Мэдээ
УЛААНБААТАР ºC
USD АНУ доллар 2,495.23
2021 оны 03-р сарын 09
Мэдээлэл хайх:
Зөвлөгөө | 7 хоногийн тойм | Олны танил | Шар | Танин мэдэхүй | Түүхэн хүмүүс | Кино урлаг | Дуу хөгжим | Номын ертөнц | Гадаад мэдээ | +18

Монголын нийгэм сүйрлийн зүг

НИЙТЛЭСЭН: 2021-01-27 11:02:05
Нийгэм > Цаг үе | Сэтгэгдэл: 0

-Хуулинд биш хүндээ учир явдал байгааг харсаар атлаа бурууг түүнээс хайж, алдаа оноогоо шарх сорвитой Үндсэн хуулинд чихлээ.-

Нэг. Оршил хэсэг

Жараад оныхон бид азтай хүмүүс аж. 20 дугаар зуун шувтарч 21 дүгээр зуун гарах, хоёрдахь мянган төгсч гуравдахь ургах, 20 дугаар зуунд пролетари ангийг сэрээж, ядуусыг засгийн эрхэнд дуудсан Маркс, Энгельс, Лениний сургаалыг судалж, амьдралд хэрэгжихийг нь харсан, коммунист мөрөөдөгч, социализмыг гардан байгуулагчид, басхүү тэр нийгэм бутран унаж, ардчиллын баг өмссөн авилагч, зэрлэг капитализм сэргэн мандахыг үзсэн гэрчүүд чухамхүү бидний үеийнхэн билээ.

Гэхдээ өөрсдийгөө азтайд тооцох гэнэн томоогүй үе дуусч, харин ч өвөг дээдсийн цус нулимс, баяр хөөр, хөлс хүчээр боссон эх Монгол орон, монголын нийгэм мөхөж сүйрэх эмгэнэлт цагийг харж сууна. Энэ бүхнийг монголчууд бид өөрсдөө, өөрсдийн том толгой, бадриун гараар хийж байнам.

Хоёр. Эхлэл хэсэг

Уриа лозунг, мөрөөдөл номлол нь сайхан ч нийгмийг бүтээгчдийг боол болгож, эрх чөлөө, хүний эрхийг уландаа гишгэсэн коммунист дарангуйлагч улс-төр нийгмийн тогтолцоо 70-аас дээш насалсангүй. Учир явдал нь дэлхий даяар үнэн тодорхой болсон тул тэр тухай нуршиж, цаг барах хэрэг алга.

Монголд тогтож байсан тоглоомын дэглэм, социалист байгуулал, коммунист мөрөөдөл 90-ээд онд нэг их хүч шаардсангүй тэгсгээд тэр цагийн салхиннд туугдан өөрөө нисч одлоо. Зөвхөн Монголд л зоригтнууд төрж, ардчилагчид, анхны 13 гараад үүнийг хийсэн юм биш ээ. Түүх гэрчилж, бас өгүүлсээр байх болно. Ертөнц дахинд 20 дугаар зууны эхэнд өрнөсөн Октябрийн шуургын адил мөн зууны эцэст коммунизмыг нураах ардчиллын шуурга дэгдсэнээр Монголд тэр уналаа.

Гурав. Өрнөл хэсэг

А. Улс төрийн салбарт

Чоно борооноор гэгчээр коммунист дарангуйллын үед нам засагт алба хааж, эрх мэдлийн амтанд орсон туршлагатай зальтнууд Монголын төрд эцэг намаараа түрээ барин дайрч орж ирлээ.

Ардчилагчид хэмээх улс төрийн туршлагагүй хэдэн бандийг амархан хуурлаа. Хаагдмал ард түмэн толгой нь эргэж, юуг ч тусган авч чадахгүй байв.

Энэ үүлэн чөлөөний наранд “нийгмийг удирдан чиглүүлэгч МАХН нүүрээ нууж, төрөөс холдон хороо, суманд очсон дүр эсгэснээ буцан дайрч төрийн дээр үсрэн гарах нүх сүвээ сонгууль гэгчээр малтав.

