Владимир Путин, Жо Байден нар Стратегийн давшилтын зэвсэглэлийг хориглох тухай гэрээ (СНВ-III)-г дахин сунгахаар харилцан тохиролцлоо

Хөрвүүлж, боловсруулсан О.Анар
2021 оны нэгдүгээр сарын 27.
ВАШИНГТОН.
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин АНУ-ын Цагаан ордны шинэ тэргүүн Жо Байденыг Ерөнхийлөгчийн тангараг өргөснийх нь дараа түүнтэй утсаар ярилцсан байна. Тэд ОХУ, АНУ-ын хооронд байгуулсан Стратегийн давшилтын зэвсэглэлийг хориглох тухай гэрээ (СНВ-III)-г дахин сунгахаар харилцан тохиролцлоо. Энэ талаар «Нью Йорк Таймс» (New York Times) сонинд нийтэлжээ. Тус гэрээний хугацаа ирэх хоёрдугаар сарын 5-нд дуусах бөгөөд цөмийн зэвсгийг хязгаарлах тухай хоёр улсын хооронд үлдсэн цорын ганц гэрээ гэдгээрээ онцлогтой.
Ойрын өдрүүдэд талууд гэрээтэй холбоотой техникийн бүх л асуудлыг шийдвэрлэхээр мөн тохиролцсон байна.
Гэсэн хэдий ч, бусад хэд хэдэн асуудлаар Жо Байден өмнөхөөсөө илүү хатуу байр суурь баримтлах болно гэдгээ Путин Ерөнхийлөгчид илэрхийлсэн гэж эх сурвалж мэдээлэв. Ерөнхийлөгч Жо Байден Алексей Навальныйг хордуулсан хэргийн талаар, мөн АНУ-ын Засгийн газарт халдсан кибер халдлагын асуудлыг хөндсөн байна. Түүнчлэн, ОХУ Афганистан дахь Америк цэргүүдийн “толгойд” шагнал урамшуулал зарласан гэх батлагдаагүй мэдээллийн талаар, Оросын тал өнгөрөгч 2020 оны АНУ-ын бүх нийтийн сонгуулийн үйл явцад “хөндлөнгөөс оролцсон” гэх зэрэг сэдвүүдийг сөхсөн байна.
Цагаан ордон энэ мэт сэдвүүдийг хөндсөн нь АНУ-ын шинэ Ерөнхийлөгч үндэсний ашиг сонирхлыг хамгаалахын тулд цаашид хатуу байр сууринаас, тууштай ажиллах болно гэдгээ Оросын талд “ойлгуулсан” хэрэг болж байгаа юм. Нөгөөтэйгүүр, хоёр орны Төрийн тэргүүнүүд илүү ил тод, илүү тунгалаг, системтэй харилцаа холбоог нягт хадгалахаа харилцан тохиролцлоо.
Кремлийн зүгээс ч гэсэн удирдагчид Стратегийн давшилтын зэвсэглэлийг хориглох тухай гэрээ (СНВ-III)-ний хугацааг сунгахаар тохиролцсон гэдгийг баталгаажууллаа. ОХУ, АНУ-ын удирдагч нарын утсаар хийсэн яриа нэлээд “ажил хэрэгч, илэн далангүй” болсныг онцолж байна.
Эх сурвалжийн мэдээлснээр, Ерөнхийлөгчийн албанд дөнгөж томилогдсон Жо Байдены удирдлага дор АНУ-ын Засаг захиргаа илүү мэргэжлийн түвшинд ажиллана гэдэгт найдаж байгаагаа Москва илэрхийлсэн байна. Тиймээс Ерөнхийлөгч Путин хоёр орны харилцааг хэвийн болгох нь аль алиных нь ашиг сонирхолд нийцэхээс гадна Дэлхий дахины аюулгүй байдал, тогтвортой байдлын онцгой үүрэг хариуцлагыг харгалзан, цаашлаад Олон улсын хамтын нийгэмлэгийн ашиг сонирхолд ч хувь нэмэр оруулах гол эх үүсвэр болно гэдгийг онцоллоо.

