Мэдээ
УЛААНБААТАР ºC
USD АНУ доллар 2,495.23
2021 оны 03-р сарын 09
Мэдээлэл хайх:
Зөвлөгөө | 7 хоногийн тойм | Олны танил | Шар | Танин мэдэхүй | Түүхэн хүмүүс | Кино урлаг | Дуу хөгжим | Номын ертөнц | Гадаад мэдээ | +18

АНУ-ын мэдээллийн агентлаг Ерөнхийлөгч Х.Баттулгыг төрийн эргэлтэд буруутгагдаж байгаа гэжээ

НИЙТЛЭСЭН: 2021-01-27 17:28:59
Улс төр > Ерөнхийлөгч | Сэтгэгдэл: 0

АНУ-ын "New York City Post" агентлагаас Монгол Улсын Ерөнхийлөгчийн талаар бичсэн нийтлэлийг орчуулан хүргэж байна.

ДЭМБ-аас хэдхэн сарын өмнө Монгол Улсыг коронавирусийн цар тахлын эсрэг ямар хариу арга хэмжээ авахыг харуулсан жишээ улс болгон магтаж байсан.

Азийн зүрхэнд ОХУ, БНХАУ хэмээх хоёр том хүчний хооронд орших ашигт малтмалаар баялаг энэхүү улсад 2020 оны арваннэгдүгээр сарын 16-ны өдрийг хүртэл коронавирусийн халдварын ганц ч тохиолдол бүртгэгдээгүй байсан юм.

Засгийн газар шуурхай арга хэмжээ авч, хилээ хаан, хөл хорио тогтоосон. Энэ амжилтын ачаар Монголын ард түмэн Монгол Ардын Намд итгэл хүлээлгэж, тус нам нь УИХ-ын сонгуульд олонх болж ялсан билээ.

2020 оны нэгдүгээр сарын 19-ний шөнө дөнгөж төрсөн залуухан эмэгтэйг улсын төрөх эмнэлгээс зөвхөн углааш, халаад өмсгөн, нүүрийг нь дэрээр даран авч явж байгаа бичлэг ил болжээ. Улаанбаатар бол дэлхийн хамгийн хүйтэн нийслэл бөгөөд өвөлдөө 40 градус хүйтэн байх нь ч бий.

Удалгүй энэхүү бичлэг олон нийтийн сүлжээгээр тархан, ард түмний дургүйцлийг төрүүлсэн бөгөөд маргааш нь хотын төв талбайд тайван жагсаал болж, дөнгөж төрсөн эмэгтэйд харгис хандсан Улсын онцгой комиссыг огцрохыг шаардсан.

Гэвч үүний маргааш болох үйл явдлыг төрийн дээд албан тушаалтнууд ч таамаглаж чадахааргүй байсан юм. Тус улсын Ерөнхий сайд Ухнаагийн Хүрэлсүх огцрохоо мэдэгдэн, танхимаа тараасан билээ.

Ерөнхий сайдыг сайн дураараа огцрох асуудлаар санал хурааж байсан УИХ-ын чуулганы хуралдааны үеэр Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга үг хэлж, төрийн эргэлтийн талаар ноцтой мэдэгдэл хийн, Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг удаа дараа шүүмжилжээ. Харин У.Хүрэлсүх Ерөнхийлөгчийг тайван жагсаалыг Засгийн газрын эргэлт болгож, иргэдийн дунд эмх замбараагүй байдлыг өдөөсөн хэмээн буруутгасан байна. Тэрээр мөн Ерөнхийлөгчийг төрийн эргэлт хийх оролдлогыг зохион байгуулсныг нотлох хангалттай нотолгоотой хэмээн тэмдэглээд, эдгээрийг УИХ-д илчлэхээр төлөвлөж байгаагаа зарласан юм.

Түүнчлэн чуулганы үеэр УИХ-ын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Хишгээгийн Нямбаатар Шүүхийн тухай хууль, Авлигын эсрэг хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийн үе шатанд Ерөнхийлөгчөөс дарамт авсан гэдгээ мэдэгджээ.