Ардчилагчид зүсэн бүрийн гоё нэртэй олон намууд байгуулсан ч 70 жилийн туршлагатай коммунист нам, засгийн донтой коммунистуудын дэргэд ёстой шонгүй гэгч боллоо.

Ийнхүү НАМ гэгч ороолон АРДЫН, АРДЧИЛСАН, ИРГЭНИЙ гэх зэрэг нэр зүүн төрийн дээр эгнэгт залрав. Үүнийгээ ардчилсан нийгэмд үзэл бодлоороо нэгдэн нийлж, нам байгуулан Засгийг жолооддог онолтой хэмээн цэцэрхэх аж. Харамсалтай нь Монгол Улс дэлхий нийтийн олон жишиг үзүүлэлтээр ардчилсан орны тоонд багтахгүй байгаа билээ.

Ийнхүү 30 жил буруу замаар будаа тээж, буцахдаа элс ачдаг Монголын нэн шинэ түүх хөвөрч эхэллээ. МАХН, МАН, АН, ИЗН гэх мэт орчин үеийн улс төрийн байгууллагын агуулга шингээгүй, хуйвалдаан, аллага, дээрмийн шинжтэй бүлгүүд ээлжлэн 30 жил засаг төрөөр тоглов.

Ард түмэн учир зүйг ойлгох сэхээ өгөлгүй НАМаар хувааж, мөнгөөр зодон, улс орны баялагыг өөр хоорондоо сэмхэн хувааж хүртэв. Иргэд ядуурсаар..”Хүмүүнлэг ардчилсан нийгэм” байгуулна хэмээх уншихад чимэгтэй үгийг дуртай цагтаа өөрчлөх буюу зөрчдөг ҮНДСЭН ХУУЛЬ гэгчдээ тунхаглаж, түүнийг долоо долоогоор доройтуулав.

Иргэд эрх баригчдын өөгшүүлдэг эрх чөлөөндөө умбан архин далай, садар самуундаа живжээ. Замын хажууд хадуур барьсан үхээрүүд л үздэг боллоо.

Улс төрийн тоглоом, шоглоом үргэлжилсээр Монголыг хувааж, зарж борлуулж бараг дууслаа. Улаанбаатарын газрыг наймаалж дуусаад, Засаг төрийн албан тушаалыг үнэлэн зарах замаар улс төрийн сонгуульд ялж, Үндсэн хуулийн бус аргаар засаг авдаг 60 тэрбумын хэрэг мандав. УИХ-ын гишүүд Засгийн газрын сангуудын мөнгийг тэрбум тэрбумаар нь хуйвалдан завшдаг ЖДҮ өвчин дэлгэрэв. Хэн ч ямар ч ял үүрсэнгүй. Эрх зүйт Монгол орон цэцгэлсээр, луйврын зоосоор орд харш сүмбэрлэсээр, харин нийслэлчүүд утаанд хордон мажийсаар ший янгуу үргэлжилсээр байна.

Б. Эдийн засгийн салбарт

Монголын баялагт шунагч гадны цөөврүүдийн зөвлөхүүд их, бага хувьчлал гэгч шидийн зүйлийг гэнэн өвгөн Бямбасүрэнгийн толгойд тарьж, тэрээр социализмын үед 70 жил бүтээн босгосон хөнгөн аж үйлдвэрийн салбарыг үнс нурам болгов.

Ах дүү орнууддаа өр тавин байж босгосон үйлдвэр заводууд хувьчлалын давалгаанд хийсэв. Үүнийгээ зах зээлд дэвшсэн том алхам гэв. Иргэд эргүүтсээр үлдэв.

