугар” гэж монголчууд эрт үеэс захиж, сургаж иржээ. Бусдын нэр төр таны л нэр төртэй яг адилхан эмзэг, нандин үнэт эрдэнэ. Өөртөө дэндүү хайртай хэрнээ өрөөл бусдын, тэр тусмаа элэг нэгт монголчуудынхаа хамгийн эрхэм дээд үнэт зүйл болсон алдар нэрийг нь гутаахаа юман чинээнд тоохгүй байгаа нь зүгээр л аймшиг.

Огт хараагүй, танихгүй, ганц үг сольж үзээгүй хүнийг газар доогуур ортол нь доромжлохдоо, мууг нь үзэх гэж улайран зүтгэхдээ үг чинь эвлэж, хуруу гар чинь хөдөлж, зүрх сэтгэл чинь зовохгүй байгаад чинь эмгэнэл илэрхийлье. “ Хэрэв намайг, хайртай хүмүүсийг маань даанч бохир үгээр доромжлон гутаавал би ямар байдалд орох бол?” гэж ганц удаа ч бодож үзсэн үү?

Сайтуудын, бас фейсбүүкчдийн сэтгэгдлүүдийг хар даа! Цочино. Бухимдана. Харамсана. Бас айна. “Орк царайлсан хувалз”, “Юугаа хуцаад байгаа ал вэ!”, “Шоронд хий. Цаазлая, дүүжлэё”, “Гэдсийг чинь хүүлээд зүрхийг чинь суга татаад нохойд хаяад өгье”, “Бөгсний нүхээ үнэлэгч баньд нар”, “Пиздаануудаа хөдөө явж аав ээж дээрээ очиж золгомоор байна” гэх зэрэг хэлэх хэлэхгүй үгээр дайрч, амныхаа зоргоор “хуцалдана”. Тэр ч бүү хэл дэлхийг тэвдүүлж байгаа цар тахлын хөл хорионы үед “Маск бүү зүү, хөл хориог битгий тоо, энэ чинь өвчин биш, вакцин бүү хийлгэ” гэх мэт ард түмнийг буруу зүйлд уриалан дуудсан пост хүртэл нийгмийн сүлжээгээр зандалчин мэт хэсүүчилж байна шүү дээ. Цар тахлыг хумиж амьдрал хэвийн байдалдаа орох нь зөвхөн төр засгийн ажил биш, иргэн нэг бүрийн үүрэг хариуцлагаас хамаарах үр дүн! Гэтэл өөрсдөө амны хаалтаа горимоор нь зүүхгүй, халдвар хамгааллын дэглэмийг хэрхэн баримтлах зөвлөмжийг сахихгүй байж юм л бол “Огцор” гэж орилж болохгүй л дээ. Хэдэн өдөр нь зүүсэн нь мэдэгдэхгүй урагдах шахсан маскны оронцог эрүүндээ тохчихоод олон нийтийн газраас хэсүүчилдэг, шүлс нус цэрээ хаа хамаагүй хаяж явдаг, хүн хоорондын зай барих зөвлөмжийг үл тоодог, айл хэсч болохгүй гэдэг анхааруулгыг сөрж хэсэг бүлгээрээ нийлж архиддаг хүмүүс хандлагаа өөрчилж, толгойдоо жаахан салхи оруулахгүй бол халдварт өвчний хүрээ хумигдах нь юу л бол!

Насанд хүрч, ухаан бодол нь төлөвшсөн хэрнээ аливаа асуудалд уян хатан, ухаалаг, ул суурьтай,буурьтай хандаж чадахгүй байгаагийн бурууг ямар хүчин зүйлтэй холбож үзвэл дээр юм бэ? Гэм буруутай, эсэхийг нь шүүх тогтоогоогүй байхад юундаа тэгж амь тэмцэн “цаазын тогтоол” уншина вэ?

Ёс зүй, ёс суртахуун, хүнлэг чанараа алдвал хүн дүрстэй араатан л болж хувирна гэсэн үг шүү дээ. Шуудхан хэлэхэд манай өнөөгийн нийгмийн сэтгэлзүй нэг л биш ээ. Айл гэрийн ноён нуруу байх ёстой эрчүүдийн ухамсар, сэтгэлгээ сошиал орчинд шавар шавхайтай хутгалдаж байгаа нь гутамшиг!