![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
Таны ямар жилтэй вэ? Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно. |
![]() |
||
![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
СЭТГЭГДЭЛ
М.Ганбаатар:Шахмал түлшинд үндэсний компаниудын үйлдвэрлэсэн барьцалдуулагчийг ашиглана
"Гүйгч" УГТ Б.СЭР-ОД Токиогийн ОЛИМПД оролцох ЭРХЭЭ авлаа
“Ард”-ын Ч.Ганхуягийн авдар дүүрэн алтны амбиц
Мьянмарт цэргийнхэн жагсагчид руу гал нээсний улмаас 18 хүн амиа алдав
Улаанбаатар удахгүй гаднын хотууд шиг “Өглөөний гудамж”-тай болно
Нийслэлийн агаарын бохирдлыг 15 цэгт хэмжиж байна
Тусгаарлагдсан иргэдэд нэмэлт төлбөртэйгээр байрлах боломжтой буудлуудыг иргэдэд хангаж өгнө
Үндэсний олимпийн хороо Төрийн тусгай албан хаагчдын эмнэлэгтэй хамтран ажиллана
Хуульч Ч.Өнөрбаяр: Хэрэв нэр бүхий шүүгчид ёс зүйн дүрмээ зөрчсөн бол тэдэнд хариуцлага тооцох ёстой
Хот хооронд зорчих иргэн PCR шинжилгээний хариуг заавал биетэй авч явна
АН-ын хуучин дүрэм хүчин төгөлдөр үйлчлэнэ
Сансрын нисэгчийн хувцас ямар үүрэгтэй вэ?
Хал цэргийн "дэг" буюу "хариуцлагагүй" лайв
Хотоо мартсан гэсэр, хоймор зүүдэлсэн гэлэн
АН-ын ҮБХ-ны гишүүдийн ээлжит зөвлөгөөнөөр зарим нэг томилгоог хийв
Л.МӨНХБАЯСГАЛАН: ХҮҮК минь ЯАНА даа ...
Амттай “секс”-дэх шалтгаан
Б.Баасанцогт: Тэнд уулзалт болохыг мэдэж, зориуд бичиж, цацаж байгаа
Алба хаагчид 178 байршилд гурван ээлжээр хөл хорионы дэглэмийг мөрдүүлж ажиллав
Хойд Солонгос “Pfizer” вакциныг дуурайлган зарахыг оролдож байна
Д.Сумъяабазар: Жижиг, дунд үйлдвэрүүдээ хотын зүгээс дорвитойхон дэмжинэ
Шүүгч нарын лифтен дэхь бичлэг задарлаа
БАТЛАН ХАМГААЛАХ ЯАМ коронавирусыг ЭСЭРГҮҮЦЭХ ВАКЦИН хүлээн авлаа
Ө.Ган-Өлзий: Тусгай цогцолбороос мэдэгдсэн даруйд бид зөвлөн туслах арга хэмжээ авч эхэлсэн
Франц улс биеэ үнэлэгчээр үйлчлүүлэгчдэд хариуцлага тооцно
Саддам Хусейний охин аавыгаа дурслаа
Э.Оюунболд аварга уу? арслан уу?
Вакцины хор хөнөөлийн талаарх мэдээлэл ДЭМБ-д байхгүй
МСНЭ-ээс мэдэгдэл гаргалаа
Хатуухан хэлэхэд цахим алуурчид хэдийнэ бий болчихож
С.Энхболд: Вакцин хийлгэсэн иргэдэд дэлхийн аль ч улсад хүлээн зөвшөөрөх лавлагаа олгоно
ЭМЯ: Шинээр 30 тохиолдол бүртгэгдэж, нийт халдварын тоо 2723 боллоо
Ц.Элбэгдоржийн жиргээ мьянмарчуудын талархлыг хүлээж байна
Жолооч нарын боловсролыг "ХӨЗӨР"-өөр дамжуулан дээшлүүлнэ
Вакцины талаар худал мэдээлэл тараавал Зөрчлийн хуулийн дагуу хариуцлага тооцно
Дэлхийн Монголчууд эх хэлээ өмгөөллөө
МАН-ын 100 жилийн ойн ХХХ Их хурлыг хойшлууллаа
Амттай "СЕКС"-дэх шалтгаан
ЦЕГ: Эмэгтэйчүүдийн данс руу мөнгө шилжүүлсэн нь шалгалтаар илэрсэн
С.Удвал багшийнхаа тухай дурсахуй
"Өнөөдрийн ЯЛАЛТ" сонин ДҮҮТЭЙ болжээ
БНХАУ-ын Синофарм вакциныг өнөөдөр Монголд авчирна
Саид Моллаи: Дараагийн удаад алтан медаль авна гэж найдаж байна
ЭМЯ: Өнгөрсөн 24 цагт коронавирусний 55 тохиолдол нэмэгдлээ
Энэтхэг улсаас “AstraZeneca” вакцин ирлээ
Улс дамнасан жонхууг прокурор хутгасан юм биш үү?!
Өдрийн зурхай: Үс засуулбал эрч хүч ихэснэ
Улаанбаатарт өдөртөө 5-7 градус хүйтэн байна
Э.Бат-Үүл намын бүлгээ шүүмжлэв


© 2016 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. ARDCHILAL.MN.