Социализмын үед ихэвчлэн хулгай зэлгий хийж, шорон гянданд хоригдож явсан сүйхээтэй хэдэн монгол сайд дарга, эрх мэдэлтнүүд хийгээд нам, сэм этгээдүүдтэй хамсан улсын эдийн засгийн гол гол байгууламжуудыг завшин хүртэв. 50 мөнгө зарцуулж, 26 төгрөг босгодог байсан архи пивоны үйлдвэрүүд хамгийн түрүүнд хувьд одов. АПУ, Зүүн Хараагийн спирт бал бурам гээд л цааш хөврөнө. Ноос, арьс шир, мод, барилга, оёдлын үйлдвэрлэл, түүхий эд бэлтгэлийн баазууд, хүнсний комбинатууд, ер тэгээд ядарсан түмнийг тэжээж байсан бүхэн будаа болов.

Эдийн засгийг гартаа авсан баячууд буцаад мөнгөөр цохиж, Очирбат, Багабандийнхныг зайлуулав. Нийгмийн баялагын ерэн хувь хулгайч нарын халаасанд орж, НҮБ-ын албан ёсны мэдээгээр монгол түмний гучин хувь нэн ядуугийн туйлд хүрлээ. Хэн ч юу ч хэлсэнгүй. Харин ч Оюу Толгой, Таван Толгой, Цагаан суварга, Асгат гээд олон олон орд газар хулгайн замаар орж, Эрдэнэт, Хөтлөөс эхлээд Эмээлт хүртэл зарагдан замхарахад хүрэв. Энхбаяр, Элбэгдорж, Энхболд Ми эх орноо удирджээ.

Эдүгээ нэг монгол иргэнд ноогдох гадаад өрийн хэмжээ дэлхийд тэргүүлэхэд хүрчээ.

В.Нийгэм, оюун санааны салбарт

300 жил ханцуйндаа залбирч, хир даг болсон хэнд ч туслаагүй, харин мөлжсөн шарын шашнаас арай ядан салсан ч коммунизм зүүдэнд үзэгдэж, зүрхэнд орсон байлаа. Намаа дагавал алдахгүй, нараа дагавал даарахгүй хэмээх коммунист хэлц үгэнд итгэдэг монгол хүн ард шинээр төрсөн олон намд хуваагдан үрэн таран болов.

Эцэг эхээс үнэтэй, энэрэлт нам нь ялбал тэнгэрийн умдаг атгаж, жолоочоос жолоодогч, сэтгүүлчээс сайд, бармэнээс бодигард болж чийчаан хөлөглөнө. Үүнээс үүдэн Төрийн алба, Монгол Улсын Засаг захиргаа нуран уналаа. Дээдсийн зарлигаар хууль гарч, даргын захиалгаар шоронд хийж, шүүгчийн захирамжаар егүүтгэж, авилагч намын шуналт түшмэл төрийн яаманд хүн алж, оймс дотоождоо ногоон чихэж байна.

Аймаг сум, дүүрэг хороогоороо нам даган зодолдох гуйлагчин монгол өдрийн хоолоо бараан зах, нийтийн тээврээс хулгайлж байна. Цуст Октябрийн босгонд тулаа биш үү. Хуваагдал хэрээс хэтэрч хөнжил гудас хүртэл урагдан салбарлаа. Энэ бол нэг хэсэгтээ бүү хэл нэгэн жаранд оёж нөхөгдөхийг хэлж үл чадам муу үйл.

Тэгвэл Их, Бага Тэнгэр, Зайсан, Нүхт, Хандгайт, Баянгол, Шарга Морьтод төгрөг тоолдоггүй баячууд, сайд дарга, генерал, хурандаа, шүүгч, прокурор, төрийн түшмэдүүд хундаг тавилгүй сархад гударч, хутга тавилгүй мах зулгааж, охид эмсээр дэрээ хийж, орд харшаар гэрээ хийн, богино насны жаргал эдэлж Богдын дүрээр аяглан сууна даа.

