CNN: Хөрөнгө оруулагчид АНУ-аас НҮҮРЭЭ БУРУУЛЖ, Хятадад “МӨРИЙГӨӨ ТАВЬЖ ЭХЭЛСЭН”

Хөрвүүлж, боловсруулсан О.Анар
2021 оны нэгдүгээр сарын 26.
БЭЭЖИН.
НҮБ-ын Худалдаа, хөгжлийн бага хурлын илтгэл тайланд дурьдсанаар бол АНУ дахь гадаадын шууд хөрөнгө оруулалтын хэмжээ даруй 49 хувиар буурсан талаар «Си-Эн-Эн» (CNN) агентлаг мэдээллээ. Үүнтэй зэрэгцээд манай урд хөрш Хятадын хувьд дээрхи үзүүлэлт 4 хувиар өссөн байна.
Шинжээчдийн дүгнэснээр, БНХАУ-ын төр засгийн удирдлагуудын коронавирусын цар тахалтай тэмцэх мөн цар тахлын дараахи Хятадын эдийн засаг, бизнесийн салбарыг түргэн хугацаанд сэргээхэд авч хэрэгжүүлж буй зөв арга хэмжээ нь гадны хөрөнгө оруулагчдын анхаарлыг зүй ёсоор татаж эхэлсэн гэж байгаа юм.
Нөгөөтэйгүүр, гадны бизнес эрхлэгчид, аж ахуйн нэгжүүд мөн хөрөнгө оруулагчид АНУ-аас нүүрээ буруулж, идэвхитэй хөгжиж буй Хятадын эдийн засгийг илүүд үзэх болсон талаар «Си-Эн-Эн» (CNN) агентлаг мэдээлээд эхэлчихлээ.
НҮБ-ын Худалдаа, хөгжлийн бага хурлаас уржигдар буюу энэ оны нэгдүгээр сарын 24-ний ням гарагт нийтэлсэн илтгэл тайлангаас харахад, хөрөнгө оруулагчдын АНУ-д 2020 онд оруулсан гадаадын шууд хөрөнгө оруулалтын хувь хэмжээ 49 хувиар буурч, 134 тэрбум америк долларт хүрсэн ажээ. Харин, Хятадын хувьд энэ үзүүлэлт 4 хувиар өсч, 163 тэрбум америк долларт хүрчээ.
Тайланд мөн өнгөрөгч 2020 он бол Хятад улс нь түүхэндээ анх удаа гадаадын шууд хөрөнгө оруулалтын хэмжээгээр АНУ-ыг ардаа орхижээ.
Одоогийн байдлаар Хятад улс гадаадын компаниудын хөрөнгө оруулалтыг татсан Дэлхийн хамгийн том “хүлээн авагч орон” болон тодорч эхэллээ. Үүнд, Дэлхийн улс орнууд нэлээдгүй анхаарал хандуулж, ач холбогдол өгөөд эхэллээ. Коронавирусын цар тахал дэгдсэнээрээ Америкийн эдийн засаг дахь гадны хөрөнгө оруулалтын хэмжээг бууруулахад ихээхэн нэрмээс болсон ч гэлээ энэ нь “COVID-19” гарахаас өмнө ийм хандлага ажиглагдаж эхэлсэн байдаг.
2015 онд АНУ-ын Худалдааны Яамны мэдээлснээр АНУ дахь гадаадын компаниудын хөрөнгө оруулалт 440 тэрбум америк долларт хүрч, улмаар хөрөнгө оруулалтын хэмжээ огцом буурч эхэлсэн аж. Үүний гол шалтгаан нь Ерөнхийлөгч асан Дональд Трампын Засаг захиргааны авч хэрэгжүүлсэн хэт протекционист бодлого бөгөөд гадна хөрөнгө оруулагчдыг, тэр тусмаа Хятадын том том бизнес эрхлэгчдийг “айлгаснаар” Дэлхийн эдийн засгийн тогтворгүй байдал улам бүр газар аван өргөжиж эхэлсэн.
Түүнчлэн, Хятадын эдийн засгийн хурдацтай өсөлт, коронавирусын цар тахлын үед ч асар хурдан хугацаанд хөл дээрээ босч буй нь гадны хөрөнгө оруулагчдыг татах гол хөшүүрэг болж байна.
Өнгөрсөн жилийн хувьд Хятадын эдийн засаг 2,3 хувиар өссөн, харин Дэлхийн ихэнхи улс орнуудын эдийн засаг эсрэгээрээ агшсан.
Цар тахлын үеэр коронавирусын тархалтыг зогсоохын тулд Бээжин маш зөв бодлого авч хэрэгжүүлэн, улс орноо хатуу хөл хорионд тусгаарлаж, халдвар хамгааллын дэглэмийг сайтар мөрдсөн. Ингэснээрээ, эдийн засгийнхаа өсөлтийг хурдасгахад туслах дэд бүтцийн төслүүдэд хэдэн зуун тэрбум америк долларын хөрөнгө оруулалтыг зүй зохистой зарцуулж чадсан. Үүнийг нь Дэлхийн эдийн засагчид, салбарын шинжээчид, хөрөнгө оруулагчид сайшаан магтаж эхэлсэн. Ингэж хөрөнгө оруулалтыг татах хүч болсон билээ.

