Японы Батлан Хамгаалах Яам: Окинава дахь АНУ-ын баазад тэнгисийн явган цэргийн анги байрлуулсан болохыг няцаав

Хөрвүүлж, боловсруулсан О.Анар
2021 оны нэгдүгээр сарын 27.
ТОКИО.
Японы Батлан Хамгаалахын Яамнаас Окинава аралын зүүн хойд хэсэгт орших АНУ-ын Тэнгисийн цэргийн «Кэмп-Шваб» баазад өөрийгөө хамгаалах явган цэргийн ангийг байршуулах бодолгүй байгаа аж. Энэ талаар өчигдөр нэгдүгээр сарын 26-ны мягмар гарагт Японы Батлан Хамгаалахын сайд Киши Нобүо мэдэгдлээ.
2015 онд АНУ, Япон хоёр тал Японы Батлан Хамгаалах Яамны оролцоогүйгээр тохиролцоонд хүрч байсан талаар өмнө нь мэдээлж байсан удаатай.
Эцэст нь, Америкийн цэргүүдийг байршуулах төлөвлөгөө хэрэгжээгүй боловч Японы дотоодыг хамгаалах хүчний удирдлагууд харин үүнээс татгалзаж байгаагүй юм.
АНУ-ын цэргүүдийг чухам хаана байршуулах талаар бодож үзэх шаардлагатай, тэгээд ч «Кэмп-Шваб» баазад байршуулна гэсэн эцсийн шийдвэр гараагүй гэж мэдэгдсэн юм.
Түүнчлэн, Окинава арал дээр дээрхи цэргийн анги нэгтгэлийг байршуулна гэсэн ямар ч албан ёсны мэдээлэл, тушаал заавар ирээгүй, арлын оршин суугчдаас ч зөвшөөрөл аваагүй талаар Окинава мужийн амбан захирагч Тамаки Дэни мэдэгдэл хийсэн.
«Кэмп-Шваб» цэргийн бааз бол АНУ-ын тэнгисийн цэргийнхний загвараар бүтээн босгосон бөгөөд японы тэнгисийн явган цэргийн бааз байрлахад тун тохиромжтой газар гэж холбоотнууд нэрлэж байгаа юм.
Японы улсын хувьд Окинава арал дээр иймэрхүү хүчийг байршуулах нь Зүүн Хятадын тэнгис дэх Сенкакү (хятадаар: Дяоюйдао) арлуудын газар нутгийн маргаан Япон, Хятадын хооронд үргэлжилж байгаад бас стратегийн хувьд ач холбогдолтой гэдгээрээ онцлогтой.
Сэнкакү арлууд бол аль 1895 оноос хойш үе үе Хятад, Японы хооронд олон жилийн турш үргэлжилсэн газах нутгийн маргаантай сэдэв хэвээр байгаа. Гэсэн хэдий ч, Хятадын тал XVIII зууны үеийн газар зураг дээр хүртэл Хятадын мэдлийн бүс нутаг хэмээн тэмдэглэсэн байдаг.
Үнэн хэрэг дээрээ, Дэлхийн II дайнд Эзэн хаант Япон улс ялагдал хүлээсний дараа эдгээр арлууд АНУ-ын мэдэлд орж, улмаар 1972 онд Токиогийн мэдэлд шилжсэн байдаг. 2012 онд Японы Засгийн газар архипелаг буюу хэсэг бүлэг арал болох таван арлын гурвыг нь хувь хүнээс худалдан авснаар Токио, Бээжингийн хоорондох зөрчил улам л хурцадсан. Учир нь, Сенкакуү арлууд бол Япон улсын газар нутгийн нэгээхэн хэсэг хэмээх статустай болсонтой холбоотой.
Энэтхэг, Номхон далайн бүс нутагт байршиж буй АНУ-ын хамгийн том цэргийн анги нэгтгэл нь Япон, АНУ-ын холбоог бэхжүүлэхийн тулд Окинава арал дээрхи АНУ-ын Тэнгисийн цэргийн баазын агаарын цэргийн хүчний «Фүтенма» харъяа ангийг арлын өөр хэсэгт шилжүүлэх хэрэгцээ шаардлага тулгарсан. Учир нь, АНУ-ын тэнгисийн явган цэргүүдтэй холбоотой олон зөрчил, санал гомдол, цаашлаад арлын дэд бүтэц зэрэгт асуудалд үүссэнээр арлын оршин суугчдын дунд нэр хүндгүй болсон юм.
Өмнө нь тохиролцсон ёсоор харилцан буулт хийх шийдлийг Цагаан ордонд шинэ Ерөнхийлөгчийн Засаг захиргаа бүрэлдэхээр Токио, Вашингтон хоёрын аль аль нь дагаж мөрдөхөөр төлөвлөсөн, тиймээс «Фүтенма» баазыг арлын хойд хэсэгт орших илүү алслагдсан бүс нутаг руу шилжүүлэхээр болсон.
Нэгдүгээр сарын 24-нд Пентагоны шинэ тэргүүн Ллойд Остин Японы Батлан Хамгаалахын сайд Киши Нобүотой ярилцахдаа, АНУ газар нутгийн харьяаллаараа маргаантай байсан Сенкакү арлуудыг хамгаалахад бэлэн байгаагаа мэдэгдсэн байна.
Түүнчлэн, Ллойд Остин Батлан Хамгаалахын сайд Кишитэй ярилцах үеэрээ Окинава арал дээрх Америкийн агаарын баазыг нүүлгэн шилжүүлэх талаар мөн ярилцсан аж.