Монголд нийгмийн шударга ёс уланд гишгэгдэж, хар тамхи, архидалт, янханчлал, зугаа цэнгэл, аллага таллага газар аван, түмний ёс суртахуун уналтад орсон байна. Оросын суут зохиолч Достоевский “ Шударга ёс тогтоохгүйгээр нийгэм оршин тогтнож чадахгүй” гэж айлджээ. Үнэн аж. Түүнийг тогтоож үл чадсан Ромын, Чингэсийн, Манжийн, бүр бидний гэрчлэх Зөвлөлтийн эзэнт гүрэн мөхсөн байнам.

Хуулинд биш хүндээ учир явдал байгааг харсаар атлаа бурууг түүнээс хайж, алдаа оноогоо шарх сорвитой Үндсэн хуулинд чихлээ. Дээдлэх эзэнгүй бол Үндсэн хууль ч, дагаж мөрдөхгүй бол хууль журам дүрэм ч ЦААС билээ.

Монголын нийгэм хоногоо хүлээсэн аятай мөхлийн эрмэгт тарчилж байна. Ийм тохиолдолд юу болдог вэ гэвэл энэ ард түмний заяа тавиланг өөр улс гүрэн шийдэх болдог юм билээ шүү.

Дипломат, Монгол Улсын ОББЭЭ Түндэвдоржийн ЗАЛАА-УУЛ

Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
Мэдээ таалагдсан бол like & share хийнэ үү:


БУСАД

 
 
СЭТГЭГДЭЛ БИЧИХ

 

СЭТГЭГДЭЛ
ШИНЭ МЭДЭЭ
Л.Оюун-Эрдэнэ та хэлмэгдсэн Т.Чимгээг “Батлан даалт”-д гаргаж болдоггүй юм уу
12 цаг    

МУ-ын ҮАБЗ-ийн нарийн бичгийн дарга А.Гансүх: Би тагнуулын нууц ажиллагаанд оролцсон байж болох уу
12 цаг    

Дуучин А.Түмэн-Өлзийд ээж нь “бага уугаарай” хэмээн захив
12 цаг    

Т.Чимгээ: 80 гарсан хадам хөгшин маань өнчин зээг минь хөтлөөд, орон гэргүй явж байна
12 цаг    

150 сая үзэгчтэй хөтлөгчид Youtube хэдийг төлдөг вэ?
3 өдөр    

Хуурамч шатахуун борлуулж, иргэдийг хохироосон хэвээр байна
3 өдөр    

Яаралтай шинжилгээ өгөх шаардлагатай иргэдэд албан тодорхойлолтоор үйлчилнэ
3 өдөр    

Төрийн сайд бүсгүйчүүд
3 өдөр    

Умард солонгосчууд плутони задлахаар оролдож байж магадгүй
3 өдөр    

"Засгийн газрыг 5.1 их наядын зарцуулалтаа тайлагнахыг шаардана"
3 өдөр    

Ташкентийн Их дуулга тэмцээн өнөөдөр эхэлнэ
3 өдөр    

Зөвшөөрөлгүй барилгуудыг нураана
3 өдөр    

ЭМЯ: 77 хүнээс халдвар илэрч, таван эх уурхай тодорхойгүй байна
3 өдөр    

Олигарх дуульс
3 өдөр    

Японы тэрбумтан сарыг хамт тойрох найман хүн хайж байна
4 өдөр    

БНСУ-ын анхны трансжендер цэрэг нас барсан байдалтай олджээ
4 өдөр    

Тэрүнофүжи озэки цолоо эргүүлэн авахын төлөө барилдана
4 өдөр    

Р.ЭМҮЖИН: АРИУНАА ХОНГИЛЫГ ТЭВЧИХГҮЙ, АРГАГҮЙ Л ТҮҮЧЭЭЛЖ НИСЛЭЭ
4 өдөр    

"Эрэгтэй хүүхдийг уйлж болохгүй гэж хүмүүжүүлэх нь өрөөсгөл"
4 өдөр    

Нүүдэлчин соёлыг хамгаалагч Монгол банхар
4 өдөр    

Ном уншуулаад л 10 цагаан буяны замаар орно гэж үү?
4 өдөр    

Солонгосчуудын "өшөө авалт"
4 өдөр    

Б.Баасанцогтын “байгуулсан“ шүүхийн сүлжээний төлөвлөснөөр том хэргүүдийн хувь заяа шийдэгддэг үү?
4 өдөр    