Х.Нямбаатар сайд Ерөнхийлөгч Х.Баттулгыг шүүгч нарыг албан өрөөндөө дуудан, өндөр албан тушаалтнуудын шүүхийн хэргүүдтэй холбоотой тушаал өгөн, албан тушаалаа урвуулан ашигласан хэмээгээд, УИХ-аас Ерөнхийлөгчид хариуцлага хүлээлгэн, импийчмент оноох ёстой хэмээн дүгнэсэн байна.

Ажиглагчид Монгол Улсад болсон эсэргүүцлийн жагсаалыг Ерөнхийлөгч Х.Баттулгын улс төрийн оппортунист үйлдэл гэж харж байгаа юм. Саяхан Ерөнхийлөгчийн охины оффшор данс, компаниуд ил болоод байгаа бөгөөд Монгол Улсын хуулийг зөрчсөн эдгээр үйлдлийн улмаас Х.Баттулга олон нийтээс ихээхэн дарамт шахалт амсаж байгаа билээ.

Мөн 2019 онд нэмэлт, өөрчлөлт оруулсан Үндсэн хуулийн дагуу Х.Баттулга нь удахгүй болох Ерөнхийлөгчийн сонгуульд Ерөнхийлөгчийн албан тушаалд хоёр дахь удаагаа нэр дэвшихийн тулд хуулийн тулаан хийх хэрэгтэй болоод байгаа юм.

Эх сурвалж: Livetv.mn

Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
Мэдээ таалагдсан бол like & share хийнэ үү:


БУСАД

 
 
СЭТГЭГДЭЛ БИЧИХ

 

СЭТГЭГДЭЛ
ШИНЭ МЭДЭЭ
Л.Оюун-Эрдэнэ та хэлмэгдсэн Т.Чимгээг “Батлан даалт”-д гаргаж болдоггүй юм уу
11 цаг    

МУ-ын ҮАБЗ-ийн нарийн бичгийн дарга А.Гансүх: Би тагнуулын нууц ажиллагаанд оролцсон байж болох уу
11 цаг    

Дуучин А.Түмэн-Өлзийд ээж нь “бага уугаарай” хэмээн захив
11 цаг    

Т.Чимгээ: 80 гарсан хадам хөгшин маань өнчин зээг минь хөтлөөд, орон гэргүй явж байна
11 цаг    

150 сая үзэгчтэй хөтлөгчид Youtube хэдийг төлдөг вэ?
3 өдөр    

Хуурамч шатахуун борлуулж, иргэдийг хохироосон хэвээр байна
3 өдөр    

Яаралтай шинжилгээ өгөх шаардлагатай иргэдэд албан тодорхойлолтоор үйлчилнэ
3 өдөр    

Төрийн сайд бүсгүйчүүд
3 өдөр    

Умард солонгосчууд плутони задлахаар оролдож байж магадгүй
3 өдөр    

"Засгийн газрыг 5.1 их наядын зарцуулалтаа тайлагнахыг шаардана"
3 өдөр    

Ташкентийн Их дуулга тэмцээн өнөөдөр эхэлнэ
3 өдөр    

Зөвшөөрөлгүй барилгуудыг нураана
3 өдөр    

ЭМЯ: 77 хүнээс халдвар илэрч, таван эх уурхай тодорхойгүй байна
3 өдөр    

Олигарх дуульс
3 өдөр    

Японы тэрбумтан сарыг хамт тойрох найман хүн хайж байна
4 өдөр    

БНСУ-ын анхны трансжендер цэрэг нас барсан байдалтай олджээ
4 өдөр    

Тэрүнофүжи озэки цолоо эргүүлэн авахын төлөө барилдана
4 өдөр    

Р.ЭМҮЖИН: АРИУНАА ХОНГИЛЫГ ТЭВЧИХГҮЙ, АРГАГҮЙ Л ТҮҮЧЭЭЛЖ НИСЛЭЭ
4 өдөр    

"Эрэгтэй хүүхдийг уйлж болохгүй гэж хүмүүжүүлэх нь өрөөсгөл"
4 өдөр    

Нүүдэлчин соёлыг хамгаалагч Монгол банхар
4 өдөр    

Ном уншуулаад л 10 цагаан буяны замаар орно гэж үү?
4 өдөр    

Солонгосчуудын "өшөө авалт"
4 өдөр    

Б.Баасанцогтын “байгуулсан“ шүүхийн сүлжээний төлөвлөснөөр том хэргүүдийн хувь заяа шийдэгддэг үү?
4 өдөр    