Өнөөдөр өсвөр үе, залуус маань сошиалын намагт үндсэндээ “живж” гүйцээд байгааг хүлээн зөвшөөрөхгүй хүн байхгүй гэж найдаж байна. Ном уншиж, өөрийгөө хөгжүүлж, спортоор хичээллэх тэр л алтан цагийнхаа нэлээдгүй хэсгээ сошиал ертөнцөд залгиулж байна. Харамсалтай нь нийгмийн сүлжээнд юу ноёлож, өндөр хандалттай байгааг бид бүгдээрээ харж байгаа. Тэр хар бараан үзэгдлүүд хүүхэд, залуусын ухаан бодлыг хорлож, хордуулж гүйцлээ.
Монголчууд яагаад аливааг гэгээнээр, эерэг өнцгөөс харж чадахаа больчихсон юм бэ? Хүн хүнээ гэсэн тусархуу, өгөөмөр, өрөвч зөөлөн сэтгэл хаачив? Нэг мэдэхэд хараал зүхэл, үзэн ядалт, өс хонзонтойгоо хамт хүн чанараа залгих вий. Хамгийн гол нь бид цөөхүүлээ гэдгээ хэзээ ч мартах ёсгүй. Нэг нэгнээ хайрла, хүндэл, ойлго, өргөж босго!!! Монгол хүний сайхан сэтгэл газрын гаваар орох ёсгүй!

Дажсүрэнгийн Лхагвадорж

Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
Мэдээ таалагдсан бол like & share хийнэ үү:


БУСАД

 
 
СЭТГЭГДЭЛ БИЧИХ

 

СЭТГЭГДЭЛ
ШИНЭ МЭДЭЭ
Парламент ирэх долоо хоногт ямар асуудал хэлэлцэх вэ?
1 жил    

C.Чинзориг: 2024 оноос “Шүд” төсөл хэрэгжүүлнэ
1 жил    

ЗАВХАН: О.Төгөлдөр: Ганц хормын уур бухимдлаа "уучлаарай" гэдэг үгээр сольё
1 жил    

ӨМНӨГОВЬ: Энэ онд эцэг, эхчүүдэд чиглэсэн нөлөөллийн ажлуудыг түлхүү хийнэ
1 жил    

ӨМНӨГОВЬ: Аймгийн хэмжээнд мал төллөлт 3.09 хувьтай байна
1 жил    

Их Британийн хаан III Чарльзын Францад хийх айлчлал хойшилжээ
1 жил    

У.Хүрэлсүх: Уул уурхайн зориулалтаар газрын доорх ус ашиглахыг хязгаарлах шаардлагатай
1 жил    

ХҮҮХДҮҮДЭЭС харамласан 4 ТЭРБУМААР Ч.ХҮРЭЛБААТАР сайдын яаманд ЗАСВАР ХИЙЖ БАЙНА
1 жил    

АНУ, Канад орогнол хүсэгч иргэдийн асуудлаарх гэрээ байгуулав
1 жил    

БНХАУ гадаадын компаниудад шахалт үзүүлэхээ зогсоохыг АНУ-д уриалжээ
1 жил    

НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх 17 дугаар бага хурлыг зохион байгуулах бэлтгэлийг хангаж байгааг онцолжээ
1 жил    

УИХ-ын гишүүн асан Д.Ганхуяг: Улс төрийн намууд нь Монгол Улсын засаглалын хямралын гол шалтгаан болжээ
1 жил    

УИХ-ын даргад 3 гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх хүсэлтийг хүргүүлжээ
1 жил    

Дэлхий даяар 4 хүн тутмын 1 нь баталгаатай ундны усаар хангагдаж чадахгүй байна
1 жил    

"Уул уурхай хөрс, усыг хамгийн их бохирдуулж байна"
1 жил    

Ж.ЧИНБҮРЭН: ЭРТ ИЛРҮҮЛЭГ ХЭЧНЭЭН ХҮНИЙГ ҮХЛЭЭС АВАРЧ ЧАДАВ ГЭДЭГ ЧУХАЛ
1 жил    

ДАРХАН-УУЛ: Соёлын биет бус өвийг өвлүүлэх, түгээн дэлгэрүүлэх сургалт эхэллээ
1 жил    

13-ын А” маягтыг цахим болгохоор ярилцаж байна гэв
1 жил    

ДОРНОД: Дашбалбар, Баян-Уул сумдад нойтон цас их орсноос гамшгийн түвшинд хүрчээ
1 жил    