Г.БУЯНДОРЖ: БИ нэр бүхий ПРОКУРОРуудыг шалгуулахаар ГОМДОЛ гаргаж байна
5 өдөр    

ХДХВ-ийг эсэргүүцэх чадвартай хүмүүсийг судалж байна
5 өдөр    

Сургагч багш бэлтгэх цахим сургалт эхэллээ
5 өдөр    

“Nike”-ийн дэд захирал хүүгийнхээ бизнесээс болж ажлаа өглөө
5 өдөр    

"Монголын волейболчид олон улсад амжилт үзүүлэхэд ойрхон байна"
5 өдөр    

Ж.Эрдэнэбатыг суллах шийдвэр гаргалаа
5 өдөр    

Швейцарь: ОХУ-ын "Спутник V" вакцин нь ЭКСПОРТЫН ХИТ болж байна
5 өдөр    

Ардчилсан Монгол Улсын иргэн хязгааргүй баяжих эрхтэй
5 өдөр    

SOS: 18 хоног архи уусны улмаас амь насаа алджээ
5 өдөр    

ЭМЯ: Улаанбаатар хотод 32 тохиолдол шинээр бүртгэгдлээ
5 өдөр    

Тахилгат уулсаа дархлах уу, уул уурхайг шүтэх үү?
5 өдөр    

Нэгдсэн намын нэр нь МАН (МАХН) байхаар ярилцжээ
5 өдөр    

“САЙН АХ” АЖИЛЛАГААНУУДЫН ТӨСТЭЙ БА ЯЛГААТАЙ ТАЛ
6 өдөр    

УИХ-ын гишүүд “АстраЗенека” вакцин хийлгэнэ
6 өдөр    

Мьянмарын цэргийнхэн 19 орноос 100 дипломатчийг эгүүлэн татжээ
6 өдөр    

Д.Бямбасүрэн: Монгол Ардын Нам түүхэнд маш үнэтэй үүрэг гүйцэтгэсэн
6 өдөр    

С.К.Шойгу Монгол Улсын Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүнд баярын мэнд хүргэв
6 өдөр    

ЭМЯ: 48 хүнээс халдвар илэрч, нийт батлагдсан тохиолдол 3000 болов
6 өдөр    

Иог, бясалгал нь эрүүл мэндэд хамгийн чухал дадал
6 өдөр    

Улс төрд танигдаагүй Улсын аварга тариаланч
6 өдөр    

Хэрэгт холбогдогчгүй учир сагсчдын нас барсан хэргийг хаана
1 долоо хоног    

М.Ганбаатар:Шахмал түлшинд үндэсний компаниудын үйлдвэрлэсэн барьцалдуулагчийг ашиглана
1 долоо хоног    

"Гүйгч" УГТ Б.СЭР-ОД Токиогийн ОЛИМПД оролцох ЭРХЭЭ авлаа
1 долоо хоног    

“Ард”-ын Ч.Ганхуягийн авдар дүүрэн алтны амбиц
1 долоо хоног    

Мьянмарт цэргийнхэн жагсагчид руу гал нээсний улмаас 18 хүн амиа алдав
1 долоо хоног    

Улаанбаатар удахгүй гаднын хотууд шиг “Өглөөний гудамж”-тай болно
1 долоо хоног    

Нийслэлийн агаарын бохирдлыг 15 цэгт хэмжиж байна
1 долоо хоног    



Нүүр хуудас | Фото мэдээ | Видео мэдээ | Сурталчилгаа байршуулах | Холбоо барих Утас: 89460-008, 7711-2424
© 2016 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. ARDCHILAL.MN.