![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
Таны ямар жилтэй вэ? Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно. |
![]() |
||
![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
СЭТГЭГДЭЛ
МУ-ын ҮАБЗ-ийн нарийн бичгийн дарга А.Гансүх: Би тагнуулын нууц ажиллагаанд оролцсон байж болох уу
Дуучин А.Түмэн-Өлзийд ээж нь “бага уугаарай” хэмээн захив
Т.Чимгээ: 80 гарсан хадам хөгшин маань өнчин зээг минь хөтлөөд, орон гэргүй явж байна
150 сая үзэгчтэй хөтлөгчид Youtube хэдийг төлдөг вэ?
Хуурамч шатахуун борлуулж, иргэдийг хохироосон хэвээр байна
Яаралтай шинжилгээ өгөх шаардлагатай иргэдэд албан тодорхойлолтоор үйлчилнэ
Төрийн сайд бүсгүйчүүд
Умард солонгосчууд плутони задлахаар оролдож байж магадгүй
"Засгийн газрыг 5.1 их наядын зарцуулалтаа тайлагнахыг шаардана"
Ташкентийн Их дуулга тэмцээн өнөөдөр эхэлнэ
Зөвшөөрөлгүй барилгуудыг нураана
ЭМЯ: 77 хүнээс халдвар илэрч, таван эх уурхай тодорхойгүй байна
Олигарх дуульс
Японы тэрбумтан сарыг хамт тойрох найман хүн хайж байна
БНСУ-ын анхны трансжендер цэрэг нас барсан байдалтай олджээ
Тэрүнофүжи озэки цолоо эргүүлэн авахын төлөө барилдана
Р.ЭМҮЖИН: АРИУНАА ХОНГИЛЫГ ТЭВЧИХГҮЙ, АРГАГҮЙ Л ТҮҮЧЭЭЛЖ НИСЛЭЭ
"Эрэгтэй хүүхдийг уйлж болохгүй гэж хүмүүжүүлэх нь өрөөсгөл"
Нүүдэлчин соёлыг хамгаалагч Монгол банхар
Ном уншуулаад л 10 цагаан буяны замаар орно гэж үү?
Солонгосчуудын "өшөө авалт"
Б.Баасанцогтын “байгуулсан“ шүүхийн сүлжээний төлөвлөснөөр том хэргүүдийн хувь заяа шийдэгддэг үү?
Г.БУЯНДОРЖ: БИ нэр бүхий ПРОКУРОРуудыг шалгуулахаар ГОМДОЛ гаргаж байна
ХДХВ-ийг эсэргүүцэх чадвартай хүмүүсийг судалж байна
Сургагч багш бэлтгэх цахим сургалт эхэллээ
“Nike”-ийн дэд захирал хүүгийнхээ бизнесээс болж ажлаа өглөө
"Монголын волейболчид олон улсад амжилт үзүүлэхэд ойрхон байна"
Ж.Эрдэнэбатыг суллах шийдвэр гаргалаа
Швейцарь: ОХУ-ын "Спутник V" вакцин нь ЭКСПОРТЫН ХИТ болж байна
Ардчилсан Монгол Улсын иргэн хязгааргүй баяжих эрхтэй
SOS: 18 хоног архи уусны улмаас амь насаа алджээ
ЭМЯ: Улаанбаатар хотод 32 тохиолдол шинээр бүртгэгдлээ
Тахилгат уулсаа дархлах уу, уул уурхайг шүтэх үү?
Нэгдсэн намын нэр нь МАН (МАХН) байхаар ярилцжээ
“САЙН АХ” АЖИЛЛАГААНУУДЫН ТӨСТЭЙ БА ЯЛГААТАЙ ТАЛ
УИХ-ын гишүүд “АстраЗенека” вакцин хийлгэнэ
Мьянмарын цэргийнхэн 19 орноос 100 дипломатчийг эгүүлэн татжээ
Д.Бямбасүрэн: Монгол Ардын Нам түүхэнд маш үнэтэй үүрэг гүйцэтгэсэн
С.К.Шойгу Монгол Улсын Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүнд баярын мэнд хүргэв
ЭМЯ: 48 хүнээс халдвар илэрч, нийт батлагдсан тохиолдол 3000 болов
Иог, бясалгал нь эрүүл мэндэд хамгийн чухал дадал
Улс төрд танигдаагүй Улсын аварга тариаланч
Хэрэгт холбогдогчгүй учир сагсчдын нас барсан хэргийг хаана
М.Ганбаатар:Шахмал түлшинд үндэсний компаниудын үйлдвэрлэсэн барьцалдуулагчийг ашиглана
"Гүйгч" УГТ Б.СЭР-ОД Токиогийн ОЛИМПД оролцох ЭРХЭЭ авлаа
“Ард”-ын Ч.Ганхуягийн авдар дүүрэн алтны амбиц
Мьянмарт цэргийнхэн жагсагчид руу гал нээсний улмаас 18 хүн амиа алдав
Улаанбаатар удахгүй гаднын хотууд шиг “Өглөөний гудамж”-тай болно
Нийслэлийн агаарын бохирдлыг 15 цэгт хэмжиж байна


© 2016 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. ARDCHILAL.MN.