Г.БУЯНДОРЖ: БИ нэр бүхий ПРОКУРОРуудыг шалгуулахаар ГОМДОЛ гаргаж байна
5 өдөр    

ХДХВ-ийг эсэргүүцэх чадвартай хүмүүсийг судалж байна
5 өдөр    

Сургагч багш бэлтгэх цахим сургалт эхэллээ
5 өдөр    

“Nike”-ийн дэд захирал хүүгийнхээ бизнесээс болж ажлаа өглөө
5 өдөр    

"Монголын волейболчид олон улсад амжилт үзүүлэхэд ойрхон байна"
5 өдөр    

Ж.Эрдэнэбатыг суллах шийдвэр гаргалаа
5 өдөр    

Швейцарь: ОХУ-ын "Спутник V" вакцин нь ЭКСПОРТЫН ХИТ болж байна
5 өдөр    

Ардчилсан Монгол Улсын иргэн хязгааргүй баяжих эрхтэй
5 өдөр    

SOS: 18 хоног архи уусны улмаас амь насаа алджээ
5 өдөр    

ЭМЯ: Улаанбаатар хотод 32 тохиолдол шинээр бүртгэгдлээ
5 өдөр    

Тахилгат уулсаа дархлах уу, уул уурхайг шүтэх үү?
5 өдөр    

Нэгдсэн намын нэр нь МАН (МАХН) байхаар ярилцжээ
5 өдөр    

“САЙН АХ” АЖИЛЛАГААНУУДЫН ТӨСТЭЙ БА ЯЛГААТАЙ ТАЛ
6 өдөр    

УИХ-ын гишүүд “АстраЗенека” вакцин хийлгэнэ
6 өдөр    

Мьянмарын цэргийнхэн 19 орноос 100 дипломатчийг эгүүлэн татжээ
6 өдөр    

Д.Бямбасүрэн: Монгол Ардын Нам түүхэнд маш үнэтэй үүрэг гүйцэтгэсэн
6 өдөр    

С.К.Шойгу Монгол Улсын Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүнд баярын мэнд хүргэв
6 өдөр    

ЭМЯ: 48 хүнээс халдвар илэрч, нийт батлагдсан тохиолдол 3000 болов
6 өдөр    

Иог, бясалгал нь эрүүл мэндэд хамгийн чухал дадал
6 өдөр    

Улс төрд танигдаагүй Улсын аварга тариаланч
6 өдөр    

Хэрэгт холбогдогчгүй учир сагсчдын нас барсан хэргийг хаана
1 долоо хоног    

М.Ганбаатар:Шахмал түлшинд үндэсний компаниудын үйлдвэрлэсэн барьцалдуулагчийг ашиглана
1 долоо хоног    

"Гүйгч" УГТ Б.СЭР-ОД Токиогийн ОЛИМПД оролцох ЭРХЭЭ авлаа
1 долоо хоног    

“Ард”-ын Ч.Ганхуягийн авдар дүүрэн алтны амбиц
1 долоо хоног    

Мьянмарт цэргийнхэн жагсагчид руу гал нээсний улмаас 18 хүн амиа алдав
1 долоо хоног    

Улаанбаатар удахгүй гаднын хотууд шиг “Өглөөний гудамж”-тай болно
1 долоо хоног    

Нийслэлийн агаарын бохирдлыг 15 цэгт хэмжиж байна
1 долоо хоног    



Нүүр хуудас | Фото мэдээ | Видео мэдээ | Сурталчилгаа байршуулах | Холбоо барих Утас: 89460-008, 7711-2424
© 2016 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. ARDCHILAL.MN.