![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
Таны ямар жилтэй вэ? Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно. |
![]() |
||
![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
СЭТГЭГДЭЛ
М.Ганбаатар:Шахмал түлшинд үндэсний компаниудын үйлдвэрлэсэн барьцалдуулагчийг ашиглана
"Гүйгч" УГТ Б.СЭР-ОД Токиогийн ОЛИМПД оролцох ЭРХЭЭ авлаа
“Ард”-ын Ч.Ганхуягийн авдар дүүрэн алтны амбиц
Мьянмарт цэргийнхэн жагсагчид руу гал нээсний улмаас 18 хүн амиа алдав
Улаанбаатар удахгүй гаднын хотууд шиг “Өглөөний гудамж”-тай болно
Нийслэлийн агаарын бохирдлыг 15 цэгт хэмжиж байна
Тусгаарлагдсан иргэдэд нэмэлт төлбөртэйгээр байрлах боломжтой буудлуудыг иргэдэд хангаж өгнө
Үндэсний олимпийн хороо Төрийн тусгай албан хаагчдын эмнэлэгтэй хамтран ажиллана
Хуульч Ч.Өнөрбаяр: Хэрэв нэр бүхий шүүгчид ёс зүйн дүрмээ зөрчсөн бол тэдэнд хариуцлага тооцох ёстой
Хот хооронд зорчих иргэн PCR шинжилгээний хариуг заавал биетэй авч явна
АН-ын хуучин дүрэм хүчин төгөлдөр үйлчлэнэ
Сансрын нисэгчийн хувцас ямар үүрэгтэй вэ?
Хал цэргийн "дэг" буюу "хариуцлагагүй" лайв
Хотоо мартсан гэсэр, хоймор зүүдэлсэн гэлэн
АН-ын ҮБХ-ны гишүүдийн ээлжит зөвлөгөөнөөр зарим нэг томилгоог хийв
Л.МӨНХБАЯСГАЛАН: ХҮҮК минь ЯАНА даа ...
Амттай “секс”-дэх шалтгаан
Б.Баасанцогт: Тэнд уулзалт болохыг мэдэж, зориуд бичиж, цацаж байгаа
Алба хаагчид 178 байршилд гурван ээлжээр хөл хорионы дэглэмийг мөрдүүлж ажиллав
Хойд Солонгос “Pfizer” вакциныг дуурайлган зарахыг оролдож байна
Д.Сумъяабазар: Жижиг, дунд үйлдвэрүүдээ хотын зүгээс дорвитойхон дэмжинэ
Шүүгч нарын лифтен дэхь бичлэг задарлаа
БАТЛАН ХАМГААЛАХ ЯАМ коронавирусыг ЭСЭРГҮҮЦЭХ ВАКЦИН хүлээн авлаа
Ө.Ган-Өлзий: Тусгай цогцолбороос мэдэгдсэн даруйд бид зөвлөн туслах арга хэмжээ авч эхэлсэн
Франц улс биеэ үнэлэгчээр үйлчлүүлэгчдэд хариуцлага тооцно
Саддам Хусейний охин аавыгаа дурслаа
Э.Оюунболд аварга уу? арслан уу?
Вакцины хор хөнөөлийн талаарх мэдээлэл ДЭМБ-д байхгүй
МСНЭ-ээс мэдэгдэл гаргалаа
Хатуухан хэлэхэд цахим алуурчид хэдийнэ бий болчихож
С.Энхболд: Вакцин хийлгэсэн иргэдэд дэлхийн аль ч улсад хүлээн зөвшөөрөх лавлагаа олгоно
ЭМЯ: Шинээр 30 тохиолдол бүртгэгдэж, нийт халдварын тоо 2723 боллоо
Ц.Элбэгдоржийн жиргээ мьянмарчуудын талархлыг хүлээж байна
Жолооч нарын боловсролыг "ХӨЗӨР"-өөр дамжуулан дээшлүүлнэ
Вакцины талаар худал мэдээлэл тараавал Зөрчлийн хуулийн дагуу хариуцлага тооцно
Дэлхийн Монголчууд эх хэлээ өмгөөллөө
МАН-ын 100 жилийн ойн ХХХ Их хурлыг хойшлууллаа
Амттай "СЕКС"-дэх шалтгаан
ЦЕГ: Эмэгтэйчүүдийн данс руу мөнгө шилжүүлсэн нь шалгалтаар илэрсэн
С.Удвал багшийнхаа тухай дурсахуй
"Өнөөдрийн ЯЛАЛТ" сонин ДҮҮТЭЙ болжээ
БНХАУ-ын Синофарм вакциныг өнөөдөр Монголд авчирна
Саид Моллаи: Дараагийн удаад алтан медаль авна гэж найдаж байна
ЭМЯ: Өнгөрсөн 24 цагт коронавирусний 55 тохиолдол нэмэгдлээ
Энэтхэг улсаас “AstraZeneca” вакцин ирлээ
Улс дамнасан жонхууг прокурор хутгасан юм биш үү?!
Өдрийн зурхай: Үс засуулбал эрч хүч ихэснэ
Улаанбаатарт өдөртөө 5-7 градус хүйтэн байна
Э.Бат-Үүл намын бүлгээ шүүмжлэв


© 2016 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. ARDCHILAL.MN.