ОХУ “Сибирийн хүч-2” хоолойгоор Хятад руу хий нийлүүлэх гэрээг энэ онд багтаан байгуулна гэж найдаж байна
1 жил    

“Мөсөн өргөө”-нөөс мөрөөдөл биелэв
1 жил    

Орхон аймагт спортын сургалтын төлбөр сард дунджаар 50 мянган төгрөг байдаг
1 жил    

Алтны үнэ өсжээ
1 жил    

Д.Ганбат: Төрд НУУЦ АМРАГУУД том албан тушаал хашиж байгаа. Эдгээр хүмүүсийг яах юм
1 жил    

Голын сав газрын татмыг нарийвчлан судалжээ
1 жил    

Английн банк бодлогын хүүгээ 25 суурь нэгжээр өсгөжээ
1 жил    

“3D” принтерээр “хэвлэсэн” анхны пуужин тойрог замд орж чадаагүй байна
1 жил    

БНСУ-ын Ерөнхийлөгч Япон, АНУ-тай аюулгүй байдлын хамтын ажиллагаагаа бэхжүүлэхээ амлалаа
1 жил    

"Хүнсний хувьсгал"-ын хүрээнд хүнс, хөдөө аж ахуйн тоног төхөөрөмжийг гаалийн татвараас чөлөөлөв
1 жил    

Эзэнгүй муур, нохойг тоолно
1 жил    

Т.Аюурсайхан: Миний хувьд нүүрсний хулгайн хэрэгт ямар ч холбоогүй. Прокурорын дүгнэлттэй санал нийлэхгүй учраас гомдол гаргаж байгаа
1 жил    

Л.Оюун-Эрдэнэ: Би шинэ үе, шинэ мянганы залуучуудын гүүр нь байх болно
1 жил    

Цар тахлаас болж дүүжин тээвэр нь орж ирээгүй агаарын тээврийг ирэх онд ашиглалтад оруулна гэв
1 жил    

“НҮҮРСНИЙ ХУЛГАЙ“-д холбогдсон Ш.Раднаасэд охиноо БЗС-гийн 165.8 мянган долларын зээлээр АНУ-д сургажээ
1 жил    

УИХ-ын гишүүний халдашгүй байдлын дэд хорооны даргаар Ц.Мөнх-Оргилыг сонголоо
1 жил    

Д.Сарангэрэлийг Төрийн байгуулалтын байнгын хорооны бүрэлдэхүүнд оруулав
1 жил    

ХНХ-ын сайд Т.Аюурсайханыг чөлөөлсөн захирамжийг УИХ-д танилцуулж, чөлөөллөө
1 жил    

Т.Аюурсайхан: Миний хувьд нүүрсний хулгайн хэрэгт ЯМАРЧ ХОЛБООГҮЙ
1 жил    

Хашаандаа мод, бут, сөөг таривал урамшуулна
1 жил    

“Цэнхэр алт” усны салбарын үндэсний чуулганаас гарсан зөвлөмж
1 жил    

Явган хүний 25 мянган ам метр замыг засаж шинэчилнэ
1 жил    

Нөөцийн махыг 431 дэлгүүрт борлуулж байна
1 жил    

“IAAF” трансжендер эмэгтэйчүүдийг олон улсын тэмцээнд оролцохыг хориглоно
1 жил    

“СТЕППЕ АРЕНА”-г бүтээлцсэн канад архитекторуудыг шагнав
1 жил    

БНАСАУ "цацраг идэвхт цунами" үүсгэх чадалтай зэвсэг туршсанаа мэдэгджээ
1 жил    

“Эрдэнэс Тавантолгой” биржээр анх удаа эрчим хүчний нүүрс арилжив
1 жил    

Л.Алтанцэцэг маргааш алтан медалийн төлөө тоглоно
1 жил    

Австри улсаас Монголд аялал жуулчлал, цахим хөгжил, хог хаягдлын менежмент нэвтрүүлэхээ илэрхийлэв
1 жил    

“Мөнгөн мод” наадмын шилдгүүдийг 14 дэх жилдээ тодруулна
1 жил    

Япон, БНСУ-ын сайд нар БНАСАУ-ын асуудлаар нягт хамтран ажиллахаар тохиролцжээ
1 жил    



Нүүр хуудас | Фото мэдээ | Видео мэдээ | Сурталчилгаа байршуулах | Холбоо барих Утас: 89460-008, 7711-2424
© 2016 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. ARDCHILAL.MN.